| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/00484/И |
| Дугаар | 312/ШШ2025/00970 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 312/ШШ2025/00970
| 2025 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 312/ШШ2025/00970 | Орхон аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****************** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ************************** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, *******/-д холбогдох 1,636,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээМиний бие овогтой ******* нь 1 сарын 21-ний шөнө гэрлүүгээ харьж явах үед зам тээврийн осолд өртсөн. Тухайн осолд өртсөн өдрөөс хойш ажлаа хийх боломжгүй болтлоо гэмтсэн. Ажилладаг газраасаа 1 сарын 22-ноос 2-р сарын 22-ныг хүртэл цалингүй чөлөө авсан. Одоог хүртэл миний бие бүрэн гүйцэт эдгээгүй болно. Миний нэг өдрийн цалин 54,545 төгрөг нийт 30 хоногийн цалин болох 1,636,350 төгрөгийг тухайн хэрэг үйлдсэн этгээдээс нэхэмжилж байна. Үнэхээр их гомдолтой байна. Ганц бие ээж хүн болохоор ажлаа хийж чадахгүй хоосондоо хоосон байж хүнээс мөнгө зээлж үр хүүхдээ хооллож, эм тариа авч байна. Ханиад хүрч өвдсөн учир Тиймээс миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Одоогийн зовуурь толгой хүчтэй хатгаж өвдөж, зүүн далнаас доод мөчид хүртэл өвдөлттэй байна. Зүүн тал дээрээс доош хүртэл бадайрч өвддөг. Зам тээврийн хөдөлгөөнд оролцоход айж салгалж зүрх дэлсдэг. Үнэхээр их гомдолтой байна. гэжээ
Зохигчдын хооронд байгуулсан 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 636,350 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,000,000 төрөгийг хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 350,000 төгрөг, 2027 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны тоот дансанд хийхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* хариуцагч Э.*******д холбогдуулан 1,636,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 636,350 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагч Э.******* 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 350,000 төгрөг, 2027 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны тоот дансанд төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,132 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******эс 28,550 төгрөг нэхэмжлэгч М.*******д олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 636,350 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагч Э.******* 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 350,000 төгрөг, 2027 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны тоот дансанд төлөхөөр тохиролцож зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,132 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******эс 28,550 төгрөг нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН