Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 312/ШШ2025/00963

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 312/ШШ2025/00963

Орхон аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *************************** өөрийн байранд байрлах ******* ******* ХК /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********************** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох 39,389,562 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эрхэмбаяр, хариуцагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.******* нь ******* *******тай байгуулсан 2024 оны 08 дугаар сарын 12-ний 3007/2024-30070007153 тоот ******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу 2024 оны 08 дугаар сарын 13-ний өдөр МИ880030003095025351 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 35,956,000.00 /гучин таван сая есөн зуун тавин зургаан мянган/ төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 30-н сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авсанаас хойш үндсэн зээлээс 1,538,000.00 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 2,239.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс 1,083.51 нийт 1,541,323.37 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол төлөх ёстой хэдий ч төлбөрөө удаа дараа хугацаанд нь төлөлгүй 196 хоногийн хугацаа хэтэрч, ноцтой зөрчил үүсгээд байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч О.*******аас зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл 34,418,000.00/ гучин дөрвөн сая дөрвөн зуун арван найман мянган/ төгрөг, зээлийн хүү 4,905,286.00/дөрвөн сая есөн зуун таван мянга хоёр зуун наян зургаан/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,276.00/ жаран зургаан мянга хоёр зуун далан зургаан/ төгрөг, нийт 39,389,562.00 /гучин есөн сая гурван зуун наян есөн мянга таван зуун жаран хоёр/ төгрөг. О.*******аас зээлийн гэрээний үүрэгт 39,389,562.00 /гучин есөн сая гурван зуун наян есөн мянга таван зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ

 

Хариуцагч О.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О.******* нь ******* *******ны нэхэмжлэл болох 39,389,562 төгрөг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч О.*******т холбогдуулан 39,389,562 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн 39,389,562 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,858 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 354,858 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 39,389,562 төгрөгийг хариуцагч О.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,858 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 354,858 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН