2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/09092

 

 

 

 

 

 

 

 

2025 07

*******2/ШШ2025/09092

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, , Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүгч Ч.Нямсүрэн, Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, тоосго ******* гудамж, 0******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* *******,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, тоосго ******* гудамж, 0******* тоот хаягт оршин суух, овогт нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, сонгино гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:ШЕ82102**************5/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, сонгино гудамж, тоот хаягт оршин суух, овогт ийн /рд:УЖ043517/ нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд ,7,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, Ц., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч , хариуцагч Ц., хариуцагч Г.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Ц.ийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Цэрэнбат овогтой нь 2024 оны 0******* сарын 24-ний өдөр дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн давааны замд Тоёота альфард маркийн, - дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад иргэн Г. нь Тоёота приус-20 маркийн, УБЧ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-т заасан жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан. Тус осол гаргасан Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь машин жолоодож явсан Г.ын төрсөн эх Ц.ийн өмчлөлд байх тул хамтран хариуцагчаар оролцуулж байгаа юм. Энэхүү ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр ,502,000 төгрөгийн эвдрэл гэмтэл, үнэлгээний төлбөр 7*******5,000 төгрөг, журмын хашааны төлбөр, Морингийн даваанаас Улаанбаатар хүртэл ачилтын хөлс 274,000 төгрөг, журмын хашаанаас оношилгоо хүртэл ачилтын төлбөр 0,000 төгрөг, дельта авто сервис оношилгооны төлбөр 50,000 төгрөг, нийт ,7,000 төгрөгийн хохирол учирсан. Даатгалаас 5,000,000 төгрөгийг гаргуулан авсан. Иймээс хариуцагч нараас миний унаж явсан тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 7,7,000 төгрөгийг хуульд заасан журмын дагуу гаргуулан өгнө үү. Хариуцагч Г.ын биеийн байдал зүгээр байгаа. Сагс тоглож, бильярдын тэмцээнд ороод явж байсан. Г. Чингэлтэй дүүргийн эмнэлэгт үзүүлсэн гэх бичиг өгсөн байсан. Ц. хэлэхдээ Г.ыг хүний ярьж байгааг ойлгохгүй, ухаан санаа нь эрүүл бус байгаа гэсэн. Г.ын үзүүлсэн эмч н.Болормаагаас Г.ын биеийн байдал ямар байгаа талаар асуухад аваарт орсон толгойны өвдөлт байгаа гэж хэлсэн гэв.

 

2.Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бидний зүгээс 7,7,000 төгрөгийг төлөх боломжгүй. Тухайн үед машинд сууж явсан н.Гантулга гэх залуу эдний хүргэн болсон юм билээ. н.Гантулга аваарт орсны дараа төрсөн дүү н.Отгончимэгтээ ...хадмуудтайгаа явж байгаад аваарт ороод үхэх дөхлөө гэж хэлсэн байсан. Машиныг ямар хүн барьж явсан талаар асуухад ...хүргэн нь машиныг барьж явсан, манай ах хүргэн хоёр нь хоёулаа архи уучихсан байсан гэж хэлсэн байсан. Тэгэхээр машиныг нэхэмжлэгч Ц. барьж яваагүй, эрэгтэй хүн жолоодож явсан. Би өрх толгойлсон 5 хүүхэдтэй хүн. Том хүү минь аваарт орж асаргаанд орсон. Надад мөнгө өгөх ямар ч боломж байхгүй. Хүүхдийг минь гадна байдлаас нь эрүүл байна гэж харж байгаа. Эд нарын хувьд эмнэлэг дээр нэг ч өдөр очиж сахиагүй. Миний хүү гэмтлийн эмнэлэгт 10 гаруй хоног ухаангүй байсан. Баруун тархи нь бүхэлдээ мэдрэлгүй. Миний хүүгийн аз ивээсэн. Хүүхэд болсон хойно найз нөхөдтэйгөө тоглох асуудал байлгүй л яахав. Би 10 гаруй хоног хүүхдээ эмнэлэгт сахиад суух ч сандалгүй хэцүү нөхцөлд байхад нэхэмжлэгч нь мөнгөө нэхээд залгадаг байсан. Эд нарыг хүнлэг байгаасай гэж хүсэж байна гэв.

 

3.Хариуцагч Г.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагч Г.ын биеийн байдал хүнд байсан. Гэмтлийн дараа тархины эдийн няцралтай байсан. Шимэгдээд шимэгдээд эдгэхгүй байгаа. Г. тухайн үед жолоо барьж явсан. Өөрийнхөө амь насыг эрсдүүлэх үйлдлийг хийгээгүй. Хурдтай машины урдуур гэнэн томоогүй байсан ч орохгүй шүү дээ. Зөвхөн Г.ыг буруутгасан дүгнэлт гаргасанд тээврийн прокурорын газарт гомдолтой байгаа. Г.ыг зам тээврийн осолд буруугүй гэж үзэж байна. Хэргийн үнэн зөв, бодит байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна. Машиныг нэхэмжлэгч Ц. биш эрэгтэй согтуу хүн барьж явсан байх магадлалтай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4.Нэхэмжлэгч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, дугаартай авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 08 сарын 2*******-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 2******* дугаар Мөрдөгчийн магадалгаа, 08**************3 дугаар шийтгэлийн хуудас, шилжүүлгийн мэдээллийн баримт, гар бичвэр, Тээврийн прокурорын газрын 2024 оны 08 сарын 1*******-ны өдрийн 1/2370 дугаар албан бичиг, Тээврийн прокурорын газрын прокурорын 2024 оны 07 сарын 2*******-ны өдийн 989 дугаар тогтоол, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн хуудас,

 

Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: 2024 оны 08 сарын 2*******-ны өдрийн хариу тайлбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 8*******83 дугаар шинжээчийн дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 04 сарын 18-ны өдрийн 0741 дугаар итгэмжлэл, 2025 оны 05 сарын 13-ны өдрийн хариу тайлбар, Прокурорын ерөнхий газрын 2025 оны 0******* сарын 20-ны өдрийн 1/185******* дугаар хариу мэдэгдэх хуудас,

 

Шүүхийн журмаар: Тээврийн прокурорын газрын 2025 оны 04 сарын 14-ний өдрийн 1/13з дугаар албан бичиг болон түүнд хавсаргасан баримт, 2025 оны 09 сарын -ны өдрийн гэрч асуусан тухай тэмдэглэл, Прокурорын ерөнхий газрын 2025 оны 09 сарын 29-ний өдрийн 08/4444 дугаар албан бичиг, Тээврийн прокурорын газрын 2025 оны 09 сарын 30-ны өдрийн Ц-1/*******72 дугаар албан бичиг түүнд хавсаргасан баримт, 2025 оны 10 сарын 03-ны өдрийн гэрч асуусан тухай тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтууд болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

2.Нэхэмжлэгч Г.*******, Ц. нар нь хариуцагч Г., Ц. нарт холбогдуулан гэм хорын хохиролд ,7,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба 5,000,000 төгрөгийг даатгалаас авсан үндэслэлээр шаардлагаа багасган, үлдэх 7,7,000 төгрөгийг гаргуулахаар шүүх хуралдаанд шаардлагаа дэмжив.

 

Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ...Г. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-т заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, тухайн тээврийн хэрэгсэл нь машин жолоодож явсан Г.ын төрсөн эх Ц.ийн өмчлөлд байх тул түүнийг хамтран хариуцагчаар тодорхойлсон. Ослын улмаас Г.*******ын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр ,502,000 төгрөгийн эвдрэл гэмтэл, үнэлгээний төлбөр 7*******5,000 төгрөг, журмын хашааны төлбөр, Морингийн даваанаас Улаанбаатар хүртэл ачилтын хөлс 274,000 төгрөг, журмын хашаанаас оношилгоо хүртэл ачилтын төлбөр 0,000 төгрөг, дельта авто сервис оношилгооны төлбөр 50,000 төгрөг, нийт ,7,000 төгрөгийн хохирол учирч, даатгалаас 5,000,000 төгрөгийг гаргуулан авсан тул 7,7,000 төгрөгийг гаргуулна хэмээн тодорхойлов.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...машиныг нэхэмжлэгч Ц. барьж яваагүй, согтуу эрэгтэй хүн жолоодож явсан. Би өрх толгойлсон 5 хүүхэдтэй хүн. Том хүү минь аваарт орж асаргаанд орсон. Надад мөнгө өгөх ямар ч боломж байхгүй. Хариуцагч Г.ын биеийн байдал хүнд байсан. Зөвхөн Г.ыг буруутгасан дүгнэлт гаргасанд тээврийн прокурорын газарт гомдолтой байгаа. Г.ыг зам тээврийн осолд буруугүй гэж үзэж байна гэж маргав.

 

3.2024 оны 0******* сарын 24-ний өдөр дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн давааны замд Г. нь Тоёота приус 20 маркийн, УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Ц.гийн жолоодож явсан - улсын дугаартай, Тоёота альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан 2024 оны 0******* сарын 24-ний өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 2******* дугаартай Мөрдөгчийн магадлагаа, Тээврийн прокурорын газрын прокурорын 2024 оны 07 сарын 2*******-ны өдрийн 989 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2024 оны 08 сарын 2*******-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэргээр жолооч Г. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 буюу жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй, жолооч Ц. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна гэж үзсэн болох нь Тээврийн прокурорын газрын 2025 оны 04 сарын 14-ний өдрийн 1/13 албан тоотод хавсарган ирүүлсэн баримтаар нотлогдов. /хх-49, 50, 84-103х/

 

Хяналтын прокурорын 2024 оны 07 сарын 2*******-ны өдрийн 989 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бүртгэлийн 1353 дугаартай хэрэгт хариуцагч Г.ын өмгөөлөгч оос гаргасан гомдлыг Тээврийн прокурорын газрын прокурорын 2025 оны 0******* сарын 30-ны өдрийн 77 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолоор шийдвэрлэжээ. /хх-1*******5-1*******7х/

 

2024 оны 08 сарын 2*******-ны өдөр 08**************3 дугаартай Шийтгэлийн хуудсаар Г.ын гаргасан зөрчилд нь 100,000 төгрөгөөр торгосон байх ба тэрээр уг шийдвэрийн дагуу мөн өдөр 50,000 төгрөгийг төрийн сангийн дансанд тушаасан, уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй байна. /хх-54,55х/

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаж, осол гарах өдөр нэхэмжлэгч Ц. машиныг барьж яваагүй хэмээн тайлбарлаж, Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж, гомдолдоо ослын газрын дуу дүрсний бичлэг бүхий сидиг өгсөн гэх боловч Тээврийн прокурорын газрын 2025 оны 09 сарын 30-ны өдрийн № Ц-1/*******72 дугаар албан тоотод дурдсанаар өмгөөлөгчийн гомдолд сидиг хавсралтаар гаргаж өгөөгүй болох нь нотлогдов. /хх-1*******2х/

 

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч тухайн осол болсон өдөр нэхэмжлэгчийн машиныг эрэгтэй хүн жолоодож явсан гэж маргаж, гэрчээр Б.Оюунтуулыг асуулгах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд гэрч Б.Оюунтуул осол гарсан цаг үед хэргийн газарт байгаагүй, осол болсноос хойш хэргийн газарт ирсэн, мөн Ц.гийн жолоодож явсан - улсын дугаартай, Тоёота альфард маркийн тээврийн хэрэгслийг яг ямар хүн жолоодож явсныг хараагүй гэж мэдүүлдэг. /хх-154-15*******х/

 

Хэрэгт авагдсан бичмэл баримт, гэрчийн мэдүүлгээр хариуцагч талын ...машиныг согтуу, эрэгтэй хүн барьж явсан гэх татгалзал нотлогдсонгүй. Өөрөөр хэлбэл талуудаас хэрэгт гаргасан фото зураг, гэрчийн мэдүүлэг зэргээр осол болсон тухайн цаг үеийн зураг, бичлэг, мэдүүлэг байхгүй, осол болсны дараах үйл явдлын талаарх зураг, бичлэг, гэрчийн мэдүүлэг авагдсан нь хариуцагчийн дээрх татгалзлыг нотлох боломжгүй байна.

 

5.Зохигчдын тайлбар, 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 2******* дугаартай Мөрдөгчийн магадлагаа, Тээврийн прокурорын газрын прокурорын 2024 оны 07 сарын 2*******-ны өдрийн 989 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2025 оны 0******* сарын 30-ны өдрийн 77 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, 2024 оны 08 сарын 2*******-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэргээр хариуцагч Г. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Г.*******ын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдов.

 

Зам тээврийн осол гарах үед нэхэмжлэгч Ц.гийн жолоодож явсан - улсын дугаартай, Тоёота альфард маркийн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Г.*******ын өмчлөлд, хариуцагч Г.ын жолоодож явсан УБЧ улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь хамтран хариуцагч болох Ц.ийн өмчлөлд тус тус бүртгэлтэй байсан байна. Хариуцагчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь Буман дусал гэх ББСБ-ын зээлийн барьцаанд байсан, зээлийг төлж дууссан талаар хариуцагч Ц. тайлбарлах ба талууд тээврийн хэрэгслийн өмчлөлийн талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч нар хариуцагчаар тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.ыг тодорхойлсон байна.

 

*******.Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-д заасан үндэслэл бүрдсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардах эрх хангагдах урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх ёстой. Тухайлбал, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд гэм хор учирсан байх, тухайн үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байх, гэм хор учруулагч нь гэм буруутай байх гэсэн нөхцөл бүрдсэн үед гэм хорыг арилгах үүрэг үүсэх үндэслэлтэй.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдал гэж замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг хэлэх бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтоодог.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө хэмээн заасан.

 

Хариуцагч Г.ыг бусдад учруулсан гэм хорыг хариуцах үндэслэлтэй гэж үзэх хэдий боловч уг осол гарахад тээврийн хэрэгслийн жолоочийн гэм буруугийн тухайд дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Замын хөдөлгөөний дүрэмд замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих бөгөөд дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлэх үүрэгтэй байхаар заасан.

 

Маргааны үндэслэл болсон зам тээврийн осол нь асфальт гадаргуутай, уруу, хуурай авто зам дээр зуны улиралд, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй буюу 1******* цаг 3******* минут орчимд, тогтуун цаг агаартай, 2 эгнээтэй замд гарсан байна. Жолооч Ц. хурд хэтрүүлсэн эсхүл хэтрүүлээгүй гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй ч зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэлд осол гарах үеийн хурд, гэрчийн тодорхойлолт гэсэн хүснэгтүүд тус тус (-х-) тэмдэглэгээтэй, тоормосны мөрний хэмжээ тогтоох хэсэгт мөргүй гэсэн тэмдэглэгээтэй байгаагаас үзэхэд хурдыг тодорхойлоогүй, энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргасан болон ажиллагаа хийгдсэн тухай баримт байхгүй байна.

 

Жолооч Ц. ...машинууд ар араасаа цувж явсан учраас хурдтай явах боломжгүй, миний урд талд явсан машин Худалдааны төв рүү эргэхээр баруун гар тал руу дохио өгсөн байсан. Тэр машиныг эргэж оронгуут урдаас Г. орж ирсэн, 2024 оны 04 сард жолооны үнэмлэх авсан хэмээн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлдэг ба тэрээр осол гарсан 2024 оны 0******* сард жолооны үнэмлэх аваад 2 сар болж байжээ.

 

Түүнчлэн Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр осол болсон А цэгээс хариуцагч Г.ын жолоодож явсан машин 18. м-ын зайд дээш харсан байдалтай байсан, жолооч Г.ын биед тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын хажуугийн ховдол болон 3,4-р ховдлын цус харвалт, зүүн 1,2-р хавирганы далд хугарал, духанд шарх, дух баруун хацарт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдож, энэхүү гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарах болохыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 8*******83 дугаар дүгнэлтэд тусгажээ. /хх-45-4*******, 87-94х/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2024.0*******.25-ны өдрийн №0******* тоот Автомашин техникийн үнэлгээний тайлан-гаар нэхэмжлэгчийн машинд урд буфер хагарч бутран урд буферийн дотор төмөр гулзайн хугарч, баруун урд хаалга халцарч зурагдан, баруун урд крыло хонхойж, баруун урд салхины шилний хажуу багана хонхойж гулзайн нугаларч, буферийн тогтоогч хугарч, баруун урд под крыло урагдан, баруун урд гэрэл хагарч, баруун урд шанаа чихэгдэн нугаларч гулзайн, баруун урд лонжром гулзайн чихэгдэн, урд карказ чихэгдэн нугаларч, урд салхины шил хагарч, жолоочийн ослын дэр задарч, үндсэн болон кондейшны радиатор чихэгдэн хагарч, сэнс сэнсний хүрээ хагарч хугаран, цахилгаан помп хагарч, капут хонхойж нугаларч, зүүн урд гэрэл хагарч, зүүн урд лонжром чихэгдэн урд хэсгээрээ гажиж гулзайн, зүүн урд крыло хонхойж зурагдан, зүүн урд под крыло урагдан, баруун урд болон зүүн урд амортизаторууд гулзайн, доод элгэвч урагдан, баруун урд өндгөн тулгуур гар гулзайн, баруун урд цап гэмтэн, баруун урд босоо тэнцүүлэгч шарнер гулзайн гэмтэж, автомат кроп хагарч, моторын сасу яндан гажиж, яндангийн урд залгаа гулзайн, агаар шүүгчийн гэр хагарч, моторын дээд дүүжин лап гулзайн, моторын духны доод лап гажиж, шил арчигчийн шингэний сав хагарч, шил арчигч шүршдэг мотор хагарч, ABS төв хувиарлагч хагаран, урд тэвш гулзайн, суудлын бүснүүд гацаж, урд буферийн мэдрэгчүүд гэмтсэн эвдрэл үүссэн зэргээс үзэхэд жолооч Ц. нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, ...өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болохоор зохицуулсан.

 

Тиймээс Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийн жолооч бусдад учруулсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ осол гарахад дан ганц хариуцагч талыг гэм буруутай, хохирлыг бүхэлд нь хариуцах ёстой гэж үзэх боломжгүй тул зам тээврийн осол гарч, хохирлыг бий болгосон жолооч Ц. болон хариуцагч Г. нарт хохирлыг тус тус 50 хувиар хариуцуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

7.Нэхэмжлэгчид учирсан ,7,000 төгрөгийн хохиролд Хас үнэлгээ ХХК-ийн тайланд тусгагдсан хохирол ,502,000 төгрөг, үнэлгээний төлбөр 7*******5,000 төгрөг, Морингийн даваанаас Улаанбаатар хүртэл ачилтын хөлс 274,000 төгрөг, журмын хашааны төлбөр 0,000 төгрөг, дельта авто сервис оношилгооны төлбөр 50,000 төгрөг багтсан бөгөөд эдгээр хохирол нь баримтаар нотлогдов. /хх-7,8, 15 ар тал, 18 ар тал, 7-9х/

 

Хариуцагч Г.ийн өмчлөлийн Тоёота приус 20 маркийн, УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Миг даатгал ХХК-д жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгагдсан бөгөөд нэхэмжлэгч Г.*******д Миг даатгал ХХК-иас 2024.09.0*******-ны өдөр даатгалын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож, нэхэмжлэгч уг дүнгээр шаардлагаа багасгаж, 7,7,000 төгрөгийг хариуцагч нараас шаардсаны 50 хувь болох 3,855,500 төгрөгийг хариуцагч Г.аас гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгохоор шийдвэрлэлээ. /хх-145х/

 

Харин нэхэмжлэгч Ц. нь автомашины эзэмшигч, өмчлөгч бус, түүний эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан хохиролгүй тул түүний нэхэмжлэлийг, мөн хариуцагч Г. нь гэм хорын хохиролд гэм буруугүй тул түүнд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зөв байна.

 

8.Тус иргэний хэргийн шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Б.Чинзориг тус өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчид түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр талуудад хариуцуулан хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.2, *******, 8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.аас гэм хорын хохиролд 3,855,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэгч Ц.гийн нэхэмжлэл, хариуцагч Ц.т холбогдох Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 5******* дугаар зүйлийн 5*******.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218,32******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжид 7*******,*******38 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 0 дугаар зүйлийн 0.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.УРАНЗУЛ

 

 

ШҮҮГЧИД  Ч.НЯМСҮРЭН

 

 

Г.ТӨРБОЛД