2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/08085

 

 

 

 

 

2025 оны өдөр

10 сар 08 р 192/ШШ2025/08085

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т***

Хариуцагч: ***

Хариуцагч: Б***

 Зээлийн гэрээний үүрэгт 42,300,439 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч**** нар нь *** Баянмонгол тооцооны төвтэй 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр *** тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдэн авсан. *** нь зээлийн гэрээний дагуу ***дахь ***тоот харилцах дансанд 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлэн олгосон. Зээлдэгч **** нар нь 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 3**** тоот зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлж зээл төлөхийг зээлдэгчийн гар утсаар болон биечлэн уулзаж удаа дараа сануулсан болно. Зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг танилцуулж байсан боловч үр дүнд хүрээгүй. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 28,960,413 төгрөг, хүүгийн төлбөр 13,225,510 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,515 төгрөг, нийт 42,300,439 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч нар нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ****тоот зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар зээлж, мөн өдрөө үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцааны гэрээ байгуулсан болно. Дээрх зээлийн гэрээний хугацаанд 37,265,407 төгрөг, харин зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараа 5,803,777 төгрөг, нийт 43,069,184 төгрөгийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараа төлсөн 5,803,777 төгрөгийг үндсэн зээлийн дүнгээс хасалгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүүд суутган тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэж үзэхээр байна. Дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн тооцвол үндсэн зээл 23,156,636 төгрөг, хүүгийн төлбөрт 13,225,510 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 114,515 төгрөг, нийт 36,496,661 төгрөгийг төлөхөөр байгаа тул үлдэх 5,803,777 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн талууд гэрээ байгуулах үедээ барьцааны гэрээ байгуулсан ч одоо эдгээр хөрөнгүүд байхгүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, хариуцагчийн гар бичмэл, хүү тооцооллын хүснэгт, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 346900286713 дугаар зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, харилцах дансны харилцагчийн хуулга, зээлийн дансны харилцагчийн хуулга,

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: Зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХК /цаашид банк гэх/ нь хариуцагч **** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,300,439 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгч банктай 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр *3 дугаартай зээ***лийн болон барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөлдөөгч, оёдлын тоног, төхөөрөмж, бараа, материал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга, гэр зэрэг хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар тохиролцжээ. /хх-ийн 12, 14/

Нэхэмжлэгч банк зээлийн гэрээний дагуу хариуцагчийн **** тоот харилцах дансанд 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлэн олгосон бөгөөд гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр эсэх, мөнгийг хүлээн авсан тухайд хариуцагч нар маргаагүй.

Нэхэмжлэгч банк шаардлагаа үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 28,960,413 төгрөг, зээлийн хүү 13,225,510 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,515 төгрөг 5,300,730 төгрөг, нийт 42,300,438 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд гэрээний хугацаа 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дууссан байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүнд холбогдох шаардлагын зарим хэсгээс татгалзаж байгаа үндэслэлээ гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,749,200 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,250,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 28-ны дөр 249,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1,220,817 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 334,759 төгрөг, нийт 5,803,777 төгрөг төлснийг үндсэн зээлээс хасаагүй нь хуульд нийцэхгүй гэж маргасан.

Зохигчдын хооронд хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тухайд тохиролцсон, зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргүүлэн төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул банк зээлдэгчээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан зээлийн дансны харилцагчийн хуулга, зээл төлөлтийн хүснэгт, хариуцагч Б.Батцогтын дансны хуулга зэргээс үзэхэд хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт 21,039,587 төгрөг, хүүгийн төлбөрт 11,351,733 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,473,445 төгрөг төлсөн, зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 28,960,413 төгрөг байна. /хх-ийн 64, 71- 86/

Хариуцагч нь зээлийн гэрээний тухайд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар эхлээд үндсэн өр, дараа нь хүүг нь төлүүлэх ёстой, зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш төлсөн 5,803,777 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцно гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь гэрээний хугацаа дууссан 2023 оны 8 дугаар сарын 2-ноос хойш төлсөн 5,803,777 төгрөгт ногдох зээлийн хүүг хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй байх үндэслэлтэй бөгөөд банк уг төлбөрийг зээлийн хүүгээс хасч тооцсон байхад нийт төлбөрөөс дахин хасах нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дараалалд хамаарахгүй юм.

Зээлийн гэрээгээр зээлдэгч нь сарын 1,6 хувийн хүү төлөхөөр тохиролцсон бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 5,803,777 төгрөгийг тухайн хугацаанаас нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцогдсон хүү 1,115,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцох үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч **** нараас 41,185,438 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгож, нэхэмжлэлээс 1,115,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

шүүхэд 115 115.1, 115.2.2, 116, 118 :

1. 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****, ***нараас 41,185,438 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** ХК-д олгож, нэхэмжлэлээс 1,115,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. 7 7.1.1 , 56 56.2 дахь чийн ул 439,652 төгр , аас 363,877 төгрөг .

3. 120 120.2 , 뺺, 㺺 наас хойш 14 Нийслэлийн болохыг .

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ