| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/03756/И |
| Дугаар | 192/ШШ2025/08840 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/08840
******* *******0 30 *******9/ШШ*******/0880
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол хаягт байрлах, ******* ******* тамир ХХК /******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ************** дүгээр хороо, ******* хэсэг, 0*******-90******* тоот хаягт байрлах, ******* ХХК /рд:**************/-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
******* оны 08 сарын *******-ны өдрийн З-/8 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , Ц.*******чимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ******* тамир ХХК болон ******* ХХК нарын хооронд ******* оны 08 сарын *******-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу хариуцагч нь Хан-Уул дүүрэг, ************** дүгээр хороо, Мандал резиденс хотхоны дугаар блокийн ******* дүгээр орц, давхар, 00******* тоот, загварын, өрөө, .06 м.кв орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч нь орон сууцны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Ингэхдээ тус гэрээний 3.-т зааснаар орон сууцны үнэ болох *******89,**************,000 төгрөгийг *******00 хувь бартерын нөхцөлөөр төлөхөөр тохиролцсон бөгөөд бартерт ХХК-тай байгуулсан Материал нийлүүлэх гэрээ-нд заасан бараа материалын үнэ төлбөрт тооцуулан авахаар болсон. Тодруулбал, ******* Булган Тамир ХХК болон ХХК нарын хооронд ******* оны 08 сарын *******-ний өдөр Материал нийлүүлэх гэрээ-г байгуулагдаж манай компаниас барилгын бараа материал нийлүүлэх, ХХК нь нийлүүлсэн барилгын материалын үнийг төлөх үүргийг хүлээсэн. Манай компани гэрээнд заасан бараа материалыг нийлүүлэх үүргээ бүрэн гүйцэтгэж дуусгавар болсон. Талуудын хооронд байгуулсан Материал нийлүүлэх гэрээ-ний бараа, материалын нийт үнэ болох 3*******8,30,000 төгрөгийн 0% буюу *******89,**************,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 0% төлбөрт Мандал резиденс хотхоны дугаар блокийн ******* дүгээр орц, давхар, 00******* тоот, өрөө, .06 м.кв орон сууцыг *******89,**************,000 төгрөгөөр үнэлж тооцон авахаар талууд харилцан тохиролцсон. Түүнчлэн ХХК-иас ******* оны 08 сарын 8-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ шилжүүлэх тухай албан бичгийг гэрээнд хавсаргасан бөгөөд тус албан бичигт дурдсанаар ******* Булган Тамир ХХК нь энэхүү гэрээг үндэслэн тус орон сууцыг ХХК-д хамааралгүйгээр захиран зарцуулах эрхтэй болно гэсэн байдаг. Дээр дурдсан материал нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт орон сууц авахаар болсон тохиролцоог Оч-Алянс ХХК хүлээн зөвшөөрсний үндсэн дээр манай компанитай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар захиалагчийн зүгээс Материал нийлүүлэх гэрээ-нд заасан үүргээ биелүүлсэн тул үлдэгдэл төлбөртөө тооцон авсан орон сууц захиалгын гэрээний төлбөрийг *******00 хувь төлсөн гэж үзэхээр байна. Гэвч хариуцагч Оч- Альянс ХХК нь дээрх орон сууцыг бидний өмчлөлд шилжүүлэхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөөр байна. Манай компани хариуцагчаас орон сууцыг бидний өмчлөлд шилжүүлэхийг удаа дараа шаардаж албан бичиг, мэдэгдэл явуулсан боловч хариуцагчийн зүгээс ХХК-тай төлбөр тооцооны асуудал дуусаагүй байх тул танай компанийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөх боломжгүй" гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл бидний өмчлөлд шилжүүлээгүй байна. Бидний хооронд байгуулсан гэрээний ..3-т Захиалагч нь төлбөр тооцоогоо бүрэн дуусгаж орон сууцны түлхүүрийг, орон сууцыг хүлээлгэн өгөх актын хамт хүлээн авснаар орон сууцыг эзэмшилдээ авах өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрх үүснэ" гэж, Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.*******-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд орон сууцны төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч нь орон сууцыг манай компанийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд манай ******* Булган Тамир ХХК-ийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ************** дүгээр хороо, Мандал резиденс хотхон, дугаар блок, ******* дүгээр орц, давхар, 00******* тоот, загвар, өрөө, .06 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж өгнө үү гэв.
.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...******* оны 08 сарын *******-ны өдөр нэхэмжлэлд дурдсанчлан Оч Альянс ХХК-ийн эзэмшилд байгаа орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээ хийсэнтэй маргахгүй. Яагаад гэрээ байгуулагдах болсон бэ гэхээр ******* оны 08 сарын *******-ны өдөр буюу ******* хоногийн өмнө ******* ******* тамир ХХК нь ХХК-тай 3*******8,000,000 орчим төгрөгийн бараа материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэлд дурдсанчлан *******89,**************,000 төгрөгийг бэлнээр өгье, *******89,**************,000 төгрөгт орон сууц өгье гэж тохиролцсон гэрээ хэрэгт авагдсан. ******* оны 0 сарын 0-ны өдөр Оч Альянс ХХК нь ХХК-тай 0/, 03/ дугаартай гэрээ хийсэн. Ойролцоогоор 3,00,000,000 төгрөгийн гэрээ юм. Уг гэрээний заалтад дурдсанчлан гэрээний төлбөрийн *******/3 буюу *******,*******00,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгсөн байдаг. Гэтэл ХХК нь тухайн үед хүн хүч багатай яваад ажил нь удаашралтай байсан учраас ажлын хөлсөө нэмээд өгөөч гэхээр нь давхар төлбөр төлөх график байгуулчихсан. өдрийн байдлаар *******,**************8,000,000 төгрөгийн баримт өгчихсөн. Өөрөөр хэлбэл ХХК-д төлөх бэлэн мөнгийг бүгдийг төлчихсөн байгаа. Тэр компанитай гэрээ байгуулсан байх явцад яагаад ******* оны 08 сарын *******-ны өдөр орон сууц захиалгын гэрээнд Оч Альянс ХХК-ийн тухайн үеийн захирал н.Баярсайхан гарын үсэг зурах болсон гэхээр ХХК-ийн захирал н.Одхүү ...та санхүүжилт өгчих юм бол ******* хоног дотор давхар явуулах боломж байна гэхээр нь за тэгье гээд итгээд гарын үсэг зурсан юм билээ. ******* оны 08 сарын *******-ны өдөр ******* ******* тамир ХХК, ХХК нар 3*******8,000,000 төгрөгийн гэрээ байгуулчхаад 08 сарын *******-ны өдөр манайхтай захиалгын гэрээ байгуулж байгаа. *******89,**************,000 төгрөгийг барааг бэлнээр нийлүүлэх хугацаа давхар яваад байна. Эднийх ХХК-д бараа материал нийлүүлсэн гэж яриад байгаа боловч нэгт бэлэн мөнгө болон бараа материал нийлүүлсэн, мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Хоёрт бараа материал нийлүүлэх гэрээний хугацаа ******* оны ******* сарын -ний өдөр хүртэл байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нь ХХК-д бараа материалаа бүрэн нийлүүлсэн эсэх нь баримтаар нотлогдохгүй байна. ХХК нь манайхаас санхүүжилт авсан атлаа ажилдаа ирэхээ болиод огт хүнгүй болсон. Өөрөөр хэлбэл ажлаа дуусгасан байсан бол өнөөдөр манайх маргаан үүсгээд зогсож байхгүй байсан. Манайх ******* ******* тамир ХХК-иас мөнгө аваагүй, бараа материал ч аваагүй, тийм баримт ч байхгүй. Төлбөр хийгдсэн байх ёстой, төлбөр төлөгдсөний дараа өмчлөлд шилжих талаар гэрээний хэд хэдэн заалтад дурдсан байгаа. Гэрээ байгуулж, гарын үсэг зурах болсон шалтгааны талаар тайлбарлаж хэллээ. Ийм учраас манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.******* ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...******* ******* тамир ХХК болон Оч альянс ХХК нарын хооронд байгуулагдсан ******* оны 08 сарын *******-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Учир нь ХХК-ийн захирал нь манай Оч альянс ХХК-ийн тухайн үеийн захирал болох н.Баярсайхан захирлыг хуурсан. ХХК-ийг ажлаа үргэлжлүүлж хийх юм байна. Үүргээ гүйцэтгээд явбал ******* ******* тамир ХХК-д орон сууцыг өгөхөд татгалзах зүйлгүй гэж гэрээ хийж байгаа. Гэтэл ХХК-ийн захирал ямар ч боломжгүй байж төлбөр авахын тулд энэ гэрээг байгуулсан. Нэг үл хөдлөх биш хэд хэдэн үл хөдлөх байгаа шүү дээ. Зөвхөн эднийх шилжүүлээд өгөөч гэхээр нь ажлаа хурдан хийгээрэй, амжилт хүсье гээд н.Баярсайхан захирал гарын үсэг зурсан үйл баримт байдаг. Тиймээс тэр хүнийг хуурч мэхэлж гэрээ хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч ******* ******* тамир ХХК-ийг манайхыг хуурсан гэж бол хэлээгүй шүү. Дүр үзүүлээгүй. Гэтэл ХХК манайхыг хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардаж байгаа юм. Үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийн хүрээнд нотлох баримтгүй, мэдэхгүй байж ******* ******* тамир ХХК-ийг манайхыг хуурсан гэж хэлэхэд үндэслэл муутай байна. Харин ХХК-ийн захирал Оч Альянс ХХК-ийн захирлыг хууран мэхэлж энэ гэрээг байгуулсан. Зөвхөн бодит нөхцөл байдал ийм байгаа талаар тайлбарласан. Тухайн үед н.Баярсайхан нь ******* ******* тамир ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан учраас өмчлөгчөөр тогтоолгох ёстой гэж байна. Гэхдээ эднийх манайх руу бартераар бараа нийлүүлсэн талаар ямар ч нотлох баримт байхгүй. ХХК-д ч шилжүүлсэн талаарх баримт байхгүй. н.Баярсайхан захирал хууран мэхлэгдээд цаашид гарах үр дагаврыг тооцохгүйгээр гэрээ хийсэн байгаа учраас сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.
.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууран мэхэлж уг орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан гэх агуулгатай байна. Манай компанийн зүгээс хэн нэгнийг хууран мэхэлсэн, бусдыг хууран мэхлэх зорилготой худлаа ярьж, гэрээ байгуулсан зүйл байхгүй. Бараа материал нийлүүлж, төлбөрт нь орон сууцыг хүлээн авахаар гэрээний үүргээ шаардаж байгаа. Нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээгээ өөр гуравдагч этгээдэд хуурагдаад, хүчээр гэрээ байгуулсан агуулгаар ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан захиалгын гэрээг харахаар хоёулаа хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх удирдлагууд гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. Иймд орон сууц захиалгын гэрээг хууран мэхэлж байгуулсан гэрээ гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. ХХК-ийн захирал Оч Альянс ХХК-ийн захирлыг хууран мэхэлсэн гэж амаар ярьж байгаа боловч бодитой нотлох баримт байхгүй. Төлбөр тооцооны асуудлаар хариу тайлбар ярьж байна. Төлбөр тооцоо хийгээгүй байж ХХК-ийн захирал нь одоо гэрээг байгуул, манайх ажлаа дуусгана гэх агуулгаар гэрээ байгуулсан гэж байна. Манай компанийн төлбөр төлөгдсөн талаар ХХК-ийн ******* оны 08 сарын -ны өдрийн орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх гэх албан бичиг байгаа. Тус албан бичгээр орон сууцны шаардах эрхийг манайд шилжүүлж өгч байгаа. Үүний дараа орон сууц захиалгын гэрээ Оч Альянс ХХК-тай байгуулагдсан. Тиймээс хууран мэхлэх зорилготой, гэм хор учруулах гэрээ байгуулагдаагүй. Нэгдүгээрт ХХК нь Оч Альянс ХХК-ийг хууран мэхэлсэн нь манай компанитай байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй. Хоёрдугаарт гүйцэтгэх удирдлагынхаа талаар ярьж байх шиг байна. Тухайн үеийн компанийн дотоод асуудал, гүйцэтгэх захирал гарын үсэг зурах эрх хэмжээ н. Баярсайханд байсан. Гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан. өдөр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл үүсээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд, нэхэмжлэгчээс:, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 0 оны 0 сарын *******6-ны өдрийн /******* дугаар итгэмжлэл, ******* оны 08 сарын *******-ний өдрийн материал нийлүүлэх гэрээ, ХХК-ийн ******* оны 08 сарын -ны өдрийн м/3 дугаар албан бичиг, №3-/8 дугаар орон сууц захилгын гэрээ, ******* ******* тамир ХХК-ийн ******* оны 0 сарын *******-ны өдрийн /*******6 дугаар албан бичиг, ******* оны 06 сарын -ний өдрийн итгэмжлэл, ******* оны 09 сарын *******-ны өдрийн хариу тайлбар,
Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* оны 0 сарын 09-ний өдрийн /6 дугаар итгэмжлэл, ******* оны 06 сарын 09-ний өдрийн хариу тайлбар, Барилга шороон дүүргэлт эргэн булалтын ажил хөлс, ******* оны 0 сарын 0-ны өдрийн 03/ дугаар, 0/ дугаар ажил гүйцэтгэх гэрээ, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, дансны хуулга, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ******* оны 08 сарын *******-ны өдрийн *******0/МА*******/0*******3*******8 дугаар магадлал зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
.Нэхэмжлэгч ******* ******* тамир ХХК нь хариуцагч Оч Альянс ХХК-д холбогдуулан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ************** дүгээр хороо, Мандал резиденс хотхон, дугаар блок, ******* дүгээр орц, давхар, 00******* тоот, загвар, өрөө, ,0 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан ******* оны 08 сарын *******-ны өдрийн З-/8 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргав.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...талуудын хооронд ******* оны 08 сарын *******-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу хариуцагч нь орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч нь орон сууцны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 3.-т зааснаар орон сууцны үнэ болох *******89,**************,000 төгрөгийг *******00 хувь бартерын нөхцөлөөр төлөхөөр тохиролцсон бөгөөд бартерт ХХК-тай байгуулсан Материал нийлүүлэх гэрээ-нд заасан бараа материалын үнийг төлбөрт тооцуулан авахаар болсон хэмээн тайлбарлав.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...нэхэмжлэгч нь ХХК-д бараа материал нийлүүлсэн гэж байгаа боловч бэлэн мөнгө болон бараа материал нийлүүлсэн, мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. ХХК нь манайхаас санхүүжилт авсан атлаа ажлаа гүйцэтгээгүй орхиж явсан. Манайх ******* ******* тамир ХХК-иас мөнгө аваагүй, бараа материал ч аваагүй, тийм баримт байхгүй. Талуудын байгуулсан Орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргав.
3.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
3.*******. Оч Альянс ХХК нь ХХК-тай *******.0.0-ны өдөр №0/, 03/ тоот Ажил гүйцэтгэх гэхээ-г тус тус байгуулжээ. Гэрээгээр гүйцэтгэгч ХХК нь Хан-Уул дүүрэг, **************-р хорооны нутаг дэвсгэрт баригдах ************** давхар барилгын газар шороо болон барилга угсралтын ажлыг гүйцэтгэх бөгөөд газар шорооны ажлын хөлс **************9,0*******,000 төгрөг, барилга угсралтын ажлын хөлс 3,,93,*******9 төгрөг байхаар харилцан тохиролцжээ. /хх-3*******-х/
Дээрх №0/, 03/ тоот гэрээнүүдийн дүгээр зүйлийн .******* дэх заалтаар гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг бэлэн мөнгөөр, үлдэх хувийг бартераар буюу Mandal Luxury Residence -р ээлжийн төслөөс ******* м.кв-ийн үнийг 3,00,000 төгрөгөөр тооцож ,93******* м.кв талбайг гүйцэтгэгч талд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна.
3..Нэхэмжлэгч ******* ******* тамир ХХК нь ХХК-тай *******.08.*******-ний өдөр №0******* тоот Материал нийлүүлэх гэрээ-г байгуулж барилгын туслах материал нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд гэрээний үнэ 3*******8,30,000 төгрөг, үнийн дүнгийн 0% нь бэлэн мөнгөөр, 0% нь орон сууцны бартер байхаар гэрээнд тусгажээ. /хх-*******-9х/
Гэрээний дугаар зүйлд ...Мандал- хотхоны -р блокийн *******-р орц, давхрын 00******* тоот орон сууцны захиалгын гэрээг /*******м-ийн үнэ 3,00,000т/-өөр бодож ,0м.кв*3,00,000т, *******89,**************,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, бэлэн мөнгөний төлбөр *******89,**************,000 төгрөг байна... хэмээн заажээ.
ХХК нь *******.08.-ны өдөр **************/3 дугаартай Орон сууц захиалгын гэрээ шилжүүлэх тухай албан бичгээр ... ХХК нь Оч альянс ХХК-ийн Мандал хотхоны болон 6 дугаар блокийн угсралтын ажлын төлбөрт хүлээн авч буй ,93******* м.кв талбайгаас ,0 м.кв талбайг ******* ******* тамир ХХК-д, ...орон сууцны захиалгын гэрээг шилжүүлэн өгч байгааг энэхүү албан тоотоор баталж *******.08.8-ны өдөр ерөнхий захиалагчаас захиалгын гэрээг шилжүүлүүлнэ. ******* ******* тамир ХХК нь энэхүү гэрээг үндэслэн тус орон сууцыг ХХК-д хамааралгүйгээр захиран зарцуулах эрхтэй болно хэмээх мэдэгдлийг Оч альянс ХХК-д хүргүүлжээ. /хх-*******0х/
3.3.Дээрх албан бичгийг үндэслэн *******.08.*******-ны өдөр №З-/8 тоот Орон сууц захиалгын гэрээ-г нэхэмжлэгч ******* ******* тамир ХХК нь хариуцагч Оч Альянс ХХК-тай байгуулжээ. /хх-**************-*******6х/
Талуудын байгуулсан №З-/8 тоот гэрээгээр захиалагчийн гүйцэтгэгчээс хүлээж авах орон сууц нь Mandal Residence хотхоны -р ээлжийн, дугаар блок, давхар, загварын, ,0 м.кв талбай бүхий өрөө орон сууц байх ба *******м.кв талбайн үнэ 3,00,000 төгрөг, нийт үнэ *******89,**************,000 төгрөг, төлбөрийг *******00% бартераар / / байхаар тусгажээ.
3..Хариуцагч Оч Альянс ХХК нь гэрээ байгуулагдсан тухайд, гэрээний үнийн дүнгийн тухайд, мөн талууд маргаан бүхий орон сууцны байршил, давхар, тоот, м.кв-н хэмжээ зэрэгт маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч хэн аль нь Хан-Уул дүүрэг, ************** дүгээр хороо, Мандал резиденс хотхон, дугаар блок, ******* дүгээр орц, давхар, 00******* тоот, загвар, өрөө, ,0 м.кв орон сууцыг ******* ******* тамир ХХК-д худалдсан талаар бичгээр болон амаар зөрүүгүй тайлбаруудыг гаргадаг.
Харин хариуцагч Оч Альянс ХХК нь ...нэхэмжлэгч нь ХХК-д бараа материал нийлүүлсэн баримтгүй, ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийг хүлээн аваагүй учир нэхэмжлэлд дурдсан орон сууцыг хүлээлгэн өгөхгүй, манай компани ******* ******* тамир ХХК-иас мөнгө болон бараа материал аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчид орон сууцыг шилжүүлэн өгөхөөс татгалздаг.
Талуудын тайлбар татгалзлаас үзэхэд ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй нь тухайн гэрээний үнэд тооцогдсон орон сууцыг нэхэмжлэгч ******* ******* тамир ХХК-д шилжүүлэхээс татгалзах эрх хариуцагч Оч Альянс ХХК-д байгаа эсэх, нэхэмжлэгч орон сууцны үнийг Оч Альянс ХХК-д бус ХХК-д төлсөн нь нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх эсэх нь зохигчийн хоорондын маргааны зүйл болж байна.
3..Нэхэмжлэгч болон хариуцагч Оч Альянс ХХК нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.*******, 0 дүгээр зүйлийн 0.******* дэх хэсэгт зааснаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийсэн бөгөөд талуудын байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
Харин хариуцагч Оч Альянс ХХК нь Иргэний хуулийн ************** дүгээр зүйлийн **************.******* дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээгээр заасан этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар орон сууцны төлбөрийг ХХК-д төлүүлэхээр гэрээнд тусгасан байна.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Худалдан авагч ******* ******* тамир ХХК нь орон сууцны үнийг бүрэн төлсөн тул худалдагч болох Оч Альянс ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийг хүлээн аваагүй, орон сууцны үнийг манай компанид төлөөгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Түүнчлэн хариуцагчийн ...нэхэмжлэгч нь ХХК-д бараа материал нийлүүлсэн баримт байхгүй гэх татгалзал үндэслэлгүй бөгөөд ******* ******* тамир ХХК, ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг, төлбөр тооцооны шаардах эрх хариуцагчид хамааралгүйн дээр ХХК-ийн *******.08.-ны өдрийн **************/3 дугаартай Орон сууц захиалгын гэрээ шилжүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгч тус орон сууцыг ХХК-д хамааралгүйгээр захиран зарцуулах эрхтэй болох нь тогтоогддог.
3.6.Тиймээс нэхэмжлэгч ******* ******* тамир ХХК нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор хариуцагчаас шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийг Хан-Уул дүүрэг, ************** дүгээр хороо, Мандал резиденс хотхон, дугаар блок, ******* дүгээр орц, давхар, 00******* тоот, загвар, өрөө, ,0 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч нэгэнт нэхэмжлэгчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг шүүх тогтоосон тул гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгүүдийг хариуцагчаас гаргуулах бус шийдвэрийн үр дагавар болох өмчлөх эрхийг бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
.*******.Хариуцагч Оч Альянс ХХК нь ******* ******* тамир ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан ******* оны 08 сарын *******-ны өдрийн З-/8 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргав.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... ХХК-ийн захирал нь Оч Альянс ХХК-ийн захирлыг хууран мэхэлж энэ гэрээг байгуулсан, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.******* дэх хэсэгт зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл... хэмээн тайлбарлав.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч ... ХХК нь Оч Альянс ХХК-ийг хууран мэхэлсэн нь манай компанитай байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй, гэрээ хүчин төгөлдөр гэж маргав.
..Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй хэмээн заасан.
Хариуцагч Оч Альянс ХХК нь нэхэмжлэгч ******* ******* тамир ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-г гэрээний оролцогч бус этгээд болох ХХК-д хууран мэхлэгдсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.*******, 0 дүгээр зүйлийн 0.******* дэх хэсэгт зааснаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл юм.
Оч Альянс ХХК, ХХК нарын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ ХХК зөрчсөн нь уг гэрээний төлбөрт тооцогдсон орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулж, үнийг нь төлсөн нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй.
Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний талуудыг маргаангүй байх үед нэхэмжлэгч ******* ******* тамир ХХК дээрх орон сууцыг худалдан авахаар Оч Альянс ХХК болон ХХК нарын хэн алинтай нь тохиролцож, орон сууцны үнийг ХХК-д төлөх, орон сууцыг Оч Альянс ХХК-иас нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр Иргэний хуулийн *******89 дүгээр зүйлийн *******89.******* дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцсоныг хожим Оч Альянс ХХК болон ХХК нарын хооронд маргаан үүссэн нь энэхүү тохиролцоог үгүйсгэх, цаашлаад гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй.
.3.Нэхэмжлэгч нь ******* ******* тамир ХХК нь орон сууцыг өмчлөх эрхтэй талаар үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн дүгнэлтэд тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр /өмчлөгчөөр тогтоох/ сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үгүйсгэгдэж байна.
Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн *******,08,600.8 /*******,0*******,00.8+*******0,*******0/ төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн *******,*******0,000 төгрөгөөс *******,*******03,8 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн дутуу төлсөн *******,. төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод, хариуцагчийн илүү төлсөн ************** төгрөгийг татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж хариуцагчид олгож, хариуцагч Оч Альянс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид *******,*******03,8 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******, **************..*******, **************..3, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
*******.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.******* дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, ************** дүгээр хороо, Мандал резиденс хотхон, дугаар блок, ******* дүгээр орц, давхар, 00******* тоот, загвар, өрөө, ,0 м.кв талбайтай орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр ******* ******* тамир ХХК-ийг тогтоож, ******* ******* тамир ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлтийн газарт даалгасугай.
.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.******* дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ******* ******* тамир ХХК-д холбогдох ******* оны 08 сарын *******-ны өдрийн З-/8 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Оч Альянс ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 6 дугаар зүйлийн 6.*******, 8 дугаар зүйлийн 8.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.*******, *******.*******. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн *******,08,600.8 /*******,0*******,00.8+*******0,*******0/ төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн *******,*******0,000 төгрөгөөс *******,*******03,8 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн дутуу төлсөн *******,. төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод, хариуцагчийн илүү төлсөн ************** төгрөгийг татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж хариуцагчид олгож, хариуцагч Оч Альянс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид *******,*******03,8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* тамир ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9., ************** дугаар зүйлийн **************.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9., **************9.*******-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ