Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 202/МА2020/00019

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 137/ШШ2020/00129 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, хүү М.Төгссоёмбыг эх Г.М-ын асрамжинд үлдээсүгэй.” гэж,

 

           3 дугаар заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.1, 129.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 6 хэсэг гудамж, 148б байр, ** тоот хаягт байршилтай, 62,9 м.кв талбайтай, 3 өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс хүү М.Т-д ногдох хэсэгт нийт 6232508 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8758658 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

           4 дүгээр заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.М-ын улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн нийт 479754 төгрөгөөс илүү төлсөн 31492 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, үлдэх 448262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 255070 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 33105 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус олгосугай.” гэж өөрчилж,

 

           5 дугаар заалтын “Хариуцагч Ц.М нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлээгүй болохыг дурдсугай.” гэснийг хүчингүй болгож,

 

           5 дугаар заалтад  “Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М.Т-ыг 11 нас хүртэл түүний амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.М-аар тэжээн тэтгүүлэхээр тогтоосугай.” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ш-ын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ш-ын давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч Г.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479754 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

 

                                                     ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

 

                                                                                                          Н.БАТЧИМЭГ