Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/11

 

*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Баярдаваа, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Хохирогч *******, *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, ******* нар цахимаар

            Хохирогч *******, , ,

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч даргалж, шүүгч , нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2322000000007 тоот хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: овогт гийн , Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар аймгийн сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ();

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг дүгээр байранд оршин суух иргэн гээс Япон улсаас суудлын тээврийн хэрэгсэл захиалгаар худалдан авч өгнө гэж, 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дуудлага худалдаагаар худалдан авсан, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тухайн автомашин ирэх мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5131123052 тоот дансаар 11 сая төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 7 сая төгрөгийг шилжүүлэн авч залилан нийт 18.000.000 төгрөгийг залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн тоотод оршин суух иргэн *******ээс Япон улсаас суудлын “G Toyota Prius-41” загварын тээврийн хэрэгсэл захиалгаар худалдан авч өгнө гэж 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5131123052 тоот дансаар 23.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Мөн тухайн иргэн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэмж “G Toyota Prius-41” загварын тээврийн хэрэгсэл худалдан авахаар хандахад өөрийн эзэмшлийн Хаан банкны 5131123052 тоот дансаар 21.000.000 төгрөгийг шилжүүлэн авч Япон улсаас худалдан авсан тээврийн хэрэгслүүдийг Монгол улсад ирсэн, Монгол улсын Гаалийн талбайд буусан гэх зохиомол байдлыг зориуд бий болгож үргэлжилсэн үйлдлээр залилан нийт 44.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын багийн иргэн т Япон улсаас Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл захиалгаар худалдан авч өгнө гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож 2022 оны 02 дугаар сарын 17-оос 2022 оны 0 сарын 09-ний хооронд 18.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын багийн тоотод оршин суух иргэн оос мөнгө зээлээч 3 хоногийн дараа өгнө гэж 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4.000.000 сая төгрөг зээлж зохиомол байдлыг зориуд бий болгож залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын багийн тоотод оршин суух иргэн аас урьд машин худалдан борлуулж байсан харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан дахин машин худалдан авахаар хандахад 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 0 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр нийт 11.000.000 сая төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр иргэн д Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирнэ хэмээн итгэл төрүүлэн хуурч, улмаар сэлбэгийн төлбөрт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 0 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 43.000.000 төгрөгийг Хаан банкны 5131123052, 5926078072 тоот данснуудаар шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирнэ гэж хуурч, бодит байдлыг гуйвуулж, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17.597.400 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 14.976.150 төгрөг нийт 32.573.550 төгрөгийг ийн 5022612627 дансаар иргэн *******гээс шилжүүлэн авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг 6-6 тоотод оршин суух хохирогч т Япон улсаас захиалгаар машин оруулж ирнэ гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны 5131123052 тоот дансаар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 4.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч нийт 34.000.000 төгрөгийг залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг тоотод оршин суух хохирогч оос Япон улсаас захиалгаар машин оруулж ирнэ гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны 5131123052 тоот дансаар 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 23.000.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 0 сарын эхээр 5.000.000 төгрөг нийт 33.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг Нарлаг бага тойруу 4 байранд оршин суух хохирогч гээс Япон улсаас захиалгаар машин оруулж ирнэ гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны 5131123052 тоот дансаар 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 35.000.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг нийт 53.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр хохирогч *******т найз аар нь дамжуулан Япон улсаас автомашин оруулж ирнэ гэж итгэл төрүүлэн, 2022 оны 04 дүгээр сарын 16, 06 дугаар сарын 16, 30-ны өдрүүдэд нийт 15.000.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр иргэн гэх хүнд Япон улсаас хямд машин оруулж ирж байгаа гэж итгүүлэн машины зураг явуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Тоёота Приус-20 маркийн машин болон никель обуд авахаар 10.400.000 төгрөгийг, хохирогч нь Тоёота приус-20 маркийн машины төлбөр болох 10,000,000 төгрөгийн хамт нийт 20.400.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5131123052 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр хохирогч *******ад Япон улсаас гаальтай Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг зарахаар тохиролцож, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5131123052 дансаар 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Тоёота Приус- 41 маркийн тээврийн хэрэгсэл худалдана хэмээн аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч оос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 5.000.000 төгрөгийг залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг гудамж тоотод оршин суух иргэн Д. д машин худалдана гэж 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 0 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр нийт 15.700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 33-р хороо тоотод оршин суух иргэн ад Япон улсаас тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл оруулж ирнэ, тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 17 сая төгрөгөөр худалдан борлуулах боломжтой гэж итгүүлэн, авто машиныг захиалсан, Монголд ирнэ, ирчихсэн байгаа гэх зохиомол байдлыг бий болгож 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр нийт 13.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо тоотод оршин суух иргэн аас Япон улсаас суудлын тээврийн хэрэгсэл захиалгаар худалдан авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны 5131123052 дугаартай дансаар 25.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 30.000.000 төгрөгийг залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг Залуус хороолол тоотод оршин суух иргэн т Япон улсаас тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл оруулж ирнэ гэж, тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 16 сая төгрөгөөр худалдан борлуулах боломжтой гэж итгүүлэн авто машиныг захиалсан Монголд ирнэ, бүтсэнгүй, харин Лексус RX350 маркийн тээврийн хэрэгсэл 40 гаран сая төгрөгт борлуулах боломжтой гэж  зохиомол байдлыг бий болгож 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны хооронд нийт 12 удаагийн гүйлгээгээр 38.663.000 төгрөг шилжүүлэн авч 19 хүнд нийт 438.436.550 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

1. Дундговь аймгийн Прокурорын газраас: шүүгдэгч *******гийн үйлдлийг 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч *******д 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 344.836.550 /гурван зуун дөчин дөрвөн сая найман зуун гучин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч д 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/, *******т 36.000.000 /гучин зургаан сая/, т 18.000.000 /арван найман сая/, од 4.000.000 /дөрвөн сая/, ад 8.000.000 /найман сая/, Ц.Одхүүд 31.000.000 /гучин нэгэн сая/, *******д 32.573.550 /гучин хоёр сая таван зуун далан гурван мянга таван зуун тавь/, д 39.800.000 /гучин есөн сая найман зуун мянга/, т 33.000.000 /гучин гурван сая/, *******т 15.000.000 /арван таван сая/, *******д 10.400.000 /арван сая дөрвөн зуун мянга/, ид 10.000.000 /арван сая/, *******ад 8.000.000 /найман сая/, т 5.000.000 /таван сая/, д 15.700.000 /арван таван сая долоон зуун мянга/, ад 9.200.000 /есөн сая хоёр зуун мянга/, д 24.000.000 /хорин дөрвөн сая/, т 38.663.000 /гучин найман сая зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: ... Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, түүнийг гэм буруутайд тооцон 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******г 2021.04.20-ны өдрөөс 2022.10.27-ны өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий 19 хохирогч нарт үргэлжилсэн үйлдлээр 438.436.550 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч өөрийн хэрэгцээнд захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

2021.04.20-ны өдрөөс 2022.10.27-ны өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий 19 хохирогч нарт 438.436.550 төгрөгийг хохирол учруулсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулж байна. Гэхдээ Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хүндрүүлж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар:

Анхан шатны шүүх *******г “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар гэм буруутай тооцсон нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

“Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, мэргэшсэн байдал болон уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт байдаг.

1. Шүүгдэгч ******* нь 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 2-ны хооронд Монгол улсад япон сэлбэгийн худалдааны үйл ажиллагаа явуулдаг “Тарант” ХХК-нд ажил эрхэлдэг байсан, энэхүү ажлынхаа хүрээнд Япон улсад ажиллаж, автомашины задаргааны сэлбэг задалж, байгууллагын шугамаар Монгол улс руу тээвэрлэдэг байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Мөн дээрх хугацаанд “Тарант” ХХК-нд ажил эрхэлж, цалин авдаг байсан болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын лавлагаа, түүний Хаан банкны депозит дансны хуулгуудаар тогтоогдсон. Энэхүү ажлыг тухайн үйлдлийн халхавч болгож ажиллаагүй, урьд өмнө нь ажиллаж байсан.

*******д холбогдох хэргийг 19 үйлдлийг нэгтгэн, ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан хэргийг шүүхэд шилжүүлсэн. ЭХЕА-ын 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийг хоёр, эсхүл түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүнийг л энэ гэмт хэргийг давтан, байнга үйлдэж байсан гэж үзнэ.

******* анх удаа “Залилах” гэмт хэргийг үйлдсэн нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдсэн гэж үзэх хүндрүүлэх шинжид хамаарахгүй гэж үзнэ.

Мөн ******* нь уг үйлдэлдээ мэргэшсэн байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл нэр бүхий хохирогч нарт болон нийтэд “автомашин, сэлбэг оруулж ирэх” талаар мэдээллэж, бусдын эд хөрөнгийг шунахай зорилго агуулж, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлсэн үйл баримт тогтоогдоогүй.

2. ******* нь уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж гэх үйл баримт болон өөртөө ашиг олох, энэ үйлдлээ тогтвортой явуулж байх гэмт санаа зорилгоор үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримт, түүний дансны хуулгаар ******* нь өөрийн гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул түүнийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь хэрэгт авагдсан баримтаар болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн тогтоогдоогүй.

Хэргийг шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэхдээ байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон байж болох эсэхийг шалгаж, тогтоох шаардлагатай гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх хүндрүүлэх нөхцөл, үйл баримтыг нотлон тогтоож чадаагүй.

Шүүгдэгч ******* нь “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэж амьдралынхаа хэвшил, хэв маяг болгосон гэх үйл баримтад үндэслэл бүхий эргэлзээ үүсч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар гэм буруутай тооцсоныг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж өгнө үү гэв.

4. Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өмгөөлөгч Дашцэрэнгийн эсрэг байр суурьтай байна. Шүүгдэгчийн төрсөн аав гэдэг хүн хамгийн анх надад манай хүүхэд Японоос машин оруулж ирдэг, хямдхан машин авах боломжтой гэж надад хамгийн анх санал тавьсан. ... гуай надад манай хүү машин оруулж ирдэг шүү гэх санал тавихынхаа өмнө өвөл нь манай хүү надад Японоос шинэ машин өгч явуулсан гээд шинэ машин уначихсан явж байсан. Үүнийг би залилах гэмт хэргийн анхны хохирогч нарын мөнгөөр аавдаа авч өгч явуулсан болов уу гэсэн хардлага төрж байгаа. Харин гуай анхан шатны шүүх хурал дээр тухайн машинаа манай хүүхэд Японоос явуулаагүй. Би өөрөө хотоос худалдаж авсан гэдэг асуудал яриад 2 өөр байр суурьтай байгаа. Би энэ дээр бол г өгч явуулсан байх гэж бодож байгаа. Энэ олон хүнээс үргэлжилсэн үйлдлээр жил гарангийн хугацаанд өчнөөн сая төгрөг хүн хүнээр дамжуулаад авсан учраас би хувьдаа үүнийг амьдралын эх үүсвэр болгосон, ар гэрээ тэжээн тэтгэсэн. Үүнийгээ харин нуун дарагдуулж байна гэж бодож байгаа. Өнөөдрийн байдлаар би 2 машинаа зараад гэх нөхөрт 38,600,000 төгрөг өгсөн. Одоо болтол би 1 төгрөг ч аваагүй байгаа. Тийм учраас гомдолтой байгаа. Анхан шатны шүүхээс 7 жилийн ял өгөхөөр нь бага ял өглөө гэж бодож байгаад за яах вэ болж байгаа юм байлгүй гэж бодоод юм хэлэлгүй санал нийлж байна гээд өнгөрсөн. Ерөнхийдөө д өгсөн ялыг бага байна гэж би хувьдаа бодож байгаа. Зүйлчлэлийн тухайд хөнгөрүүлэн өөрчлөх боломж байхгүй гэж үзэж байна.

5. Хохирогч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гийн нагац ах нь тухайн үед Японоос машин хямдхан оруулж ирдэг гээд холбож өгсөн. Тэгээд холбогдоход боломжтой, зах зээлээс наагуур үнээр оруулж өгнө гэхээр нь мөнгөө шилжүүлж байсан. Улмаар энэ үйл баримт эхэлж байгаа юм. Анхан шатны шүүх хурал дээр тодорхой хэмжээний хохирлуудаа барагдуулаад байгаа. Үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна гээд байгаа. Энэ яриад байгаа агуулгыг нь би ойлгохдоо би болон эдгээр хохирогч нараас Цагдаагийн байгууллагад гомдол гаргахаас өмнө нь бид нараас өөр зөндөө хүн хохирсон байгаа. Тэр хүмүүсийн хохирлыг энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс өмнө барагдуулж байсан. Үүнийг өмгөөлөгч өөрөөр тайлбарлаад байх шиг байсан. Мөн эрх зүйн байдлыг дордуулсан гээд байгаа юм. Мөн эхнэр болон 2 хүүхэд гараад ирсэн. 2022 оны 05 дугаар сараас өмнөх хугацаанд эхнэр, хүүхэд байгаагүй. Мөн сая гаргаж өгсөн баримт дээр нь 2018 оноос хойш 350,000 төгрөг, 2019 онд 800,000 төгрөг, 2021, 2022 онд 1 сая орчим төгрөгийн цалин авч байсан гээд байгаа. Хүний наад захын хэрэгцээнд, гадаадад байх хугацаанд нь тухайн мөнгө хүрэх үү, үгүй юу. Үүнийг анхан шатны хурлаар ч ярьж байсан. Ажил хийгээд олж байгаа гээд байгаа мөнгөн дүн нь одоогийн зах зээлийн нийгэмд хүрэх үү, үгүй юу гэдэг нь асуудалтай байна гэв.

6. Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өмнөх 2 хохирогчтой санал нэг байна гэв.

7. Хохирогч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд маш их гомдолтой байгаа. Бид нараас хохирлоо барагдуулж авсан хүн байхгүй. Нийт 19 хохирогч гэж байгаа боловч гомдол гаргаагүй өчнөөн хохирогч нар байгаа. Үргэлжилсэн байдлаар маш олон хүнийг хохироосон. Залилан хийж олсон мөнгөө ахуй хэрэглээндээ ашигласан уу, ашигласан. Энэ олон хүн бүгдээрээ л зээлтэй, өндөр хэмжээний хүүтэй өртэй, банканд өртэй ийм хүмүүсийг хохироосон хэр нь өөрөө хэдэн жил ажилгүй явсан ч гэсэн өмгөөлөгч аваад л явж байна. Эсэргүүцэж чадаж байна. 2023 оны 02 дугаар сард шүүх хурал болж байхад эмээ, аавтайгаа амьдардаг гэж байсан хүн өнөөдөр 2 хүүхэд, эхнэр гараад ирлээ. Бүхэл бүтэн шүүх бүрэлдэхүүний өөдөөс хараад байж байгаа байж ийм үйлдэл гаргаж болохгүй байх гэж бодож байна. Гэнэт эхнэр, хүүхэд гараад ирэхээр маш их гайхаж байна. Чимээгүй царай гаргачхаад маш муухай хүн байгаа. Энэ олон хүнийг санаатайгаар хохироосон. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн үзэх боломжгүй гэж үзэж байна. 7 жилийн ялыг харин ч багадсан гэж бодож байгаа гэв.

8. Хохирогч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч юу яриад байгаа юм. Залилангийн хэрэг бараг хийгээгүй мэтээр яриад байх юм. Ингэж болохгүй шүү дээ. Наад хүн чинь улаан луйварчин. Дандаа хүний гараар могой бариулдаг. Жишээ нь миний мөнгийг Жавхлантөгөлдөрөөр дамжуулаад авсан. Тэгээд байнга худлаа ярина. бол ёстой аюултай хүн. Өмнө нь эхнэр хүүхэд байхгүй. Аав, дүүтэйгээ амьдардаг гэж хэлж байсан. 2 хүүхдийг нь өрөвдөөд ялыг нь хөнгөлнө гэж боддог юм уу. Хүний мөнгийг яагаад ажил хийгээд төлж болдоггүй юм. Ийм муухай арчаагүй, залилагч хүнийг өмгөөлөх ямар ч хэрэг байхгүй. Бид нарыг цагдаад гомдол, өргөдлөө гаргачхаад хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд байж байхад л нэмээд зөндөө хүн залилсан. Миний залилуулсан 30 гаран сая төгрөгөө хөлсөө урсган барин зовж байж олж авсан мөнгө. Тийм байхад миний 30 гаран сая төгрөгийг авчхаад юу ч болоогүй юм шиг зогсоод, авсан өмгөөлөгч нь ийм юм яриад байх юм. Надад үнэхээр харамсалтай байна. Тухайн үед 7 жилийн хорих ял онооход нь би харамсаж байсан. Ийм хүнийг хашраах л хэрэгтэй. Дандаа худлаа яриад байхад нь шалгаж үздэг баймаар юм. Ялыг нь хөнгөрүүлмээргүй байна. Наад хүн чинь хүний мөнгийг өгч чадахгүй гэж байгаа. Шүүх хурал дээр ажил хийгээд хохирогч нарын мөнгийг өгч чадах уу гэхэд чадахгүй гээд юу ч болоогүй юм шиг зогсож байсан биз дээ. Ийм аймар сэтгэлгүй хүн байдаг гэдэгт үнэхээр харамсалтай байна. Би маш их гомдолтой байна гэв.

9. Хохирогч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэр гээд байгаа хүнтэйгээ тухайн үед хамт амьдрахын хувьд бол хамт амьдарч байсан юм. өөрөө шүүх хурал дээрээ аавтайгаа, дүүтэйгээ амьдардаг гэж хэлж байхаар нь худлаа хэлчихлээ дээ гээд би бодож байсан юм. 2 дугаарт гэвэл прокуророос шүүх рүү шилжээд, шүүхээс прокурор руу шилжээд, буцаад прокуророос шүүх рүү шилжээд байгаа. Энэ хэрэгт шүүх бол хангалттай дүгнэлт хийчихсэн байгаа. 7 жилийн ял өглөө. Үүнээс илүү бага ял өгүүлмээргүй байна. Шүүхээс дүгнэлт хийгээд шийдчихсэн байхад үүнийг буруу шийдсэн байна, энэ нь үндэслэлгүй байна гээд өмгөөлөгч нь хэлж байна. Би хувьдаа анхан шатны шийдвэрт сэтгэл хангалуун байгаа. Харин 7 жилийн ялаас нь хөнгөлүүлмээргүй байна. Ялыг нь хэвээр үлдээх хүсэлтэй байна. Амьд сэрүүн байгаа эцэг, эхээ хайрлаж чадахгүй байгаа хүн яаж бид нарыг хайрлаж байх уу. Хохирол төлбөр барагдуулах талаар амнаас нь 1 үг ч гарахгүй юм. Хохирол барагдуулах 4 жилийн хугацаа байсан шүү дээ. Гэвч барагдуулсан зүйл байсангүй. Иймд 7 жилийн ялыг хэвээр үлдээж өгөөч. Мөн гомдолтой байна гэв.

10. Хохирогч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд бусад хохирогч нартай санал нэг байна. Анхан шатны шүүх хуралд ч хэлсэн. 7 жилийн ял гэдэг нь бага байна, нэмье гэж хэлж байсан. Гэтэл өмгөөлөгч нь одоо юу ч яриад байгаа юм. Амьдралын эх үүсвэрээ болгоогүй гэх юм. Ажилтай байсан л гэх юм. Бараг давж заалдаж байгаа үндэслэл нь хүртэл асуудалтай байгаад байна. Болдог бол 7 жилийн ял дээр нь нэмж л ял өгмөөр байна. Наад хүн нь сул яваад бид нарын мөнгийг төлж чадахгүй байгаа бол хориод албадан ажил хийлгүүлээд төлүүлэх хэрэгтэй. Ер нь 7 жилийн хугацаанд энэ их мөнгийг ямар ч ажил хийгээд төлж чадахгүй. Дахиж л залилан хийхгүй бол. Өмгөөлөгч нь зарим хохирогч нарын хохирлыг барагдуулсан гээд байгаа. Үүнийг анхан шатны шүүх дээр ч ярьсан. Бид нарыг залилахаасаа өмнө өөр хүмүүсийг залилсан байж байгаад дараа нь бид нарыг залилаад тэгээд бид нараас залилсан мөнгөөрөө тухайн өмнөх хохирогч нартаа мөнгийг нь өгөхийг нь өгөөд, машиныг оруулж ирээд барагдуулсан юм шиг байгаа юм. Үүнийгээ хохирлоо барагдуулсан гэж яриад байгаа юм. Тэгэхээр бид нарын хохирлыг барагдуулахын тулд өөр хэчнээн хүнийг залилах вэ, ийм шат дараалалтай үргэлжилсэн буюу давтамжтай хэрэг байгаа юм. Иймд хорих ялыг нь нэмүүлээд албадан ажил хийлгүүлж байж хохирол төлбөрөө олж авмаар байна гэв.

11. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Цаашдаа өөрийн хүч хөдөлмөрөөрөө ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо төлж барагдуулах бодолтой байгаа гэв.

12. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...д холбогдох хэрэгт залилах гэмт хэргийн үндсэн шинж тогтоогдсон. Өөрөөр хэлбэл анхнаасаа биелэгдэх боломжгүй гэдгийг мэдсээр байж машин болон машины сэлбэг оруулж ирж өгөх мэтээр Япон улсын худалдааны сайтад байгаа автомашины мэдээлэл бүхий зураг, машин ачуулж буй зураг зэргийг үзүүлж нэр бүхий 19 хохирогчийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгосон болох нь тогтоогдож байна. Бодит байдал дээр ямар нэгэн машин, машины сэлбэг Япон улсаас импортолж оруулж ирээгүй болох нь гаалийн газрын албан бичиг, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. ...Шүүхийн хэлэлцүүлэгт гийн өмгөөлөгч нь 2020-2022 оны хооронд нийгмийн даатгал төлсөн талаар лавлагаа гаргаж өгсөн. Уг лавлагаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед буюу 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын хугацаанд 420,000 төгрөгөөр нийгмийн даатгал төлсөн нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэдийгээр 420,000 төгрөг төлдөг хэдий ч эндээс нийгмийн даатгалын шимтэл төлөгдөөд 300,000 төгрөгийг олгохоор хэмжээний байх ба энэ нь 4 ам бүлтэй айлд амьдрах хэмжээний цалин хөлс, түүнчлэн гадаад улсад амьдрах хүрэлцэх хэмжээний орлого гэж үзэх боломжгүй байна. ... Өөрөөр хэлбэл таны гаргаж өгөөд байгаа нийгмийн даатгалд төлсөн гээд байгаа баримт нь эсрэгээрээ шүүгдэгчийн орлого нь амьжиргаанд нь хүрэлцэх боломжгүй нөхцөл байдалд байсан гэдгийг харуулж байна. Амьжиргаагаа залгуулах хэрэгцээ шаардлага байсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэдгийг шүүх дүгнэсэн байна. Улсын яллагчийн зүгээс ч гэсэн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн сая тайлбарлаж байгаагаар амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь харьцангуй тогтвортой удаан хугацаанд 3-4 жил үйлдсэн гэж тайлбарлаж байх шиг байна. 3-4 жил үйлдсэнийг амьдралын эх үүсвэр болгосон гэж үзнэ гэсэн ийм цаг хугацааны хязгаар хуульд байхгүй. Энэ талаар практик тогтоосон Дээд шүүхийн тайлбар дүгнэлтүүд хангалттай гарсан байдаг. Тоо давтамжийн тухайд мэдээж 3 ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн шинжийг хангаж байгаа. Цагдаагийн байгууллагад хандахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эхний хохирогч нарын мөнгийг төлөөд дахин гэмт хэрэг үйлдээд тогтвортой үйлдэх санаа зорилго эндээс харагдаад байгаа юм. Нэг төрлийн гэмт хэргийг өмнөх үйлдлийн аргаараа дахин дахин үйлдээд эхний хохирогч нарыг нь цагдаад хандуулахгүй байх ийм арга хэмжээ аваад байгаа нь өөрөө харьцангуй тогтвортой, удаан хугацаанд үйлдэх ийм санаа зорилгыг агуулж байна гэдэг нь харагдаж байна. Трант компанийн зүгээс цалин хөлс олгосон, машин тэрэг бэлэгт өгсөн гэх тайлбарыг хэлж байна. Гэхдээ энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Цалин хөлс олгосон юм бол 250,000 төгрөгийн цалин тогтоосон тушаал нь яагаад өөрчлөгдөхгүй байгаа юм. Тушаалд өөрчлөлт орох ёстой. Ийм баримт алга байна. Мөн нэмэгдэл цалин хөлс олгосон юм бол нийгмийн даатгалын төлж байгаа хэмжээ нь нэмэгдэх ёстой. Энэ нь нийгмийн даатгалын лавлагаагаар харагдаж байна. Тэгэхээр энэ гаргаж өгөөд байгаа баримт нь анхан шатны шийтгэх тогтоолд зориулж ийм баримтыг гаргаж ирсэн байна гэж үзэхээр байна. Үүнийг нотлох баримт гэж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг нотлох баримтаар нотлох боломжгүй хуулийн заалт байгаа. Урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт шийтгэгдэж байгаагүй, мөн сэдэлт санаа зорилго тогтоогдоогүй гэж тайлбарлаж байна. Урьд энэ гэмт хэрэгт шийтгэгдэж байгаагүй нь хүндрүүлэх шинжид тусгагдаагүй. Сэдэлт санаа зорилгын тухайд хохирогч нар өөрсдөө хандсан юм. Түүнээс энэ хүн өөрөө хандаагүй гэдэг зүйлийг ярьж байна. Залилах гэмт хэргийн үндсэн шинжид хохирогч нар өөрийн эд хөрөнгийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байна. Ийм шинж, гол шинжид байдаг. Өөрөө өгснөөрөө энэ нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл биш. Зураг үзүүлээд ийм машин ачууллаа гээд байгаа үйлдэл нь өөрөө тэгвэл юу юм бэ, нэг ч машин ачуулаагүй байж ачуулсан, ачуулж байгаа мэтээр үзүүлээд байгаа үйлдэл нь залилах санаа зорилгыг илтгэж байна гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс буцаасны дараа ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй гэж байна. Ажиллагаа хийгдсэн. Крипто валютын арилжаа хийсэн гэж мэдүүлдэг. Энэ нь үнэхээр ийм арилжаанд хөрөнгө оруулсан юм уу, үндэслэл бүхий ийм эрсдэл байсан юм уу, үгүй юу гэдэг дээр холбогдох албан бичгүүдийг хүргүүлж мөрдөгчийн зүгээс ажиллагаа хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. зүйлд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч хэргийн бодит байдлыг тогтооно гэдэг энэ заалтынхаа хүрээнд ажиллагаануудыг хийсэн байгаа. Өмнө нь гэмт хэрэгт шийтгэгдэж байсныг тогтоогоогүй гэж байгаа юм. Ял шийтгэлийн лавлагаагаараа харагдаж байгаа. Энэ нь тогтоочихсон асуудал байгаа. Мөн дансны лавлагаа зэргээр энэ нөхцөл байдлууд хувьдаа зарцуулсан нөхцөл байдал хангалттай тогтоогдсон байна гэж үзэж байгаа. Иймд өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцсон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан байна гэж үзэж байна. Улмаар шүүгдэгч д 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг, хор уршгийн шинж чанарт тохирсон байна гэж үзэж байна. Мөн эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн байна гэж үзэж байна. Иймд Дундговь аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хямд үнээр япон улсаас авто сэлбэг болон автомашин оруулж ирнэ, автомашин гааль дээр буусан байгаа, автомашин зарна гэж итгүүлэх, 3 хоногийн дараа өгнө гэж мөнгө зээлэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нэр бүхий 19 иргэнээс нийт 438.436.550 төгрөгийг залилан авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

      - Хохирогч /1-р хх-ийн 10/, хохирогч ******* /1-р хх-ийн 103-104/, хохирогч /1-р хх-ийн 183/, хохирогч /1-р хх-ийн 205/, хохирогч /1-р хх-ийн 236/, хохирогч /2-р хх-ийн 22/, хохирогч ******* /2-р хх-ийн 91/, хохирогч /2-р хх-ийн 166-167/, хохирогч Б. /2-р хх-ийн 178/, хохирогч /2-р хх-ийн 155/, хохирогч ******* /2-р хх-ийн 233/, хохирогч ******* /3-р хх-ийн 37/, хохирогч /3-р хх-ийн 40/, хохирогч ******* /3-р хх-ийн 81/, хохирогч /3-р хх-ийн 113/, хохирогч /3-р хх-ийн 157/, хохирогч Д. /3-р хх-ийн 181/, хохирогч /3-р хх-ийн 201/, хохирогч /4-р хх-ийн 91-92/ нарын мэдүүлэг, хохирогч нарын дансны хуулга болон мөнгө шилжүүлсэн баримтууд, шүүгдэгч С.тай харилцсан чатын хуулбар, шүүгдэгч *******гийн дансны хуулга, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

      Учир нь: Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хямд үнээр япон улсаас авто сэлбэг болон автомашин оруулж ирнэ, автомашин гааль дээр буусан байгаа, автомашин зарна гэж итгүүлэх, 3 хоногийн дараа өгнө гэж мөнгө зээлэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдаас 438.436.550 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн хангасан байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******г “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлтэд дурдсан нэр бүхий 19 иргэнээс “хямд үнээр япон улсаас авто сэлбэг болон автомашин оруулж ирнэ, автомашин гааль дээр буусан байгаа, автомашин зарна гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 438.436.550 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримтын талаар маргахгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “ Шүүхээс шүүгдэгч *******г залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хүндрүүлж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь “хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгохын зэрэгцээ үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд зориулан хэрэглэж, гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болгож, тэрхүү орлогоо тогтвортой ашигласан байхаас гадна залилах гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, нөгөө талаас байнга хэвшмэл маягтай, гэмт хэргийг үндсэн ажил болгож мэргэшсэн байх хууль зүйн ойлголт юм.

 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Тарант ХХК-ийн “*******г ажилд томилох тухай 2017.07.17-ны өдрийн 12 тушаал, ажлаас чөлөөлөх тухай 2022.05.31-ний өдрийн 68 дугаартай тушаал болон ******* нь 2020.02.16-ны өдөр томилолтоор япон улс руу явсан боловч Ковид-19 цар тахлын хорио цээрийн улмаас хил хаагдаж, 2022.05.02-ны өдөр хүртэл япон улсад визний хугацаа сунгуулан ажиллаж байсан” талаарх тодорхойлолтыг ирүүлжээ.

Трант ХХК-иас ирүүлсэн энэ тодорхойлолт нь Хил хамгаалах Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2-4 в/283 дугаартай “гийн /РД: /, /Паспортын дугаар: Е2344955/ нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гарсан, Чингис хаан агаарын замын боомтоор 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын хилээр орсон бүртгэлд авагдсан байна” гэх албан бичгээр давхар нотлогдож байна.                                 Гэвч дээрх баримтууд нь *******г 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Монгол Улсын хилийн гадна байсан гэдгийг л нотолж байгаа баримт болохоос Ковид-19 цар тахлын үед Япон улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан гэдгийг нотлохгүй байна.                                  Шүүгдэгч нь залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн цаг хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байсан эсэх, хэдэн төгрөгийн цалин авч байсан эсэхийг нотлох гол баримт нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа юм.         Анхан шатны шүүхийн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд сарын цалинг 420.000 төгрөг /НДШ суутгагдаагүй дүн/ гэж тусгагдсан байх тул сарын цалин хөлсийг энэ дүнгээр тооцох нь зөв бөгөөд анхан шатны шүүх “шүүгдэгч *******гийн сарын цалин хөлс нь 4 ам бүлтэй гэр бүлийн хувьд амьдрах хэмжээний цалин хөлс, түүнчлэн гадаад улсад амьдрахад хүрэлцэх хэмжээний орлого гэж үзэх боломжгүй байна, дээрх нөхцөл байдал нь амьжиргаагаа залгуулах зорилгоор залилах гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэл болж байна” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ нь нэг ч хохирогчид өөрөө эхэлж хандаагүй, хохирогч нар бүгд г олж машин худалдан авах талаар санал гаргаж байсан” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч энэ нь залилах гэмт хэргийн байнга үйлдэж, амьжиргааны эх үүсвэрээ болгосон гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Тухайлбал залилах гэмт хэргийн хохирогч нар нь өөрсдөө эхэлж хандсан эсэхээс үл хамааран хохирогч нь сайн дураараа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгсөн нь энэ төрлийн гэмт хэргийн үндсэн шинж юм.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн байдлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эрхгүй тул хохирогч нараас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “*******д оногдуулсан хорих ял багадсан гэж үзэж байгаа” гэх тайлбарыг хүлээн авч дүгнэлт хийх боломжгүй юм. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх тухай” гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/39 дугаар тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол гаргах хүртэл 75 хоног, шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэл 68 хоног буюу нийт 143 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд нь оруулан тооцож хасах нь зүйтэй. 

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 143 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                    Г.БАЯРДАВАА

 

                                                            Г.МӨНХБАТ