Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/220

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

            Улсын яллагч *******

            Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

            Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох 1821002510175 дугаартай хэргийг 2018 оны 07 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд ............... оны ...... сарын .....-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: .............../, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн .................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл гэх.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн тоотод иргэн *******ын толгойн тус газар хоёр удаа тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг тухайн айлд ороход “ ахын төрсөн өдрийг тэмдэглэж байна” гээд тэд нар архи ууж байсан. Тэгсэн над руу “чи гийн дүү нь гэсэн үү” гээд гараа савчаад дайраад байсан. Тэгэхээр нь би таягаараа нэг цохисон. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:... өндийгөөд бос ирж байхаар нь би хөл доор байсан тоосгийг аваад толгойных нь хажуу талаас нь гуядах маягтайгаар 1 удаа цохисон. Тэр үед хөл дээрээ дэндэгнээд газар унах гээд тэнцвэрээ олж чадахгүй зогсож байсан...би архиныхаа согтууд зодолдож байгаад над руу тоосго бариад босч ирэхээр нь би өрсөөд тоосгоор цохисон юм. Дараа нь тоосгоор толгойд нь нэг удаа цохисон... адилхан согтуу байсан учир надад зодуулсанаа мэдэхгүй байх гэж бодоод зодоогүй гээд худлаа мэдүүлэг өгсөн юм...би өөрийн хийсэн хэрэгтээ болон өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх 61-64/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гадаа гартал Сахалт гэх намайг цохих гэхээр нь би зайлж бултаад Сахалтыг шанаа хавьцаа нь цохисон. Тэр үед миний араас өндөр залуу нь боосон, тэгэхээр нь би тэр өндөр залууг хойшоо дагзаараа мөргөсөн юм. Тэр үед өндөр залуу нь надад мөргүүлж байхдаа айлын цонхыг тохойгоороо хагалсан. Тэгээд би хоолойг маань боосон гарыг нь тавиулаад байж байтал миний араас маань сахалт гэх тоосгоор цохисон. Би цохиулж урагшаа ойчоод босоод иртэл дахиад миний баруун хөмсөг орчимд маань тоосгоор цохисон. Тэгээд би ухаан алдаж ойчсон...би хоёр удаа тоосгоор цохиулсанаа л санаж байна...хийгдсэн эмчилгээ болон цаашид уух ёстой эмний мөнгө нийт 2000000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. /хх 16-19/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Нөхөр маань босоод зогсоход араас нь улаан өнгийн тоосгоор толгойных нь ар дагзнаас 1 удаа цохисон. Нөхөр маань газар ойчоод хэвтэж байгаад дахин бос ч ирэхэд нь нөгөө тоосгоороо баруун талынх нь хөмсгөнд нь цохисон. Тэр үед Хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тэгээд би тэд нарын дундуур орж зодооныг салгасан. , нар тэндээс зугтаад яваад өгсөн...” гэжээ. /хх 21/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “..., хоёр манай нөхөр болон нартай нийлж архи уусан...маргааш өглөө нь ахын толгой нь цус болчихсон манайд унтаж байхыг би харсан юм. д зодуулсан гэж эгч надад хэлсэн...” гэжээ. /хх 26/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 342 тоот дүгнэлтэд: “1.*******ын биед духны шарх, баруун чамархай ясны цууралт, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба хэдэн удаагийн үйлчиллээр үүссэнийг нарийн тогтоох боломжгүй. 3.Дээрхи гэмтлийн баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, духны шарх, баруун чамархай ясны цууралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /хх 36-37/

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтанд: Дээрх болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч /хх 29-30/, хохирогч ******* /хх 23-24/, шүүгдэгч ******* /хх 27-28/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 7-8, 9-10/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12/, Яаралтай тусламжийн хуудас /хх 38/, Өвчний түүх /хх 42-58/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 66/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 32/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн тоотод иргэн *******ын толгойн тус газар хоёр удаа тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн хохирогч *******ын “...Гадаа гартал Сахалт гэх намайг цохих гэхээр нь би зайлж бултаад Сахалтыг шанаа хавьцаа нь цохисон. Тэр үед миний араас өндөр залуу нь боосон, тэгэхээр нь би тэр өндөр залууг хойшоо дагзаараа мөргөсөн юм. Тэр үед өндөр залуу нь надад мөргүүлж байхдаа айлын цонхыг тохойгоороо хагалсан. Тэгээд би хоолойг маань боосон гарыг нь тавиулаад байж байтал миний араас маань сахалт гэх тоосгоор цохисон. Би цохиулж урагшаа ойчоод босоод иртэл дахиад миний баруун хөмсөг орчимд маань тоосгоор цохисон. Тэгээд би ухаан алдаж ойчсон...би хоёр удаа тоосгоор цохиулсанаа л санаж байна...хийгдсэн эмчилгээ болон цаашид уух ёстой эмний мөнгө нийт 2000000 төгрөг нэхэмжилж байна...” /хх 16-19/ гэх,

Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч *******гийн “...Нөхөр маань босоод зогсоход араас нь улаан өнгийн тоосгоор толгойных нь ар дагзнаас 1 удаа цохисон. Нөхөр маань газар ойчоод хэвтэж байгаад дахин бос ч ирэхэд нь нөгөө тоосгоороо баруун талынх нь хөмсгөнд нь цохисон. Тэр үед Хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тэгээд би тэд нарын дундуур орж зодооныг салгасан. , нар тэндээс зугтаад яваад өгсөн...” /хх 21/ гэх,

Гэрч *******ийн “..., хоёр манай нөхөр болон нартай нийлж архи уусан...маргааш өглөө нь ахын толгой нь цус болчихсон манайд унтаж байхыг би харсан юм. д зодуулсан гэж эгч надад хэлсэн...” /хх 26/ гэх,

Гэрч ын “...Би дүүгээсээ юу болсон талаар асуухад надад цааргалаад хэлэхгүй байсан ба...сүүлд буюу 6 сарын эхээр надад “Чацарганы талбайн манаачийг зодсон” гэж хэлсэн. Зодсон хүнийхээ нэрийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн юм...Б гадуур дотуур зодсон хүнийхээ хохирлын мөнгийг нь төлнө мөнгө олно гээд хайгаад яваад байсан...” хх 34/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 7-8, 9-10/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12/, Яаралтай тусламжийн хуудас /хх 38/, Өвчний түүх /хх 42-58/, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хохирогчийн биед “духны шарх, баруун чамархай ясны цууралт, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа” бүхий хүнд хохирол /гэмтэл/ үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт /хх 36/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан “духны шарх, баруун чамархай ясны цууралт, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа” бүхий хүнд хохирол /гэмтэл/ нь түүнийг тоосгоор цохисон шүүгдэгч *******-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийн хохиролд 200000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 1821002510175 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цайвар улаан өнгийн тоосго 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийн хохиролд нэхэмжилсэн 2000000 /хоёр сая/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч *******т мэдэгдсүгэй.

7. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-ын ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ