2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/09647

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   К ХК-ийн нэхэмжлэлтэй Н.Н-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 40 144 743 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 40 144 743 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3 342 896 төгрөг 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3 342 896 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3 342 896 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3 342 896 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 3 342 896 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 3 342 896 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 3 342 896 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 3 342 896 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 3 342 896 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 3 342 896 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 3 342 896 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3 342 896 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч К ХК-ийн урьдчилан төлсөн 358 524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 179 262 төгрөг, хариуцагч Н.Н-аас 179 262 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Д.МӨНХЦЭЦЭГ