| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/03859/И |
| Дугаар | 192/ШШ2025/07761 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/07761
| 2025 оны өдөр | 09 сар 25 р 192/ШШ2025/07761 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ****
Хариуцагч: ***
Хариуцагч: Ж***
Зээлийн гэрээний үүрэгт 140,996,615 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч *** нар нь ***2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж 70,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр *** тоот барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч *** нар нь 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар ***тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 8,615,250 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11,994,819 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,905 төгрөг, нийт 20,649,974 төгрөг төлсөн бар зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.7, 20.8 дах заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч *** нараас *** тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэгт 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 61,384,750 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 73,217,279 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,362,587 төгрөг, нийт 140,964,616 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ***8 дугаарт бүртгэлтэй, ***т хаягт байршилтай 77м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй Ч****тоот хаягт байршилтай 223,96м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн **** тоотод байршилтай 223.96 м.кв газар, *** улсын бүртгэлийн дугаартай *** тоот хаягт байрлалтай 700м.кв газар, улсын бүртгэлийн*** дугаарт бүртгэлтэй Ч**** тоот хаягт байршилтай 282м.кв үл хөдлөх, нэгж талбарын***2 дугаартай**** талбайтай зуслангийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 7,920,768 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн гэрээний үүрэгт 148,917,385 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Хариуцагч **** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч **** тайлбарын агуулга: Тухайн зээлийг 2019 онд авсан. Зээл авахдаа 2 газар, 2 хашаа байшин буюу 2 үл хөдлөх хөрөнгөө барьцаалаад зээл авсан байдаг. Зээл авснаас хойш зээлийн төлбөрт нийт нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан төлбөрийг төлсөн. Үндсэн зээл 70,000,000 төгрөгөөс 8,000,000 гаруй төгрөгийг үндсэн зээлийн хүүгийн хамт төлж байхад яах аргагүй дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан. Үүнээс хойш төлбөр төлж чадахгүй байсаар 2020 онд банкинд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргасны дагуу 2020 онд зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулаад 2023 онд дуусахаар 3 жилийн хугацаагаатай гэрээнд өөрчлөлт оруулж сунгагдсан байдаг. Энэ хугацаанд ажилгүй байсан. Ковид-19 цар тахлын улмаас 2022, 2023 онд үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Зогсонги байдалтай байж байгаад зээлээ төлж чадахгүй явчихсан байдаг. Энэ талаараа банктай тухай бүрд нь дуудсан цагт нь **** очиж уулзаж байсан. Энэ талаар банкнаас гаргаж өгсөн баримтад тэмдэглэлүүд нь байдаг. Үл хөдлөх хөрөнгөө худалдаад борлуулаад өгье гэх тэмдэглэлийг үйлдсэн байдаг. Банкны зүгээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ хугацааны хүүг төлөх боломжгүй. Зээлийн гэрээний хугацаагаар 2023 он дуусах хүртэл хугацаагаар хүүг тооцож, нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцож шийдвэрлэж өгнө үү гэх тайлбараа гаргаж байна.
Хариуцагч**** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч **** тайлбарын агуулга: **** нарын зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн ***** тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт барьцаалсан явж байгаа. Бидний зүгээс энэ хүмүүстэй зээлийн хамтран зээлдэгч биш зөвхөн зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан байдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэлэхэд уг зээл нь 2019 онд авагдсан, 36 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээл авсан байдаг юм байна. Тухайн зээлийн хугацаа дуусах үед хариуцагч нарт ямар нэгэн байдлаар хандаж зээлээ төл гэсэн мэдэгдэх хуудас явуулж байгаагүй. Барьцаа хөрөнгө өндөр байгаатай холбогдуулан барьцаа хөрөнгийн үнийн дүнтэй дүйцүүлэх хэмжээнд нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга бус санагдаж байна. Тийм учир хуульд заасан үндэслэлээр зээлийн хүүг бага болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн бари*** банкны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн*** дугаар зээлийн гэрээ,****9858 дугаар барьцааны гэрээний хуулбарууд, зээл хүсэгчийн анкетын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 688, 689 дугаар итгэмжлэлийн хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/201944539858-1 дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэлийн хуулбар, 61/9341, 61/9349, 61/638, 61/2846, 61/1223, 61/8764 дугаар зээл төлөх мэдэгдлийн хуулбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХК /цаашид банк гэх/ нь хариуцагч ****нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 140,964,615 төгрөг гаргуулах, хариуцагч **** холбогдуулан барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 7,920,768 төгрөгөөр ихэсгэж 148,885,384 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч П**** нар нь нэхэмжлэгч банктай 2029 оны 6 дугаар сарын 25-ны өдөр З****8 тоот зээлийн гэрээ, **** тоот барьцааны гэрээ байгуулж, . 6 дугаар сарын 30-ны өдөр ***6 тоот зээлийн гэрээ, БГҮ/202045439536 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 60,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай бизнесийн шуурхай бичил зээлийн зориулалтаар авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар хариуцагч **** нарын өмчлөл эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх зэргийг барьцаалжээ. /хх-ийн 11-46/
Барьцааны зүйлүүд нь улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *****тоот хаягт байршилтай 77 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, **** тоот хаягт байршилтай 206 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, **** дугаарт бүртгэлтэй **** гудамж, 306а тоотод байршилтай 223.96 м.кв газар****улсын бүртгэлийн дугаартай **** дугаарт бүртгэлтэй ****2 дугаартай **** Зуун модод байршилтай 388м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар эзэмших эрх байна.
Талууд зээлийн гэрээндээ 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөх хуваарийг шинэчлэн тохиролцсон нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 47/
Дээр дурдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтөд зээлдэгч, барьцаалуулагч талыг төлөөлж хариуцагч ***** нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх тухайд хариуцагч нар маргахгүй байна.
Гэрээний нэмэлт өөрчлөлт нь зээлдэгч талын эрх зүйн байдлыг дордуулсан, илүү хүнд нөхцөл тулгасан зүйлгүй бөгөөд харин ч зээлдэгчийн хүсэл зоригийн дагуу түүний хүсэлтийг үндэслэн шийдвэрлэж байсан гэх үндэслэл тогтоогдсон.
Нэхэмжлэгч банк нэхэмжлэлийнхээ үнийг үндсэн зээлийн төлбөр 61,384,749 төгрөг, хүүгийн төлбөрт 80,038,553 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,462,081 төгрөг, нийт 148,885,384 төгрөг, нотариатын зардал 32,000 төгрөг, бүгд 148,917,384 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дууссан байна.
Хариуцагч ***** нар зээлийн үндсэн төлбөрийн хэмжээний тухайд маргадаггүй, харин хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хугацаа дууссан цагаас тооцох үндэслэлтэй, гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн байхад цуцлаагүй 2 жил өнгөрсөн гэж тайлбарлах боловч зээл төлөх мэдэгдлийн банкнаас удаа дараа хүргүүлж байсан, зээлийн үлдэгдэл тооцоолсон нэхэмжлэгч банкнаас гаргаж өгсөн зээлийн дансны хуулга, зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтуудыг үгүйсгэж чадаагүй болно. /хх-ийн 56-65/
Хариуцагч ***** нар болон нэхэмжлэгч банкны хооронд хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсэн ба мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тухайд тохиролцсон байна.
Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг гэрээгээр тохирсон хугацаанд, хуваарийн дагуу эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч банк зээлдэгчээс үндсэн зээл, гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцон шаардсан нь үндэслэлтэй.
Хариуцагч ****нар нь өөрийн өмчлөлийн **** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд төлөөлөх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг эрхийг 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хариуцагч ****3 жилийн хугацаагаар, итгэмжлэлээр олгосон байна. /хх-ийн 40-42/
Энэхүү итгэмжлэлийг үндэслэн хариуцагч **** барьцааны гэрээнд гарын үсэг зурсан ба тухайн гэрээний нэмэлт өөрчлөлт түүнд итгэмжлэлээр олгосон эрх хэрэгжүүлэх хугацаанд хамаарч байна.
Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.2.5 дахь хэсэгт бүрэн эрхийг хэрэгжүүлсэнээр төлөөлөл дуусгавар болохоор заасан ба хариуцагч **** нарын хариуцагч **** олгосон эрхийн дагуу хэрэгжүүлсэн эрхийг буруутгах, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн дугаар зүйлийн 174.1. 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар заасан байна.
Иймд хариуцагч**** нараас зээлийн гэрээний үүрэгт 147,817,899 төгрөг гаргуулан нэхэмжлэгч**** ХК-д олгож, нэхэмжлэлээс 1,099,433 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр тохиролцсон хариуцагч **** нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлээс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс шаардлагаа ихэсгэсэн 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл тооцсон нэмэгдүүлсэн хүү 1,099,433 төгрөгийг хасч тооцох нь зохимжтой гэж дүгнэв.
115 115.1, 115.2.2, 116, 118 :
1. , 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П**** нараас 147,817,899 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** ХК-д олгож, нэхэмжлэлээс 1,099,433 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ба* тоот хаягт байршилтай 77 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаарт бүртгэлтэй * г***удамж, 306а тоот хаягт байршилтай 206 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө***, * дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 13 хороо, ****оотод байршилтай 223.96 м.кв газар, **** улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, ****тоот хаягт байрлалтай 700м.кв газар, улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, **** тоот хаягт байршилтай 282 м.кв үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ****байршилтай 388м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар эзэмших эрх-ийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. 7 7.1.1 , 56 56.1 дэх чийн ул 1,106,436 төгр , аас 999,239 төгрөг .
4. 120 120.2 , 뺺, 㺺 наас хойш 14 Нийслэлийн болохыг .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ