Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 754

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч Н.Гэрэлмаа,

          шүүгдэгч Г.М, С.Днарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Жалайр уяач овогт Ганбаатарын Мөнх-Эрдэнэ, Жалайр уяач Сандаг-Очирын Дөлмандах нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0302 30826 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1. Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Халиун суманд 1996 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд Ургамал хамгаалал, хорио цээр мэргэжлээр 3 дугаар дамжаанд суралцаж байсан, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Говь-Алтай аймаг, Халиун сумын 2 дугаар баг, Гүү бариач гэх газарт оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Оюутны хотхоны 305 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, Жалайр уяач овогт Г.М /РД:ДК96052213/,

          2. Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Халиун суманд 1996 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ Отгонтэнгэр их сургуульд Эрх зүй мэргэжлээр 4 дүгээр дамжаанд суралцаж байсан, ам бүл 4, эх, эгч нарын хамт Говь-Алтай аймаг, Халиун сумын 2 дугаар баг, Гүү бариач гэх газарт оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Оюутны хотхоны 305 тоотод түр  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, Жалайр уяач С.Д /РД:ДК96111719/

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Г.М нь 2018 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Оюутны хотхоны гадна Ц.Доржпүрэвийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

С.Днь 2018 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Оюутны хотхоны гадна Г.Эрдэнбатыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах  ажиллагааны явцад хэргийнхээ талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй. Доржпүрэвт  хохиролд 500.000 төгрөг өгсөн гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Дмэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар  ярих зүйлгүй. Хохиролд 250.000 төгрөгийг төлсөн гэв.

          Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Доржпүрэвийн: ...Би өнгөрсөн шөнө буюу 2018 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө найз Ганзамын төрсөн өдөр болоод би найз Эрдэнэбатын хамт Арслантай гүүрний тэнд “Говь гурван сайхан” нэртэй паб, караокед сууж байгаад шөнө 02 цагийн орчим гараад бид хоёр Бөхийн өргөөний “Шөлөндө” орж хоол идэх гээд замаараа АШУҮИС-ийн оюутны байрны тэнд байрлуулсан машинаас юм авах гээд явж байхад АШУҮИС-ийн оюутны 2 дугаар байрны гадна үл таних 3 залуу бид хоёрын ардаас хөөж ирээд зодолдъё гээд Эрдэнэбаатар тэр хүмүүстэй маргалдаад чанга ярьсан юм. Тэгээд маргалдаагүй би учрыг нь олоод явуулсан чинь уг байрны эсрэг талын нийтийн байрны 3 давхарын цонхоор үл таних 22-23 орчим насны 1 хүн дуугүй байгаач гэж хэлсэн чинь манай найз Эрдэнэбаатар тэр хүмүүстэй хэрэлдээд тэгсэн тэр хүмүүс манай найзыг гуйлгачин гэх мэтээр доромжилж байгаад дөрвүүлээ болж гарч ирээд бид хоёрыг цохиж зодсон. Тухайн үед цэнхэр өнгийн пудволктой махлах залуу нь миний нүүрэн тус газар гараараа олон удаа цохихоор нь миний толгой манараад газар унасан чинь миний дээрээс дэвсэлж байгаад тэр хүмүүс байр руугаа орсон. Тухайн үед тэдний хоёр нь цонхоор харж байсан. Тэгээд удалгүй манай найзууд байрных нь гадна ирсэн чинь тэдний хоёр нь гарч ирээд манай найзуудтай маргалдаж байхад нь цагдаа дуудан хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирээд Эрдэнэбаатар бид хоёрыг намайг цохиж зодсон цэнхэр пудволктой залуутай хамт Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр авчирсан чинь намайг цохиж зодсон залуу утсаар ярьчихаад ирье гэж хэлээд гараад зугтаад алга болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Эрдэнэбатын: ...би машинаа АШУҮИС-ийн 2 дугаар дотуур байрны гадна тавьсан байсан учраас машинаас тамхиа авах гээд Доржпүрэвийн хамт “Оюутны өргөө” хотхоны аркаар гарч явахад согтуу 3 залуутай зөрсөн чинь бид хоёрыг хөөш нааш ир гэхээр нь бид хоёр очилгүй чигээрээ явсан чинь ардаас ирээд дуудаад байхад яагаад ирэхгүй байгаа юм бэ, та муу хоёр 40 мянгатын Санаа гэж мэдэх үү гэхээр нь манай найз Доржпүрэв тэд нараас уучлаарай гэж хэлээд бид нар салаад АШУҮИС-ийн 2 дугаар байрны үүдэнд очсон чинь тэр гурав ахиж бидний ардаас ирэхээр нь бид хоёр хэрэлдээд байж байсан чинь АШУҮИС-ийн 2 дугаар дотуур байрны харалдаа байрны 3 давхарын цонхноос хөөе пизда нар минь дуугүй бай, унтмаар байна зайлаач гэж хэлэхээр нь би тэд нартай нь хэрэлдсэн чинь тэр 3 залуу яваад өгсөн. Тэр хооронд би Доржпүрэвийг нөгөө хэдийгээ дуудчихаач гэж хэлсэн чинь яах гээд байгаа юм бэ олуулаа байгаа юм чинь тэд нар ирвэл бөөн зодоон болно гэж хэлээд тэр хооронд 3 давхарын цонхон дээр байсан хүмүүстэй хэрэлдээд тэгсэн тэд нарын нэг нь буугаад очъё, наанаа байж байгаарай гэхээр нь би чаддаг юм бол буугаад ир гэж хэлчихээд Доржпүрэвтэй юм яриад зогсож байсан чинь гэнэт миний толгойн тус газар өшиглөж унагаад оюутны байрны гадна хайсан дээр унасан чинь миний дээрээс 3 залуу толгойн тус газар маш олон удаа өшиглөж, баруун хавирган тус газар нэг удаа өшиглөж зодож байхад АШУҮИС-ийн 2 дугаар дотуур байрны жижүүр эгч нэг танихгүй бандитай хамт гарч ирээд болиоч гэж орилсон чинь тэд нар болиод зугтаахаар нь би өндийсөн чинь тэд нар нэг ч хүнгүй алга болсон байхаар нь Доржпүрэв цагдаа дуудан, салж явсан найзуудаа дуудсан чинь цагдаа нар ирээд тэр залуусыг байрнаас нь гаргаж ирээд 1 залууг нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн чинь бидэнтэй хамт ирсэн залуу утсаар яриад ирье гэж гараад машинд суугаад зугтаасан. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Б.Тэгшжаргалын: ...2018 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо АШУҮИС-ийн 2 дугаар дотуур байрны урдаас харсан түрээсийн байрны 305 тоотод нутгийн ах Г.М, С.Днар шөнө ирэхдээ бага зэргийн архи уусан үнэртүүлсэн ирэхээр нь ор засаж унтуулах гэж байсан чинь байрны гадна согтуу эрэгтэй хүмүүс орилолдоод байхаар нь Дөлмандах ах цонхоор тэр хүмүүст хандан чимээгүй байгаач унтаж амармаар байна гэж хэлсэн чинь цаанаас нөгөө согтуу хүмүүс гараад ир алалцъя гэхээр нь Дөлмандах, Мөнх-Эрдэнэ ах нар гарахаар нь би ардаас нь гарсан. Тэгсэн чинь Дөлмандах ах Эрдэнэбат гэгчтэй, Мөнх-Эрдэнэ ах Доржпүрэвтэй заамдалцсан зогсож байхаар нь би тэднийг салгаад гэртээ оруулсан. Тэгсэн гэрт оруулсан чинь Доржпүрэв, Эрдэнэбат нар баахан банди нар дуудсан манай 2 ахыг гараад ир гээд орилоод байхаар нь Дөлмандах ахыг гаргаагүй, Мөнх-Эрдэнэ ах гараад явахаар нь ардаас нь гартал цагдаа нар ирээд бариад аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Г.Мөнх-Эрдэнийн: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө найз Дөлмандахтай хамт гадуур найзуудтайгаа хамт явж байгаад шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо оюутны хотхон ЭМШУҮИС-ийн оюутны дотуур байрны урдаас харсан байрны 305 тоотод Дөлмандахын байранд хонохоор очсон. Тухайн үед би найзуудтайгаа долуулаа 11 дүгээр хороололын пабап 0,5 литрийн “Соёрхол” нэртэй архи уусан бага зэргийн халамцуу байсан. Тэгсэн гадаа АШУҮИС-ийн оюутны дотуур байрны үүдэнд согтуу хүмүүс орилоод байхаар нь Дөлмандах цонхоор чимээгүй бай, унтмаар байна гэж хэлсэн чинь тэр хүмүүс гараад ир гээд хэл амаар доромжлоод байхаар нь Тэгшжаргал, Дөлмандах бид гараад очтол үүдэнд үл таних 20 гаран насны согтуу 2 залуу байхаар нь Дөлмандах Эрдэнэбат гэдэгтэй барилцаж авсан, би Доржпүрэв гэдэгтэй барилцаж аваад нүүрэн тус газар нь цохиж зодсон чинь Тэгшжаргал биднийг салгаад Дөлмандах бид гурав байрандаа орсон. Удалгүй бидний тэр ардаас баахан залуучууд дагуулж ирээд дуудахаар нь би гараад очсон чинь миний нүүрэн тус газар цохиж зодсоны дараа цагдаа нар ирээд Доржпүрэв, Эрдэнэбат бид гурвыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хүргэж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн С.Дөлмандахын: ...2018 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө би найз нарын хамт 11 дүгээр хорооллын 9 дүгээр байранд 0,5 литрийн шилтэй “Соёрхол” нэртэй архийг долуулаа хувааж уугаад орой 00:00-01:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд түр оршин суух байрны 305 тоотод найз Мөнх-Эрдэнийн хамт ирээд унтах гэж байсан чинь манай байрны гадна АШУҮИС-ийн оюутны дотуур байрны хаалгыг үл таних 2 согтуу залуу орилоод цохиод байхаар нь би цонхоор толгойгоо гаргаад чимээгүй бай, битгий орилолдоод бай гэж хэлсэн чинь тэр хоёр залуугийн нэг /Г.Эрдэнэбат/ нь намайг гараад ир зодолдъё гэхээр нь би найз Мөнх-Эрдэнийг дагуулж гараад тэр залууг /Г.Эрдэнэбатыг/ унагаад дээрээс нь нүүрэн тус газар нь 2 цохисон чинь Мөнх-Эрдэнэ цаад талд АШУҮИС-ийн оюутны байрны үүдэнд нэг залуу /Доржпүрэв/-тай нь зодолдож байхад хамт амьдардаг хамаатны дүү Тэгшжаргал гарч ирээд биднийг салгаад бид гэртээ ороод байж байтал Эрдэнэбат, Доржпүрэв нар байрны гадна баахан найзуудаа авчирсан гараад ир гээд орилолдоод байхаар нь манай найз Мөнх-Эрдэнэ ганцаараа гараад явсны дараа Тэгшжаргал ардаас нь гартал удалгүй цагдаа нар ирээд Мөнх-Эрдэнийг Доржпүрэв, Эрдэнэбат нарын хамт аваад явсан. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Мөнх-Эрдэнийн: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө найз Дөлмандахтай хамт гадуур явж байгаад шөнө 00:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо оюутны хотхонд байрлах ЭМШУҮИС-ийн оюутны дотуур байрны эгц урдаас харсан дугаарыг мэдэхгүй нийтийн байрны 305 тоотод Дөлмандахынд хонохоор очсон. Тухайн үед уусан бага зэргийн халамцуу явж байсан. Тэгсэн гадаа АШУҮИС-ийн оюутны дотуур байрны үүдэнд согтуу хүмүүс орилоод байхаар нь Дөлмандах цонхоо нээгээд чимээгүй бай, унтмаар байна гэж хэлсэн чинь тэр хүмүүс гараад ир гээд хэл амаар доромжлоод дуудаад байсан. Тэгэхээр нь Тэгшжаргал, Дөлмандах бид 3 гараад очтол үүдэнд үл таних 20 гаран насны согтуу 2 залуу байхаар нь Дөлмандах Эрдэнэбат гэгчтэй барилцаж авсан, би Доржпүрэв гэдэгтэй барилцаж аваад нүүрэн тус газар нь цохиж зодсон чинь Тэгшжаргал биднийг салгаад Дөлмандах бид гурав байрандаа орсон. Удалгүй бидний ардаас тэр залуучууд баахан хүмүүс дагуулж ирээд гараад ир гэж дуудахаар нь би гараад очсон чинь миний нүүрэн тус газар цохиж, зодсоны дараа цагдаа нар ирээд Доржпүрэв, Эрдэнэбат бид гурвыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс рүү авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4683 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          1. Г.Эрдэнэбатын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

              Шинжээч эмч М.Золжаргал гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4597 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          1. Ц.Доржпүрэвийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зовхинд зулгаралт, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.

              Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар тал/,

          - Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28, 30 дугаар тал/,

          - Шүүгдэгч С.Дөлмандахын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33, 35 дугаар тал/,

          - Хохирогч Ц.Доржпүрэвийн хүсэлт /хх-ийн 56 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.М нь 2018 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Оюутны хотхоны гадна Ц.Доржпүрэвийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

С.Днь 2018 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Оюутны хотхоны гадна Г.Эрдэнбатыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул С.Дөлмандах, Г.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Оюутны хотхоны гадна Ц.Доржпүрэвийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

С.Днь 2018 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Оюутны хотхоны гадна Г.Эрдэнбатыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М, С.Днар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч Ц.Доржпүрэв нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй талаар хүсэлтээ ирүүлсэн, хохирогч Г.Эрдэнэбат хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Г.М, С.Днарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 56 дугаар тал/

Шүүгдэгч Г.М, С.Днарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч Г.М, С.Днарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.Дөлмандах, Г.М нарт оногдуулах торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. Жалайр уяач овогт Г.М, Жалайр уяач С.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус  тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Д, Г.Мнарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.М, С.Днарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.М, С.Днар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.М, С.Днарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.М, С.Днарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ