| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/10208/И |
| Дугаар | 192/ШШ2025/08311 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/08311
| 2025 10 16 | 192/ШШ2025/08311 |
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *********-ийн нэхэмжлэлийн шаардлага 25 303 384 төгрөгийг хариуцагч ******** бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2 108 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2 108 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2 108 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2 108 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 2 108 000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 2 108 000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2 108 000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 2 108 000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 2 108 000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 2 108 000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 2 108 000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2 115 387 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 423 102 төгрөгөөс 142 234 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ********аас улсын тэмдэгтийн хураамжид 142 234 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 1 280 868 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *********-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ