2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/07316

 

 

 

 

 

2025 оны өдөр

09 сар 17 р 192/ШШ2025/07316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: **

Хариуцагч: ***

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 303,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч *** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Ц.******* нь Б.*******тай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ******* дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр 5,000 ширхэг обойг 212,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Б.******* нь гэрээнд заасан төлбөрийн 12,500,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс мөн сарын 25-ны өдрийн дотор, 50,000,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 60,000,000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн дотор, үлдэгдэл 90,000,000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцсон. Б.******* нь обойг хүлээн авсан боловч гэрээний төлбөрөөс 10,000,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж, үлдэгдэл 202,500,000 төгрөгийг төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлийг үүргийн гүйцэтгэл хангах аргаар тогтоосон. Б.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх 1433 хоногоор үлдэгдэл 202,500,000 төгрөг төлөх үүргээ хэтрүүлсэн байна. гүйцэтгээгүй үүрэг болох 202,500,000 төгрөгийн 0.5 хувь нь 1,012,500 төгрөг бөгөөд үүнийг хугацаа хэтрүүлсэн 1433 хоног хоногоор үлдэгдэл төлбөр төлөх үүргээ хэтрүүлсэн байна. Гүйцэтгээгүй үүрэг болох 202,500,000 төгрөгийн 0.5 хувь нь 1,012,500 төгрөг бөгөөд үүнийг хугацаа хэтрүүлсэн 1433 хоногт тооцвол 1,450,912,500 төгрөгийг нэхэмжлэхээр байдаг. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Иймд тухайн хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч Б.*******аас түүний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 202,500,000 төгрөгийн 50 хувь болох 101,250,000 төгрөгийг алдангид шаардаж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу тасалдсан болох нь нэхэмжлэлд хавсаргасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЦТ/111 дугаартай цагаатгах тогтоолын 7 дах нүүрэнд тусгагдсан хариуцагчийн тайлбар болон тус шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Иймд Б.*******аас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 202,500,000 төгрөг, алданги 101,250,000 төгрөг, нийт 303,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.******* миний бие 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эрүүгийн шүүхийн шийдвэрээр 3 жил хоригдох ялаар шийтгэгдээд 421 дүгээр хорих ангид ял эдэлж байна. Б.******* миний бие иргэн Ц.*******тай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ******* дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр 5000 ширхэг обойг 212,500,000 төгрөгөөр худалдах авах гэрээний төлбөрийг 2021 оны 4 дүгээр сард төлөхөөр харилцан тохиролцож уг обойг хүлээн авсан болно. Мөн уг гэрээний төлбөрөөс 10,000,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн. 2021 оны хавар обойны борлуулалт доорх шалтгаанаар зогссон болно. Корона вирус цар тахлын улмаас барилгын компаниуд өмнө худалдаж авсан обойгоо ашиглаж дуусахгүй, ажил нь удааширсан шалтгаанаар борлуулалт бараг зогссон. Ц.******* нь нийлүүлэгч болох *** бараагаа хүлээж аваагүй, нягталж шалгаагүй шууд надтай гэрээ хийгээд орхисон. Обойг би Ц.*******гаас хүлээж аваагүй*** хадгалж байсан газраас өөрийн зардлаар ачуулсан. Агуулахад буулгаад шалгахад нүүрэн талын обой 2018 он, бусад нь бүгд 2015 онд үйлдвэрлэгдсэн обой байсан. Нийт обойны 95 хувь нь 2015 оны обой байсан бөгөөд тус обойнууд барьцаанд байсныг обой авдаг газрууд бүгд мэдэж байсан. Обойны борлуулалт ийм шалтгаанаар үр дүнгүй болсон. Би обойг буцаах санал тавьсан ч хүлээж аваагүй. Агуулахад 20,000,000 төгрөг, ачилтад 3,000,000 төгрөг төлсөн. Үнийнхээ 25 хувьд арайхийж хүрсэн. Мөрдөн шалгах явцад томилогдсон шинжээчид обойны үнийг 212,500,000 төгрөг биш 180,000,000 төгрөгөөр тогтоосон. Бүх шатны шүүхэд энэ дүнг хэвээр үлдээсэн байгаа. Шалгаж нягтлалгүй барааг хүлээн авсан хариуцлагагүй ажиллагаанаас болж үүссэн хохирлын гол буруутан нь мэдээч би. Ц.*******д учирсан хохиролд нэхэмжлэгч нэлээд буруутай гэдгийг хэлэхийг хүсэж байна. Гэхдээ шинжээчдийн тогтоосон 180,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Одоогийн энэ нөхцөл байдалд буюу шоронд хорих ял эдэлж байгаа үедээ энэ төлбөрийг төлөх боломж үнэндээ байхгүй байна. Харин хорих ялаа дуусгаад суллагдсанаас хойш энэ өрийг төлж Ц.*******д учирсан хохирлыг барагдуулах болно. Өр төлбөрийг төлж барагдуулах, тооцоо дутуу орхисон ажлаа сэргээх ажилд санаа тавьж амьдрах болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024ЦТ/111 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2024/ДШМ/541 дугаар магадлалын хуулбар, 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 576 дугаар дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 303,750,000 /үлдэгдэл төлбөр 202,500,000, алданги 101,250,000 төгрөг/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нийлүүлсэн барааны үнэ, гэрээгээр тохиролцсон алдангийг хариуцагчаас гаргуулна гэж, хариуцагч гэрээ байгуулсан, бараа хүлээн авсан тухайд маргахгүй, харин хуучин обой байсан, гэрээнд дурдсан шиг үнэ хүрээгүй гэж маргаж байна.

Зохигчид 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч Б.******* нэхэмжлэгч Ц.*******гаас 5000 ширхэг ханын обойг 212,500,000 төгрөгөөр худалдан авах, үнийг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний дотор төлөх, энэхүү хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 5/

Гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлж, барааг хариуцагчид хүлээлгэн өгсөн ба хариуцагч гэрээний төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн, өөр төлбөр төлөөгүй тухайд маргахгүй байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.******* болон ****р нарт залилуулсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд 2024/ЦТ/111 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэжээ.

Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч давж заалдах гомдол, прокурор эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2024/ДШМ/541 дугаар магадлалаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 576 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан, цагаатгах тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч нарын өгсөн мэдүүлэг, иргэний хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гаргаж буй тайлбараар талууд худалдах, худалдах авах гэрээ байгуулж, 1 ширхэг нь 42,500 төгрөгийн үнэтэй БНСУ-д үйлдвэрлэсэн 5000 ширхэг обойг хариуцагч хүлээсэн авсан тухай үйл баримт тогтоогдсон.

Хариуцагч барааны үнийг 212,500,000 төгрөг хүрээгүй, эрүүгийн хэрэгт шалгах явцад томилогдсон шинжээчид обойны үнийг 212,500,000 төгрөг биш 180,000,000 төгрөг болохыг тогтоосон гэж тайлбарлах боловч, цагаатгах тогтоолд энэ талаар тусгагдаагүй, барааны үнийг талууд гэрээгээр хэлэлцэн тохиролцсон, үнийг төлөх тухайгаа хариуцагч илэрхийлж байсан, барааны чанарын тухайд шаардлага гаргаж байгаагүй нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон болно.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал тоо, чанар доголдолгүй бараа, материал худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, харин худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэлээ.

Зохигчдийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 2.4.4 дэх заалтаар алдангийн тухайд тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.8 дахь хэсгүүдэд анзын гэрээг бичгээр хийх, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байх, анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор зохицуулсан.

Хариуцагч нь гэмт хэрэг үйлдсэний улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 421 дүгээр нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байгаа, мөн хүнд өвчний улмаас хорихын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нөхцөлүүдийг харгалзан үзэж алдангийн хэмжээг 50 хувиар багасгах нь зохимжтой гэж үзлээ. /хх-ийн76/

Иймд хариуцагч Б.*******аас гэрээний үлдэгдэл төлбөр 202,500,000 төгрөг, алданги 50,625,000 төгрөг, нийт 253,125,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлээс 50,625,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

115 115.2.2, 116, 118 :

1. 232 232.4, 232.8, 243 дугаар зүйлийн 243.1 хариуцагч Б.*******аас 253,125,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлээс 50,625,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. 7 7.1.1, 56 56.2 ийн 1,676,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1,423,575 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. 120 120.2 , 뺺 㺺 14 10 ь.

 

 

, د .ѯ