| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0462/Э |
| Дугаар | 507 |
| Огноо | 2018-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч Э.Ундраххэрлэн,
шүүгдэгч О.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э овогт О.Б яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0407 80455 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э овогт О.Б
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
О.Бнь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуутын 4-89 тоотод өөрийн эхнэр Г.Гэрэлцэцэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Бмэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар ярихгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Гэрэлцэцэгийн: …2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр О.Бгэртээ шөнийн 04 цагт согтуу орж ирээд унтсан. Харин маргааш өглөө нь би түрүүлж босоод нөхөр О.Бутсыг үзсэн чинь нэг эмэгтэй хүнтэй чат бичсэн байсан. Тэр зурвасан дээр нь манай нөхрийг хаана байгаа, уулзах уу гэх мэтээр бичсэн байхаар нь би нөхрөө босгож уурлаад хэн чам руу чат бичээд байгаа нь гэж асуусан чинь нөхөр чамд ямар хамаатай юм гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон чинь нөхөр О.Буурлаад миний үснээс татаад орон дээр унагаад дээрээс гараараа цохиод байсан бас хоёр хүүхэд рүү дайраад байхаар нь би уурандаа цагдаа дуудсан. Намайг 4 удаа зодож байсан. Зодох болгондоо миний хоолойг боож гартаа таарсан зүйлээрээ цохидог. Тэр болгонд би тэсээд өнгөрөөдөг байсан. Би цагдаад хандаж байгаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 373 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Г.Гэрэлцэцэгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн О.Б: …2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би гадуур найз нартайгаа явж байгаад согтуу гэртээ шөнийн 01 цагийн үед орж ирсэн. Тэгэхэд манай эхнэр, хоёр хүүхэд унтаж байхаар нь би хажуугаар нь орж унтсан. Харин өглөө 11 цагийн үед эхнэр Гэрэлцэцэг намайг дуудаад чиний утсанд эмэгтэй хүн чат бичсэн байна гээд уурлаад байхаар нь би гар утсаа үзсэн чинь би согтуу таньдаг эмэгтэй болох Хонгорзултай уулзах уу? гээд чат бичээд устгаагүй байсныг эхнэр харсан байсан. Түүнээс болоод хэрүүл хийгээд гэрийн эд зүйлээ шидээд байхаар нь би уурандаа нүүр хэсэг рүү нь нэг гараараа хүчтэй түлхээд өшиглөсөн. Би эхнэр Г.Гэрэлцэцэгийг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргээ хүлээж байна…гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр тал/,
- Аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-ийн 42 дугаар тал/,
- Шүүгдэгч О.О.Биргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/,
- Шүүгдэгч О.О.Бурьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.Бнь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуутын 4-89 тоотод өөрийн эхнэр Г.Гэрэлцэцэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул О.Б холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч О.Бнь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуутын 4-89 тоотод 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эхнэр Г.Гэрэлцэцэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулгүйн зэргийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Бнь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Г.Гэрэлцэцэг нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч О.Бат-Ирээдүйг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 36 дугаар тал/
Шүүгдэгч О.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э овогт О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Б 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Боногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Боногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол О.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ