2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/07129

 

 

 

 

 

 

 

 

   2025              09             11                                             192/ШШ2025/07129

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, Боржигин овогт Хүрэлбаатарын Ижилцэцэг (РД:УО82012945),

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,,,-д холбогдох

 

Арилжааны гэрээ цуцалснаас үүсэх үүрэг 180,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч , нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:  “, нарын  нэхэмжлэлтэй холбогдох 180,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч , нар нь хариуцагчтай тохиролцсон үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч , нарын нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох арилжааны гэрээ цуцалснаас үүсэх үүрэг 180,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,057,950 төгрөгийн тал хувь болох 528,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 528,975 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч , нарт олгосугай.

 

3.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.ТӨРБОЛД