| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/03775/И |
| Дугаар | 192/ШШ2025/07181 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/07181
2025 09 12 192/ШШ2025/07181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, шүүгч Т.Ариунболд, О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын ХI байранд байрлах,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,,,,,
Хариуцагч: ,,,,
Хариуцагч: *******,,,, нарт тус тус холбогдох
Төрд учирсан хохиролд 40,998,403 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нарт холбогдуулан төрд учирсан хохиролд 40,998,403 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/284 дүгээр тушаалаар Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга албан тушаалаас нь чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5,799,119 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж олгохоор шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0450 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 307 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
1.2.Хариуцагч нь Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58 дугаар тогтоол гарснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан 5,799,119 төгрөг, уг захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш хариуцагч сайдын ажлаас чөлөөлөгдөх өдрийг хүртэлх 114 ажлын өдрийн цалин хөлстэй тэнцэх олговор 5,909,190 төгрөг, нийт 11,778,509 төгрөгийг аас гаргуулахаар шаардаж байна.
1.3.Хариуцагч нь Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилогдсон. Ийнхүү томилогдсон өдрөөс хойш Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00564 дүгээр шийдвэрээр 11,544,470 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00177 дугаар шийдвэрээр 8,915,620 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/0511 дүгээр шийдвэрээр 1,940,813 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд хариуцагч оос дээр дурдсан 182/ШШ2018/00564 дүгээр шийдвэрээр олгогдсон мөнгөн хөрөнгийн 5,641,708 төгрөг, 182/ШШ2019/00177 дугаар шийдвэрээр олгоод байгаа 8,915,620 төгрөг, 182/ШШ2019/01511 дүгээр шийдвэрээр олгоод байгаа 1,940,813 төгрөг буюу нийт 16,498,141 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
1.4.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албан тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө” гэсэн нэмэлт өөрчлөлт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор хариуцагч нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллах хугацаандаа Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00177 дугаар шийдвэрээр 8,915,620 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/0511 дүгээр шийдвэрээр 1,940,813 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд ээс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 6,686,715 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
1.5.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга ийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр томилсон. нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/0511 дүгээр шийдвэрээр 1,940,813 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00311 дүгээр шийдвэрээр 4,964,131 төгрөгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус тус гаргуулж, олгохоор шийдвэрлэсэн. Иймд хариуцагч аас 6,034,669 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга албан тушаалаас нь чөлөөлсөн сайдын тушаалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5,799,119 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж олгохоор шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0450 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 307 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж, улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/277 дугаар тушаалаар 5,869,319 төгрөгийг олгосон байна. Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар уг өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацааг тооцвол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан гэм хор учруулснаас үүсэг үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.
2.2.Хариуцагч ын хувьд Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58 дугаар тогтоол гарснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн учир уг өдрөөс хойш дараагийн сайд, холбогдох албан тушаалтан шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаалд томилоогүйн улмаас төрд учирсан хохирлыг хариуцахгүй гэв.
3.Хариуцагч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, өмгөөлөгчгүй оролцож байгаагаас гадна хэргийн талаар тодорхой мэдээлэлгүй учир тодорхой тайлбар өгөх боломжгүй гэв.
4.Хариуцагч эд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, д 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.
5.Шүүхийн иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, зохигч талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан болно.
6.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн т хаягласан 04/947 дугаар “Төрд учирсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, “Ажлаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/284 дүгээр тушаалын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0450 дугаар магадлалын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 307 дугаар тогтоолын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/00564 дугаар шийдвэрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1092 дугаар магадлалын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 001/ХТ2018/01442 дугаар тогтоолын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 182/ШШ2019/00177 дугаар шийдвэрийн тус шүүхийн тамгын газрын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 594 дүгээр магадлалын Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 182/ШШ2019/01511 дүгээр шийдвэрийн тус шүүхийн тамгын газрын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 182/ШШ2020/00311 дүгээр шийдвэрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/302 дугаар тушаалын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/960, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/1235, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04/1816 дугаар “Хамтран ажиллах тухай” Шүүхийн ерөнхий зөвлөлд хаягласан албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01/637, 01/843 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 633 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04/235 дугаартай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад хаягласан албан бичгийг,
Хариуцагч ын зүгээс итгэмжлэл, хариу тайлбарыг,
Хариуцагч ийн зүгээс итгэмжлэл,
Хариуцагч ы зүгээс иргэний үнэмлэхийн лавлагааг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 372, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/00564, 2019 оны 182/ШШ2019/00177, 182/ШШ2019/01511 дүгээр шийдвэрүүдийн дагуу олговор олгосон төлбөрийн хүсэлт гэх баримт, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/277, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаал, хавсралтын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 182/ШШ2020/00311 дугаар шийдвэрийн дагуу олговор олгосон төлбөрийн хүсэлт гэх баримтын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт М.Туулын гаргасан хүсэлт, түүнтэй холбоотой хариу албан бичиг өгсөн баримт байхгүй тухай хариу албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 269 дүгээр тогтоолыг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга, М.Туулын тус яаманд гаргасан өргөдөл, түүний хариу өгсөн албан бичиг, захиргааны болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичгийг тус тус нотлох баримтаар гаргуулан авч, хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хариуцагч , , нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулж 11,778,509 төгрөгийг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/284 дүгээр тушаалаар Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга албан тушаалаас нь чөлөөлсөн. Уг тушаалыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 372 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0450 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 307 дугаар тогтоолоор хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5,799,119 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж олгох, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/00564 дүгээр шийдвэрээр 11,544,470 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж олгохоор тус тус шийдвэрлэсэн. Иймд Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58 дугаар тогтоол гарч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор болох 11,778,509 төгрөгийг аас гаргуулах үндэслэлтэй гэж,
хариуцагч т холбогдуулан 16,498,141 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ нь Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилогдсон. Ийнхүү томилогдсон өдрөөс хойш Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00564 дүгээр шийдвэрээр 11,544,470 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00177 дугаар шийдвэрээр 8,915,620 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/0511 дүгээр шийдвэрээр 1,940,813 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд оос сайдын албан тушаалд томилогдсоноос хойш 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 16,498,141 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж,
хариуцагч эд холбогдуулан 6,686,715 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг үйлчилж эхэлснээр хариуцагч нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллах хугацаандаа Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00177 дугаар шийдвэрээр 8,915,620 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/0511 дүгээр шийдвэрээр 1,940,813 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 6,686,715 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй,
хариуцагч д холбогдуулан 6,034,669 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга ийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор албан тушаалаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсноос хойших хугацаанд Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/0511 дүгээр шийдвэрээр 1,940,813 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00311 дүгээр шийдвэрээр 4,964,131 төгрөгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус тус гаргуулж, олгохоор шийдвэрлэсэн. Иймд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 6,034,669 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тус тус тодорхойлж байна.
3.Хариуцагч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 372 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0450 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 307 дугаар тогтоолоор 5,799,119 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж олгохоор шийдвэрлэсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/277 дугаар тушаалаар 5,869,319 төгрөгийг олгосон. Гэтэл нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Мөн хариуцагч нь Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58 дугаар тогтоол гарснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн учир уг өдрөөс хойш дараагийн сайд, холбогдох албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас төрд учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
4.Нэхэмжлэлийн хувийг хариуцагч 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, хариуцагч эд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, хариуцагч д 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус тус гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч , нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, өмгөөлөгчгүй оролцож байгаагаас гадна хэргийн талаар тодорхой мэдээлэлгүй учир тодорхой тайлбар өгөх боломжгүй гэж тайлбарласан болно.
5.Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
5.1.Хариуцагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/284 дүгээр тушаалаар Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга албан тушаалаас нь чөлөөлсөн. (хавтаст хэргийн 9 дэх тал)
5.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 372 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0450 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 307 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/284 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5,799,119 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн 18-48 дахь тал)
5.3.Дээр дурдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 5,869,319 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/302 дугаар тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон. (хавтаст хэргийн 106 дахь тал)
5.4.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00564 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1092 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/01442 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 11,544,470 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн ба Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар 11,550,898 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон. (хавтаст хэргийн 49-63, 105 дахь тал)
5.5.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00177 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 594 дүгээр магадлалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 8,915,620 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн ба Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар 8,915,620 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон. (хавтаст хэргийн 64-73, 107 дахь тал)
5.6.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01511 дүгээр шийдвэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 1,940,813 төгрөг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 7,757,253 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэсэн ба Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар 9,698,066 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон. (хавтаст хэргийн 74-81, 108 дахь тал)
5.7.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00311 дугаар шийдвэрээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 4,964,131 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн ба 4,964,500 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр олгосон. (хавтаст хэргийн 82-85, 137 дахь тал)
5.8.Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58[1] дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилогдож, түүнээс өмнө сайдын албан тушаалд ажиллаж байсан.
5.9.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 372 дугаар шийдвэрээр М.Туулын 1 сарын дундаж цалин хөлсийг 1,114,453 төгрөг гэж тогтоосон. (хавтаст хэргийн 33 дахь тал)
5.10.Хариуцагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд даргын албан тушаалд томилогдож, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн. (хавтаст хэргийн 200-201 дэх тал)
6.Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “…албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах”, Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2 дахь хэсэгт “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус зааснаар Төрийн албаны зөвлөл нь төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заажээ.
8.Хариуцагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/284 дугаар тушаалаар Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 372 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0450 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 307 дугаар тогтоолоор тогтоогдож байна.
8.1.Дээр дурдсан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/302 дугаар тушаалаар улсын төсвөөс 5,869,319 төгрөгийг гаргуулж 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон.
Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “…албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах”, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил”, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно”, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус зааснаар Төрийн албаны зөвлөл нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд олгосон 5,869,319 төгрөгийг шаардах эрхтэй байсан.
Гэтэл нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Энэ талаарх хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн...” гэх татгалзал үндэслэлтэй.
8.2.Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс сайдын ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг хариуцагч хариуцах үүрэгтэй гэж тайлбарлаж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй”, 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2-т заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 86.4-т заасны дагуу гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэж зааснаар захиргааны хэргийн оролцогч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлснийг түүний гэм буруу гэж үзэхгүй.
Харин Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 307 дугаар тогтоол гарсан өдрөөс хойш сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох боломжтой байсан боловч эгүүлэн томилоогүй байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасны дагуу уг хугацааны цалин хөлс буюу 1,114,453[2] төгрөгийг гаргуулж, улсын төсөвт нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/00564 дүгээр шийдвэрээр 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11,351,870 төгрөг, тээврийн зардал 192,600 төгрөг, нийт 11,544,470 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж олгосон ба үүний 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс буюу 1,114,453 төгрөгийг хариуцагч хариуцан төлөх үүрэгтэй гэж үзсэн болно.
9.Хариуцагч нь Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилогдсон ба уг өдрөөс хойш Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг үйлчилж эхэлсэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Үүний улмаас шүүхийн шийдвэрээр төрөөс нийт 20,466,518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. Үүнээс дараах хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй гэж үзлээ. Үүнд:
9.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/00564 дүгээр шийдвэрээр 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11,351,870 төгрөг, тээврийн зардал 192,600 төгрөг, нийт 11,544,470 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж олгосон ба үүний 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс болох 5,641,708 төгрөгийг хариуцагч хариуцан төлөх үүрэгтэй буюу уг хохирол болон хариуцагч ийн эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн шаардлага, тооцоолол үндэслэлтэй.
Дээрх 182/ШШ2018/00564 дугаар шийдвэрийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулбал зохих мөнгөн хөрөнгийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.
9.2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 182/ШШ2019/00177 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 594 дүгээр магадлалаар 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,915,620 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж, олгожээ.
Дээрх 182/ШШ2019/00177 дугаар шийдвэрт дурдсан 8,915,620 төгрөгийн 1,451,380 төгрөг буюу Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 182/ШШ2019/00177 дугаар шийдвэр гарсан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч хариуцан төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно”, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэж тус тус зааснаар иргэний хэргийн оролцогч нь шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрвөл давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргах эрхтэй.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хуулиар олгогдсон эрхийн хүрээнд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (2018 оны 182/ШШ2018/00564), давж заалдах шатны шүүхийн магадлал (2018 оны 1092)-ыг эс зөвшөөрч гомдол гаргасан буюу хуульд заасан гомдол гаргах эрхээ хэрэгжүүлснийг түүний гэм буруу гэж үзэхгүй учир 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны олговрыг хариуцагч төлөх үүрэггүй.
9.3.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 182/ШШ2019/01511 дүгээр шийдвэрээр 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,940,813 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж шийдвэрлэсэн ба уг хохирол учрахад хариуцагч ийн эс үйлдэхүйн шалтгаант холбоо тогтоогдож байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч оос нийт 9,033,901 төгрөгийг гаргуулж, нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
10.2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг мөрдөгдөж эхэлснээр хариуцагч нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын хувьд Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй.
10.1.Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 182/ШШ2019/01511 дүгээр шийдвэрээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 7,757,253 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
10.2.Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасны дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд ажиллаж байсан хугацааны буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах 6,686,715 төгрөгийг хариуцагч ээс гаргуулж, нөхөн төлүүлэх үндэслэлтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй байна.
11.Нэхэмжлэгчийн зүгээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөнөөр тус газрын дэд дарга нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилох үүрэгтэй. Уг үүргээ биелүүлээгүй учраас олгосон 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны олговрыг хариуцах үүрэгтэй гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
11.1.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд даргын албан тушаалд ажиллаж байжээ.
Гэвч дэд даргын албан тушаалын тодорхойлолт хэрэгт авагдаагүй буюу дэд дарга нь аймаг дахь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй эсэх нь тогтоогдохгүй байна.
Энэ тохиолдолд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэм буруутай гэж дүгнэх боломжгүй юм.
Иймд д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
12.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч аас 1,114,253 төгрөг, хариуцагч оос 9,033,901 төгрөг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ээс 6,686,715 гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэл” гэж зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч аас 31,297 төгрөг, хариуцагч оос 159,492 төгрөг, хариуцагч ээс 121,937 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод нөхөн төлүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч аас 1,114,253 төгрөг, хариуцагч оос 9,033,901 төгрөг тус тус гаргуулж, төрийн банкны 100900021501 дугаар дансанд төлүүлж, хариуцагч , нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ээс 6,686,715 төгрөгийг гаргуулж төрийн банкны 100900021501 дугаар дансанд төлүүлж, хариуцагч д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч аас 31,297 төгрөг, хариуцагч оос 159,492 төгрөг, хариуцагч ээс 121,937 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлого (100200100941)-нд нөхөн төлүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД
О.ЧУЛУУНЧИМЭГ