| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 17410003600244 |
| Дугаар | 2025/ДШМ/436 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 18.6.1., 18.6.4., 20.3.1., 20.3.2., 21.1.1., 22.1.1., 22.1.2., 22.1.3., 22.4.6., 22.5.1., 22.12.1., |
| Улсын яллагч | Т.Билгүүжин, А.Дүүрэнбилэг, Э.Халиун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/436
2025 04 10 2025/ДШМ/436
Д.Э, Д.Б, Д.Г, Н.Б, Д.С, Ц.Н, О.О, Ц.П, Э.Ш, Д.Б, Д.Д, Б.М, Д.Э, С.У, Г.Г, Ч.Э, Р.М, Д.Э, Л.С, Б.М, “К Э С” ХХК, “Т з з т и” ХХК нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Билгүүжин, А.Дүүрэнбилэг, Э.Халиун,
яллагдагч Д.Б,
яллагдагч Д.Э,
яллагдагч Д.Э,
яллагдагч Д.Э-ын өмгөөлөгч Ц.Дагвадорж,
яллагдагч Д.Б-ын өмгөөлөгч Б.Мөнхбат,
яллагдагч О.О-ны өмгөөлөгч Д.Нямдорж,
яллагдагч Ц.П, түүний өмгөөлөгч Б.Баяраа,
яллагдагч С.У, Г.Г нарын өмгөөлөгч Н.Буянжаргал,
яллагдагч Э.Ш, түүний өмгөөлөгч Н.Буянжаргал,
яллагдагч Р.М, түүний өмгөөлөгч Д.Баттулга,
яллагдагч Ч.Э, түүний өмгөөлөгч Ж.Батхуяг,
яллагдагч Д.Г, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, Ц.Сайнбат,
яллагдагч “К Э С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхтэмүүлэн,
яллагдагч Б.М, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Р.Машлай,
яллагдагч С.У, Г.Г, Ц.П нарын өмгөөлөгч Ц.Батзориг,
яллагдагч “Т з з т и” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Э,
хохирогч Б.Г-ын өмгөөлөгч Ц.Одгариг,
хохирогч “Д т ү” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.У, түүний өмгөөлөгч Э.Туул, З.Буяндаваа,
хохирогч, иргэний нэхэмжлэгч “С я”-ны хууль ёсны төлөөлөгч Б.Т,
хохирогч “Ц ш” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.З, түүний өмгөөлөгч Ж.Ундармаа,
хохирогч “Т ө б, з г”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/2914 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч “Д т ү” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.У-ын өмгөөлөгч Э.Туул, Э.Буяндаваа, “Ц ш” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.З, хохирогч Т ө б, з г хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Э, Д.Б, Д.Г, Н.Б, Д.С, Ц.Н, О.О, Ц.П, Э.Ш, Д.Б, Д.Д, Б.М, Д.Э, С.У, Г.Г, Ч.Э, Р.М, Д.Э, Л.С, Б.М, “К Э С” ХХК, “Т з з т и” ХХК нарт холбогдох 1741 000360 0244 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. .... овгийн ....-ийн Э..., ........., /РД: ......................../;
2. ... овгийн ....-ын Б, ..........., /РД: ................../;
3. ... овгийн ...-ийн Г, ..................., /РД: ...................../;
4. ..... овгийн ...-ын Б, ............., /РД: ...................../;
5. .......... овгийн ....-ын С, ..............., /РД: ............/;
6. ... овгийн ....-ны Н, .................., /РД: ......................../;
7. ..... овгийн ...-ийн О, ................., /РД: ...................../;
8. .......... овгийн ...-ийн П, .............., /РД: ................../,
Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дуугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
9. ..... овгийн ....-ын Ш, .............., /РД: .........................../;
10. .... овгийн ...-ийн Б, ................, /РД: ...................../,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 75 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгуулж байсан;
11. ... овгийн ...-ийн Д, ................, /РД: ......................./;
12. ... овгийн ....-ын М, ...................., /РД: ......................../;
13. .... овгийн ...-ийн Э, .................., /РД: ........................../;
14. .... овгийн .....-ын У, ................, /РД: ......................./;
15. ... овгийн ....-ын Г, ....................., /РД: .................../;
16. ... овгийн .....-ын Э, ......................, /РД: ........................./;
17. .... овгийн ....-ын М, ......................, /РД: ......................./;
18. .... овгийн ...-ын Э, ................., /РД: ................../;
19. .......... овгийн .....-ын С, ................., /РД: ..................../;
20. ... овгийн ....-ны М, ................, /РД: ................./;
21. 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн үүсгэн байгуулагчдын 01 дүгээр шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, хувийн хэргийн дугаар ............, регистрийн дугаар: ............., ашгийн төлөө /төрөл/, үйл ажиллагааны чиглэл: гадаад худалдаа, барилгын засвар, албан ёсны хаяг: Улаанбаатар хот, ... дүүргийн .. дүгээр хороо, .. .. тоот, үйл ажиллагаа явуулж байгаа байршил: .... байр, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, К Э С ХХК;
22. 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, хувийн хэргийн ........., регистрийн дугаар:..........., ашгийн төлөө, үйл ажиллагааны чиглэл: зам барилгын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, гадаад худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх, барилгын материалын худалдаа, зээлийн, гадаад валютын арилжаа, .......... дүүргийн .. дүгээр хороо, .... гудамж, .. тоот барилгын .. давхарт ... тоотод үйл ажиллагаа явуулах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т з з, т и ХХК;
.................................... гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Д.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Ц.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
О.О-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Ц.П-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
Э.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
Д.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.10 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар,
Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
С.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Ч.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Р.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Л.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
“Т з з т и” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 18.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
“К Э С” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Монгол Улсын Дээд шүүх 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэр бүхий шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 261 дугаар тогтоолоор хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэснээс хойш хугацаанд яллагдагч Д.Э-гийн бусадтай бүлэглэн үйлдсэн “Д т ү” ТӨХК-д болон “Х Ц ш” ХК-д их хэмжээний хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн хэргүүдэд хамтран оролцсон гэх яллагдагч Н.Б, яллагдагч Д.С, яллагдагч Ц.Н, яллагдагч Э.Ш, яллагдагч Д.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг, яллагдагч Д.Э-ыг “Х Ц ш” ТӨХК /хуучнаар/-ийн хувьчлалыг хэрэгжүүлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, яллагдагч С.У, яллагдагч Г.Г, яллагдагч Б.М, яллагдагч Р.М нарыг бүлэглэн эрүүгийн ................. дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөхгүй байх зорилгоор зөөвөрлөж нуусан, яллагдагч Ч.Э-ыг “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Х Ц ш” ХК буюу төрийн өмчит хувьцаат компанийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон, яллагдагч Д.Э-гийг “К Э С” ХХК-д хууль бус давуу байдал бий болгох буюу хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж “Д т ү” ТӨХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамтран оролцсон, яллагдагч “К Э С” ХХК болон яллагдагч “Т з з т и” ХХК-д хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгож, “Д т ү” ТӨХК-д их хэмжээний хохирол учруулсан мөнгө угаасан гэх зэрэг нэр бүхий яллагдагч нарын холбогдсон хэргүүдийг Эрүүгийн ....................... дугаартай хэрэгт нэгтгэн шийдвэрлүүлэхээр мөрдөн эргийн ажиллагааг явуулсан байна.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан ба түүнийг 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан үндэслэлээр Нийслэлийн прокурорын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” тогтоолоор эрүүгийн ............... дугаартай хэргээс тусгаарлан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заажээ.
Шүүх яллагдагч Д.Э-т холбогдох хэд хэдэн гэмт хэргийг тусгаарлан шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүний үйлдлээс хамааран үндсэн хэрэгт нэгтгэгдэн шалгагдсан “Х ц ш” ХК, “Д т ү” ТӨХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамтран оролцсон дээрх нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг Эрүүгийн ............... дугаартай хэргээс тусгаарлах нь зүйтэй бөгөөд ингэснээр хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэв.
Учир нь, яллагдагч Д.Э-т холбогдох хэргийг тусгаарласнаар “Х ц ш” ХК, “Д т ү” ТӨХК-д их хэмжээний хохирол учруулсантай холбоотой хэрэгт холбогдон шалгагдаж буй бусад яллагдагч нарт холбогдох хэргийг нэгтгэсэн үндэслэл арилсан гэж үзэх үндэслэлтэй ба өөр хоорондоо харилцан хамааралгүй хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүхээс дүгнэлээ.
“К Э С” ХХК-ийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хүлээн авсан атлаа хэрэгт хавсаргаагүй, буцаан хүлээлгэж өгөөгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулж, эрх бүхий албан тушаалтнаас шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, мөн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 27 дугаартай Нийслэлийн прокурорын газрын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор “К Э С” ХХК-ын өмчлөлд бүртгэлтэй зарим хөрөнгүүдийг “Д т ү” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Д-т хариуцуулахаар шийдвэрлэсэн байх ба тухайн эд хөрөнгийг хариуцах үүрэг хүлээсэн этгээд өөрчлөгдсөн тохиолдолд бусад хадгалах хамгаалах үүрэг бүхий этгээдэд хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцуулах арга хэмжээг авах шаардлагатай болохыг дурдав.
Шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй дээрх дурдсан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн зорилго болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт биелэгдэх үндэслэл болно.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт тайлбарт дурдагдсан прокурорын яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, нотлох баримт дутуу, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай зарим тогтоол авагдаагүй, шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуульд заасан тусгай мэдлэг, ур чадвар эзэмшсэн талаар нотлох баримтгүй, хохирол хор уршгийн хэр хэмжээ тодорхойгүй, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, хэргийн зүйлчлэл болон гэмт хэргийн шинжийг тогтоогоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөнтэй холбоотой гаргасан хүсэлтүүдийг талуудын мэтгэлцээнгүйгээр, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахгүйгээр шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь хүсэлт гомдлоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд дахин гаргах эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Нийслэлийн прокурорт буцаан, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Б, Д.Б, Н.Б, Г.Г, Д.Г, Д.Д, Б.М, Б.М, Р.М, Ц.Н, С.У, Д.С, О.О, Л.С, Ц.П, Э.Ш, Д.Э, Д.Э, Д.Э, Ч.Э, “Т з з т и” ХХК, “К Э С” ХХК нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Э, Д.Б, Д.Г, Н.Б, Д.С, Ц.Н, О.О, Ц.П, Э.Ш, Д.Б, Д.Д, Б.М, Д.Э, С.У, Г.Г, Ч.Э, Р.М, Д.Э, Л.С, Б.М, “К Э С” ХХК, “Т з з т и” ХХК нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч “Д т ү” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.У-ын өмгөөлөгч Э.Туул, Э.Буяндаваа, “Ц ш” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.З, хохирогч Т ө б, з г-ын хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С нарын давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Нийслэлийн прокуророос Д.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Д.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
Д.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
Ц.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
О.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
Ц.П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан,
Э.Ш-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Д.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан,
Д.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.10 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан,
Д.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
Д.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
С.У-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
Р.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Л.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
“Т з з т и” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай 18.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан,
“К Э С” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус буруутган яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Д.Э нарын 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...яллагдагч Д.Э-гт холбогдох хэд хэдэн гэмт хэрэг буюу үндсэн хэрэгт нэгтгэгдэн шалгагдсан “Х ц ш” ХК, Д т ү ТӨХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамтран оролцсон нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг эрүүгийн ............. дугаартай хэргээс тусгаарлах нь зүйтэй, ингэснээр хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй...” гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.
Учир нь, өмнө нь анхан шатны шүүх Д.Э нарын 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүх хуралдаанаар 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд, яллагдагч Д.Э-ийн бусадтай бүлэглэн үйлдсэн гэх хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан атлаа яллагдагч Д.Э-т холбогдох хэргийг үндсэн хэргээс тусгаарлан зарим яллагдагч нарыг шүүхэд шилжүүлээгүйгээс гэмт хэрэгт хамтран оролцсон гэх бусад яллагдагч нарын үйлдэл оролцоог тогтоох, үйлдэгдсэн гэх гэмт хэрэгт үйл баримтын болон хууль зүйн дүгнэлт хийх, боломжгүй гэж,
яллагдагч С.У-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шалгагдсан гэх хэргүүдийг мөн дээрх хэргээс тусгаарласан нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдалд нөлөөлөхүйц нөхцөл байдлыг бий болгосон гэж,
“К Э С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ш нь тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан, хуулийн этгээдийг төлөөлөх хүн байхгүй тохиолдолд мөрдөгч, прокуророос өөр этгээдийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж тогтоосон хугацаанд мэдэгдэхийг даалгах ба харин тогтоосон хугацаанд хууль ёсны төлөөлөгч томилоогүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаанд оролцох хууль ёсны төлөөлөгчийг томилох үндэслэл бүрдэнэ. Гэтэл мөрдөгчөөс хуулийн этгээдэд хуульд заасан боломжийг олгохгүйгээр хэргийн оролцогчийг шууд томилсон нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар бүлэгт заасан журмаар хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь зүйтэй гэж,
яллагдагч Д.Г-ын гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд телевизийн нэвтрүүлэгт оролцож байсныг нотлох, хэрэгт ач холбогдол бүхий гэж үзсэн бичлэг бүхий сидийг шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх асуудлыг тодруулан холбогдох баримтыг хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагатай гэж,
Шинжээч С.С-гийн тусгай мэдлэгийг тодорхойлсон баримт бичиг болох мэргэшсэн төсөвчний зэрэг олгосон эрхийн хугацаа дууссан, зохих журмын дагуу сунгалт хийгдээгүй байхдаа гаргасан дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн гэж үзэх боломжгүй ба үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. /325 хх 118-173/
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хохирогч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хууль ёсны төлөөлөгч Ү.А-ын өмгөөлөгч Б.Мөнхзаяа, хохирогч “Д т ү” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.У-ын өмгөөлөгч Э.Туул, хохирогч “Ц ш” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.З-ын өмгөөлөгч Ж.Ундармаа, хохирогч Т ө б, з г-ын хууль ёсны төлөөлөгч Б.Ц, яллагдагч Д.Г-ын өмгөөлөгч Ц.Сайнбат нарын гаргасан давж заалдах гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Д.Э нарын 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаах буюу хэргийг буруу тусгаарласан болон шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ДШМ/623 дугаар магадлалыг эс зөвшөөрч яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 693 дугаар “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоол гаргаж шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “5Ш” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан гэх улс төрд нөлөө бүхий этгээдүүд /яллагдагчаар татагдсан Д.Э, М.М, Ч.С, Ц.Э/-ийг олж авчрах талаар ажиллагаа явуулж, зарим нэг ажиллагаа үр дүн гарсан хэдий ч оргон зайлсан дээрх этгээдүүдийг Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага /интерпол/-аар эрэн сурвалжилж байсан учир шүүх тус ажиллагаа ач холбогдолтой гэж үзэн хэргийн бүх оролцогч нарыг нэг мөр байлцуулан хэргийг шийдвэрлүүлэхээр шийдвэр гаргаж байсан байна.
Ингээд тодорхой хугацаанд энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан гэх улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа тодорхой үр дүнд хүрээгүй ба үр дүнд хүрэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Харин шүүх хэргийн дахин шүүгчийн захирамж гарган буцааж шийдвэрлэхдээ “өмнө нь шийдвэрлэхдээ эрх бүхий байгууллагын үйл ажиллагаагаар оргон зайлсан гэх улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг олж ирэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байсан боловч дээрх ажиллагаа тодорхой үр дүнд хүрээгүй тул тус яллагдагч нарыг уг хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Өөрөөр хэлбэл, Д.Э, М.М, Ч.С, Ц.Э нарыг эрүүгийн ............. дугаартай хэргээс тусгаарлах нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэхэд саад болохгүй юм.
Тодруулбал, тус хэрэгт 20 хүн, 2 хуулийн этгээд яллагдагчаар татагдсан бөгөөд оргон зайлсан гэх зарим яллагдагч нарыг хэзээ олох нь тодорхойгүй, эрх бүхий байгууллага болон мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой ажиллагаануудыг хийсэн боловч уг ажиллагаанууд амжилтгүй болсноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан, цаашид эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдээс бусад яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлан хянан шийдвэрлэх боломжтой нөхцөл байдал үүсчээ.
Тухайн хэрэгт яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний хариуцагч, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч болон прокурорын зүгээс хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх, хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагууд хохирлоо хурдан нөхөн төлүүлэх буюу хэргийн оролцогчид адил байр суурьтай байна.
Дээрхээс үзэхэд, анхан шатны шүүхээс тус хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс оргон зайлсан яллагдагч нарын хэргийг тусгаарлан, бусад яллагдагч нарын хувьд боломжит хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул хохирогч “Д т ү” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.У-ын өмгөөлөгч Э.Туул, Э.Буяндаваа, “Ц ш” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.З, хохирогч Т ө б, з г-ын хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Яллагдагч Б.М-ын “төрсөн эгч Б.М нь архаг бөөрний дутагдал гэсэн оноштойгоор Бүгд Найрамдах Солонгос улсын “С” эмнэлгийн хяналтад байдаг, төрсөн эгчийнхээ донор болох зорилгоор донорын шинжилгээнд орох шаардлагатай тул Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс тус хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий яллагдагч нар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай талаарх хүсэлтийг гаргаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэн Монгол Улсын хилээр гаран, оргон зайлж мөрдөн шалгах ажиллагаа болон шүүн таслах ажиллагаанд ноцтойгоор саад учруулан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад учруулж байгаа тул яллагдагч Б.М-ын “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч “Д т ү” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.У-ын өмгөөлөгч Э.Туул, Э.Буяндаваа, “Ц ш” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.З, хохирогч Т ө б, з г-ын хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/2914 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч “Д т ү” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.У-ын өмгөөлөгч Э.Туул, Э.Буяндаваа, “Ц ш” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.З, хохирогч Т ө б, з г-ын хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч Б.Б, Д.Б, Н.Б, Г.Г, Д.Г, Д.Д, Б.М, Б.М, Р.М, Ц.Н, С.У, Д.С, О.О, Л.С, Ц.П, Э.Ш, Д.Э, Д.Э, Д.Э, Ч.Э, “Т з з т и” ХХК, “К Э С” ХХК нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР