| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0500/Э |
| Дугаар | 548 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Л.Анарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Л.А яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0272 80590 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Л.А
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Л.Ань 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн тойрогт үйл ажиллагаа явуулах гүний 25 дугаар худаг дотор иргэн Д.Энхтунгалагийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Амэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Энхтунгалагийн: …2018 оны 03.23-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн тойрогт байдаг Гүний худагт би ажиллаж байхад 24-19 дугаартай усны тэрэгний жолооч Л.Ахудагт орж ирэхээр нь би зээлэх мөнгө байна уу гэж асуусан чинь байхгүй гэхээр нь би олоод өгчих гээд хэлсэн чинь би чадахгүй гээд уурлаад байсан тэр үед Л.Аанх орж ирэхдээ л их ууртай орсон. Тэгээд шууд миний үснээс зулгаагаад боож ухаан алдуулсан байсан. Би нэг сэрсэн чинь миний толгой эргээд босож чадахгүй байсан. Тэр үед манай ээж Уранчимэг ажил дээр ирж таараад намайг хараад цагдаа дуудсан байсан. Хамт нэг газар ажилладаг болохоор сайн харилцаатай байдаг. Миний биед учирсан гэмтэл байхгүй бас нэхэмжлэх зүйл алга…гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4028 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Д.Энхтунгалагийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн нүдний гадна булан чамархай, баруун мөр, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/,
- Шүүгдэгч Л.Аиргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22, 25 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн Л.Алтантүрүүгийн: ...2018.03.23-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн тойргийн хажууд үйл ажиллагаа явуулдаг Гүний 25 дугаартай худаг дотор хамт ажилладаг Д.Энхтунгалаг намайг мөнгө зээлчих гэсэн. Тэгэхээр нь би өмнө зээлсэн мөнгөө өгөөгүй байж дахиж чамд би мөнгө зээлэхгүй гээд маргаан болсон. Түүнээс болоод би Д.Энхтунгалагийг нэг алгадаж, дараа нь боосон. Тухайн үед би уурандаа юу хийж байгаагаа мэдэхгүй байсан. Би нэг уурлахаараа зүрх савлаад өөрийгөө хянаж чадахгүй болдог. Би үйлдсэн хэргээ хүлээж байна. Д.Энхтунгалаг бид хоёр хоорондоо учир зүйгээ олсон Д.Энхтунгалагийн зүгээс ямар нэгэн хохирол гомдол байхгүй болохоор хэргийг хөнгөн шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Л.Ань 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн тойрогт үйл ажиллагаа явуулах гүний 25 дугаар худаг дотор иргэн Д.Энхтунгалагийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Л.Ахолбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Л.Ань Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн тойрогт үйл ажиллагаа явуулах гүний 25 дугаар худаг дотор 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Энхтунгалагийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ань цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Д.Энхтунгалаг нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Л.Алтантүрүүг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 31, 39 дүгээр тал/
Шүүгдэгч Л.Аэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Л.Аэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Аг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Аоногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Аоногдуулсан 500 /таван зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Л.Ань цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Аавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Аавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ