| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0514/Э |
| Дугаар | 560 |
| Огноо | 2018-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Цэнд-Аюуш |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч М.Цэнд-Аюуш,
шүүгдэгч Х.Унарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Х.Уяллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706037910540 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х.У
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Х.Унь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Сансарын Тунелын баарны гадна иргэн Д.Батсайханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Умэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд хэргийнхээ талаар үнэн зөв ярьсан тул дахин ярихгүй. Зарим зүйлээ согтуу байсан болохоор санахгүй байна гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Батсайханы: …2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн үед манай бааранд хэсэг бүлэг хүмүүс маргалдаж эхэлсэн. Тэр үед хүмүүстэй маргалдан зодолдож байсан хүмүүс тооцоогоо хийгээгүй болохоор нь би тооцоогоо хий гэсэн. Тэгтэл хажууд зодолдож байсан урьд өмнө огт харж байгаагүй үл таних эрэгтэй зодоон дундаас намайг цохисон. Би цагийн дараа очоод тооцоогоо хий гэхэд намайг босч ирээд боосон. Тэгтэл нэг нь нүд рүү цохисон. Намхан шар, туранхай залуу байсан. Намйг үйлчлүүлж байсан хүмүүс салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Зулхүүгийн: ... би талбай дээр бүжиглэж байсан. Зодоон цохион эхэлсний дараа очсон. Зөөгч нь Уранбаяр руу заагаад намайг цохисон гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Д.Батбаярын: ... зөөгч нь Бат-Эрдэнэтэй маргалдсан юм шиг байсан, бужигналдаад эхэлсэн. Би дундуур нь ороод зөөгч болон Бат-Эрдэнийг салгасан. Тэнд юу болж байгаа нь мэдэгдэхээ болиод бид нар гадагшаа гарсан. Бид нар гараад ирэхэд Бат-Эрдэнэ байхгүй байсан. Тэгээд бид нар эргэн ороход баарны үүдэнд Бат-Эрдэнэ цус нөж болсон байдалтай сууж байсан. Тэгээд дахин бид нар муудалцаад зодоон эхэлсэн...Тухайн үед би тэнд байсан ч хэн нь хэнийгээ зодож байгаа нь мэдэгдэхгүй байсан. Зөөгч нь эрүүл байсан. Мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-н 18-19, 27 дугаар тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Б. Бат-Эрдэнийн:... зөөгч ирээд тооцоогоо хий гэхэд нь би тооцоогоо хийсэн гэж хэлсэн.Тэгээд бид хоёр тооцоон дээрээс маргалдаж эхлэхэд хажуунаас намайг гэнэт цохисон. Хамраас цус гараад би коридорт гарч хамраа дараад суусан...Зөөгчийг надтай маргахад Уранбаяр цохисон. Цааш юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд л би зодуулсан байх... гэх мэдүүлэг /хх-н 22-23, 26 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 14966 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.Батсайханы биед тархи доргилт, дээд уруулд шарх, хуйх, дээд уруул, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээч эмч М.Энхтайван гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн Х.У: ... манай найзууд “Камель” нэртэй баарнаас гарахын өмнө манай найз Бат-Эрдэнэ тус баарны ажилтантай маргалдсан ба би найзыгаа өмөөрч тэр залуутай зодолдсон. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Тухайн үед би Д.Батсайханы толгой болон нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/,
- Шүүгдэгч Х.Уиргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-48 -р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Х.Унь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Сансарын Тунелын баарны гадна иргэн Д.Батсайханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Х.Ухолбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Х.Унь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Сансарын Тунелын баарны гадна 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Батсайханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Угэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Унь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Д.Батсайхан хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын баримтыг ирүүлэгүй тул шүүгдэгч Х.Убусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Уэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Х.Уэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Х.УЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.У450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Уоногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Уоногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Х.Унь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Уавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Уавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ