2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 192/шш2025/08294

 

 

 

 

 

 

 

 

2025 10 15 192/ШШ2025/08294

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Ариг банк ХХК нь хариуцагч *******, ******* нартай 2023 оны 01-р сарын 05-ны өдөр М№310021002141008741 тоот Цалингийн зээлийн гэрээ"-г байгуулан 4,000,000.00 /дөрвөн сая/ төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосонЗээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2023 оны 03 дугаар сараас эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүг төлөөгүй. Энэ талаар банкнаас мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгдээгүй болно. Ариг банк ХХК нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Зээлийн гэрээний үүрэгт 4,235,649.20 /дөрвөн сая хоёр зуун гучин таван мянга зургаан зуун дөчин есөн төгрөг хорин мөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 197/ШЗ2025/47225 дугаар захирамжаар хариуцагч ******* нь Улаанбаатар хот, ,, хилчин, 30 дугаар гудамж, 15-н тоот хаяг бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, Д. Чойжил нь Улаанбаатар хот, ,, хилчин, 30 дугаар гудамж, 15-н тоот хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байна гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагч *******, ******* нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирлын эрх олгох тухай тушаал, зээл хүсэгчийн анкет, цалингийн зээл болон барьцааны зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүгийн буцаан төлөх хуваарь, масйтитгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШЗ2025/38970 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг хавсарган ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

*******, ******* нар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

******* нь ,,, 16 тоотод, хариуцагч ******* ,,, 15 тоотод оршин суудаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШЗ2025/47250 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, ******* нарын оршин суугаа газар нь тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

******* нь ,,, 16 тоотод, хариуцагч ******* ,,, 15 тоот хаягт оршин сууж байсан бөгөөд, нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 95197255 дугаарын утсаар холбогдож болохыг тэмдэглэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох , нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох , нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ