2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 192/шш2025/07766

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 01 192/ШШ2025/07766

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан төвийн жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцуулан гаргуулах, Хөдөлмөрийн гэрээний 1.4.3-т заасан тусгай нэмэгдэл болох төвийн ажилчдыг нийт 2024 оны 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл нийт 7 сар өдөр бүр хүргэж өгдөг байсан учраас нэг өдөрт монгол банкны ханшаар 7,000 төгрөгөөр тооцон 15,973,419 төгрөг, Хөдөлмөрийн гэрээний 1.7, 7.1-д заасныг хүчингүйд тооцуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэн баталгаажуулалт нийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч  Б.Пүрэвжав нь -д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан төвийн жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцуулан 25,695,811 төгрөг гаргуулах, Хөдөлмөрийн гэрээний 1.4.3-т заасан тусгай нэмэгдэл болох төвийн ажилчдыг нийт 2024 оны 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл нийт 7 сар өдөр бүр хүргэж өгдөг байсан учраас нэг өдөрт монгол банкны ханшаар 7,000 төгрөгөөр тооцон 15,973,419 төгрөг, Хөдөлмөрийн гэрээний 1.7, 7.1-д заасныг хүчингүйд тооцуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэн баталгаажуулалт нийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгч Б.Пүрэвжавийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... -д зарын дагуу ажилд орохоор хүсэлт гаргаж, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ дуусахад ажил олгогчийн зүгээс байнгын хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавьж 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан жолооч, захиргааны ажилтан, туслах орчуулагч албан тушаалд ажиллаж эхэлсэн 2024 оны 10 сард ээлжийн амралт авах эрх нээгдсэн тул захиргаанаас ээлжийн амралт авч болно гэсний дагуу ээлжийн амралт авч, ээлжийн амралтаа хэсэгчилэн эдэлсэн Б.Пүрэвжавд ээлжийн амралт өгч явуулсныхаа дараа 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэлгүйгээр албан тушаал дээр ажилтан авч ажиллуулах зарыг ажил олгогч байгууллагын нүүр номон дээр постлон өөр хүн ажилд авсан байсан. Ингээд ээлжийн амралтыг 7 хоног эдэлчихээд ажилдаа ирэхэд захирал, орчуулагч хоёр дуудан хоёр хүн зэрэг цалинжуулах боломжгүй тул ажлаас халж байна, Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуустал дараагийн ажлаа хайж бай гэж амаар хэлсэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй байдаг ... ажил олгогчийн санал болгосон хугацаатай хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд ажилд орох боломжгүй байдлаар гэрээг хийсэн нь хуульд нийцэхгүй юм Б.Пүрэвжав нь тухайн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай тушаал бичиж өгөөгүй нэгэнт гаргаж өгөөгүй хүсэлтийг үндэслэн тушаал гаргасан байгаа нь хууль бус үйлдэл юм Иймд шүүхэд хандан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, тусгай нэмэгдэл гаргуулах нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн.

Б.Пүрэвжав нь 2024 оны 12 сараас эхлэн ажилгүй байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дундаж цалин хөлсийг тодорхойлсон бөгөөд сүүлийн 3 сарын цалин хөлсний дундаж нь 2,023.71 доллар байх бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Монгол банкны хаалтын ханш нэг доллар 3,457.45 төгрөгөөр үржүүлэхэд 6,996,885 төгрөг гарч байна. Мөн гэрээний 1.4.3-т заасан тусгай нэмэгдэл нь төвийн ажилчдыг ажилд хүргэж өгч авсан тохиолдол бүрт 20 долларыг өгөхөөр тусгасан байх тул хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж цуцлагдсан өдрийг хүртэл нийт 7 сарын хугацаанд ажлын 147 өдөр ажилтнуудыг хүргэж өгч авсан байна.

Иймд Копиа Монгол төвийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №24/10 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцуулж, жолооч, захиргааны ажилтан, туслах орчуулагчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх 216 ажлын өдөр ажилгүй байсан хугацааны цалин 25.695.811 төгрөг, хөдөлмөрийн гэрээний 1.4.3-т заасан тусгай нэмэгдэл болох 15.973.419 төгрөг, нийт 41.669.230 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Мөн хөдөлмөрийн гэрээний 1.7-т заасан гэрээний хугацааг хүчин бусад тооцож өгнө үү ... гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Копиа Монгол төв нь Олон улсын хөдөө аж ахуйн технологийн Копиа төслийн хүрээнд бол Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдлэг боловсрол олгох зорилгоор байгуулагдсан Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих газрын Монгол дахь төлөөлөгчийн газар гэдгийг онцгойлж хэлэх ёстой ... Бүгд Найрамдах Солонгос улсын Засгийн газраас батлагдсан буцалтгүй тусламжийн хүрээнд хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа явуулдаг учраас манай төвд олгодог санхүүжилтийн хэмжээнд тухайн жил хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөөсөө л шууд хамааралтай байдаг гэж хэлж болно. Тэгээд жил бүр өөр өөр байдаг бөгөөд гадаад иргэн харьяатын газраас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч сунгуулдаг. Энэ талаар бол хавтаст хэрэгт авагдсан байгаа, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа, тухайн жилийн санхүүжилт хэрэгжүүлэх төслийн цар хүрээ, тэдгээрийн онцлогтой нь уялдуулаад төвийн ажилчидтай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.6-д заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж ажилладаг байгаа Нэхэмжлэгч Б.Пүрэвжавын хувьд бол өмнө дурдсан 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр жолооч, захиргааны туслах ажилтан, орчуулагч албан тушаалд 1 сарын туршилтын хугацаатайгаар авч ажиллуулсан. Энэ туршилтын хугацааг дуусахад түүний жолооч, захиргааны ажилтан, туслах орчуулагч албан тушаалд томилсон. Харилцан тохиролцож талууд одоо харилцан тохиролцсоны үндсэн дээр 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 8 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан байгаа. Энэхүү гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 51.6-д заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ буюу хуульд нийцсэн байгаа юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ажил олгогчийн зүгээс байнгын хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавьсан гэдэг. Энэ тайлбар үндэслэлгүй, бүх ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах учраас байнгын буюу хугацаагүй гэрээ байгуулах санал огт тавиагүй мөн нэхэмжлэгч нь ажил олгогчийг өөртөө давуу байдал ашиглаж байнга дарамт шахалт үзүүлж гэрээ байгуулсан гэж байгаа ... Копио Монгол төв ТББ-ийн зүгээс ажилтны хүчээр гарын үсэг зуруулсан, ажиллуулж байсан зүйл огт байхгүй Б.Пүрэвжав нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаас гарах хүсэлтэй байгаа талаар ажлын байран дээр биеэр ирж төвийн захиргааны ахлах ажилтан Энхцэцэг, Уранзул нарт мэдэгдсэн ... Тухайн өдөр төвийн захирал ажил дээр байхгүй байсан учраас Энхцэцэг түүний хүсэлтийг түүний нийт ажилчдын какао талк групп чатад дамжуулан мэдээлсэн болно Энхцэцэгийн дээрх мэдэгдэлтэй танилцсаны дараагаар нэхэмжлэгч Б.Пүрэвжав ажилчдын групп чатаас гарч өөр ямар нэгэн нэмэлт тайлбар мэдэгдэл хийгээгүй. Ийнхүү гаргахдаа нэхэмжлэгч ажлаас гарах хүсэлтэй байсныг хүлээн зөвшөөрч одоо групп чатаас гарсан гэж үзэж байгаа. Тиймээс Копиа Монгол төвийн захирал ажилтны ажлаас гарах хүсэлтийг нь үндэслэх Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1 дэх заалт, ажилчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.1 дэх заалтын дагуу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан ажил олгогчийн ажилтны дур мэдэн ажлаас чөлөөлөөгүй. Мөн үйл баримтыг үндэслээд хуульд нийцүүлэн тушаалаа гаргаж хөдөлмөрийн хэлтсийн хэлэлцээг дуусгавар болгосон Б.Пүрэвжавтай эвлэрэх талаар оролдсон боловч нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн зохион маргаан зохицуулах гурван тал хороонд гомдол гаргасан. Монгол Улсад аливаа шүүхийн маргаан үүсвэл Бүгд Найрамдах Солонгос улсаас дараагийн жилийн буцалтгүй тусламжийн улмаас санхүүжилт зогсоох эсвэл буурах эрсдэлийг харгалзаад бидний зүгээс гомдолтой холбоотой маргаан үүсгэхгүй байсан. Гэтэл нэхэмжлэгч Б.Пүрэвжав фэйсбүүк чатаар 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 4 одоо агуулга бүхий шаардлагыг ирүүлсэн нэгдүгээрт хөдөлмөрийн гэрээг 1 жилээр сунгавал цаашид ажиллана, хоёрдугаарт ажилгүй байх хугацааны цалин 12,1 сараас тохиролцох хүртэл, гуравдугаарт ажилчид хүргэж өгч байсан илүү цаг 20 доллар эсвэл өдрийн 4 цагаар бодох, дөрөвдүгээрт сэтгэл санааны хохиролд 5.000 долларыг төлөхийг шаардсан. Дараа нь 2025 оны 02 дугаар сарын 7-ны өдөр мэйл хаягаараа нэгдүгээрт зайнаас ажиллах ажлын байр гаргаж өгөх гэж байгаа юм. Хоёрдугаарт ажилласан хугацааны болон ажлаас гараад тохиролцох хүртэлх хугацааны 20 доллар бодох, гуравдугаарт хоолны 120 доллар бодож өгөх, дөрөвдүгээрт төвийн ажилчдын нэгэн адил 13 дахь сарын цалин, жилийн эцсийн урамшуулал, улирал дотор бонус, цаг тухайд нь бодох өгөх өдрийг гэрээнд тодорхой тусгаж өгсөн байх, тавдугаарт сэтгэл санааны хохирол 5.000.000 доллар, зургаадугаарт 12, 1, 2 сарыг дуустал цалин бодож өгөх, долоодугаарт хохирлын мөнгөө бүгдийн 02 дугаар сарын 12-ны дотор авна гэж нийт 11.930.000 доллар төлөхийг бид нараас шаардсан. Бидний хувьд дээрх шаардлагуудыг ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөх эрх зүйн үндэслэл байхгүй. Мөн биелүүлэх ямар ч боломжгүй учраас нэхэмжлэлтэйтэй харилцан тохиролцоонд хүрч чадаагүй. Иймд нэхэмжлэгч Б.Пүрэвжавыг ажлаас чөлөөлсөн шийдвэр хуульд нийцсэн үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлага бол үндсэндээ 4 шаардлага байгаа. Нэгдүгээрт ажлаас чөлөөлсөн тушаал буюу 12 дугаар сарын 02-ны өдрийн тушаал өөрөө хууль зөрчсөн буюу нийцээгүй гэж байгаа юм. За тэгэхлээр юун дээр илүү маргаан үүсэж байгаа вэ гэхээр ажлаас гарах тушаалыг бичгээр өгсөн үү, өгөөгүй юу гэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зүйлд зааснаар ажилтан хөдөлмөрийн хөлсний та харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр эсвэл цалин хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрвөл ажлын байраа орхих эрхтэй гэж заасан харин Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-т зүйлд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтанд санаачилж санаачилж туслах эрхтэй гэж. Тэгэхлээр хуулийн зохицуулалтыг харах юм бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан заавал бичгээр юм уу, цахим хэлбэрээр мэдэгдэх ёстой гэж заавал императив хэм хэмжээг тогтоож өгөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2-т ямар зохицуулалт оруулж өгсөн бэ гэхлээр хэрвээ ажилтан ямар тохиолдолд ажлын байраа орхих вэ гэхлээр зөвхөн бичгээр мэдэгдсэн өдөр буюу эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдөр буюу тухайн өдрийг баталгаажуулах зорилгоор бичгээр юм уу цахим хэлбэрээр өгнө гэдэг байдлаар зохицуулсан. Түүнээс биш хуульд хөдөлмөр, ажилтан, ажил олгогч нар хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа заавал бичгээр хүсэлтийг гаргах ёстой гэсэн хуульчилсан хуулийн заалт байхгүй. Б.Пүрэвжав өөрөө тухайн өдөр гүйцэтгэх захирал гадуур ажилтай байсан учраас манай төвийн ахлах ажилтан Энхцэцэгт өөрөө ажлаас гаръя гэдгээ мэдэгдсэн. Тэр мэдэгдлийг нь дамжуулаад Энхцэцэг ажлын групп чат дээр мэдэгдсэн. Б.Пүрэвжав өөрөө харсаар байж түүнийг үгүйсгэсэн ямар нэгэн тайлбар хэлэхгүйгээр өөрөө тэр групп чатаас өөрөө гараад явсан байгаа. Энэ нь болохоор үзлэгээр бол тогтоогдчихсон манай зүгээс бол ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүсэлтэй байгаагаа хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн гэж үзэж байгаа. Үүнийхээ дагуу ч бид хөдөлмөр ажлаас чөлөөлөх тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-т заасны дагуу тушаалыг гаргасан байгаа Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхлэлтийн маргаан шийдвэрлэх гурван талт хороонд гомдол гаргасан байгаа. Уг гомдол дээр юу гэж хэлсэн байгаа вэ энэ байгууллага байнгын хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, тийм учраас би зөвшөөрөөд байгуулдаггүй гэж өөрөө хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл манайх угаасаа дөрөвхөн ажилтантай, Бүгд Найрамдах Солонгос улсын Засгийн газрын харьяа Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын төлөөлөгчийн газар байгаа. Манай гүйцэтгэх захирлын хугацаа өөрөө жил болгон Солонгост хууль тогтоомжийнхоо дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулагдаад явдаг шүүхийн маргаантай байгаа гэж хэлүүлбэл бид нарын санхүүжилт зогсоно, эсвэл ирээдүйд манай төсөл хөтөлбөр хэрэгжихгүй байх боломжтой учраас тэгээд бид нар аль болох эвлэрэх оролдлого хийсэн. Гэтэл ажилтан маань тусгай нэмэгдэл буюу гэрээний 4.3-д заасан тусгай нэмэгдлийн талаар маргааныг эхлүүлдэг. Мөн сэтгэл санааны хохирол 5.000 долларыг нэхэмжилдэг. Өөрөөр хэлбэл, анх гомдол гаргахдаа тусгай нэмэгдлийн талаар огт өөр ажилтан яриагүй байсан. Тэгээд бид нар эвлэрье гэхэд та нар тусгай нэмэгдэл дээр нэмэлт мөнгө өг гэж үндэслэлгүйгээр шаардаж эхэлсэн тус ажлын санхүүжилт нь Бүгд Найрамдах Солонгос улсын Засгийн газрын Хөгжлийг дэмжих газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг тул хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагатай. Мөн төлөөлөгчийн газрын бүрэн эрхийн хугацаа 2-3 жилийн хугацаатай олгогддог тул хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй юм. Нэхэмжлэгч талаас ажлын байрны тоо, бүтцийг батлах шаардлагатай гэжээ. Төлөөлөгчийн газар гэдэг нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.6 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн эрхгүй байгууллага юм. Иймд үйл ажиллагааны бүх төлөвлөгөө, журам, тухайн жил хэрэгжилт, санхүүжилт, болон төсөл хөтөлбөрийг Бүгд Найрамдах Солонгос улсын Засгийн газраас үүрэг хэрэгжүүлж баталдаг тул манай талаас дур мэдэн батлах боломжгүй ... маргаан эхлэхэд 3 талт хооронд харахад нэхэмжлэгч талаас тусгай нэмэгдлийн асуудлыг огт хөндөөгүй бөгөөд бидний зүгээс эвлэрье гэсэн боловч эвлэрэх нөхцөл дээрээ нэмэгдүүлсэн. Үүний дараагаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг баримтуудыг, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-ын 154.2.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас: Хөдөлмөрийн гэрээ, -ын захирлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б.Пүрэвжавыг ажлаас чөлөөлсөн тушаал, эд хөрөнгийн бүртгэл, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Голомт банкны дансны хуулга зэрэг баримтыг ирүүлсэн.

 

6. Хариуцагч талаас: итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл, үндсэн ажилчдын ажлын тэмдэглэл, Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөлийн хуулбар, Копиа төвийн захирлын гэрээний хуулбар, -ын захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тушаал, гадны ажилтны цалин олголтын хүснэгтүүдийн хуулбарууд, -ын захирлын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн тушаал, -ын дүрэм зэрэг баримтыг ирүүлсэн.

 

7. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч талаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний бүртгэлийг гаргуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр групп чатад үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн, мөн талуудаас 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний Солонгос хэл дээрх хувийг орчуулгын хамт гаргуулсан.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Пүрэвжавын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь хариуцагч холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №24/10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцуулж, жолооч, захиргааны ажилтан, туслах орчуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 6,996,885 төгрөгийн олговор гаргуулах, тусгай нэмэгдэл болох 15,973,419 төгрөг нийт 22,970,304 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх-ийн 1-3/

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн: Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан төвийн жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцуулан гаргуулах, Хөдөлмөрийн гэрээний 1.4.3-т заасан тусгай нэмэгдэл болох төвийн ажилчдыг нийт 2024 оны 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл нийт 7 сар өдөр бүр хүргэж өгдөг байсан учраас нэг өдөрт монгол банкны ханшаар 7,000 төгрөгөөр тооцон 15,973,419 төгрөг, Хөдөлмөрийн гэрээний 1.7, 7.1-д заасныг хүчингүйд тооцуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэн баталгаажуулалт нийлгүүлэх тухай шаардлага гаргасан. /хх-ийн 82/

 

4. Нэхэмжлэгч Б.Пүрэвжавын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь хариуцагч -д ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байхад өөрийн хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж тушаал гаргасан ... ажиллаж байх хугацаанд дарамт, гадуурхалтын улмаас ажлаас чөлөөлөгдсөн ... хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах байсан боловч хугацаа зааж байгуулсан ... тусгай нэмэгдэл болох 20 ам.долларыг өдөр бүр авах ёстой байсан боловч өгөөгүй ... гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь татгалзлын үндэслэлээ ... хариуцагч Б.Пүрэвжав өөрийн биеэр ажил дээрээ ирээд ажлаас гарах хүсэлтээ илэрхийлсэн ... ажлын групп чатнаас өөрөө гараад явсан ... дарамт, гадуурхалтын улмаас ажлаас чөлөөлөгдсөн гэж байгаа ч үүнийгээ нотлоогүй ... хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хууль зөрчөөгүй ... тусгай нэмэгдэлд сар болгон 20 ам.доллар өгч байсан, өдөр бүр өгнө гэж гэрээнд заагаагүй ... гэж тус тус тайлбарлан маргасан.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрийн гэсэн нэртэй, хаягтай, зорилготой, бүтэцтэй, дүрэмтэй, хөдөө аж ахуйн салбарт техникийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөр хэрэгжлүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр шинжилгээ судалгаа хийх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдлэг түгээх үйлчилгээг зохион байгуулах зорилготой буюу нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага бөгөөд -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь БНСУ-ын иргэн У Мён Гюү болох нь:

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөлийн хуулбар, Копиа Монгол төв-ийн дүрэм, Копиа төвийн захирал болон Хөдөө аж ахуйн Хөгжлийг дэмжих газрын захирал нарын хооронд байгуулсан Гэрээ зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-ийн 55, 59-63, 116-118/

 

5.2. Хариуцагч -ын захирлын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №24/6 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Б.Пүрэвжавыг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тус төвийн жолооч, захиргааны туслах албан тушаалд томилж 1 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан бөгөөд үндсэн цалингийн хэмжээг 650 ам.доллар байхаар харилцан тохирсон байна. /хх-ийн 115/

 

5.3. Хариуцагч -ын захирлын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №24/7 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар нэхэмжлэгч Б.Пүрэвжавыг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус төвийн жолооч, туслах орчуулагчийн албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулсан байна.

 

5.4. Мөн талууд 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээндээ:

Албан тушаал-жолооч, захиргааны ажилтан, туслах орчуулагч, үндсэн цалин-650 ам.доллар, хоолны мөнгө 120 ам.доллар, тусгай нэмэгдэл /төвийн ажилчдыг ажилд хүргэж өгч авсан тохиолдолд/ 20 ам.доллар, гэрээний хугацаа-8 сар /2024 оын 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл/, цалин хөлс олгох өдөр-сар бүрийн 25-ны өдөр байна гэж харилцан тохиролцжээ.

 

5.5. Улмаар хариуцагч -ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №24/10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Б.Пүрэвжавыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан гэрээг өөрийн хүсэлтээр 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр цуцалсан тул Б.Пүрэвжавтай байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн гэж заажээ. /хх-ийн 9/

 

5.6. Нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь хариуцагч -нд 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1 сарын туршилтын хугацаатай жолооч, захиргааны туслахын ажилд орж, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус төвийн жолооч, туслах орчуулагчийн албан тушаалд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллахаар болж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэх үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

5.7. Харин нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн эсэх, ажиллаж байх хугацаанд дарамт, гадуурхалт байсан эсэх, хөдөлмөрийн гэрээг хугацаа зааж байгуулсан нь хууль зөрчсөн эсэх, тусгай нэмэгдлийг өдөр бүр эсхүл сар бүр олгох ёстой байсан эсэх, мөн ажлаас халагдсан тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандахдаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн эсэх талаар талууд маргасан.

 

6. Нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь -ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №24/10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч талууд харилцан тохиролцоогүй болох нь гурван талт хорооны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №25/05 дугаартай хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-ийн 13-15/

 

6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацаа хэтрүүлээгүй байна.

 

6.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор,

мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж,

мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж тус тус заасан.

 

6.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлүүлэхээр хандаж байсан, мөн хөдөлмөрийн маргаантайгаа холбоотой нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсаныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж заасан.

 

7.1. Хариуцагч -ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №24/10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Б.Пүрэвжавыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж заасан.

 

7.2. Мөн нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь 2024 оын 12 дугаар сарын 02-ны өдөр -ын групп чат 8 гэсэн ажилчдын групп чатаас өөрөө гарсан болох нь үзлэг хийсэн тэмдэглэл, талуудын тайлбараар нотлогддог. /хх-ийн 67, 77-79, 107/

 

7.3. Харин нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ажил олгогч буюу -ын захиргаанд бичгээр эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн, илэрхийлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй.

 

7.4. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр эсхүл цахим хэлбэрээр илэрхийлээгүй бөгөөд -ын групп чат 8 гэсэн ажилчдын групп чатаас өөрөө гарсныг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн, цахим хэлбэрээр мэдэгдсэн байна гэж үзэх үндэслэлгүй юм.

 

7.5. Иймд хариуцагч нь нэхэмжлэгч Б.Пүрэвжавтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалж түүнийг ажлаас чөлөөлсөн байна гэж үзлээ.

 

8. Хариуцагч , нэхэмжлэгч Б.Пүрэвжав нарын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.7-д Гэрээний хугацаа 8 сар /2024.5.01-2024.12.31/ гэж заасан.

 

8.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-т санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх-ээр заасан бол хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар заажээ.

 

8.2. Хариуцагч -ыг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодорхой хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрөл олгосон байх бөгөөд -ын дүрэмд санхүүжилтийн талаар заахдаа:

Копиа Монгол төв нь Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарт техникийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөр хэрэгжлүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр шинжилгээ судалгаа хийх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдлэг түгээх үйлчилгээг зохион байгуулах зорилготой буюу нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төсвийн санхүүжилт нь БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газраас Монгол Улсын холбогдох хууль, журамд заасны дагуу шинээр нээх тусгайлсан хараат бус дансанд Копиа Монгол төвийн үйл ажиллагааны зардал болон төслийн санхүүжилтийг байршуулна, Копиа Монгол төвийн санхүүжилт нь БНСУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжийн сангаас Хөдөөгийн хөгжлийг дэмжих газраар дамжуулан санхүүжүүлнэ гэж тус тус заажээ. /хх-ийн 55, 116-118/

 

8.3. Өөрөөр хэлбэл -ын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, санхүүжилт, хийгдэх ажлын цаг хүрээ нь тодорхой хугацаагаар хязгаарлагдсан бөгөөд тухайн заасан хугацаанд дүрэмд заасан үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй, энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтэц орон тоо, санхүүжилтын хүрээнд ажиллах ажилтныг тодорхой хугацаагаар ажиллуулахаар ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

 

8.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болох тохиолдлыг нэрлэн заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөр эрхлэх хугацааг зааж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

8.5. Нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь хариуцагч -тай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөдөлмөр эрхлэх хугацаагаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар харилцан тохиролцож, зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

8.6. Нэхэмжлэгч Б.Пүрэвжавын хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэх хугацаа нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх тул нь тэрээр -ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардах боломжгүй юм.

 

8.7. Өөрөөр хэлбэл талууд Хөдөлмөрийн гэрээндээ хөдөлмөр эрхлэх хугацаагаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэж харилцан тохиролцож тодорхойлсон, энэ хугацаа нь дууссан байх тул нэхэмжлэгч Б.Пүрэвжавыг урьд эрхэлж байсан -ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

8.8. Тодруулбал талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх, сунгагдсанд тооцох эсэх асуудал нь гэрээний талуудын хүсэл зоригоос хамаарч хэрэгжих тул шүүхээс гэрээний харилцааг цаашид үргэлжлүүлэн сунгах эсхүл сунгасанд тооцох үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

8.9. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т Энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж зааснаар талууд өөрсдөө гэрээний хугацааг сунгах эсэхийг харилцан тохиролцож шийдвэрлэх талуудын зарчим үйлчлэхээр байна.

 

8.10. Иймд нэхэмжлэгч Б.Пүрэвжавын өмнө эрхэлж байсан төвийн жолоочийн ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дууссанаар Б.Пүрэвжавтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй боловч уг хугацаанаас өмнө гэрээг цуцлах болсон үндэслэлээ баримтаар нотлоогүй, Б.Пүрэвжав нь хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт бичгээр эсүл цахимаар гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх тул гэрээнд заасан хугацаа дуусах хүртэл хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзнэ.

 

9.1. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэх хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан боловч нэхэмжлэгч Б.Пүрэвжавыг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул гэрээний хугацаа дуусах хүртэл үндсэн цалин, тусгай нэмэгдлийг хариуцагч -аас гаргуулах нь зүйтэй байна.

 

9.2. Харин Нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь Хөдөлмөрийн гэрээнд заасан тусгай нэмэгдэл 20 ам.долларыг өдөр бүр тооцож олгох ёстой байсан боловч олгоогүй тул ажиллаж байсан хугацаанд авах байсан тусгай нэмэгдлийг гаргуулна гэж тайлбарлаж байгаа боловч өдөр бүр тусгай нэмэгдэл олгох ёстой байсан гэсэн баримт хэрэгт авагдаагүй, тусгай нэмэгдэл 20 ам.долларыг өдөр бүр олгох байсан байна гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

9.3. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь ажиллаж байх хугацаандаа сар бүр үндсэн цалин 650 ам.доллар, тусгай нэмэгдэл 20 ам.долларын цалин, хөлс авч байсан болох нь: талуудын тайлбар, Гадны ажилтны цалин олголт гэх баримтаар нотлогдож байх тул тусгай нэмэгдэл 20 ам.долларыг өдөр бүрээр тооцож гаргуулна гэх шаардлага үндэслэлгүй байгааг дурдлаа. /хх-ийн 84-89, 97-106/

 

9.4. Иймд хариуцагч -аас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны үндсэн цалин болох хөдөлмөрийн гэрээнд зааснаар 650 ам.доллар, тусгай нэмэгдэл 20 ам.доллар нийт 670 ам.долларыг гаргуулах үндэслэлтэй байна.

 

9.5. Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацааны үндсэн цалин хөлс 25,695,811 төгрөг, гаргуулах мөн тусгай нэмэгдэл болох 15,973,419 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9.6. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.8-д Цалин хөлс олгох өдөр - сар бүрийн 25-ны өдөр гэж заасан, мөн цалин хөлсийг олгохдоо тухай үеийн Монгол банкны ханшаар ам.долларыг монгол төгрөгөөр тооцож олгодог байсан талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч Б.Пүрэвжавт олгох цалин хөлсийг ам.долларыг монгол төгрөгт тооцож гаргуулах нь үндэслэлтэй байна.

 

9.7. Монгол банкнаас зарласан ханшийн мэдээллээр 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 ам.доллар нь 3,418.84 төгрөгтэй тэнцэж байгаа нь нийтэд илэрхий үйл баримт байна.

 

9.8. Иймээс хариуцагч -аас 670 ам.доллар буюу /670 ам.доллар х 3,418.84 төгрөг / 2,290,623 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Пүрэвжавт олгож шийдвэрлэлээ.

 

10. Мөн нэхэмжлэгч Б.Пүрэвжавын 2024 оны 12 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийлгэхийг хариуцагч даалгах нь зүйтэй байна.

 

11. Нэхэмжлэгч Б.Пүрэвжав нь -тай Хөдөлмөрийн гэрээний 1.7, 7.1-д заасныг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

11.1. Учир нь Хөдөлмөрийн гэрээнд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний заалтын талаар талууд төөрөгдсөн, ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн байна гэж үзэхгүй тул Хөдөлмөрийн гэрээний 1.7, 7.1-д заалтыг хүчингүйд тооцуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэн баталгаажуулалт нийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12. Тодруулбал Б.Пүрэвжавыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон тусгай нэмэгдлийг хөдөлмөрийн гэрээ дуусах хүртэл буюу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тооцон олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэх шаардлагыг хангаж,

өмнө эрхэлж байсан төвийн жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцуулан гаргуулах, Хөдөлмөрийн гэрээний 1.4.3-т заасан тусгай нэмэгдэл болох төвийн ажилчдыг нийт 2024 оны 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл нийт 7 сар өдөр бүр хүргэж өгдөг байсан учраас нэг өдөрт монгол банкны ханшаар 7,000 төгрөгөөр тооцон 15,973,419 төгрөг, Хөдөлмөрийн гэрээний 1.7, 7.1-д заасныг хүчингүйд тооцуулах, мөн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэн баталгаажуулалт нийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

13. Хариуцагч -ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №24/10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Б.Пүрэвжавын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэсэн үндэслэл заасан бөгөөд түүнийг ажил тасалсан талаар дурдаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ... Б.Пүрэвжав 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон ... гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

14. Хариуцагч -ын захирлын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №24/6 дугаартай Ажилд томилох тухай тушаалд албан тушаалын нэрийг төвийн жолооч, захиргааны туслах ажилтан гэж,

Хариуцагч -ын захирлын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №24/7 дугаартай Ажилд томилох тухай тушаалд албан тушаалын нэрийг төвийн жолооч, туслах орчуулагч гэж,

2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд албан тушаалын нэрийг жолооч, захиргааны ажилтан, туслах орчуулагч гэж,

Солонгос хэл дээрх Хөдөлмөрийн гэрээг баталгаат орчуулгаар монгол хэл дээр орчуулахдаа албан тушаалын нэрийг Захиргааны ажилтан, Ажилтан гэж,

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Копиа Монгол төвийн жолоочийн ажилд эгүүлэн томилуулах гэж тус тус албан тушаалын нэрийг өөр өөрөөр нэрлэсэн байгааг,

Мөн -ын дүрэмд Копиа Монгол төв нь БНСУ-ын иргэн захирал, судлаач, эрдэмтэн болон Монгол Улсын иргэн оффис менежер, орчуулагч, жолооч гэсэн бүтэцтэй байна гэж бүтэц орон тоогоо заасан байгааг тус тус тэмдэглэлээ. /хх-ийн 117/

 

15. Мөн хариуцагч Б.Пүрэвжавыг -нд ажиллаж байх хугацаандаа дарамт, гадруурхалтад өртөж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрхи тайлбар үндэслэлгүй байгааг дурдлаа.

 

16. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

17. Нэхэмжлэгч Б.Пүрэвжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,801 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 51,600 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Бум-Эрдэнийн Пүрэвжавыг -ийн жолоочийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, хариуцагч -аас 2,290,623 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Пүрэвжавт олгож, нэхэмжлэгч Б.Пүрэвжавын 2024 оны 12 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийлгэхийг хариуцагч даалгаж,

нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Б.Пүрэвжавыг өмнө эрхэлж байсан төвийн жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцуулан 25,695,811 төгрөг гаргуулах, Хөдөлмөрийн гэрээний 1.4.3-т заасан тусгай нэмэгдэл болох төвийн ажилчдыг нийт 2024 оны 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл нийт 7 сар өдөр бүр хүргэж өгдөг байсан учраас нэг өдөрт монгол банкны ханшаар 7,000 төгрөгөөр тооцон 15,973,419 төгрөг гаргуулах, Хөдөлмөрийн гэрээний 1.7, 7.1-д заасныг хүчингүйд тооцуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэн баталгаажуулалт нийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэвжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,801 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 51,600 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ