2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/08742

 

 

 

 

 

 

 

 

  

2025 *******0 29 *******92/ШШ2025/087*******2

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, их наран ******* *******, **************б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:НХ8*******0*******2733/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2******* дүгээр хороо, Төгс орчин-******* хотхон, байр хаягт байрлах, ХХК /рд:5*******0*******06*******/-д холбогдох,

 

Орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ХХК-тай 2022 оны 08 сарын 03-ны өдөр 08-3*******/02 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хороо, нисэхийн спорт цогцолборын баруун талд байрлах байрны ************** давхар, 38 тоотод байрлах ,************** м.кв талбайтай ******* өрөө орон сууцны захиалагч нь ******* м.кв талбайг *******,*******50,000 төгрөгт тооцож, нийт үнэ *******37,3,000 төгрөг, мөн байрны В******* давхарт байрлах, *******8 м.кв талбайтай, гараашийн зориулалттай зогсоолыг *******8,000,000 төгрөгөөр, нийт *******55,3,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу Н.******* нь 2022 оны 08 сарын 3*******-ний өдөр 69,700,000 төгрөг, 2022 оны 09 сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022 оны 09 сарын **************-ний өдөр 36,253,000 төгрөг, нийт *******55,3,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Тухайн барилга 2022 онд ашиглалтад орж, нэхэмжлэгч Н.Мөнбаяр хариуцагч байгууллагаас орон сууцны түлхүүрээ гардан авч, өнөөдрийг хүртэл ******* өрөө орон сууцандаа гэр бүлийн хамт амьдарч, эзэмшиж, ашиглаж, орон сууцны ашиглалтын бүх зардлыг төлж ирсэн. Мөн В******* давхарт байрлах *******8 м.кв талбай бүхий *******2 тоот авто зогсоолыг улсын комисс хүлээж авснаас хойш эзэмшиж ашиглаж байгаа. Тус хоёр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл гараагүй, гаргаж өгөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч байрыг банкны барьцаанд тавьсан, болоогүй байгаа гэх шалтаг шалтгаан хэлсээр бараг 3 жил болж байна. Иймд дээрх хоёр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Н.*******ыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү. Орон сууцны зураг төсөл нь анх балконы м.кв-ыг оруулан тооцож ,************** м.кв талбайтай гэж захиалгын гэрээ хийсэн. Балкон буюу тагт м.кв-д орохгүй учраас 9*******,08 м.кв болсон гэж хариуцагч талаас тайлбарласан. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Улсын бүртгэлд бүртгэгдсэний дагуу 9*******,08 м.кв-аар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Үүнд маргаан байхгүй гэв.

 

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Манайх нэхэмжлэгч Н.*******т орон сууц болон дулаан зогсоолын гэрчилгээг яг одоогоор гаргаж өгөх боломжгүй байгаад байна. Учир нь тус байрыг ашиглалтад оруулаад М Банк ХК-иас бизнесийн зээл авч, зээлийн барьцаанд тус байрыг тавьчихсан байсан. Тухайн үед зээлийн төлөлт удаашралтай байсан учраас зээлийг бүрэн төлж дуусаагүй байсан. Манай компанийн зүгээс одоо зээлийг төлж дуусгасан байгаа. Одоо банкны хурлаар шийдэгдэх асуудлууд үлдсэн байгаа. Бичиг цаасны хэмжээнд дутуу зүйлүүд үлдээд байна. Манайх хэсэгчлэн байрны төлбөрөө *******00 хувь төлсөн айлууддаа гэрчилгээг нь гаргаж өгч байя гэсэн боловч М Банк- ХК-иас зээлийг бүрэн төлсний дараа байрыг барьцаанаас чөлөөлнө гэсэн. Тиймээс бага зэрэг удаашралтай байсан. Энэ талаар захиалагч Н.*******т удаа дараа тайлбарлаж хэлж байсан гэв.

 

3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд, нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 08 сарын 3*******-ний өдрийн 08-3*******/02 дугаар Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хороонд баригдах Төгс орчин-******* орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ, Төгс орчин-******* орон сууц захиалагч нарын төлбөрийн тулгалтын баримт, Гүйлгээний баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, нэхэмжлэл, 20*******9 оны 09 сарын *******2-ны өдрийн 55 дугаар Төгс орчин орон сууцны хотхонд орон сууц захиалгын гэрээ, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2025 оны 0******* сарын *******6-ны өдрийн 0726 дугаар итгэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 07-07/0******* дугаар дулаан зогсоол худалдах, худалдан авах гэрээ,

 

Хариуцагчаас: 2025 оны 05 сарын *******2-ны өдрийн 05-*******2/0******* дугаар итгэмжлэл, 2025 оны 09 сарын *******7-ны өдрийн хариу тайлбар, 2025 оны 09 сарын 25-ны өдрийн хариу тайлбар,

 

Шүүхийн журмаар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны *******0 сарын *******7-ны өдрийн *******0-6/2307 дугаар албан бичиг болон түүнд хавсаргасан Үл хөдлөх эд хөрөнгө захиалагчийн нэрсийн жагсаалт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны *******0 сарын 20-ны Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, төлбөрийн баримт, 2022 оны 06 сарын 08-ны өдрийн Бизнесийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 06 сарын 08-ны өдрийн БГ/2022/08 дугаар Барьцааны гэрээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 3-7/*******380 дугаар албан бичиг, 2025 оны 03 сарын 26-ны өдрийн Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

*******.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.

 

 Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

2.Н.******* нь 20*******9 оны 09 сарын *******2-ны өдөр ХХК-тай №55 тоот УБ хотын ХУД-ийн *******0-р хороонд баригдах Төгс орчин орон сууцны хотхонд орон сууц захиалгын гэрээ-г байгуулжээ. Гэрээгээр Хан-уул дүүргийн *******0 дугаар хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд, байр-3, ************** давхрын 38 тоот, 88,******* м.кв талбайтай, ******* өрөө, нэгж талбайн үнэ *******,*******50,000 төгрөг буюу *******0*******,660,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, гражийн үнэ **************,000,000 төгрөг, нийт **************5,660,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиалахаар тохиролцжээ. /хх-**************-*******5х/

 

Талууд 2022 оны 08 сарын 3*******-ний өдөр гэрээг шинэчлэн №08-3*******/02 тоот Төгс орчин-******* орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулжээ. Гэрээгээр Хан-уул дүүргийн 2******* дүгээр хороо, нисэхийн спорт цогцолборын баруун талд 286в байрны ************** давхарт байрлах, 38 тоот, ******* өрөө, ,************** м.кв талбайтай, нэгж талбайн үнэ *******,*******50,000 төгрөг буюу *******37,3,000 төгрөг, мөн хаягт байрлах В******* давхрын *******8,000,000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоол зэргийг захиалагчийн захиалгаар барьж түүний өмчлөлд шилжүүлэх, захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх-3,*******х/

 

Дээрх хоёр гэрээнд орон сууцны *******м.кв-ын үнийг *******,*******50,000 төгрөг байсныг *******,*******50,000 төгрөг, авто зогсоолын үнийг **************,000,000 төгрөг байсныг *******8,000,000 төгрөг байхаар, мөн орон сууцны талбайн хэмжээ 88,******* м.кв байсныг ,************** м.кв байхаар өөрчилсөн хэмээн талууд тайлбарлах бөгөөд гүйцэтгэгч буюу ХХК-ийн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтад туссанаар ******* өрөө бүхий орон сууцны м.кв-ийн хэмжээ 9*******,08 м.кв хэмээн хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, талууд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг 9*******,08 м.кв, авто зогсоолын дугаарыг *******2 тоот хэмээн тогтсон болно.

 

3.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд гүйцэтгэгч ХХК нь орон сууц, авто зогсоолыг барьж хүлээлгэн өгөх, захиалагч Н.******* нь гэрээгээр тохирсон үнийг төлөх буюу Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй болно. Хариуцагч нэхэмжлэгчид орон сууцны гэрчилгээг гаргахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх боломжгүй байгаа шалтгаанаа ...тус байрыг ашиглалтад оруулаад М Банк ХК-иас бизнесийн зээл авч, зээлийн барьцаанд тус байрыг тавьчихсан байсан. Тухайн үед зээлийн төлөлт удаашралтай байсан учраас зээлийг бүрэн төлж дуусаагүй байсан. Манай компанийн зүгээс одоо зээлийг төлж дуусгасан байгаа хэмээн тайлбарлав.

*******.Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны *******0 сарын *******7-ны өдрийн *******0-6/2307 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтаар Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /*******7*******2*******/, наадамчдын зам *******, 286/В дугаар хаягт байршилтай барилга нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206068*******65 дугаарт ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2022 оны *******0 дугаар сарын 20-ны өдрийн БА-229/2022 дугаартай комиссын дүгнэлтийг үндэслэн байнгын ашиглалтад оруулсан, мөн дээрх үл хөдлөх хөрөнгөд М банк-тай байгуулсан 2022 оны 06 сарын 08-ны өдрийн №ЗГ2022/08 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй болох нь тогтоогдож байна. /хх-5*******-55, 60, 6*******-62, 65-72х/

 

5.Хавтаст хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, талуудын тайлбар зэргээр нэхэмжлэгч Н.******* нь орон сууц, авто зогсоолын төлбөрт нийт *******55,3,000 төгрөгийг төлж, гэрээгээр тохиролцсон үнийг хариуцагчид бүрэн төлсөн болох нь нотлогдов. /хх-6-*******0х/

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл тус орон сууцанд амьдарч байх ба хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны *******0 сарын *******7-ны өдрийн *******0-6/2307 дугаартай албан бичгийн хуулбар, түүний хавсралтаар ирүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт-ын 38 дугаарт 9*******,08 м.кв, ******* өрөө орон сууцны захиалагчаар ЛХ8*******0*******2733 регистрийн дугаартай Н.*******, *******55,3,000 төгрөгийн төлбөрийг *******00 хувь төлсөн талаар тэмдэглэгджээ. /хх-56-58х/

Ийнхүү нэхэмжлэгч орон сууц болон авто зогсоолын үнийг бүрэн төлж, хөрөнгийг эзэмшилдээ авсан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчаас шаардах, энэ агуулгаар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй.

 

6.Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.*******-т зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Худалдан авагч Н.******* нь орон сууцны үнийг бүрэн төлсөн тул худалдагч болох ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /*******7*******2*******/, наадамчдын зам *******, 286/В байрны, ************** давхарт байрлах 38 тоот, 9*******,08 м.кв талбайтай ******* өрөө орон сууц, мөн хаягт байрлах В******* давхрын *******8 м.кв талбай бүхий, *******2 тоот авто зогсоолын зориулалтай үл хөдлөх хөрөнгө зэргийн өмчлөгчөөр Н.*******ыг тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч нэгэнт нэхэмжлэгчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг шүүх тогтоосон тул өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулах бус шийдвэрийн үр дагавар болох өмчлөх эрхийг бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******,0,665 /937,7*******5+*******57,0/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******,0,665 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

*******.Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.*******-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /*******7*******2*******/, наадамчдын зам *******, 286/В байрны, ************** давхрын 38 тоот, 9*******,08 м.кв талбайтай, ******* өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах В******* давхрын *******8 м.кв талбайтай *******2 тоот авто зогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* овогт ******* ******* /рд:НХ8*******0*******2733/-ыг тогтоож, Н.*******ыг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлтийн газарт даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******,0,665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид *******,0,665 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш ************** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.*******, **************9.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.УРАНЗУЛ