| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0582/Э |
| Дугаар | 620 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндорж |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч С.Цэрэндорж,
шүүгдэгч А.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт А.М яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 170 60334 70661 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт А.М
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
А.Мнь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн эцсийн буудал дээр таксины мөнгөнөөс болж иргэн Д.Оргилтой маргалдаж, зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ммэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай хамт ажилладаг багш “Алтангадас” одонгоор шагнагдаж түүний найранд очиж жаахан архи уусан. Тэрнээс гараад гэр рүүгээ таксидаж яваад таксины мөнгөнөөс болж маргалдаад хохирогчийн биед гэмтэл учруулсан байсан. Хохирогчийн машины арааны речакыг эвдэлчихсэн байсныг маргааш нь засч хохирлыг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруугаа ойлгож байна гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Оргилын: ...2017.11.03-ны өдөр би хувийн машинтайгаа таксинд явж байтал энэ хүн 11 дүгээр хороололоос гар өргөж суусан. Халдвартын эцэс явна гэж суусан. Би эцсийн буудал дээр хүрч ирээд “ах аа Халдвартын эцсийн буудал дээр ирчихлээ” гэхэд хэдэн төгрөг гарсан гэхээр нь 3.000 төгрөг гарчихлаа гэхэд 2500 болох уу гэхээр нь би болно, болно гэхэд араас гараараа миний хоолойг боогоод хэсэг ухаан баларттал миний хаалгыг онгойлгоод үсдээд машинаас буулгаад миний машин асаалттай байсан учир хөдөлгөж явах гээд байхаар нь би шууд цонхоороо гараа оруулаад түлхүүрээ татаад авсан. Би машинаас буулгах гээд баруун гараас нь таттал миний зүүн гарнаас татаад машин руу оруулах гээд байсан. Би бүр ах аа та яагаад байгаа юм, ингэж болохгүй шүү дээ гэхэд битгий хуцаад бай чамайг ална шүү яах гэж намайг энд авчирсан юм гээд байсан. Тэр хүн согтуу байсан Тэгээд миний машинд суучихаад дотор талыг нь өшиглөөд эвдээд байхаар нь цагдаад дуудлага өгөөд өөрөө холдоод байж байтал ТҮЦ-ний орчмоос нэг эгч наад хүнээ дараад суу хамаг юмыг чинь эвдчихлээ гэхээр нь машин дотроо дараад цагдаа иртэл дээр доороо ороод байж байтал цагдаа цаг орчим болоод ирсэн. Тэгээд тэр хүнийг авчирсан. Миний утас алга байна гэхэд нь машин дотор утсыг нь хайж байгаад суудлын завсраас цагдаагийн хажууд олж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн А.М: ...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр найзынхаа одонгийн найранд очсон юм. Тэнд байж байгаад гэр рүүгээ таксидаад явсан юм. Тэгээд тэр таксигаар хашааныхаа үүдэнд хүргүүлээд мөнгөнөөс болж маргалдсан юм. Тэгсэн буцаагаад намайг аваад явчихсан. Халдвартын эмнэлгийн автобусны буудал хүртэл явсан. Тэгээд зогсоод маргалдаад тэр жолооч машинаас буугаад хойд хаалгаа онгойлгоод намайг дарсан. Тэгээд тэр хүнтэй ноцолдож байгаад 2 суудлын завсар орчихсон. Тэгээд дээрээс дараад миний амьсгал боогдоод байхаар нь гарт нэг юм баригдаад тэрнээс татсан юм. Мөн би нэг хүн ирэхээр нь би мөнгө өгье намайг энэ хүнээс салгаадах гэж хэлсэн. Тэр хүн зүгээр хараад зогсоод байсан. Би мөнгө өгье, салгаад өгөөч гэхэд салгаж өгөөгүй. Тэгээд тэрнээс хойш болсон асуудлыг би санахгүй байна. Би ухаан алдчихсан байсан...
...Таксинд суухдаа 10.000 төгрөгтэй байсан. Орсон баарны хажуу талын дэлгүүрээс тамхи аваад 6500 төгрөгний хариулт аваад таксинд суусан. Манай гэрийн гадна Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 70 дугаар байрны гадна хүргүүлээд халааснаасаа 6500 төгрөгөө гаргаж жолоочид өгөхдөө наад мөнгөнөөсөө авчих гэхэд жолооч дээр нь нэмж мөнгө өг гээд бид хоёр маргалдсан. Тэгтэл намайг буулгалгүй Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн эцсийн буудал руу аваад явахаар нь би хойд суудал дээрээс уг жолоочийг зогсоохын тулд жолоочийн хажуу талаар урагшаа жолооны хүрднээс нь татаад жолооч тормоз гишгээд зогссон. Жолооч бууж ирээд арын хаалга нээгээд намайг хоёр суудлын дундуур оруулж дарсан. Миний амьсгаа боогдоод тавиач гэж өчнөөн орилсон. Тэгтэл жолооч талын хаалган дээр согтуу нэг хүн ирчихсэн байхаар нь намайг энэ хүнээс салгаад өг чамд мөнгө өгье гэхэд салгахгүй байхаар нь би гарт нэг зүйл баригдахаар нь татаад хугалсан. Тэгээд нэг хэсэг ухаан алдчихсан. Тэгтэл цагдаа нар ирээд цахилгаан бороохойгоор 2 удаа намайг цохиулж би сэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн А.М: ...Тухайн орой 19 ц агийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд найзын Алтан гадас одонгийн найранд ороод харихаар гарсан. Цайллаганд бол 14 цагийн үед очоод 19 цагийн үед гарсан. Гараад такси бариад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 70 дугаар байр хүргүүлээд халаасанд байсан 6500 төгрөгөө бүгдийг нь өгсөн. Тэгтэл жолооч залуу мөнгө чинь дутуу байна гээд шууд намайг буулгахгүй төв зам руу давхихаар нь би арын суудлаас босоод машины рульнээс зуураад ХӨСҮТ-ийн эцсийн автобусны буудал дээр зогсоосон. Тэгээд намайг тэр жолооч залуу урагшаа тонгойсон байсан чинь машины урд 2 суудлын завсраар дээрээс дарсан. Би амь тэмцээд гарт тааралдсан нэг зүйлийг татахад хугарчихсан. Хаалга гаднаас хүн нээтэл нэг согтуу байрын эрэгтэй хүн байсан. Намайг энэ хүнээс салгаад өг гэхэд зүгээр зогсоод байхаар нь би өчнөөн орилсон...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13915 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.Оргилын биед цээж, бүсэлхийд зулгаралт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.
Шинжээч эмч С.Чулуунсүх гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар тал/,
- Хохирол төлсөн баримт болон хохирогчийн хүсэлт /хх-ийн 64-66, 69 дүгээр тал/,
- Шүүгдэгч А.М иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38, 39 дүгээр тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /39-40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Мнь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн эцсийн буудал дээр таксины мөнгөнөөс болж иргэн Д.Оргилтой маргалдаж, зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул А.Мхолбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч А.Мнь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн эцсийн буудал дээр 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр таксины мөнгөнөөс болж иргэн Д.Оргилтой маргалдаж, зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчаар өгсөн А.М мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Мнь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Д.Оргил нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд шүүдэгч А.М зүгээс хохирогчид 300.000 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн, хохирогч Д.Оргил гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлтээ бичиж өгсөн байх тул шүүгдэгч Д.Оргилыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 64-66, 69 дүгээр тал/
Шүүгдэгч А.Мэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч А.Мэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.М450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Моногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Моногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, А.Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Мавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.Мавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ