2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/08339

 

 

 

 

 

 

 

 

2025 10

192/ШШ2025/08339

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* их монгол гудамж, ******* байр, *******0******* тоот хаягт оршин суух, овогт ,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* их монгол гудамж, ******* байр, *******0******* тоот хаягт оршин суух, овогт /рд:ЦВ68081*******11/ нарт холбогдох,

 

Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, бэлхийн дугаар гудамж, *******9 тоот хаягт байрлах, 2*******0 м.кв талбайтай хувийн орон сууц, м.кв талбайтай газар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Л.гийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.******* нь 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, бэлхийн гудамж, *******9 тоот хаягт байрлах 2*******0 м.кв хоёр давхар үл хөдлөх хөрөнгийг Д. болон Л. нараас 125,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулсан. Тухайн гэрээг байгуулах үед тухайн үл хөдлөх хөрөнгийг Хаан банкны зээлийн барьцаанд байгаа гэдгийг хариуцагч нар нь нэхэмжлэгчид хэлсэн. 30,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа учраас яг одоо үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн чинь нэр дээр шилжүүлэх боломжгүй байна. Өөрөөс чинь худалдах, худалдан авах гэрээнийхээ үнийг шилжүүлэн авсныхаа дараа үл хөдлөх хөрөнгийг нэр дээр чинь шилжүүлж өгөхөд асуудалгүй гэх тайлбарыг хэлээд худалдах, худалдан авах гэрээг байгуулж байсан. Гэрээний төлбөрт Б.******* нь өөрийнхөө хоёр өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр үнэлэн хариуцагч Д., Л. нарын нэр дээр шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 25,000,000 төгрөгийг хувааж төлөхөөр харилцан тохиролцоод *******,000,000 төгрөгийг Л.гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 10,000,000 төгрөгийг шилжүүлэх гэсэн боловч хариуцагч нар болох Д., Л. нар нь ямар ч холбоогүй болоод гар утасны дуудлагыг хүлээн авахгүй, хариуцагч нартай огт холбоо барих боломжгүй болсон. Тухайн гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр байгуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлсэн байдаг. Тухайн эд хөрөнгийн эзэмшил нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа. Иймд тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Б.******* миний бие тус шүүхэд , нарт холбогдох Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Бэлхийн гудамж, *******9 тоот хаягт байрлах газар, үл хөдлөх сууцны хамт өмчлөх эрхийг шилжүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч нартай эвлэрч нэхэмжлэлийн шаардлага бүрэн биелсэн тул дээрх нэхэмжлэлээ буцааж татаж нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Л.гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул татгалзлыг батлах нь зүйтэй. Миний бие өдөр Л.с асууж тодруулсан. Учир нь нэхэмжлэгч хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлага биелсэн гэж бичсэн байсан. Хариуцагч Л. тайлбарлахдаа Хаан банк ХК-тай уулзаж үнийн дүн дээр эвлэрсэн. Өөрөөр хэлбэл 2019 оны зээлийн гэрээнд үндсэн зээл 38,000,000 төгрөг, хүүтэйгээ нийт 80,000,000 гаруй төгрөг байсныг *******5,000,000 төгрөг төлөхөөр Хаан банк ХК-тай тохиролцсон. Маргаан бүхий орон сууцны үлдэгдэл төлбөр болох *******,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өгөх ёстой байсан үүнийгээ өгөөд, хариуцагч Д.аас 10,000,000 төгрөг гаргуулж авч, үлдэгдэл Хаан банканд 20,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Нэхэмжлэгч Б.******* Хаан банк ХК-ийн зээлийг төлж дууссаны дараагаар хариуцагч нараас гаргуулъя гэдэг агуулгаар хоорондоо тохиролцсон гэж надад тайлбарласан. Тиймээс нэхэмжлэгчийн татгалзлыг баталж өгнө үү. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс өмнөх шүүх хуралдаанд Хаан банк ХК-ийг гуравдагчаар татах хүсэлт гаргасан. Одоо нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул уг хүсэлтээсээ татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Л.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь Л.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Шүүх хурлыг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д., Л. нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, бэлхийн дугаар гудамжны, *******9 тоот хаягт байрлах, 2*******0 м.кв талбайтай хувийн орон сууц болон м.кв талбайтай газар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д энэ хуулийн 106.3, 106.*******-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 7*******.*******-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна хэмээн заасан.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгчийн эдлэх эрх байна.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д., Л. нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.*******-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана хэмээн заасан.

 

Тиймээс нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 782,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Тус өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Э.Хулансайхан, хариуцагч Д. нарт мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Д., Л. нарт холбогдох Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, бэлхийн дугаар гудамжны, *******9 тоот хаягт байрлах, 2*******0 м.кв талбайтай хувийн орон сууц болон м.кв талбайтай газар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай Б.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 782,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.УРАНЗУЛ