2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/07394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

2025 оны 09 сарын 19 өдөр

192/ШШ2025/07394

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, шүүгч Ц.Оюунбилэг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, Халх овогт Ганболдын Энхмаа (РД:ХД87122601)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******5 тоот хаягт байрлах “Наран дугуйт овоо” ХХК (РД:6082041)-нд холбогдох

 

Гэм хор учруулсны хохиролд 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүхийн иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

Шүүх нэхэмжлэлийг*******023 оны 08 дугаар сарын*******3-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 6,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлжээ. Үүнд:

1.1.Хариуцагч “Наран дугуйт овоо” ХХК-аар*******022 онд үйлчлүүлснээр гоо сайхны алдагдалд орсон. Эсрэгээрээ арьс унжсан. Үүнтэй холбоотойгоор Бүгд Найрамдах Солонгос Улс руу явж эмчлүүлэх шаардлагатай болсон. Иймд зөвхөн “Наран дугуйт овоо” ХХК-нд төлсөн үйлчилгээний төлбөрөө буцаан гаргуулъя гэж шаардаж байгаа. Үйлчлүүлсний дараа заасан хугацаанаас нь хойш хүссэн үр дүн гараагүй, хүн танихааргүй өөрчлөгдсөн учир эргэж очиж уулзахад дахиад эмчилгээ хийе гээд дахиад утас суулгаж өгсөн ч үр дүн гараагүй. Хариуцагч компанийн үзүүлсэн чанаргүй үйлчилгээний улмаас сэтгэл санаа, бүх зүйлээрээ хохирч байна.

1.2.Хариуцагч “Наран дугуйт овоо” ХХК нь эмнэлгийн чиглэлээр, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий компани биш. Автын чиглэлээр авто сэлбэг зардаг, засварладаг, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг компани байсан байж мэргэжлийн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдэх эмчилгээг өөрөө сайн дураараа хийсэн. Үйлчлүүлэгчдээ худлаа мэдээлэл өгдөг. Манай бүх эмч нар мэргэжлийн сайн эмч нар гэж итгүүлж өнөөдрийн байдалд хүргэж байгаад гомдолтой байгаа. Энэ байдлыг таслан зогсооно уу, өшөө надтай адилхан хүмүүс хохирох вий гэж урьдчилан сэргийлэх зорилготой ийм нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Манайх энэ хэргийн хариуцагч биш. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Ателэйр арьс гоо заслын эмнэлгийн наадам салбарт*******022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 14,320,000 төгрөгийн “Алтанбагц-3” эмчилгээнд манай компанийн ерөнхий захирлын А/22/02/15 тоот хямдралтай үнээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх тухай тушаалын дагуу хямдралтай үнээр, өөрийн хүсэлтээр зөвшөөрлийн хуудас бөглөн хамрагдсан, үйлчилгээг бүрэн авсан.

2.2.Дээрх багц эмчилгээ нь үйлчлүүлэгчийн амьдралын хэв маяг, хооллолт, гам барилт, тухайн хүний арьсны арчилгаа, стресс зэргээс шалтгаалан үр дүн хүн бүрт харилцан адилгүй гэдгийг үйлчлүүлэгч бүрт анхлан зөвлөгөөгөөр болон эмчилгээний явцад эмчилгээ, үйлчилгээнд орсны дараа гам дэглэмийн хуудсыг амаар болон цаасаар үйлчлүүлэгч д хэлж өгч байсан. нь нэмэлтээр 4,380,000 төгрөгийн үнэ бүхий 8 эмчилгээг үнэ төлбөргүй ахин хийлгэсэн. Нэхэмжлэгчид учирсан гэх хохирол нь манай компанийн үзүүлсэн үйлчилгээний улмаас учирсан болох нь баримтаар тогтоогдоогүй гэж тайлбарлаж байна.

 

3.Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Наран дугуйт овоо” ХХК-ийн буруу учир гийн нэхэмжилсэн төлбөрийг бүрэн гаргаж өгөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үйлчилгээ авахын өмнөх болох авсны дараах байдлыг харьцуулсан гэх фото зураг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Хариуцагч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, “Наран дугуйт овоо” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариу тайлбар, “Алтанбагц-3” үйлчилгээний дэлгэрэнгүй, нэхэмжлэгч гийн үйлдсэн эмчилгээний карт, Коллаген үүсгэгч утас үйлчилгээнд орох тухай зөвшөөрөх хуудас, өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай зөвшөөрлийн хуудас, үйлчилгээ авахын өмнөх болон авсны дараах гийн харьцуулсан фото зургийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 6,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Алтанбагц-3” гэх нүүрэнд алтан утас суулгах, үрчлээний эсрэг үйлчилгээнд хамрагдсан боловч нүүрний булчин суларч унжиж, хацрын булчингуудад хуваагдал үүсэж, өөр төрхтэй болсон. Энэ талаар хариуцагч компанид мэдэгдэхэд дахиад утас суулгаад өгье гээд нэмж 1 утас суулгасан ч үр дүн гараагүй. Иймд үйлчилгээний төлбөрт төлсөн 6,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч компани, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаадлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь “Наран дугуйт овоо” ХХК-ийн ерөнхий захирлын А/22/02/15 тоот хямдралтай үнээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх тухай тушаалын дагуу Ателэйр арьс гоо заслын эмнэлгийн наадам салбарт*******022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 14,320,000 төгрөгийн үнэ бүхий “Алтанбагц-3” эмчилгээнд нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр зөвшөөрлийн хуудас бөглөн хамрагдсан, үйлчилгээг бүрэн авсан. Тэгэхээр жинхэнэ хариуцагч нь Ателэйр арьс гоо заслын эмнэлэг. Мөн дээрх багц эмчилгээ нь үйлчлүүлэгчийн амьдралын хэв маяг, хооллолт, гам барилт, тухайн хүний арьсны арчилгаа, стресс зэргээс шалтгаалан үр дүн хүн бүрт харилцан адилгүй гэдгийг үйлчлүүлэгч бүрт анхлан зөвлөгөөгөөр болон эмчилгээний явцад эмчилгээ, үйлчилгээнд орсны дараа гам дэглэмийн хуудсыг амаар болон цаасаар үйлчлүүлэгч д хэлж өгч байсан. нь нэмэлтээр 4,380,000 төгрөгийн үнэ бүхий 8 эмчилгээг үнэ төлбөргүй ахин хийлгэсэн. Нэхэмжлэгчид учирсан гэх хохирол нь манай компанийн үзүүлсэн үйлчилгээний улмаас учирсан гэж үзэхгүй байна гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч нь Ателэйр арьс гоо заслын эмнэлгийн наадам салбарт*******022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 14,320,000 төгрөгийн үнэ бүхий “Алтанбагц-3” эмчилгээнд хямдралтай үнээр буюу 6,000,000 төгрөгийн төлбөр төлж хамрагдсан. (хавтаст хэргийн*******0, 83 дахь тал)

4.2.Нэхэмжлэгч нь “Алтанбагц-3” үйлчилгээнд хамрагдсаны дараа*******022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Everline gold thread*******1g-90 (өргөстэй алтан утас том) 4 ширхэгийг хацар, завж хэсэгт, PDO mono*******9:38 (коллаген үүсгэгч жижиг утас) 10 ширхэгийг хацарт, кабелайн өөхний тарилга (1 ампул) 1 удаа давхар эрүү, хацарт, Hayron*******5% (чийгшүүлэх тарилга) 1 удаа бүтэн нүүрэнд,*******022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр DPL light therapy (коллагений нийлэгжилт нэмэгдүүлэх шархны эдгэрэлт түргэсгэх) 3 удаа бүтэн нүүрэнд,*******022 оны 02 дугаар сарын*******6-ны өдөр ПРП тарилга 1 удаа бүтэн нүүрэнд, нөхөн сэргээх эмчилгээ 1 удаа арьсны арчилгаа,*******022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр PDO 19G 100 (өргөстэй коллагентай нүүр өргөх утас) 4 ширхэгийг завж, хацрын унжилтад нэмэлтээр хийсэн. (хавтаст хэргийн*******1 дэх тал)

4.3.Хариуцагч “Наран дугуйт овоо” ХХК нь “…гоо сайхны үйлчилгээ, гоо сайханы бүтээгдэхүүний худалдаа”-ны үйл ажиллагаа явуулдаг компани. (хавтаст хэргийн 14 дэх тал)

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх… нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг… үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заажээ.

 

6.Хариуцагчийн “...нэхэмжлэгч нь “Наран дугуйт овоо” ХХК-ийн ерөнхий захирлын А/22/02/15 тоот хямдралтай үнээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх тухай тушаалын дагуу Ателэйр арьс гоо заслын эмнэлгийн наадам салбарт*******022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 14,320,000 төгрөгийн үнэ бүхий “Алтанбагц-3” эмчилгээнд нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр зөвшөөрлийн хуудас бөглөн хамрагдсан, үйлчилгээг бүрэн авсан… нь нэмэлтээр 4,380,000 төгрөгийн үнэ бүхий 8 эмчилгээг үнэ төлбөргүй ахин хийлгэсэн..., “Алтанбагц-3” эмчилгээний дараа нэмэлт эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэггүй...” гэх тайлбар, нэмэлтээр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Everline gold thread*******1g-90 (өргөстэй алтан утас том) 4 ширхэгийг хацар, завж хэсэгт, PDO mono*******9:38 (коллаген үүсгэгч жижиг утас) 10 ширхэгийг хацарт, кабелайн өөхний тарилга (1 ампул) 1 удаа давхар эрүү, хацарт, Hayron*******5% (чийгшүүлэх тарилга) 1 удаа бүтэн нүүрэнд,*******022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр DPL light therapy (коллагений нийлэгжилт нэмэгдүүлэх шархны эдгэрэлт түргэсгэх) 3 удаа бүтэн нүүрэнд,*******022 оны 02 дугаар сарын*******6-ны өдөр ПРП тарилга 1 удаа бүтэн нүүрэнд, нөхөн сэргээх эмчилгээ 1 удаа арьсны арчилгаа,*******022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр PDO 19G 100 (өргөстэй коллагентай нүүр өргөх утас) 4 ширхэгийг завж, хацрын унжилтад хийсэн үйл баримтыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн “...“Алтанбагц-3” гэх нүүрэнд алтан утас суулгах, үрчлээний эсрэг үйлчилгээнд хамрагдсан боловч нүүрний булчин суларч унжиж, хацрын булчингуудад хуваагдал үүсэж, өөр төрхтэй болсон. Энэ талаар хариуцагч компанид мэдэгдэхэд дахиад утас суулгаад өгье гээд нэмж 1 утас суулгасан...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

8.Хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс “Алтанбагц-3” эмчилгээг Ателэйр арьс гоо заслын эмнэлэг хийсэн учраас манай компани жинхэнэ хариуцагч биш гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, харин шүүхэд гаргасан хариу тайлбартаа “…Наран дугуйт овоо ХХК-ийн ерөнхий захирлын А/22/02/15 тоот хямдралтай үнээр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх тухай тушаалын дагуу алтанбагц-3 /6сая/ эмчилгээнд орсон…” гэж дурдсаныг харьцуулан үзэж хариуцагч компани нь нэхэмжлэгчид “Алтанбагц-3” эмчилгээ хийсэн гэж үзлээ.

 

Түүнчлэн, хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компаний үйл ажиллагааны чиглэлийг “гоо сайхны үйлчилгээ, гоо сайханы бүтээгдэхүүний худалдаа” гэж тодорхойлсон боловч “гоо сайханы эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх” тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тогтоогдоогүй, “Алтанбагц-3” эмчилгээг мэргэжлийн эмч хийсэн болохыг баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь эмчилгээний улмаас учирсан хохирлоо арилгуулахаар хариуцагч компаниас шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дхаь хэсэгт “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан боловч хариуцагчид энэ үндэслэл тогтоогдоогүй, татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгчийн хувьд учирсан хохирлоо эмчилгээний төлбөрт төлсөн төлбөрийн хэмжээгээр тодорхойлсныг үндэслэлтэй гэж үзлээ.

 

9.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн зүгээс зохигчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд танилцуулсан дүгнэлтдээ “г 38 настай гээд хөндлөнгөөс харахад унжилттай, нүүр нь хуваагдсан нь харагдаж байна. Би өөрөө*******021 онд өргөстэй утас суулгаж байсан. Гэхдээ Синдерелла гэх эмнэлэгт. 4 сарын дараа хонхойхоор нь очиход******* жилийн дараа бүр гоё болно гэж хэлсэн. Тэгээд би хаясан. Одоо миний арьс аймаар суларсан. Утас суулгах нь хэцүү, худлаа гэдгийг өөрийн биеэр мэдэж байгаа. Энэ хүн сэтгэл санаа, гоо сайхнаараа, бүх насныхаа зүйлээр хохирч байгаа. Түүнээс илүү мөнгө нэхээгүй. Зөвхөн өөрийнхөө гаргасан мөнгийг нэхэмжилж байхад яагаад түүнийг нь өгч болохгүй байгаа юм бэ, тэрнээс их л мөнгө нэхэмжлэх байсан юм болов уу л гэж миний хувьд бодож байна. Тиймээс буруутай гэж үзэж байна” гэж дурдсан.

 

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, түүнд дурдсан нэмэлт эмчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл, нэхэмжлэгчийн тайлбарыг харьцуулан үзэхэд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн “хариуцагч компани буруутай” гэх дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

10.Иймд дээр дурдсан үндэслэл болон нотлох баримтуудаар хариуцагч компаниас гэм хорын хохиролд 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Наран дугуйт овоо” ХХК-аас 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Наран дугуйт овоо” ХХК-аас 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨРБОЛД

 

                                                       ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ

                                                                                                           

                                                                                                       Д.ХУЛАН