| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/04323/И |
| Дугаар | 192/ШШ2025/07422 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/07422
2025 09 22 192/ШШ2025/07422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,,-т холбогдох
Дундын эд хөрөнгөөс оногдох хувь болох 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч ,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан дундын эд хөрөнгөөс оногдох хувь болох 40,000,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлсон. Үүнд:
1.1.Бид танилцаж, 2015 оны 06 дугаар сард хүү төрсөн. Бид*******,,, өрөө орон сууцанд амьдарч байсан. Хариуцагч нь 2023 онд хүү бид хоёрыг хөөсөн. Хариуцагч нь дээрх орон сууцыг дур мэдэн бусдад худалдсан байна. Иймд уг орон сууцыг 60,000,000 төгрөгөөр тооцож, өөрт болон хүүхдэд ногдох 40,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэж тодорхойлжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.тай 2015 онд танилцаж, бидний дундаас 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүү төрсөн. Бид 2017 оны 03 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл хамт амьдарсан. нь архи, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг буруу зуршилтай байсан учир 2022 оноос тусдаа амьдрах болсон. Улсын бүртгэлийн , Сонгинохайрхан дүүргийн,,, тоот орон сууцыг миний эцэг одоогийн “Ган хийц” ХХК-аас өгсөн. , хүү бидний дундын эд хөрөнгө биш гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 30е2-3/2250 дугаар албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, хүү ын төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нь өдөр өнжүүлэх төвд сарын 300,000 төгрөгийн төлбөртэй суралцдаг тухай тодорхойлолт, Хаан банк дахь гийн эзэмшлийн дугаар дансны хуулгыг,
Хариуцагч талаас хавтаст хэрэгт хариу тайлбар, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн огноо бүхий худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 184/ШШ2023/01920 дугаар шийдвэрийн архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбары тус тус нолтох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 40,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагчтай 2015 онд танилцаж, 2017 оноос *******,,, өрөө орон сууцанд амьдарч байсан. 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Дээрх орон сууцнаас ногдох хэсэг буюу 40,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ тай 2015 онд танилцаж 2017 оноос эхлэн хамт амьдарсан. Бидний дундаа хүү төрсөн, бид гэрлэлтээ бүртгүүлээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дудрсан орон сууцыг миний эцэг одоогийн “Ган хийц” ХХК-аас өгч байсан. 2008 онд эцэг Л.Бямба, 2010 онд дүү , 2012 онд эх нар нас барсан учир би 2017 онд уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш учир нэхэмжлэл үндэслэлгүй г эж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Зохигч талууд 2015 онд танилцаж, 2017 оноос 2022 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсан, тэдний дундаас 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүү төрсөн (хавтаст хэргийн 6 дахь тал)
4.2.Хариуцагч нь Улсын бүртгэлийн , Сонгинохайрхан дүүргийн,, ХМК 58в байр, тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2018 онд бүртгүүлсэн. (хавтаст хэргийн 43, 49 дэх тал)
5.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж зааж, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид ямар хөрөнгө хамаарахыг тодорхойлжээ.
5.1.Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “...гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг”, 3.1.2-т “...гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг” гэж заасан ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлээгүй буюу улсын бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй байна.
5.2.Иймд Улсын бүртгэлийн , Сонгинохайрхан дүүргийн,, ХМК 58в байр, тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан “Гэрлэснээс хойш… бий болсон…” хөрөнгө гэж үзэх боломжгүй юм.
6.Хариуцагчийн зүгээс уг орон сууц нь өөрийнх нь хуваарьт хөрөнгө бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг орон сууцыг засан сайжруулсан зүйл байхгүй гэх агуулгаар татгалзлаа илэрхийлж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй.
6.1.Гэвч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий орон сууцыг бий болоход тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулсан эсэх, засан сайжруулахтай холбоотой хөрөнгө оруулсан эсэхээ баримтаар нотлоогүй учир маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна.
7.Дээр дурдсан үндэслэлээр дундын эд хөрөнгийн ногдох хэсэг болох 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч т холбогдох дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД