Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/12

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Шүүгдэгч ******* /цахим/

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* /цахим/

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2322001440181 тоот хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* ургийн овогтой *******ийн *******, Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикийн багш мэргэжилтэй, Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн сумын баг тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД: );

Шүүгдэгч: ургийн овогтой гийн , Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дундговь аймгийн сумын баг тоотод оршин суух, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1,980,000 /нэг сая есөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, (РД: );

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллах хугацаандаа тус газрын нягтлан бодогч *******тай бүлэглэж, албан тушаалын тодорхойлолт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина", мөн зүйлийн 6.3 дахь хэсэг "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг "Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно", Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйл "Нягтлан бодох бүртгэлийн зарчим", мөн зүйлийн 5.1.4 дэх хэсэг "үнэн зөв байх", 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно", мөн зүйлийн 13.7 дахь хэсэг "Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь хэсэг "Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах", мөн зүйлийн 20.2.8 дахь хэсэг "Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх", Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дахь хэсэг "Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх", Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэг "хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох" гэснийг тус тус зөрчиж, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А/115 дугаартай "Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай" тушаалыг гаргаж, улмаар хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөнөөс 3,213,000 төгрөгийг гарган, байгууллагын шилдэг ажилтнуудыг шагнах, алба хаагчдын 35 хүүхдэд шинэ жилийн бэлэг өгөх зэргээр зарцуулж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас төсөвт 3,213,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр мөн өдрийн А/116 дугаартай "Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай" тушаалыг гаргаж, улмаар хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөнөөс 2,475,900 төгрөгийг гарган, иргэн гийн дансанд шилжүүлж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон төсөвт 2,475,900 төгрөгийн, нийт улсын төсөвт 5,688,900 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа тус газрын даргаар ажиллаж байсан *******той бүлэглэж, Албан тушаалын тодорхойлолт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина". мөн зүйлийн 6.3 дахь хэсэг "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан Үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг "Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно", Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйл "Нягтлан бодох бүртгэлийн зарчим", мөн зүйлийн 5.1.4 дэх хэсэг "үнэн зөв байх", 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно", мөн зүйлийн 13.7 дахь хэсэг "Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно", мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь хэсэг "Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах", мөн зүйлийн 20.2.8 дахь хэсэг "Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх", Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дахь хэсэг "Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх", Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэг"хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох" гэснийг тус тус зөрчиж, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А/115 дугаартай "Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай" тушаалыг гаргаж, улмаар хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөнөөс 3,213,000 төгрөгийг гарган, байгууллагын шилдэг ажилтнуудыг шагнах, алба хаагчдын 35 хүүхдэд шинэ жилийн бэлэг өгөх зэргээр зарцуулж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас төсөвт 3,213,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр мөн өдрийн А/116 дугаартай "Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай" тушаалыг гаргаж, улмаар хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөнөөс 2,475,900 төгрөгийг гарган, иргэн гийн дансанд шилжүүлж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон төсөвт 2,475,900 төгрөгийн, нийт улсын төсөвт 5,688,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хоёрдугаар гарын үсэг зурж санхүүгийн гүйлгээ хийх бололцоог олгож, хийх ёсгүй үйлдлийг хийж хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

1. Дундговь аймгийн Прокурорын газраас: шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт мэдэгдэж, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураан авсан эд зүйл битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба шүүгдэгч ******* нь хохиролд 2,844,450 /хоёр сая найман зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 2,844,450 /хоёр сая найман зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж Дундговь аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: ... Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолоор *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Үндэслэх нь хэсэгт: ... Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга ажилтай ******* нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/116 дугаартай “ Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай", мөн өдрийн А/115 дугаартай “ Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай” тушаалууд нь бодит байдал дээр хэрэгжээгүй, уг үйл ажиллагаануудад зориулагдсан төсөв зориулалтын бусаар зарцуулагджээ. Уг тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд ******* нь Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга гэх албан тушаалаа ашиглан хийгдээгүй ажлыг хийсэн мэтээр тайлан, холбогдох материалуудыг бүрдүүлэн төсвийн мөнгөнөөс 3 удаагийн гүйлгээгээр 5.688.900 төгрөгийг өөрийн ажлын газрын нягтлан бодогч *******аар гаргуулан авсан ба 1.330.000 төгрөгөөр ... албан хаагчдын 35 хүүхдэд шинэ жипээр бэлэг гардуулан өгсөн, 1.883.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч 2022 оны шилдэг ажилтнаар тодорсон Ш.Эрдэнэсувдад 773.050, д 680.290 төгрөгийг тууз, өргөмжлөлийн хамт гардуулан өгсөн болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байх ба харин гийн дансанд шилжүүлсэн 2.475.900 төгрөгийг түүний эхнэр шүүгдэгч *******ийн хамаатан болох иргэн ын дансанд шилжүүлсэн байна.

... Түүнчлэн ******* нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/116 дугаартай “ Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай”, мөн өдрийн А/115 дугаартай “ Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай" тушаал боловсруулахад оролцоогүй гэх боловч тухайн тушаалуудын дагуу гүйлгээ хийхэд нягтлан бодогч гэх “албан тушаал’’-н байдлаар оролцжээ. Харин шүүгдэгч С. ын хувьд иргэн гийн дансанд шилжүүлсэн гэх 2.475.900 төгрөг юунд, хэрхэн зарцуулагдсан талаар мэдсэн гэх байдал тогтоогдохгүй байх боловч энэ нь түүнийг уг гүйлгээ хийхэд оролцоогүй гэж үзэн гэм буруугүйд тооцох үндэслэл болохгүй юм.

... Шүүгдэгч *******, ******* нар нь ийнхүү нийтийн албанд ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж хуурамч материал бүрдүүлэх замаар хүүхдийн бэлэг, шилдэг ажилтанд өгөх мөнгө шилжүүлэн авсан.

иргэн д мөнгө шилжүүлэн өгсөн буюу өөртөө /өөрийн хамаарал бүхий этгээд болон бусдад давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан үйлдэл болно гэж дүгнэн *******ыг шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж *******ад үндэслэлгүйгээр ял халдаасан тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

         1. *******ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй болох талаар:

******* нь шүүгдэгч *******ийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/115. А/116 дугаар тушаалыг гаргахад, тушаалын хэрэгжилтийг хангахад урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцоогүй, *******ын гүйлгээ хийсэн үйлдэл гэмт хэргийн шинжгүй юм.

1.1. *******оос Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллах хугацаандаа буюу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А/115 дугаартай “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай” тушаал гаргаж улмаар хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөөс 3.213.000 төгрөгийг гарган, байгууллагын албан хаагчдын 35 хүүхдэд шинэ жилийн бэлэг болгон зарцуулж, албан үүрэг, бүрэн эрх. албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас төсөвт 3.213.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж үзсэн нь үндэслэлгүй болох тухайд:

******* нь Дундговь аймгийн Гэр бүл , хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг. Тухайн байгууллага нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 1 зүйл “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны, орон нутгийн байгууллагын үйл ажиллагаа” заасан үйл ажиллагааг хэрэгжүүлж, уг хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ явуулдаг. Үүнийг хариуцсан мэргэжилтнүүд ажилладаг. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний хүрээнд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг дэмжих, холбон зуучлах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж, түүнд байгууллагын Эрсдэлийн болон нөхцөл байдлын үнэлгээний зардал, Урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлаас санхүүжилт олгодог.

Байгууллагын даргын зүгээс эрх хэмжээнийхээ хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль болон холбогдох журмын хүрээнд тушаал гаргаж, ямар зардлаас санхүүжүүлэхийг нягтлан бодогчид даалгасан тушаал гаргадаг. Үүний дагуу холбогдох мэргэжилтний захиалгаар нярав худалдан авалт зохион байгуулж нягтлан бодогчид “Нэхэмжлэх” ирсний дагуу холбогдох гүйлгээг хийж, “Төлбөрийн хүсэлт”-д гарын үсэг зурдаг. Үүнийгээ төрийн сангаар баталгаажуулдаг. Байгууллагын даргын тушаалын төслийг нягтлан бодогч бэлтгэдэггүй, яагаад ийм тушаал гаргах болсон эрх зүйн үндэслэлийг нягтлан бодогчийн хувьд хянаж шалгах эрх хэмжээ, үүрэг байхгүй. Харин тухайн зардал буюу тухайлбал Эрсдэлийн болон нөхцөл байдлын үнэлгээний зардал, Урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд төсөв байгаа тохиолдолд гүйлгээг хийдэг.

Гэрч гийн мэдүүлгээр тушаалын төслийг мэргэжилтэн боловсруулж. тайлан бичдэг талаар тодорхой мэдүүлсэн.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх. үүргийг бол зөрчөөгүй. Байгууллагын даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А/115 дугаартай “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай” тушаал, “СНЛ” ХХК- ний “Нэхэмжлэх”-д “ гадуур хувцас 35ш, нэгжийн үнэ 53,800 төгрөг, нийт 1,883,000 төгрөг" гэсэн нэхэмжлэх, Тогоогийн говь ХХК-ний 35 ш, 38,000 төгрөг, нийт 1,330,000 төгрөг гэсэн нэхэмжлэх буюу анхан шатны санхүүгийн баримтыг манай байгууллагын нярав надад авчирч өгсөн. Мөн Хүүхдийн эрх, хамгаалал хариуцсан мэргэжилтэн ын бичиж дарга хянасан 2022.12.20-ны өдрийн “Эрсдэлд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд хувцасны үзүүлсэн тайлан” зэрэг баримтыг үндэслэн нягтлан бодогч миний бие тухайн зардлаас санхүүжилтийг олгох гүйлгээг даргын хяналт доор хийж, газрын даргын тушаалын хэрэгжилтийг хангасан. Өөрийн хариуцсан ажлаа л хийсэн. Холбогдох мэргэжилтэн нь тайлангаа ирүүлээд, байгууллагын нярав худалдан авалтаа хийсэн гэх нэхэмжлэх авчирч байхад нягтлан бодогчийн зүгээс анхан шатны баримтын хуурамчаар үйлдсэн хийгдээгүй ажилд санхүүжилт гаргаж байгаа гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй. мэдээгүй Харин байгууллагын даргын 2022.12.06-ны өдрийн А/115 тоот тушаалын дагуу гүйлгээ хийгдсэн санхүүжилт байгууллагын хүүхдүүдэд бэлэг өгөх, байгууллагын оны шилдэг 2 албан хаагчид шагнал өгөхөд зарцуулагдаж гэдгийг 2022.12.30-ны өдөр анх мэдсэн байдаг.

Гэрч өгсөн мэдүүлэгтээ ... “тушаалын 1 дүгээр хавсралтад заагдсан шиг куртик, өмд худалдан авсан зүйл байхгүй. Энэхүү санааг байгууллагын дарга ******* гаргаж, нярав нь санхүүжилтийн мөнгийг хүүхдүүдэд өгөх бэлгийг бэлдсэн. миний хувьд тухай тайланг бичиж хийсэн байгаа” гэх мэдүүлгийг өгсөн байдаг.

Мөн гэрч Л.гийн 2 удаагийн мэдүүлгээр нягтлан бодогч ******* энэхүү тушаал гарахыг мэдээгүй гэж мэдүүлсэн байдаг бөгөөд 2024.05.29-ний өдөр дахин гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ... Манай ГБХЗХГ-ын дарга ******* нь “ хүүхдийн бэлэг захиалаад ир” гэж хэлэхээр нь би “Тогоогийн говь” ХХК-ийн дэлгүүр болох “Жавхлан” нэртэй дэлгүүр дээр очоод бэлгийн төрлөө сонгоод захиалсан. Дарга ******* нь “бэлгийн баримтыг нь авчрахдаа өмд, цамц гэсэн утгаар бичүүлээд ирээрэй” гэсэн болохоор эгч дээр очоод хэлэхэд эгч “ингэж болох юм уу” гэж асуухаар нь би “ дарга ингээд бичүүлээд ир гэсэн гэж хэлсэн. Тэгээд . эгчээр өмд, цамц гэсэн утгаар зарлагын баримт бичүүлээд тухайн баримтаа дарга *******т өгсөн. ...Тухайн үед дарга намайг өрөөндөө дуудаад ингэж бичүүлээд ир гэж хэлсэн. Би дээрх 2 хүн болох , ******* нарыг мэдсэн талаар мэдэхгүй байна. Би тухайн 2 хүнд энэ талаар хэлж байсан удаа байхгүй.

Куртик авахаар шилжүүлсэн “СНЛ” ХХК-ний талаар би мэдэхгүй. Ажилчдын хүүхдэд бэлэг өгөх талаар танай байгууллагын ажилчид хуралдсан зүйл байна уу?. гэх асуултад: Хугацааг нь сайн санахгүй байна бэлэг өгөхийн өмнө нь дарга ******* нь нягтлан бодогч ******* ах бид 2-ыг дуудаад “ ажилчдын хүүхдүүдэд шинэ жилээр бэлэг өгмөөр байна, яаж шийдэх үү, шийдлийг олоодох” гэж хэлсэн. Тухайн үед ******* нь “төсөв хөрөнгө байхгүй, боломжгүй, хууль зөрчсөн асуудал болно” гэж хэлсэн. Тэрнээс байгууллагын бүх ажилчидтай хуралдсан зүйл байхгүй. Тухайн үед бид 3-ын уулзалтаар ямар нэгэн шийдвэрт хүрээгүй, ******* ах ямар ч боломжгүй гэдэг талаар хэлээд байсан бөгөөд шийдвэр гаргаж хэн нэгний саналыг дэмжсэн зүйл байгаагүй тарсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа дарга ******* нь намайг “ нэг хүүхдийн 38.000 төгрөгт тааруулаад бэлэг захиал” гэж хэлэхээр нь би тэр дүнд нь тааруулаад бэлэг захиалсан.

Миний ажлын байрны тодорхойлолтын хувьд: хөрөнгө хамгаалах, хөрөнгө худалдан авалт хийх, анхан шатны баримт бүрдүүлэх байдаг.Даргаар батлагдсан тушаалын дагуу худалдан авалт хийгээд түүний анхан шатны баримтыг тушаал гаргасан хүнд өгдөг. Түүний дараагаар тушаал болон анхан шатны баримт нягтлан бодогч дээр очиж мөнгө нь гардаг.

Эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдүүдэд куртик авч өгсөн талаарх нэхэмжлэх, зарлагын баримт, зурагтай тайлан бичээд нэхэмжлэх бариад ирэхэд гүйлгээг нь нягтлан бодогч хийхээс татгалзах үндэслэл байхгүй. Ийм байхад дээрх үйлдэлд ******* намайг хамжигчаар оролцсон гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Би тухайн гүйлгээ хийх үед эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд куртик авч өгсөн, энэ мөнгө зориулалтын дагуу зарцуулагдсан гэж ойлгож байсан. Иймээс гүйлгээг хийсэн.

Анхан шатны шүүхээс *******ыг газрын даргын 2022.12.06-ны өдрийн А/115 дугаартай “ Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай” тушаал боловсруулахад оролцоогүй гэж дүгнэсэн атлаа, тухайн тушаалын дагуу гүйлгээ хийхэд нягтлан бодогч гэх “албан тушаал”-н байдлаар оролцсон нь гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Би А/115 тоот тушаал гарах гэж байгаа талаар ч огт мэдээгүй, тушаал гарахад даргад зөвлөсөн, дэмжсэн зүйл огт байхгүй, тушаалын дагуу ажил хийгдсэн талаарх нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, тайланг үндэслэн гүйлгээг л хийсэн. Ийм байхад *******ыг дарга *******ийг гэмт хэрэг үйлдэхэд хамжсан гэж буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

1.2. *******ийг Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллах хугацаандаа буюу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А/166 дугаартай “Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай” тушаалыг гаргаж, улмаар хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөөс 2.475.900 төгрөгийг гарган, иргэн гийн дансанд шилжүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон төсөвт 2.475.900 төгрөгийн хохирол учруулсан санаатай гэмт хэргийг үйлдэхэд *******ыг хамжигчаар оролцсон гэж гэм буруутайд тооцсон үндэслэлгүй болох тухайд:

Тус газрын даргын 2022 оны 12 сарын 06-ны өдрийн А/116 дугаар тушаал. түүний хавсралт, нэхэмжлэх, газрын даргын баталсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, хийсэн ажлын холбогдох тайланг нягтлан бодогч миний бие 2022 оны 12 сарын 22-ны үед хүлээн авч тушаалын хэрэгжилтийг хангаж, холбогдох зардлаас санхүүжилтийг хийсэн байгаа Тухайн үед газрын дарга ******* нь зун зуслан дээр хийгдсэн ажил байгаа юм, гэрээнд гарын үсэг зураад санхүүжилт олго гэсэн тул олгосон. Энэ үйлдэлд нягтлан бодогч миний бие Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг огт зөрчөөгүй, ямар нэгэн субьектив байдлаар асуудалд хандаагүй. Ер нь зуслан дээр янз бүрийн ажлууд хийгдэж, зардал. санхүүжилтийг олгодог. гэдэг хүнтэй байгуулсан гэрээ хуурамч, тайлан хуурамч гэдгийг нягтлан бодогч ******* би огт мэдээгүй, эрүүгийн хэрэг үүсгэгдэж. яллагдагчаар татах тогтоолтой танилцах үедээ л мэдсэн байхад яагаад ******* намайг д 2.475.900 төгрөг шилжүүлсэн үйлдэлд гэм буруутай гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Үндэслэх нь хэсэгт: ... харин шүүгдэгч *******ын хувьд иргэн гийн дансанд шилжүүлсэн гэх 2.475.900 төгрөг юунд. хэрхэн зарцуулагдсан талаар мэдсэн гэх байдал тогтоогдохгүй байх боловч энэ нь түүнийг уг гүйлгээ хийхэд оролцоогүй гэж үзэн гэм буруугүйд тооцох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь нэг талаас намайг энэ үйлдэлд гэм буруугүй гэж дүгнээд байгаа боловч нөгөө талаас гэмт хэргийн санаа, сэдэлт, зорилгогүйгээр зөвхөн гүйлгээ хийсэн үйлдэл нь буруутай гэж дүгнэсэн гэж ойлгогдож байна. Байгууллагын нягтлан бодогч бол холбогдох баримтыг үндэслэн “гүйлгээ хийх” нь түүний ажил. Миний оронд өөр нягтлан бодогч байсан ч нэхэмжлэх, тайланг үндэслээд гүйлгээг хийх л байсан. Яагаад гэвэл гүйлгээ хийсэн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нягтлан бодогч би тухайн д шилжүүлж байгаа мөнгө “хийгдээгүй ажилд” зарцуулагдаж байгаа гэдгийг огт мэдээгүй шүү дээ.

Гэрч , нарын мэдүүлгээр энэ асуудалд ******* дарга хамааралтай, даргын хүсэл зорилго байсан болох нь тодорхой байхад, энэ мөнгийг хэн хэрхэн хувьдаа ашигласан нь гэрч , , , нарын мэдүүлгээр тогтоогдсон, нь дарга *******той садан төрлийн холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй, хамаатны эгчтэйгээ үгсэн тохиролцож, тайланг ******* нь өөрөө бичиж, тушаал гарган гүйлгээг хийлгүүлсэн болох нь тогтоогдсон байхад ******* намайг үндэслэлгүйгээр хамаатуулан хамжигч гэж буруутгаж байгаа нь гэм буруугүй намайг хилсдүүлж байна.

Ч. нь ******* даргын дээрх 2 тушаалыг боловсруулж гаргасан, гэмт үйлдэлд огт хамааралгүй болох нь хэрэгт тогтоогдсон үйл баримт, гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох баримтуудаар тогтоогдсон. Даргын хууль бус үйлдэл бүрийг нягтлан бодогч мэдэх боломжгүй. Тухайн үед холбогдох мэргэжилтэн нь хийгдсэн ажлын тайлангаа бичээд, ирж байгаа тохиолдолд даргын тушаалын хэрэгжилтийг хангаж, анхан шатны баримт, тайлан, нэхэмжлэхийг үндэслэн гүйлгээ хийх нь нягтлан бодогч албан тушаалтны хийвэл зохих ажил юм.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Гэм буруугийн санаатай хэлбэр гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Үйл баримт, хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, анхан шатны баримтуудаас харахад 2022.12.23-ны өдөр дээрх 3 удаагийн гүйлгээг хийх үедээ ******* нь “ хийгдээгүй ажилд болон зориулалт бусаар төсөв зарцуулагдаж бусдад давуу байдал бий болгож байгаа” гэдгийг мэдээгүй, 2 тушаал хууль бус шинжтэй гэдгийг огт мэдээгүй байсан. Шүүхээс *******ын энэ нөхцөл байдалд огт дүгнэлт хийлгүйгээр гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж хуульчилжээ. Тусламж, дэмжлэг гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд амар хялбар болгосон, боломжийг нээж өгсөн эсвэл гэмт үйлдлийн хүчийг нэмэгдүүлсэн идэвхтэй үйлдлийг ойлгоно. Гэтэл газрын дарга *******ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/115, А/116 дугаар тушаалуудыг, холбогдох тайлан, анхан шатны баримтуудын хамт нягтлан бодогч ******* нь 2022.12.22-ны үед хүлээн авч, гүйлгээг хийж санхүүжилтийг олгосон, эдгээр тушаал хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй гэдгийг ч мэдээгүй байхад *******ыг хамжигч гэж үзсэн нь үндэслэлгүй.

Иймээс *******ийн санаатай үйлдэлд нягтлан бодогч ******* ямар нэгэн байдлаар санаатай нэгдээгүй, хамжигчаар оролцоогүй тул Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Тайлбар байхгүй гэв.

5. Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******: Манай өмчлүүлэгчийн хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгч ын өмгөөлөгч Чимэддулам давж заалдах гомдлоо тайлбарлалаа. Энэ дээр гол үндэслэл нь гэдэг хүн нь уг гэмт хэргийн үйлдэлд оролцоогүй гэсэн байр сууриа илэрхийлж байгаа юм байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт манай үйлчлүүлэгч хүндэтгэлтэй хандаж байгаа. Мөн ажлын байран дээрээ байхдаа энэ асуудлыг буюу Шинэ жилийн баяр ёслолын үеэр байгууллагын ажилчид болон хүүхдүүдэд бэлэг гардуулах ажлыг зохион байгуулъя гэсэн байгаа. Тухайн ажлын төсөв санхүүгийн талаарх асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэхэд нягтлан нь өөрөө энэ сангаас гаргаж авч боломжтой гэдэг талаараа өөрөө зөвлөсөн байгаа. Нэгэнт нягтлан хүн өөрөө ингэж зөвлөж байгаа юм чинь боломжтой байх гээд уг тушаалуудыг гаргаад явсан байгаа. Иймд огт мэдээгүй гэх асуудал яригдах ёсгүй байгаа. Учир нь өөрөө тушаал гаргаагүй боловч 2 дугаар гарын үсгээ зураад оролцоод л явж байгаа. Энэ нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү

6. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч нь Дундговь аймгийн Гэр бүл хүүхэд хөгжлийн залуучуудын газрын нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа тус газрын даргаар ажиллаж байсан *******той бүлэглэж 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/115 дугаартай, мөн өдрийн А/116 дугаартай тушаалыг гаргаж улмаар хийгдээгүй ажил төсвийн хөрөнгөөс 5.688.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн 2 дугаар гарын үсэг зурж санхүүгийн гүйлгээ хийх бололцоог олгож хийх ёсгүй үйлдлийг хийж хамтран оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Гомдолд дурдсанаар хийгдээгүй ажил болон зорилтот бусаар төсөвт зарцуулагдаж бусдад давуу байдал бий болгож байгаа гэдгийг мэдээгүй, анхан шатны баримт тайлан нэхэмжлэлийг үндэслэн гүйлгээ хийгдсэн гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь гэрч гийн мэдүүлэгт бэлэг өгөхийн өмнө ******* дарга нь, нягтлан бодогч ах бид 2-ыг дуудаад ажилчдын хүүхдүүддээ шинэ жилээр бэлэг өгмөөр байна. Яаж шийдэх вэ, шийдлийг нь олоодох гэж хэлсэн. Тухайн үед нь төсөв хөрөнгө байхгүй, боломжгүй, хууль зөрчсөн асуудал болно гэж хэлж байсан. Мөн шүүгдэгч ын Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын А/115 дугаартай эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай тушаалыг гаргаж, улмаар хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөөс 3,213,000 төгрөгийг гарган байгууллагын алба хаагчдын 35 хүүхдэд шинэ жилийн бэлэг болгон зарцуулсан нь үнэн. Тухайн үед байгууллагын дарга *******т байгууллагын гишүүдэд болон байгууллагын ажилтны хүүхдүүдэд бэлэг худалдан авч өгөх төсөв байхгүй гэж хэлж байсан. Иргэн д олгосон мөнгийг бол ******* дарга энэ хүнд өртэй юм гээд мөнгийг гаргуулсан. Тухайн үед үндэсний өв соёл уламжлалаар дамжуулсан арга хэмжээг малчин иргэддээ зохион байгуулсан гэдгээр бичмэл тайланг нь биндэрьяагаар бичүүлж, гарын үсэг зуруулсан байсан. Төсөв байхгүй гэдгийг ******* даргад хэлсэн боловч жил болгон болгож байсан болохоор олгохоос өөр яалтай билээ гээд би хориглож чадаагүй санхүүжилтийг олгосон. Снейл компани руу шилжүүлсэн 1,883,000 төгрөгийг дарга мэдэж байгаа. Дээрх гүйлгээнүүдэд ******* нь удаа дараа шаардаж гүйлгээг надаар хийлгүүлсэн. Мөн шүүгдэгч ******* төсвийн зарцуулалттай холбоотой тушаалыг гаргасан. гийн үйлдэлд би тайланг нь гаргачихсан. Харин куртик, өмд авах асуудалд нягтлан бодогч санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлж хийсэн. Нягтлан бодогч ын доод албан тушаалтан буюу нь тухайн аж ахуйн нэгж байгууллагад бэлэг сэлтийг авч байсан. Дээрх А/115, А/116 дугаартай тушаалыг нягтлан бодогч бид 2 зөвлөлдөж байгаад шийдвэрийг гаргаж байсан. Мөнгийг бол нь тухайн байгууллагад шилжүүлдэг байсан гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар дээрх нөхцөл нөхцөл байдлыг үгүйсгэж байна.

Түүнчлэн байгууллагын нягтлан бодогч нь албан тушаалын тодорхойлолт, нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулалтаар ашиг сонирхлын зөрчлөөр Урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, албан тушаалтан нь хуульд эдлэх зарчимд захирагдан албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц тэгш шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж албаны ёс зүйг сахина. Мөн зүйлийн 6.3 албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод нь ашиглахгүй бөгөөд, үүрэгт нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна. Мөн зүйлийн 11.1 албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйл нягтлан бодох бүртгэлийн зарчим, мөн зүйлийн 5.1.4 дэх хэсэгт үнэн зөв байх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно. Мөн зүйлийн 13.7 дахь хэсэг анхан шатны баримтын бүртгэлгүй ажил гүйлгээг бүртгэж санхүүгийн тайланд тусгахыг хориглоно. 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэг дансны өглөг авлага ба төлбөрийн тооцоог хянах ажил гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах, 20.2.8 аж ахуйн нэгж байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дахь хэсэг төсвийг зохистой удирдаж, авлага өр төлбөр үүсгэхгүй байх, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал урамшуулал, дэмжлэг олгох гэсэн заалтын хүрээнд буюу албаны бүрэн эрх чиг үүргийн хүрээнд мэдэх ёстой хянах үүргээ зөрчсөнөөр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өдөр тутмын аюулгүй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлснээр төсвийн хөрөнгийг тухайн зорилтот бүлгийн буюу эрсдэл нөхцөлд байгаа хүүхдүүдэд очих, хүүхдүүдийг дэмжих энэ чиглэлд зарцуулагдах мөнгийг зориулалтын бусаар зарцуулж, хийх ёсгүй үйлдлийг хийж эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч , түүний өмгөөлөгч Чимэддулам нараас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *******, ******* нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос *******, ******* нар нь  Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа бүлэглэж, албан тушаалын тодорхойлолт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина", мөн зүйлийн 6.3 дахь хэсэг "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг "Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно", Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйл "Нягтлан бодох бүртгэлийн зарчим", мөн зүйлийн 5.1.4 дэх хэсэг "үнэн зөв байх", 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно", мөн зүйлийн 13.7 дахь хэсэг "Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь хэсэг "Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах", мөн зүйлийн 20.2.8 дахь хэсэг "Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх", Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дахь хэсэг "Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх", Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэг "хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох" гэснийг тус тус зөрчиж, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А/115 дугаартай "Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай" тушаалыг гаргаж, улмаар хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөнөөс 3,213,000 төгрөгийг гарган, байгууллагын шилдэг ажилтнуудыг шагнах, алба хаагчдын 35 хүүхдэд шинэ жилийн бэлэг өгөх зэргээр зарцуулж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас төсөвт 3,213,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр мөн өдрийн А/116 дугаартай "Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай" тушаалыг гаргаж, улмаар хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөнөөс 2,475,900 төгрөгийг гарган, иргэн гийн дансанд шилжүүлж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон төсөвт 2,475,900 төгрөгийн, нийт улсын төсөвт 5,688,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, үйлдэхэд ******* нь дэмжлэг үзүүлэн хоёрдугаар гарын үсэг зурж санхүүгийн гүйлгээ хийх бололцоог олгож, хийх ёсгүй үйлдлийг хийж хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд, шүүгдэгч *******ыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэжээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч *******ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/116 дугаартай “Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай”, мөн өдөр А/115 дугаартай “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай” тушаалууд, тэдгээрийн тайлан зурагт авагдсанаар зориулалтын дагуу зуслангийн хөгжлийн хөтөлбөрт 131 хүүхэд хамрагдсан эсэх, мөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд хувцас авч өгсөн эсэхийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэрэгт цугларсан гэрч , , , Л., О., Т.Болортуяа нарын мэдүүлгээр уг тушаалд дурдагдсан үйл ажиллагаа огт явагдаагүй ба шинэ жилээр хүүхдийн бэлэг, шилдэг ажилтны урамшуулалд зарцуулагдсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Энэ талаар *******  мэдүүлэгтээ /7 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр талд/ ... 2400000 төгрөгийн тушаалыг би боловсруулсан, 3200000 төгрөгийн тушаалыг Түвшинбаяр боловсруулсан. ...” гэсэн байна.

Улмаар A/115 тоот эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай тушаалаар 35 хүүхдэд 3,213,000 төгрөгийн хувцас олгохоор шийдвэрлэсэн боловч уг мөнгөөр байгууллагын алба хаагчдын хүүхдүүдэд бэлэг авч өгөхдөө нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг өмд цамц гэсэн утгаар бичүүлж аваарай  гэж байгууллагын нярав болох Л.д даргын хувиар үүрэг өгсний дагуу  тэрээр бичүүлж авсан, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/116 тоот Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай тушаалаар иргэн гийн 5459027650 дансанд 12 дугаар сарын 22-ны өдөр 2,475,900 төгрөгийг шилжүүлэн, 2,353,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буцааж 5459116994 тоот данс руу шилжүүлж авсан үйлдлээрээ Төсвийн тухай хуулийн 16.5.5 /батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах/ гэсэн заалт болон прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан хууль тогтоомжийн бусад заалтуудыг зөрчиж гэмт хэрэг үйлдсэнд ******* буруутай болох нь  хөдөлбөргүй тогтоогджээ.

Харин тус байгууллагын нягтлан бодогч *******ын дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдлууд байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. Тухайлбал: тус байгууллагын нярав Л.: “... Бэлэг өгөхийн өмнө дарга ******* нь нягтлан бодогч ах бид хоёрыг дуудаад ажилчдын хүүхдүүдээ шинэ жилээр бэлэг өгмөөр байна, яаж шийдэх үү, шийдлийг нь олоодох гэж хэлэхэд нягтлан ******* нь төсөв хөрөнгө байхгүй, боломжгүй, хууль зөрчсөн асуудал болно гэж хэлсэн ... Тухайн мөнгө нь эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх ажилд зарцуулагдаагүй. Ер нь бол удирдлагаас өгсөн даалгаврыг биелүүлсэн. Би даргын дээрх тушаалын талаар мэдээгүй, өгсөн үүргийн дагуу бэлэг захиал гэхээр нь бэлгийг захиалсан. Мөн зарлагын баримт дээр өмд, цамц гээд бичүүлээд ир гэж хэлэхээр нь түүний дагуу хийсэн. Би ямар тушаал гаргаж байгаа талаар ч мэдээгүй, тушаалыг надад танилцуулаагүй ...” гэж мэдүүлжээ. /4 хх-ийн 219, 5 хх-ийн 171, 6 хх-ийн 87-88-р хуудас/

Энэ талаар шүүх хуралдаанд... Тухайн үед нягтлан бодогч энэ асуудлаар төсөв байхгүй гэж хэлж байсан уу? гэх улсын яллагчийн асуултад ******* хариулахдаа“...бэлэг өгөх, ажилтан шагнах зориулалтын төсөв байхгүй. ...”  гэж хэлсэн гэж,  яллагдагч *******аас дээрх 2 тушаал болох 115, 116 дугаар тушаалыг хэзээ мэдсэн бэ гэхэд 12 сарын 22-нд гүйлгээ хийхэд холбогдох анхан шатны баримтууд нэхэмжлэлийн хамт ирсэн гэж тус тус мэдүүлсэн байна.

Мөн Л.гийн мэдүүлэгт “... ******* дарга болохоор намайг байгууллагын хүүхдүүдийн тоог гарга гэж байсан. Тэгээд “Тогоогийн говь” ХХК-ны “Жавхлан дэлгүүрээс 1 хүүхдийн 38,000 төгрөгт тааруулж, чихэр, компот, печень гэх зэрэг зүйлүүдээр хүүхдийн бэлгийг боож бэлтгэх ажлыг нь хариуцаж ажилласан. Тухайн бэлгүүдийг бол 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өвлийн өвгөний хамт ажилчдынхаа гэрээр явж тарааж байсан. CHJ1 ХХК-аас бэлэг авсан зүйл байхгүй. ...  /4 хх-ийн 219, 5 хх-ийн 171, 6 хх-ийн 87-88-р хуудас/ гэжээ.

Ийнхүү хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад байгууллагын даргын гаргасан 115, 116 дугаар тушаалын биелэлт үр дүнгийн талаар  / мөнгө өөр зүйлд зарцуулагдаж байгаа талаар / нягтлан *******  мэдээгүй гэснийг няцаах өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

*******ын мэдүүлэг,тайлбараар 5,688,900 төгрөгийг хүүхдийн бэлэг, шагнал хийгдээгүй ажилд зарцуулах зорилгоор төсвөөс гарч байгаа гэдгийг ойлгоогүй байж болох талтай  буюу төсвийн хөрөнгийг хууль бусаар  зарцуулсан үйлдэлд субьектив санаа зорилго байсан нь тогтоогдохгүй байна.

Шүүх  нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоох бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгэлгүйгээр, бүрэн дүүрэн нотлогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Иймд *******ын үйлдэлд нийтийн албан тушаалтны үйлдсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хамтран үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх хангалттай нотлох баримт цуглараагүй байхад анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй байх тул *******ын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангаж, Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтын

“шүүгдэгч ******* овогтой *******ийн ******* гэсний өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч овогтой гийн ад холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгаж,” гэж,

шүүгдэгч ******* овогтой *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

 

шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогтой *******ийн *******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй” гэж,

шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэж,

шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэж,

шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг *******т мэдэгдсүгэй” гэж,

шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг бүхэлд нь “шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураан авсан эд зүйл битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч *******оос гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба шүүгдэгч ******* нь хохиролд 2,844,450 /хоёр сая найман зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөг төлсөн болохыг дурдсугай” гэж,

шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг бүхэлд нь “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 2,844,450 /хоёр сая найман зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, Дундговь аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт олгосугай гэж,

шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг бүхэлд нь “шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч *******ад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.БАЯРДАВАА

 

    ШҮҮГЧИД                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                            Х.ГЭРЭЛМАА