Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 680

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа ,

          улсын яллагч Э.Гэрэлмаа,

          шүүгдэгч М.Хнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Мягмарсүрэнгийн М.Хад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0210 10706 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, ...Б.овогт М.Х

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

М.Хнь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн 3/а/ хэсэг 134 тоотод найз Н.Наранхүүтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа маргалдан, зүүн хөлөн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Хмэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай 10 жилийн ангийн хүүхэд дуудахаар нь очоод уугаад байж байхад Наранхүү ирээд манай найз болон надтай муудалцаж, хэл амаар доромжлоод байсан. Бид нар айлд байсан. Би тухайн үед жаахан цус гаргаад айлгачихъя гэж бодсон. Буруу зүйл хийсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Наранхүүгийн: ...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Очжаргалын гэрт М.Х бид 3 архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэр үед би М.Хыг чи айлд гуталтай байдаг хэн бэ гээд уурласан гэсэн. Түүнээс болж бид хоёр маргалдсан. Тэр Батжаргалын эхнэр бид хоёрыг боль гээд уурласан. Тэгсэн гэнэт М.Х ширээн дээр байсан жижиг хутгыг аваад миний зүүн хөлний арын зузаан маханд нэг хатгасан. Гэнэт миний зүүн хөл халуун оргиод байхаар нь би үзсэн чинь цус гараад тогтохгүй байсан. Тэр М.Х өөрөө миний өмдний тэлээг тайлаад хөл боогоод Очжаргалын эхнэр Болороо эмнэлэг дуудсан. Удалгүй түргэний машин ирээд шууд гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд 6 см дотогш орсон байна гэсэн. Би хөлөндөө 2 оёдол тавиулсан...Миний эмчилгээний зардал нийт 160.000 төгрөг болсон. Тэр мөнгийг М.Х надад бэлэн өгсөн болохоор надад дахиж нэхэмжлэх зүйл, хохирол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Ариунболорын: ...2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр Очжаргалын найз болох М.Х, Наранхүү хоёр гэрт ирээд тэр гурав 1 шил “Соёрхол” архи хувааж уугаад Наранхүү нь согтоод хүн болгон руу агсраад хэл амаар доромжлоод М.Х тэр хоёр маргалдаад байсан. Тэгтэл гэнэт Наранхүү миний хөлнөөс цус гараад байна гэхээр нь би харсан чинь Наранхүүгийн зүүн хөлний гадна талаас нь цус гараад тогтохгүй байхаар нь юу болсон талаар асуухад М.Х би хутгаар хутгалсан гээд сандраад байхаар нь би Наранхүүгийн хөлийг боогоод түргэн дуудсан. Удалгүй түргэний машин ирээд Наранхүүг эмнэлэг авч явсан. Би хэрэг болдог өдрийн маргааш нь сэжиглээд хог дээр хаясан. Одоо хаана байгааг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4820 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Н.Наранхүүгийн биед зүүн гуяны сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Шинжээч эмч М.Энхбаяр гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр М.М.Хын: ...2018 оны 03 дугаар сарын 04-ний орой 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Шар дэлгүүрийн орчимд байх найз Оочкоогийн гэрт найзууд болох Наранхүү бид хоёр очоод Оочко, Наранбаатар бид гурав нийлж гурван том савтай “Боргио” пиво хувааж уусан. Шөнийн 3 цагийн орчимд Наранхүү нь согтчихоод гэнэт л Оочко бид хоёрт хандаж зодолдвол зодолдъё гээд бид хоёрыг өдөөд байсан. Тэгсэн Оочкотой шууд барилцаж аваад маргалдаад байхаар нь би гэрт ширээн дээр ил байсан шар иштэй хутгыг аваад Наранхүүгийн зүүн гуя хэсэг газарт нэг удаа хатгасан. Тэгтэл цус их гарахаар нь би сандраад шууд түргэн дуудаж, Госпитал орж оёдол тавиулсан. Тэр үед би өөрөө цагдаад дуудлага өгөөд одоо мэдүүлэг өгөөд сууж байна. Согтуурхаад найзыгаа хутгалж гэмтээсэндээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 -р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар М.М.Хын: ...Хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр найз Очжаргалын Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 3/а/ хэсэг 134 тоотод Наранхүү бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж би уурандаа Очжаргалын гэрийн ширээн дээр байсан хутгаар Наранхүүгийн зүүн хөлөнд хатгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Би хэрэг болсны дараа хутга хаана байна гэж Очжаргалын эхнэр Болороос асуухад хүн хутгалсан хутга гэртээ байлгахгүй гээд гаргаж хаясан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,

- Шүүгдэгч М.М.Хын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19, 20 дугаар тал/,

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 14-15 дугаар тал/,

- Хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар баримт, хүсэлт /хх-ийн 6-7, 32, 33, 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.Хнь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн 3/а/ хэсэг 134 тоотод найз Н.Наранхүүтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа маргалдан, зүүн хөлөн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       М.М.Хад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч М.Хнь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн 3/а/ хэсэг 134 тоотод найз Н.Наранхүүтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа маргалдан, зүүн гуян тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Хнь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч Н.Наранхүү нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэрэгт эмчилгээний зардал 160.000 төгрөгийг шүүгдэгч М.М.Хаас авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.М.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 6-7, 32, 33, 48 дугаар тал/

Шүүгдэгч М.М.Хад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч М.М.Хад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. Б овогт М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Хыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М.Хад оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.М.Хад оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.Хнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.М.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.М.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ