| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2017/0926/Э |
| Дугаар | 510 |
| Огноо | 2018-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 510
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч А.Сайнбаяр,
хохирогч, шүүгдэгч З.У, Д.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Монгол овогт З.У, Барга овогт Д.Т нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0179 30201 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, З.У
2. Монгол улсын иргэн, Д.Т
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
З.У, Д.Тнар нь 2017 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоорондоо маргалдан улмаар зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч З.У мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Т: …2017 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн үед манай дүү Төр-Очир нь манай гэрт ирж надад түлхүүр өгсөн юм. Төр-Очир машинаа манай орцны үүдэнд тавьсан бөгөөд манай гэрт орж ирээд 5-7 минут болчихоод буцаад гарсан. Ингээд би гэрийнхээ цонхоор харсан чинь манай дүүг хэсэг залуус тойрчихсон зогсож байхаар нь би доошоо бууж очоод юу болоод байгаа юм гэсэн чинь 2 машин өөд өөдөөсөө зогсоод нэг нэгнийгээ ухар гэсэн байдалтай байсан. Тэгээд өндөр, хар цамцтай залуу нь хэл амаар доромжлоод байхаар нь “Цагаан хуаран” хотхоны ээлжийн харуулыг дуудсан чинь харуулын шаардлагыг хүлээж аваагүй. Ингээд харуул цагдаа дуудах хооронд маргаан болоод манай дүү Төр-Очирыг өндөр, хар цамцтай, нүдний шилтэй залуу нь цохиж гэмтээсэн. Ингээд намайг гадаа байхад араас манай оюутан дүү Доржготов гарч ирэхэд 1 залуу микроны цаашаа авч яваад зодоод байсан. Ингэж маргалдаж байх үед микроны жолооч гэх залуу холоос гүйж ирээд миний цээж болон хөл рүү өшиглөхөд хаасан. Ингээд хажуунаас нь бас нэг залуу нь цохиод байсан. Яг хаана цохисныг санахгүй байна. Ингээд би зодуулчихаад буцаад микро автобусны зүүн талаар алхаж байхад араас нэг нь миний хамар руу цохисон бөгөөд би хэн цохисныг нь хараагүй. Ингээд араас хэн цохичихов оо гэсэн чинь би цохисон гэж микроны жолооч хэлсэн. Тэгээд цагдаа ирэхийг хүлээж байхад тэр залуус зугтахыг оролдсон. Миний араас цохисон залуу хамар гэмтээсэн. Харин хамгийн эхэнд гэрээс гарч ирэхэд хар цамцтай, нүдний шилтэй, өндөр залуу завьж руу цохиж гарнаас барьж гэмтээсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд хохирогч З.У: …2017 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө өөрийн 68-31 УБС улсын дугаартай микро автобусаар үл таних хүмүүстэй хөлс тохирсны үндсэн дээр “Цагаан хуаран” хотхон руу ачаа зөөж өгөөд уг хүмүүс ачаагаа буулгаж байтал Т гэгч нь гарч ирээд машин гаргасангүй гээд хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд би машинаа холдуулчихаад эргээд иртэл Т нь ачаа зөөж байсан хүмүүстэй хэрүүл хийж байснаа намайг хамт яваа гэж бодсон юм уу мэдэхгүй, миний хамар руу нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлж өшиглөхөд Т миний зүүн шанаа руу гараараа хэд хэдэн удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11169 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.Т биед тархи доргилт, хамар ясны хугарал, тасвалчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, баруун шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2, 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 29-32 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11354 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. З.У биед тархи доргилт, зүүн чихний дэлбээний ар гадаргуу, хөхлөг сэртэнгийн зулгаралт, баруун дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс: 02:17:46-д Тмикроавтобусны урд зогсож байгаад зүүн талаар нь тойрч микроавтобусны цаад талаар орж харагдахаа болив. 02:18:05-д З.Уянга, Тнар нь хоорондоо заамцалдсан байдалтай микроавтобусны хойд талд гарч ирэв. Д. Төрбат ертөнцийн зүгээр хойд, З.Уянга урагш харж зогсож байв. 02:18:07-д Тнь З.Уянгын толгойнд мөргөхөд З.Уянга Д.Төрбатын толгой руу гараараа нэг удаа цохиж, хөл хэсэгт нь өшиглөв. 02:18:18-д микроавтобусны хажууд зогсч байсан хүмүүс З.Уянга, Тнар руу гүйж салгав гэжээ. /хх-ийн 69-70 дугаар тал/,
- Шүүгдэгч Д.Т иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53, 54 дүгээр тал/,
- Шүүгдэгч З.У иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56, 57 дугаар тал/,
- Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 68 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас З.У, Д.Т нарыг 2017 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоорондоо маргалдан улмаар зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул З.У, Д.Тнарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч З.У, Д.Тнар нь 2017 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоорондоо маргалдан улмаар зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчоор өгсөн З.У, Д.Тнарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч З.У, Д.Тнарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.У, Д.Тнар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Д.Т нь 1.758.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. /хх-ийн 132-134 дүгээр тал/
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д...хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж хуульчилжээ.
Хохирогч Т нь хамрын хагалгаанд орно гэж 1.459.755 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ хохирлын баримт нь нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байх тул энэ удаад гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ. Харин Д.Төрбатад учирсан хохирлоос 128.000 төгрөгийн хохирлыг нотлох баримтыг үндэслэн З.Уянгаас гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.
Хохирогч З.Уянга нь 130.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. /хх-ийн 136 дугаар тал/ Энэ хохирлыг нотлох баримтыг үндэслэж Д.Төрбатаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч З.Уянга, Тнар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч З.У, Д.Тнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч З.У, Д.Тнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.У, Д.Т нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.У, Д.Тнар нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, З.У, Д.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.У 128.000 /нэг зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Тад /РД:ИЦ83062713/, Д.Төрбатаас 130.000 /нэг зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулж, З.Уянгад /РД:ЧЖ77082775/ тус тус олгосугай.
6. Хохирогч З.У, Т нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си-Ди-г тогтоол хүчин төгөлдөр болохоор хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган хадгалуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд З.У, Д.Тнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол З.У, Д.Тнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ