| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/07527/И |
| Дугаар | 192/ШШ2025/09935 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/09935
| 2025 оны өдөр | 11 сар 27 р 192/ШШ2025/09935 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
*** өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, сургалтын төрийн сантай байгуулсан гэрээний дагуу төлбөл зохих 32,000 ам долларыг төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхийг ***даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П***р, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ***нь нөхөр болон охины хамт Австрали улсын Камберра хотод оршин суудаг. ****о нь Австрали улсын Камберра хотын Австралийн үндэсний их сургуулийг төгссөн. Тухайн үед сургалтын төлбөрийн нэг хэсэг болох 32,000 австрали долларыг Монгол улсын боловсролын зээлийн сангийн сургалтын тэтгэлгийг авахдаа өөрийн өмчлөлийн ***тоотод байрлах 1 өрөө орон сууцыг сургалтын зээлийн барьцаанд тавьсан. ***хувьд сургуулиа төгсөж, сургалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа боловч өөрийн сууцаа сургалтын зээлийн барьцаанаас чөлөөлж чадаагүй байсан. *** нь 2023 онд Монгол улсад богино хугацаагаар ирэхдээ дээрх орон сууцыг төрсөн дүү *** 62,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, барьцаанд байгаа учраас гэрээ хийхгүйгээр дүү ***д 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0789 дугаартай итгэмжлэлийг боловсролын сургалтын зээлийн сангаас барьцааг чөлөөлүүлэх, чөлөөлсний дараа худалдахыг зөвшөөрч байна. Барьцааг чөлөөлүүлэх, мэдүүлэх гаргах... хөлслүүлэх, худалдах, бэлэглэх, арилжих, банк, барьцаалах, худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж төлбөр тооцоо, хүсэлт, лавлагаа хүсэх, хүлээн авах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах.. гэх мэт эрх, үүргийг эдлүүлэхээр 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байдаг. Ингэснээр *** нь байрыг барьцаанаас чөлөөлөх, ашиглалтын бүх зардлыг төлөх, мөн байрыг түрээслэх болон орлогыг өөрийн мэдэлд ашиглах эрхийг эдэлж, өнөөдрийг хүртэл *** мэдэл, эзэмшил, ашиглалтад байгаа юм. Гэвч **** үл шалтгаалах нөхцөл байдлаас буюу Монгол улсын Боловсролын зээлийн сангийн үл ойлголцол, хүнд суртал зэргээс шалтгаалж ****өрийн байраа чөлөөлж чадаагүй. Үүнийг дүү ***нь сайн мэдэж байгаа боловч **** нь 2025 оны 3 дугаар сард Австрали улсад очиж * байрн**ы асуудлаар хэрүүл маргаан үүсгэж, энэхүү хэрүүл нь даамжирсаар үргэлжилж ***нь аав, дүү нарынхаа ажил гэрт нь очиж байнга хэргүүл маргаан хийж дарамтлах болсон.**** хувьд ах дүүгийн хооронд үүссэн маргаанд маш их эмзэглэж, дүү *** өгсөн байраа буцаан авч, авсан 62,000,000 төгрөгийг буцаан өгөхөөр шийдэж Б.*******д хэлэхэд хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд хандахад хүргэсэн. Иймд *** өмчлөлийн улсын бүртгэлий***н *5 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг*** хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга: Миний бие *** нь *** өмчлөлийн *** тоот хаягт байршилтай 34.58м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2023 онд худалдаж авсан. Харин ч надад өмчлөх эрхээ шилжүүлж өгөхгүй миний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа атал миний эсрэг нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байр худалдаж авч байгаа талаар албан ёсны гэрээ хэлцэл үйлдэхээр нотариат орсон. Гэтэл тар байр барьцаалбаргүй барьцаанд бүртгэлтэй байгаа талаар нотариат хэлсэн. ***асуухад Боловсролын яамнаас авсан тэтгэлэг ингэж бүртгэгдсэн байгаа юм, ямар ч зээл, өр байхгүй, би өөрийн хүсэлтээр очоод гарын үсэг зураад хасуулна, анх тэтгэлэг авч явахын тулд бүх оюутнууд ингэж бүртгүүлсэн, маргааш нөгөөдөргүй учрыг нь олоод өгнө гэж хэлсэн. Барьцаанд бүртгэлтэй байгаа учраас нотариат худалдах, худалдан авах гэрээ хийх боломжгүй гэсэн бөгөөд***нь харин итгэмжлэл хийж өгөхөөр болсон. 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөө Б*с* *** надад дээрх орон сууцыг Боловсролын зээлийн сангийн барьцаанаас чөлөөлүүлэх, чөлөөлсний дараа захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэлийн дагуу барьцаанаас чөлөөлүүлээд байрны нэрээ шилжүүлэхэд болох юм байна гэж ойлгосон. Миний төрсөн эгч учраас би тухайн үед огт эргэлзээгүй, хэлсэнд нь итгэсэн.
Би байрны урьдчилгаа болгож өөрт бэлэн байсан 10,500 долларыг Б*** өгсөн бөгөөд тэрээр дүү *** өөрийн дансандаа зарим хэсгийг нь хийлгэж, түүгээр нислэгийн тасалбар гэх мэт авхуулсан өр өглөг авлагаа тооцож өгч, үлдсэн хэсгийг нь бэлнээр нь хилээр авч гарна гэж байсан. Тухайн үед байрны түлхүүрийг хүлээн авсан. Үлдсэн мөнгийг дансаар авах хүсэлттэй байгаагаа Б.******* хэлсэн. Тиймээс 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 3,000,000 төгрөгийг түүний **** тоот дансанд шилжүүлсэн. 8 дугаар сарын 2,3-нд **** элдэв шалтаг шалтгаан хэлээд хөөцөлдөж чадаагүй, би эгчийгээ тайван байж байгаад яваг гэж бодоод эгчдээ туслаад л явж байсан. 2023 оны 8 дугаар сарын 5-ны өдөр****Австрали улс руу буцаж явсан. Түүнийг явах болоход би байрны өмчлөл шилжүүлэх талаах асуухад аав болон түүний өмгөөлөгч нар нь энэ асуудлыг зохицуулж өгнө, санаа зоволтгүй гэж хэлсэн. Би түүний үгэнд итгэж байсан учир 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 62,000,000 төгрөгийг **** тоот дансанд мөн шилжүүлсэн. Ийнхүү мөнгөө төлж дуусаад байрны өмчлөл шилжүүлэх талаар асуухад удахгүй шилжүүлнэ гэдэг хариу л өгдөг байсан. Тиймээс би өөрт олгогдсон итгэмжлэлээ аваад 2025 оны 7 дугаар сард Боловсролын зээлийн сан дээр очиж уулзсан б***өгөөд * нь 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр сургалтын төрийн сантай Гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад магистр, докторын хөтөлбөрт суралцагчид зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ байгуулж, Австрали улсын үндэсний их сургуульд суралцахаар явахдаа 32,000 долларыг тус сангаар төлүүлж, барьцаанд нь маргаан бүхий байраа барьцаалсан байсан болохыг мэдсэн. Надад хэлж байсан бүхэн нь худлаа байсан. Тус зээлээ огт төлөөгүй, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Түүний зээлийн мэдээлэл боловсролын зээлийн сантай холбоотой төрийн эрх бүхий байгууллагын шалгалтын явцад нийтэд нээлттэй байршсан байна. Маргаан бүхий орон сууц нь ****2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл миний эзэмшил, ашиглалтад байна. Байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх талаар шаардаж байгаа боловч огт үр дүнд хүрсэнгүй. *нь Б**оловсролын зээлийн санд зээлээ төлөхгүй байгаа нь намайг анхнаасаа залилж, хуурсан гэж ойлгогдож байгаа бөгөөд цаашид ч надад энэ байрыг сайн дураараа шилжүүлж өгнө гэдэг итгэл үгүй боллоо. Миний төрсөн эгч тул түүнтэй хэрүүл маргаан үүсгэхгүйг хичээж, итгэж хүлээж байсан боловч хүний ёсонд үл нийцэх хандлага гаргаж, хүн чанаргүй үйлдэл хийж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаад харамсаж байна. Энэ байр миний худалдаж авсан миний өмч хөрөнгө байтал одоо хүртэл албан ёсоор өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа тул шүүхээр өөрийн зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд ****намайг тогтоож 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн сургалтын төрийн сантай байгуулсан гэрээний дагуу төлбөл зохих 32,000,000 ам долларыг төлж барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхийг ****даалгаж өгнө үү.
3. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: *** болон *** нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй буюу ийнхүү иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдана. Иймд улсын бүртгэлийн *** дугаартай, Хан-Уул дүүрэг, ****тоотод байрлах 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн бусдын иргэний эрх зүйн харилцааны буюу 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн сургалтын төрийн сантай байгуулсан гэрээний дагуу төлбөл зохих 32,000 ам долларыг төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхийг *даа***лгах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0789 дугаар итгэмжлэлийн хуулбар, **** хөгжлийн банк, *** банкны дансны хуулга зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: Улсын бүртгэлийн ерөнхий газраас эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай хувийн хэрэг,
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ***нь Хан-Уул дүүрэг, 1*** тоот, 1 өрөө орон сууцыг хариуцагч *** хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг, хариуцагч***нь энэхүү орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, нэхэмжлэгч ***Сургалтын төрийн сантай байгуулсан гэрээний дагуу төлбөл зохих 32,000 ам долларыг төлүүлэх, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2. Үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгаж байна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчээс худалдан авсан, хууль ёсоор эзэмшиж байгаа гэж маргасан.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийн тулд тэрээр маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэлээр олж авсан байх, мөн хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдсон байхыг шаарддаг.
Талуудын маргаж буй эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэл***тэй, * тоотод байрлах 1 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч**** болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар, гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдоно. /хх-ийн 67-107/
Нэхэмжлэгч *** нь тухайн орон сууцыг 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Сургалтын төрийн сантай байгуулсан Гадаад орны дээд боловсролын байгууллагад магистр докторын хөтөлбөрт суралцагчдад зээл олгох, эргүүлэн төлүүлэх гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-гээр зээлсэн 32,000 ам.долларын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /107-113/
Нэхэмжлэгч ***о 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдөр итгэмжлэл үйлдэн хариуцагч * эр**хийн улсын бүртгэлийн ****угаарт бүртгэлтэй, *** тоотод байрлах 1 өрөө орон сууцыг Боловсролын зээлийн төрийн сангаас авсан зээлийн барьцааг чөлөөлүүлэх, чөлөөлсний дараа бусдад худалдахыг зөвшөөрөх, мэдүүлэг гаргах, албан бичгийг хүлээн авах, бүртгүүлэх, хөлслүүлэх, худалдах, бэлэглэх, арилжих, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах зэрэг үйлдэл хийх бүрэн эрхийг олгожээ. /хх-ийн 18/
Нэхэмжлэгч нь Сургалтын төрийн сантай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс тухайн итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийг төлөөлөгч хэрэгжүүлэх боломжгүй болсон, итгэмжлэл олгосон үндэслэл нь орон сууцыг надад худалдсан, өмчлөлд шилжүүлэхэд барьцааны гэрээ саад болж байсан гэж хариуцагч тайлбарлаж байна.
Хариуцагч *** нь 2023.08.4-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023.8.7-ны өдөр 62,000,000 төгрөги***йг * тоот дансанд шилжүүлсэн, тухайн өдрөөс хойш орон сууцыг эзэмшилдээ байлгаж, хэрэглээний зардлыг нь төлж байгаа нь хэрэгт авагдсан банкны шилжүүлгийн баримт, талуудын тайлбараар нотлогдсон. /хх-ийн 19-37/
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй түүний өмчлөлийн орон сууцыг авах талаар амаар харилцан тохиролцож, 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 10,500 ам,долларыг бэлнээр өгч итгэмжлэл хийлгэн авсан, орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авч, засвар хийлгэсэн нь түүний тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгүүдэд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэх, эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан.
Хариуцагч нь орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаа гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнийг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Сөрөг нэхэмжлэлийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.
Талуудын хооронд худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч хэлэлцэн тохиролцсон үнийг /65,000,000 төгрөг, 10,500 ам.доллар/ төлсөн байхад нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч **** нь хариуцагч *** төрсөн эгч бөгөөд Австрали улсад ажиллаж амьдардаг, маргаж буй орон сууцыг бусдад түрээслүүлж байгаад дүү*** худалдахаар тохиролцож, орон сууц зээлийн барьцаанд байсан тул зээлийг төлсний дараа худалдан борлуулах эрх олгосон итгэмжлэлийг түүнд олгожээ.
Нэхэмжлэгч Сургалтын төрийн сангаас авсан зээлээ төлөөгүйгээс хариуцагч итгэмжлэлээр олгосон эрхийг хэрэгжүүлээгүй бөгөөд тухайн итгэмжлэл нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болохыг нотлох баримт гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчид худалдахаар тохиролцсон, 62,000,000 төгрөг хүлээн авсан тухайгаа болон Боловсролын зээлийн сантай үл ойлголцсоноос барьцаанаас чөлөөлүүлж чадаагүй, хариуцагч маргаан үүсгэсэн, нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар шүүхэд хандахаар болсноо нэхэмжлэлдээ илэрхийлсэн болно.
3. Сөрөг нэхэмжлэлийн Сургалтын төрийн сантай байгуулсан гэрээний дагуу төлбөл зохих 32,000 ам долларыг **** төлүүлэх төлүүлэх, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхийг даалгах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч **** 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Сургалтын төрийн сантай Гадаад орны дээд боловсролын байгууллагад магистр докторын хөтөлбөрт суралцагчдад зээл олгох, эргүүлэн төлүүлэх гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 32,000 ам,доллар /1 жилийн 16,000 ам.доллар, 2 жил суралцах/ зээлсэн, орон сууцыг барьцаалсан тухайд маргахгүй байна.
Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч *** биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа ч түүнийгээ нотлосон баримтгүй, гэрээний 3.9 дэх заалтад суралцагч гэрээгээ зөрсөн тохиолдолд зээлийг Сургалтын төрийн санд буцааж төлнө, буцааж төлж чадахгүйд хүрвэл суралцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /****х/ зээлийн төлбөрийг бүрэн хариуцахаар тохиролцсон байна. /хх-ийн 109/
Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд өмчлөгч үл хөдлөх хөрөнгөө бусдын өмчлөлд шилжүүлсэн нь хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм .
Зээлийн гэрээтэй холбоотой харилцаа нь Сургалтын төрийн сан, нэхэмжлэгч **** нарын хооронд үүссэн, түүнийг төлөх, төлүүлэх шаардлага гаргах эрхтэй этгээд нь хариуцагч ***** биш байх тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч *** ***дугаарт бүртгэлтэй,**** хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч ****болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлээс Сургалтын төрийн сантай байгуулсан гэрээний дагуу төлбөл зохих 32,000 ам долларыг ****төлүүлэх, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 467,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 659,950 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ