| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/00305/И |
| Дугаар | 192/ШШ2025/08411 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/08411
2025 10 20 *******2/ШШ2025/08411
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, Стадион , Махатма гандигийн гудамж, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:ФЖ*******83112/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, ******* хд, -р байр, тоот хаягт байрлах, дэмжигч НҮТББ /РД:8*******8949/,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 07-р сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.-, хариуцагчийн өмгөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О. шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагч дэмжигч НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.- шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: ... Б.*******ийн нэхэмжилсэн 1,0,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагчийн зөвшөөрлийг батлах үндэслэлтэй.
2.Хариуцагч дэмжигч НҮТББ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.-оос нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж,
-мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагчийн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
4.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-д заасныг удирлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч дэмжигч НҮТББ нь нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжилсэн гэрээний үүрэгт 1,0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,087,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,087,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН