2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/07822

 

 

 

 

 

2025 оны өдөр

10 сар 01 р 192/ШШ2025/07822

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манай компани 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Б****нь мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээ биелүүлж чадахгүй бол **** тоотод байрлах улсын бүртгэлийн *** дугаартай газраар хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээг *** байгуулсан. *** нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст эрэн сурвалжлагдаж байгаа. Барьцааны гэрээний 3 дугаар зүйлд ... үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар өөрийн шаардлагыг хангуулна гэж заасан байдаг. Ийнхүү хөөцөлдсөөр байгаад 2024 оны 5 дугаар сард эгч С**** уулзахад ахын нүдний хараа 75 хувиар алдагдсан, ээж асарч байгаа,мөнгөө төлж чадахгүй гэсэн, тэгвэл газраар үүргийн гүйцэтгэлд шилжүүлэхийг шаардахад барьцааны гэрээгээр барьцаалагдсан газраа худалдаад дүүгийнхээ төлбөрийг барагдуулна, тэр үед барьцаагаа чөлөөлөөд өгөөрэй гэж хэлээд бас сураггүй болсон. Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээний 1,2 дугаар зүйл, барьцааны гэрээний 1,3 дугаар зүйлийг тус тус үндэслэж мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээний үүрэгт 37,000,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох **** тоотод байрлах улсын бүртгэлийн ***дугаартай газраар хангуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: *** холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь *** 2014 онд барьцааны гэрээ хийснээс хойш нэг ч удаа нэхэмжлэгч талаас ярьж байгаагүй, эрэн сурвалжилж байгаагүй байтал гэнэт 2024 онд**** ХХК нэхэмжлэл гаргасан байсан. Мөн 2014 онд ***гэрээ хийсэн хүн нь биш компаниар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байгаа тул тус төлбөрт барьцааны гэрээний дагуу ***г өөрийн өмчлөлийн газраа өгөх үндэслэлгүй гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх болон барьцааны гэрээний хуулбарууд, эрхийн улсын бүртгэлийн **** дугаар гэрчилгээний хуулбар, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн албан бичиг, А*** ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2108 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, кадастрын зураг

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ал*** ХХК нь хариуцагч С*** холбогдуулан мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээний үүрэгт 37,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар өөрчилсөн. /хх-ийн 54/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ мөнгөн төлбөр төлөх гэрээний үүргийг ****биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан хариуцагч С***г үүргийг биелүүлэх ёстой гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ мөнгө төлбөрийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй, гэрээний төлбөр шаардаж байгаагүй, иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус тайлбарласан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ***а ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр*** Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ, хариуцагч С**** й Барьцааны гэрээ байгуулжээ.

Барьцааны гэрээгээр хариуцагч *** нь нэхэмжлэгчийн ** байгуулсан мөнгөн төлбөр /37,000,000 төгрөг/-ийн үүрэг гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан байна.

Нэхэмжлэгч нь мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээний болон барьцааны гэрээний үүргийг хариуцагч **** шаардаж байсан, төлбөр төлөх нэхэмжлэх хүргүүлсэн тухай баримтгүй, нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 3-ы өдөр шүүхэд гаргасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгүүдэд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх, үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусах, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар зохицуулсан.

Дээр дурдсан мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээний хугацаа дууссан 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс тооцоход /9 жил 11 сар, 9 хоног/ хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байгаа бөгөөд үндсэн үүргийн хөөн хэлэлцэх өнгөрсөн тул нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэв.

Иймд хариуцагч *** мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээний үүрэгт 37,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэлтэй,****350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар хангуулах тухай нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд ТОГТООХ :

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ***с мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээний үүрэгт 37,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 2**** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар хангуулах тухай нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар , , 뺺 㺺 энэхүү шийдвэрийг авснаас 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд й.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ