| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/09315/И |
| Дугаар | 192/шш2025/07664 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 192/шш2025/07664
2025 09 25 192/ШШ2025/07538
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Солонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч *******, ******* нар нь Хаан Банкны ХУ Яармаг тооцооны төвтэй 2018-02-08-ны өдөр ЗГ/201843412673 тоот зээлийн гэрээ болон БГХ201843412673 тоот барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө байгуулан 12,300,000 /арван хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар тус ЗГ/201843412673 тоот зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 4,274,193.46 төгрөг, зээлийн хүүд 2,072,607.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,222.55 төгрөг, нийт 6,348,023.55 төгрөг төлсөн. Мөн зээлдэгч ******* нь Хаан Банкны СХ Өнөр тооцооны төвтэй 2018-03-14-ний өдөр ЗГ20180301406 тоот зээлийн гэрээ болон БГХ2018031405 тоот барьцааны гэрээ байгуулан 2,000,000 /хоёр сая төгрөгийн хэрэглээний лизингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшлыг барьцаалуулсан. Зээлдэгч нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар тус ЗГ20180301406 тоот зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 2,000,000 төгрөг, зээлийн хүүд 284,606.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 505.41 төгрөг, нийт 2,285,111.72 төгрөг төлсөн. Мөн зээлдэгч ******* нь Хаан Банкны БГ Гэрэгэ тооцооны төвтэй 2018-05-18-ны өдөр ЗГ/06-121 тоот зээлийн гэрээ болон БГХ06-121 тоот барьцааны гэрээ байгуулан 1,999,900 /нэг сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийн лизингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшлыг барьцаалуулсан. Зээлдэгч нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар тус ЗГ/06-121 тоот зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 1,999,900 төгрөг, зээлийн хүүд 234,526.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 71.48 төгрөг, нийт 2,234,497.63 төгрөг төлсөн ба хариуцагч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа толоогүйн улмаас зээлийн хурлийн хэтэрч, зээлийн гэрээгэр хүлээсэн үүргээ зорчсон тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээнд дурдсан хаяг буюу зээлийн гэрээ байгуулах үедэ оршин сууж байсан хаягар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 192/132025/15212 дугаартай захирамжаар хариуцагч Б. Унагантахь, ******* нар нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нар нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү ... гэжээ
Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээлийн өргөдөл, нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх лавлагаа, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/15212 дугаар зэргийг хавсарган ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
*******, ******* нар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
******* нь ,,, ******* нь ,, хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/15212 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, ******* нарын оршин суугаа газар нь тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
******* нь ,,, ******* нь ,, хаягт оршин сууж байсан бөгөөд, нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл дугаарын утсаар холбогдож болохыг тэмдэглэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Горны Данзан ургийн овогт Батсүхийн Унагантахь /РД:ДВ86040813/, Горны Данзан ургийн овогт Батсүхийн Хуланзаяа /РД:ДВ88122111/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Горны Данзан ургийн овогт Батсүхийн Унагантахь /РД:ДВ86040813/, Горны Данзан ургийн овогт Батсүхийн Хуланзаяа /РД:ДВ88122111/ нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ