2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/07425

 

 

 

 

 

 

 

 

   025              09             2                                            192/ШШ2025/07425

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, өөрийн байранд байрлах “Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль” ХХК (РД:6832989)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,, 04 тоот хаягт оршин суух Бум овогт Намжилын Лхамсүрэн (РД:ЧЕ66050301),

 

Хариуцагч: *******,*******,,, 41Б тоот хаягт оршин суух Боржигон овогт Түвшинжаргалын Баясгалан (РД:ЧЛ81061266) нарт холбогдох,

 

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах ХХАГ3/08-01 дугаар гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах үндсэн,

үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай хариуцагч ,

Хан-Уул дүүргийн*******,*******,,,, Хан-Уул дүүргийн*******,*******,******* хаягт байршилтай 4,, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж,,,, нарын сөрөг  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

            Шүүх нэхэмжлэлийг024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч компани нь хариуцагч нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах ХХАГ3/08-01 дугаар гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч компани болон хариуцагч Т.Баясгалан нар023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр сургууль, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн,*******, 04 дүгээр хороо,******* /17100/, 1228/1 тоот хаягт байршилтай, 1,662.97 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220608119 дугаарт бүртгэгдсэн,*******, 04 дүгээр хороо,******* /17100/,******* хаягт байршилтай, 4, м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг 8,000 м.кв газар, дэд бүтцийн хамт 17,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, ХХАГ3/08-01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж,.1 тэр бум төгрөгийн төлбөрийг төлсөн. Гэтэл хариуцагч Т.Баясгалан нь бидэнд мэдэгдэхгүйгээр дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж,024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дээрх гэрээний зүйлийг д шилжүүлснээр нь өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэж сургуулийн үйл ажиллагаанд саад учруулж байна гэжээ.

 

2.Хариуцагч нь024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаагаа илэрхийлж, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Иргэн зүгээс улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0230, 0229 дугаартай бэлэглэлийн гэрээний дагуу д шилжүүлсэн. Түүний дараа024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1519, 1520 дугаартай бэлэглэлийн гэрээгээр гээс дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээний үр дагавар арилсан буюу хариуцагч нар өгсөн, авснаа буцаасан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч Т.Баясгалан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

 

3.1. рүү шилжүүлсэн нь буруу гэж маргаад байхаар нь бид нар буцаасан. Тухайн бэлэглэлийн гэрээг больсон гэсэн үг. нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд гарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хүсэлт биелсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн бэлэглэлийн гэрээ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй болчихсон буюу хэрэгжээгүй. Хүчин төгөлдөр буст тооцлоо гээд үр дагаваргүй, эрх зүйн хамгаалалт болохгүй.

3.2.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах талаар албан ёсны гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ХХАГ3/08-01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь хүчин төгөлдөр бус, дүр үзүүлсэн хэлцэл. Учир нь уг гэрээг зөвхөн банканд зориулж үйлдсэн, албан бус гэрээ гэв.

 

4.Хариуцагч нь нэхэмжлэгч компанид холбогдуулан Хан-Уул дүүргийн*******,*******,,,, Хан-Уул дүүргийн*******,*******,******* хаягт байршилтай 4,, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч компанийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаасаа татгалзсан болно.

 

5.Хариуцагч Т.Баясгалан нь нэхэмжлэгч компанид холбогдуулан Хан-Уул дүүргийн*******,*******,,,, Хан-Уул дүүргийн*******,*******,******* хаягт байршилтай 4,, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч компанийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, учирсан хохирол,,,309 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

5.1.Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн*******,*******,,,, Хан-Уул дүүргийн*******,*******,******* хаягт байршилтай 4,, үл хөдлөх эд хөрөнгүүдийг5,000,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, миний гар дэвтэрт бичиж баталгаажуулж байсан. Тус тохиролцооны дагуу 5,000,000,000 төгрөгийг023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан төлж байж гэрээ байгуулах байсан. Гэвч тус хугацаанд урьдчилгаа төлбөрийг төлөөгүй учир уг эд хөрөнгүүдийг худалдахгүй гэдгээ мэдэгдэж, чөлөөлж өгөхийг шаардсан. Гэвч уг шаардлагыг биелүүлэхгүй хууль бусаар эзэмшиж, ашигласаар байна.

5.2.Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг шаардсаар байхад чөлөөлж өгөхгүй байх тул хууль бусаар ашигласнаас өөрт учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг023 оны 06 дугаар сарын6-ны өдөр хүлээж авснаас хойш ямар нэг төлбөр төлөхгүйгээр ашиглаж байгаа. Хөрөнгийн үнэлгээчнээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг023 оны 06 дугаар сарын6-ны өдрөөс хойш024 оны 10 дугаар сарыг дуустал нийт 16 сарын түрээсийн үнийг тогтоолгоход 3,955,105,309 төгрөг болохыг тогтоосон. Иймд нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 1,415,404,000 төгрөгийг дээрх үнийн дүнгээс суутгаж үлдэх,,,309 төгрөг хохиролд тооцон гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

6.Нэхэмжлэгч компани нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

6.1.Нэхэмжлэгч компани болон хариуцагч Т.Баясгалан нарын хооронд023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ХХАГ3/08-01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж байгаа учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.

 

7.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулах тухай хүсэлт, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХХАГ3/08-01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний нэхэмжлэгч компанийн тамгаар баталгаажуулсан хуулбар, улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, элсэлт авч байгаа тухай нэхэмжлэгч компанийн танилцуулга, итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн талаарх хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын024 оны 11 дүгээр сарын2-ны өдрийн 1/1821,024 оны 08 дугаар сарын2-ны өдрийн 1/1313 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг,

 

Хариуцагч гээс хавтаст хэрэгт итгэмжлэл, Худалдаа хөгжлийн банкны хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан Худалдаа хөгжлийн банк болон нарын хооронд байгуулагдсан024 оны ЗБ/СС240403032-6-11, ЗБ/СС240403032-6-12, ЗБ/СС240403032-6-14 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний хуулбар, Худалдаа хөгжлийн банканд төлөх гийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Худалдаа хөгжлийн банк болон нарын хооронд байгуулагдсан024 оны ЗГ/СС20403032-6 дугаар зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын бүртгэлийн, Ү-2206107214, дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг,

 

Хариуцагч хавтаст хэрэгт хариу тайлбар, нэхэмжлэгч компаниас хаяглан ирүүлж байсан024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн8 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч хувийн тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэсэн023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн огноо бүхий тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын024 оны 06 дугаар сарын7-ны өдрийн/1304 дугаартай албан бичиг, улсын бүртгэлийн, Ү-2206107214, дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Т.Баясгалан болон Смарт сургуулийн хоорондох тооцоо гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Смарт ОУС-д хүлээлцсэн баримт” гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн Прокурорын газрын024 оны 11 дүгээр сарын2-ны өдрийн 1/3495 дугаар хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын024 оны 08 дугаар сарын0-ны өдрийн 6/1496,024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн/1896,024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн/2003,024 оны 12 дугаар сарын6-ны өдрийн/2216 дугаар  “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичиг,024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай”/1986 дугаар албан бичгийн эх хувь,025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/587 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн/271 дугаар “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,025 оны 03 дугаар сарын4-ний өдрийн 06/318 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын байцаагчийн024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03-13-00-023/105 дугаартай албан шаардлагын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03-13-00/021/87 дугаар албан шаардлагын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04/438 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Засаг даргын025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Ерөнхий боловсролын Смарт сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/432 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зүгээс Смарт сургуулийн захиргаанд хаягласан024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн огноо бүхий Тб/24/03/04 дугаар баримт бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр М.Одонтуяа, Д.Оюунбилэг нарыг гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан, нэхэмжлэгч талын хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийг гаргуулан авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч компани нь хариуцагч нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах ХХАГ3/08-01 дугаар гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагч Т.Баясгалантай023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ХХАГ3/08-01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж байхад бидэнд мэдэгдэхгүйгээр Т.Баясгалан нь д уг эд хөрөнгүүдийг бэлэглэсэн нь хүчин төгөлдөр бус учир уг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Т.Баясгаланг гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0230, 0229 дугаартай бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж авсан ч024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1519, 1520 дугаартай бэлэглэлийн гэрээгээр буцаан шилжүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээний үр дагавар арилсан гэж тайлбарлаж байна.

 

4.Хариуцагч Т.Баясгалан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг рүү шилжүүлсэн нь буруу гэж маргаад байхаар нь бид нар уг гэрээг буцааж, нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд гарсан. Ингэснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хүсэлт биелсэн. Уг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцлоо гээд үр дагаваргүй, эрх зүйн хамгаалалт болохгүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах талаар албан ёсны гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлд хавсаргаж өгсөн023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ХХАГ3/08-01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь зөвхөн банканд зориулж үйлдсэн гэрээ буюу дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байна.

 

5.Хариуцагч зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан Хан-Уул дүүргийн*******,*******,,,, Хан-Уул дүүргийн*******,*******,******* хаягт байршилтай 4,, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч компанийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, учирсан хохирол,,,309 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, үндэслэлээ нэхэмжлэгч компанийн хувьд дээрх эд хөрөнгүүдийг худалдан авах талаар ярилцаж, урьдчилгаа төлбөрийг023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй учир хариуцагчийн зүгээс гэрээ байгуулах боломжгүй, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн. Гэвч чөлөөлж өгөхгүй хууль бусаар ашигласаар байх тул албадан чөлөөлүүлж, учирсан хохиролд түрээсийн төлбөрт олох байсан,,,309 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.

 

6.Нэхэмжлэгч компани нь хариуцагч гаргасан сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ХХАГ3/08-01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж байгаа учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

7.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1.Нэхэмжлэгч компани болон хариуцагч Т.Баясгалан нар023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр уулзаж, улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн*******,*******, 1228/1,******* хаягт байршилтай сургууль, үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт5,000,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, үүнээс 1,662.97 м.кв талбайг 5,000,000,000 төгрөгөөр үнэлж,,000,000,000 төгрөгийг023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх, 3,000,000,000 төгрөгийг банкны зээлээр шийдвэрлэх, 4, м.кв талбайн хувьд түрээсийн гэрээ хийх, эхний 5,000,000,000 төлөгдөж дуустал сарын түрээсийн төлбөр 100,000,000 төгрөг, түүнээс хойш 50,000,000 төгрөг, хамгаалагч нарыг 08 дугаар сарын 15-ны өдрөөс Смарт сургууль хариуцах, худалдан авч чадахгүй бол 0.5 хувийн алданги тооцох талаар тохиролцсон (Хавтаст хэрэг I-73-74, 77-79, II-153 дахь тал)

7.2.Нэхэмжлэгч компани болон хариуцагч Т.Баясгалан нарын хооронд023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ХХАГ3/08-01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан ба уг гэрээгээр улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн*******,*******, 1228/1,******* хаягт байршилтай сургууль, үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 17,000,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. (хавтаст хэрэг I-10-13, 77 дахь тал)

7.3.Нэхэмжлэгч компани нь024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч хаяглан8 дугаартай “Хүсэлт илгээх нь” гэх албан бичгийг илгээсэн ба уг албан бичигт “...банкны зээлийн судалгаанд зориулан сургууль цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах гэрээний нийт дүн болон хугацаа, төлбөрийн хэлбэрт дараах байдлаар өөрчилж дахин албан бус гэрээ хийж өгөхийг хүсэж байна. Энэхүү албан бус гэрээнүүд нь анхны үндсэн гэрээний дүн, хугацаа болон гэрээний заалтуудад нөлөөлөхгүй болно... Гэрээний НИЙТ4,000,000,000 /Хорин дөрвөн тэрбум/ төгрөгийг 17,000,000,000 /арван долоон тэрбум төгрөгөөр/ 5 жилийн хугацаанд төлбөрийн 60 хувь бартер, 40 хувь нь бэлэн мөнгөний хэлбэрээр төлж дуусахаар мөн цэцэрлэгийн үл хөдлөх худалдах гэрээний хугацааг жилийн хугацаанд төлбөрийн 60 хувь бартер, 40 хувь бэлэн мөнгөний хэлбэрээр, худалдан авахаар өөрчлөлт оруулж өгнө үү...” гэж дурдсан. (хавтаст хэрэг I-77, II-146, 153 дахь тал)

7.4.Нэхэмжлэгч компани нь хариуцагч нийт 1,415,404,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлсөн. (Хавтаст хэрэг I-77,05, II-146, 153 дахь тал)

7.5.Улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн*******,*******,******* хаягт байршилтай 4, м.кв талбай бүхий сургууль, үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн*******,*******,,, үл хөдлөх эд хөрөнгийг023 оны 06 дугаар сарын6-ны өдөр нэхэмжлэгч компанид хүлээлгэж өгсөн. (Хавтаст хэрэг I-204-210 дахь тал)

7.6.Хариуцагч Т.Баясгалан, нарын хооронд024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 0229, 0230 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ” байгуулагдаж улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн*******,*******, 1228/1,******* хаягт байршилтай сургууль, үл хөдлөх эд хөрөнгүүдийг д шилжүүлсэн. (Хавтаст хэрэг II-170-176, 182-187 дахь тал)

7.7. Хариуцагч Т.Баясгалан, нарын хооронд024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1519, 1520 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ” байгуулагдаж улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн*******,*******, 1228/1,******* хаягт байршилтай сургууль, үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн. (Хавтаст хэрэг II-177-181, 188-192 дахь тал)

7.8.Хариуцагч Т.Баясгалан, нарын хооронд байгуулагдсан024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0229 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-нд улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн*******,*******,******* хаягт байршилтай 4, м.кв талбай бүхий сургууль, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг,000,000,000 төгрөг, 0230 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-нд улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн*******,*******,,, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 1,000,000,000 төгрөг гэж тус тус дурдсан. (Хавтаст хэрэг II-172, 183 дахь тал)

7.9.Улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн*******,*******,******* хаягт байршилтай 4, м.кв талбай бүхий сургууль, үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн*******,*******,,, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Т.Баясгалан. (Хавтаст хэрэг II-181, 192 дахь тал)

7.10.Улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн*******,*******,******* хаягт байршилтай 4, м.кв талбай бүхий сургууль, үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн*******,*******,,, үл хөдлөх эд хөрөнгийг 16 сарын хугацаанд бусдад түрээслүүлснээр олох байсан орлогыг 3,955,105,300 төгрөг гэж тодорхойлсон. (Хавтаст хэрэг I-211-250, II-1-11 дэх тал)

 

Үндсэн нэхэмжлэлийн хувьд:

 

8.Хариуцагч Т.Баясгалан, нарын хооронд024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр бүртгэлийн 0229, 0230 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг гийн өмчлөлд шилжүүлсэн. Уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэгчийн зүгээс шаардсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч Т.Баясгалан, нар бүртгэлийн 1519, 1520 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг дахин байгуулж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагч өмчлөлд буцаан шилжүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан хэлцэл гэж тайлбарлах боловч баримтаар нотлоогүй буюу хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Т.Баясгалан, нарын хооронд байгуулагдсан бүртгэлийн 0229, 0230 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоодохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзлээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн бэлэглэлийн гэрээний үр дагавар арилжээ.

 

9.Нэхэмжлэгч компани нь хариуцагч Т.Баясгалантай байгуулсан023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ХХАГ3/08-01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргээ биелүүлэхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч Т.Баясгалан нь эс зөвшөөрч, уг хэлцэл нь зөвхөн банканд зориулж үйлдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж, үндэслэлээ нотолж, хавтаст хэрэг I-77 дахь талд авагдсан нэхэмжлэгч компанийн024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Хүсэлт илгээх нь” гэх8 дугаартай албан бичиг, хавтаст хэрэг I-78-79 дэх талд авагдсан гарын үсэг, регистрын дугаар бүхий баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч компани нь өөрийн шаардлагын үндэслэлээ нотлох, хариуцагч талаас гаргаж өгсөн баримтыг няцаах үүрэгтэй.

 

Гэвч нэхэмжлэгч талаас дээр дурдсан ХХАГ3/08-01 дугаартай гэрээ нь хүчин төгөлдөр буюу хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болохыг нотолж чадаагүй учир уг ХХАГ3/08-01 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч компани болон хариуцагч Т.Баясгалан нар023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр уулзаж, улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг5,000,000,000 төгрөгөөр худалдах, үүнээс 1,662.97 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 5,000,000,000 төгрөгийг төлж барагдуулах хүртэл 4, м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээ байгуулах талаар харилцан тохиролцсон, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг023 оны 06 дугаар сарын6-ны өдөр нэхэмжлэгч компанийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, урьдчилгаа төлбөрт 1,415,404,000 төгрөг авсан, нэхэмжлэгч компанийн хүсэлтийн дагуу зөвхөн банкнаас зээл авахад нь зориулж5,000,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон нөхцөлийг 17,000,000,000 төгрөгөөр тохиролцсон мэт гэрээ байгуулж өгсөн зэрэг үйл баримтаас дүгнэхэд ХХАГ3/08-01 дугаартай гэрээ нь5,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг халхавчлах зорилготой байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч компанид ХХАГ3/08-01 дугаартай гэрээний үүргийг шаардах эрх үүсэхгүй юм.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн хувьд:

 

10.Дээр дурдсанчлан нэхэмжлэгч компани болон хариуцагч Т.Баясгалан нар023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр уулзаж, улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг5,000,000,000 төгрөгөөр худалдах, үүнээс 1,662.97 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 5,000,000,000 төгрөгийг төлж барагдуулах хүртэл 4, м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээ байгуулах талаар харилцан тохиролцсон, улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг023 оны 06 дугаар сарын6-ны өдөр нэхэмжлэгч компанийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, урьдчилгаа төлбөрт 1,415,404,000 төгрөг авсан зэрэг үйл баримтаас үзэхэд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн43 дугаар зүйлийн43.1 дэх хэсэгт заасан “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч компанийн хувьд тохирсон хугацаанд буюу023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор урьдчилгаа 5,000,000,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн25 дугаар зүйлийн25.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч Т.Баясгалан нь гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хариуцагч “...төлбөрөө төлөөгүй учир гэрээ байгуулахгүй болохоо мэдэгдэж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлж өгөхийг шаардсан...” гэх тайлбар, нэхэмжлэгч компанийн024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн8 дугаар албан бичгийн дагуу банкнаас зээл авахад нь зориулж 17,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий халхавчилсан гэрээ байгуулсан,024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар тооцоо нийлсэн,024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тэй бэлэглэлийн гэрээ байгуулсан зэрэг үйл баримтыг харьцуулан үзэхэд хариуцагч Т.Баясгаланг024 оны 03 дугаар сард гэрээнээс татгалзсан, уг хугацаанаас хойш нэхэмжлэгч компанийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч Т.Баясгалан нь нэхэмжлэгч компанийн хууль бус эзэмшлээс улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

11.Иргэний хуулийн27 дугаар зүйлийн27.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”,27.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар хариуцагч Т.Баясгалан нь эд хөрөнгийн алдагдлыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн зүгээс эд хөрөнгийн алдагдлыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг023 оны 06 дугаар сараас024 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд бусдад түрээслүүлснээр олох байсан түрээсийн орлогоор тооцсоныг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.2-т зааснаар няцаагаагүй тул уг тооцооллыг үндэслэсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзнэ.

 

Харин эд хөрөнгийн алдагдал буюу түрээсийн хугацааг023 оны 06 дугаар сараас эхлэн тооцсон нь үндэслэлгүй байна.

 

Учир нь дээр дүгнэсэнчлэн хариуцагч Т.Баясгалан нь024 оны 03 дугаар сард гэрээнээс татгалзсан тул уг хугацаанаас хойших олох ёстой байсан орлогыг нэхэмжлэгч компаниас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Тооцоолол:024 оны 03 дугаар сараас024 оны 10 дугаар сар дуустал,224,746,736.4 (247,194,081.82₮/сар*9сар=2,224,746,736.4₮) төгрөг болох ба үүнээс нэхэмжлэгч компанийн урьдчилан төлсөн 1,415,404,000 төгрөгийг суутган тооцвол 809,342,736 төгрөгийг нэхэмжлэгч компаниас гаргуулж хариуцагч олгох нь зүйтэй.

 

12.Хариуцагч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд уг татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

13.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч , Т.Баясгалан нарт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж,023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ХХАГ3/08-01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч “Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Хан-Уул дүүргийн*******,*******,,,, Хан-Уул дүүргийн*******,*******,******* хаягт байршилтай 4,, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч компанийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Нэхэмжлэгч компаниас 809,342,736 төгрөг гаргуулж хариуцагч олгож, сөрөг  нэхэмжлэлийн шаардлагын 1,730,358,572 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, 63 дугаар зүйлийн 63.1.4-т “гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр”, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт “Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч компанийн урьдчилан төлсөн 1,070,200 төгрөг, хариуцагч гийн урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч урьдчилан төлсөн 12,926,660 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч компаниас 14,315,900 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 100200100941 дугаар дансанд нөхөн төлүүлж, 4,274,863 төгрөг гаргуулж хариуцагч олгож хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1,43 дугаар зүйлийн43.1,25 дугаар зүйлийн25.1,27 дугаар зүйлийн27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч , Т.Баясгалан нарт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж,023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ХХАГ3/08-01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч “Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн*******,*******,,, үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн*******,*******,******* хаягт байршилтай 4,, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч “Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, “Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль” ХХК-аас 809,342,736 төгрөг гаргуулж хариуцагч олгож, сөрөг  нэхэмжлэлийн шаардлагын 1,730,358,572 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч , Т.Баясгалан нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль” ХХК-ийн урьдчилан төлсөн 1,070,200 төгрөг, хариуцагч гийн урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч урьдчилан төлсөн 12,926,660 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Нийслэлийн ерөнхий боловсролын Смарт сургууль” ХХК-аас 14,315,900 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 100200100941 дугаар дансанд нөхөн төлүүлж, 4,274,863 төгрөг гаргуулж хариуцагч олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨРБОЛД