| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/04967/И |
| Дугаар | 192/ШШ2025/07823 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/07823
| 2025 оны өдөр | 10 сар 01 р 192/ШШ2025/07823 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: *** нь 2018 оны 8 дугаар сард мөнгө зээлж хүүнд нь байрандаа үнэгүй суулгана гэсэн зарын дагуу *** холбогдсон. **** 25,000,000 төгрөгийг зээлж, хүүнд нь ****тоот хаягт амьдрахаар үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ болон зээлийн гэрээг тус тус байгуулсан. Үүний дараа 2018 оны 11 сар хавьцаа ****й холбогдож мөнгө зээлж хүүнд нь суулгаж байгаа байраа зарахаар боллоо, худалдаж авах боломжтой бол авах уу гэсэн ингээд * то***от байрыг 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2018 оны 11 сарын 02-нд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед *** нь би байраа барьцаанд тавьсан байгаа удахгүй байраа суллаж авна, тэгэхээр үлдэгдэл төлбөрөө өгөөрэй гэсэн.**** холбогдож байраа авах талаар удаа дараа асуухад удахгүй авах гэж байгаа удахгүй болно гэсээр 2019 он хүрсэн. 2019 оны 11 дүгээр сарын 29-нд байраа барьцаанаас суллахаар боллоо, төлбөр 1,000,000 төгрөг дутчихлаа шилжүүлээч гэсэн. Би үнэхээр л байраа барьцаанаас авч байгаа юм байна гэж ойлгоод дахин 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. *** байраа авахаар шаардахад би өөр хүмүүст залилуулчихсан. Би цагдаад өгчихсөн байгаа, удахгүй асуудал шийдэгдэнэ, тэр хүртэл та мөнгөнийхөө хүүнд миний байранд байж байгаач гэсээр өнөөдрийг хүрч би ярилцаж тохирсон байраа ч авч чадахгүй, зээлсэн мөнгөө авч чадахгүй өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагчаас 36,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2018 оны 8 дугаар сард миний бие өөрийн нэр дээрх *тоот хаягт ***байрлах орон сууцаа хөлслүүлэхээр зар тавьж түүний дагуу**** надтай холбогдсон. Ингээд бид харилцан тохиролцож түүнээс 25,000,000 төгрөг аваад түүнийг байрандаа оруулсан. Удахгүй би байраа зарахаар болж зар тавьсан бөгөөд хүн ирж үзвэл оруулаад байрыг маань үзүүлж байгаарай гэсэн. Тэгэхэд *** байраа зарах гэж байгаа бол би худалдаж авъя гээд надад нэмж 10,000,000 төгрөг өгөөд үлдэгдлийг нь удахгүй өгнө гэсэн. Ингээд хэсэг хугацааны дараа*** миний мөнгө төгрөг бүтэхээ болилоо байрыг чинь худалдаж авахаа болилоо гэсэн. Тиймээс би өөр хүнд зарахаар зар тавьж байсан бөгөөд Б.Хоролмаа гэх хүн болон түүний аав, ээж гэх хүмүүс надтай холбогдож байрыг маань худалдаж авахаар болсон. Ингээд * худа***лдах, худалдан авах гэрээ байгуулаад түүнд байрныхаа гэрчилгээг шилжүүлсэн ба үлдэгдэл мөнгөө аваад **** түүний мөнгийг өгөхөөр хүлээж байсан. Гэтэл дараа нь *** намайг залилсан болохыг мэдсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлснээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор намайг ****залилуулсан эд хөрөнгөөрөө хохирсон болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан.
Одоо миний байр *** нэр дээр шилжсэн байгаа бөгөөд өөрийн байраа буцааж авахаар шүүх цагдаагийн байгууллагаар явсаар байгаа билээ. *** хийсэн орон сууц хөлслөх гэрээгээр түүнийг 1 жилийн хугацаанд суулгахаар байсан бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш тэрээр одоог хүртэл манай байранд ямар ч төлбөр төлөлгүй амьдарч байгаа тул түүний надад өгсөн мөнгийг байрны түрээсийн төлбөрт суутгасан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлд 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн огноотой зээлийн гэрээ гэх баримт хэрэгт хавсаргаж өгсөн байх бөгөөд би түүнтэй ийм гэрээ огт байгуулаагүй бөгөөд нотлох баримт хуурамчаар үйлдэж шүүхэд гаргаж өгсөн байна Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа болно. Тухайн гэрээ нь ямар ч нотариатын тамга тэмдэггүй бөгөөд миний нэрийн ард гарын үсгийг маань өмнө нь байгуулсан гэрээнээс хуулбарлан тавьж шүүхэд нотлох баримтаар үнэлүүлэхээр хууль бус үйлдэл хийж байгааг анхаарч үзнэ үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ, хариуцагчийн гар бичмэл, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2888 дугаар тогтоолын хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 0839 дугаар зээлийн гэрээний хуулбар, А**** депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/197 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ДШМ/69 дугаар магадлалын хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуца**гч * холбогдуулан** гэрээний үүрэгт 36,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч ***г 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч ***й зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг тус тус байгуулж, 25,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаагаар, хүүгүйгээр, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,25 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлэх, хариуцагч **** өмчлөлийн С**** байр, 18 тоот, 40 м.кв талбайтай орон сууцанд зээлийн гэрээний хугацаагаар нэхэмжлэгч*** төлбөргүйгээр суухаар тохиролцсон байна. /хх-ийн 4, 5/
Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 2-нд 10,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын сарын 29-нд 1,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн, энэхүү үйлдлээ орон сууцыг худалдан авах зорилготой байсан ч хариуцагч бусдад залилуулснаас боломжгүй болсон гэж тайлбарласан. /хх-ийн 11-13/
Гэрээ байгуулсан, 36,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, зээлсэн мөнгөний хүүнд орон сууцанд үнэгүй суулгахаар тохиролцсон үйл баримтын тухайд хариуцагч маргахгүй, мөн энэ тухайгаа бичгээр илэрхийлэн гарын үсгээ зурсан байна. /хх-ийн 7/
Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад хандан **** залилуулсан гэх гомдол гаргасныг шалгаад Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2888 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзжээ.
Хариуцагч *** нь өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад залилуулсан гэх гомдлоо цагдаагийн байгууллагад гаргасан, гомдолд эрүүгийн үүсгэн, эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн, шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч оролцоогүй, талуудын маргаантай холбоотой асуудлын шийдвэрлээгүй болно. /хх-ийн 28, 99/
Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгаас харахад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлийн хүүнд хариуцагчийн өмчлөлийн орон сууцийг нэхэмжлэгч эзэмшилдээ байлгах, зээлийг буцаан төлсөн тохиолдолд дуусгавар болохоор тохиролцсон байна.
Нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлэн өгсөн 36,000,000 төгрөгөө буцаан авахаар удаа дараа шаардаж байсан, зээлийн болон орон сууц хөлслөх гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан ч хариуцагч мөнгийг буцаан төлөөгүй тул нэхэмжлэгч орон сууцыг эзэмшилдээ байлгаж байсан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч * 36,0**00,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч мөнгийг буцаан төлсөн тохиолдолд орон сууцыг чөлөөлөхөөр шилжүүлэхээр гэрээнд заасан учир талууд энэ үүргээ харилцан биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 115.2.2, 116, 118 :
1. 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч****36,000,000 /гучин зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгосугай.
2. 7 7.1.1, 56 56.1 дэх ийн 338,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 338,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. 120 120.2 , 뺺 㺺 14 Нийслэлийн ь.
, د .ѯ