| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/10102/И |
| Дугаар | 192/ШШ2025/08273 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/08273
| 2025 10 15 | 192/ШШ2025/08273 |
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **********-ийн нэхэмжлэлийн шаардлага 18 251 732.07 төгрөгийг хариуцагч********* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 350 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 350 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 350 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 350 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 350 000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4 001 732.07 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 209 төгрөгөөс 124 605 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч*********гээс улсын тэмдэгтийн хураамжид 124 605 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 124 604 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч **********-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ