| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 102/2024/06211/И |
| Дугаар | 192/ШШ2025/07589 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/07589
| 2025 оны өдөр | 09 сар 26 р 192/ШШ2025/07589 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч О.Чулуунчимэг, Ш.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Нэхэмжлэгч: ***
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
25,706,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч***, иргэдийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүрэг, *** зүүн хойд уулзвар замд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 31 минутын орчим*** *** нь * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн.. жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, мөн дүрмийн 1 хавсралт 2.1 хориглох тэмдэг нь замын хөдөлгөөний тодорхой хязгаарлалт тогтоох буюу 2.18Б зүүн гар тийш эргэх хориотой гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас **** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол болон эд материалын хохирол, гэм хор учруулсан. *** зам тээврийн ослын улмаас гэм хор учруулсны хохирол болох эмчилгээний зардал 71,500 төгрөг, тээврийн хэрэгсэлд учруулсан хохиролд 15,950,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хураамж 960,000 төгрөг, нийт 16,981,500 төгрөг, ****зам тээврийн ослын улмаас гэм хор учруулсны хохирол болох үзлэг, оношилгоо, эмчилгээ хийлгэсэн төлбөр болох нийт 4,918,000 төгрөг, *** зам тээврийн ослын улмаас гэм хор учруулсны хохирол болох үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн төлбөр болох нийт 3,807,200 төгрөгийг тус тус гаргуулах буюу нийт 25,706,700 төгрөгийг хариуцагч *** гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар татгалзлын агуулга: *** миний бие ***, *** нарын шүүхэд гаргасан гэм хорын хохиролд 25,706,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох баримт, бусад ажиллагааны үндсэн дээр өөрийн татгалзлаа нотлох болно.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Шүүх хуралдаанд зам тээврийн ослын талаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Гэм буруутай байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ДШМЗ/115 дугаар магадлалын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зарлагын баримт, **** ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт, 2023 оны 10 дугаар сарын 24, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13587, 13588, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1112, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1114 дугаар шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8 дугаар тогтоолын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврын хуулбар, **** ХХК-ийн үнэлгээний тайлан, *** ХХК-ийн эмчийн тодорхойлолт, шинжилгээний хариу,төлбөрийн баримт, нэхэмжлэхийн хуулбар, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудсын хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нар нь хариуцагч *** холбогдуулан эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 25,706,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлээс зам тээврийн осол гарч, ослын улмаас *** эрүүл мэнд, эд хөрөнгөд, хариуцагч ***нарын эрүүл мэндэд хохирол учирсан гэж тайлбарлана.
Хариуцагч ***нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан ирүүлсэн хэдий ч татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийн хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч *** нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ***улсын дугаартай ***маркын автомашиныг жолоодож явахдаа нэхэмжлэгч ***н жолоодож явсан *** маркийн *** улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, магадлагаа, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 434 дугаартай шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 115 дугаар магадлал, зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6, 10, 78-83/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар осол гарсан байдал, хариуцагчийн гэм буруутай эсэхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.
Нэхэмжлэгч тухайн үед *** ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байсан автомашин жолоодож явсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлээр төлөөлөн оролцсон, автомашиныг хууль ёсоор эзэмшилдээ байлгаж байгаа гэж тайлбарласан, хариуцагч эзэмшлийн тухайд маргаагүй тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно.
Хөрөнгийн үнэлгээний Х*** ХХК-ийн хийсэн үнэлгээгээр уг ослын улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн ***улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл хохирлыг засварлахад 15,950,000 төгрөгийн зардал шаардлагатай талаар дурдсан, мөн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, өргөдөл зэрэг баримтад нэхэмжлэгч нь автомашинд учирсан эвдрэлүүдийн талаар мэдүүлсэн байна. /хх-ийн 103/
Ослын улмаас нэхэмжлэгч *** нарын биед хөнгөн хохирол ***н биед учирсан хохирол гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч шаардлагаа *** эрүүл мэндэд учирсан хохиролд 71,500 төгрөг, эд хөрөнгөд 15,950,000 төгрөг, **** эрүүл мэндэд учирсан хохирол /эмчилгээ, үзлэг, оношлогоо/-ыг арилгахад гарсан зардалд 4,918,000 төгрөг, *** 3,807,200 төгрөг хариуцагчаас гаргуулахаар тодорхойлж, шаардлагаа нотолсон баримтыг хавсарган ирүүлсэн байна. /хх-ийн 107-141/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байхаар зохицуулсан.
**** ХХК-иас хариуцагч*** жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Галмандахад олгосон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эд хөрөнгөд учирсан хохирол 15,950,000 төгрөг гаргуулах шаардлагаа 5,000,000 төгрөгөөр багасгаж, 10,950,000 төгрөг гаргуулахаар шаардсан болно.
Хариуцагчийн буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсан, уг ослоор нэхэмжлэгч нарын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримт, шүүхийн шийдвэр, хүний эрүүл мэндэд болон эд хөрөнгөд хийсэн шинжээчийн дүгнэлт, үнэлгээгээр тогтоогдсон, мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагчийг гэм буруутай, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэх дүгнэсэн зэргийг харгалзан хариуцагч ****р нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд ТОГТООХ :
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** 11,021,500 төгрөг гаруулан нэхэмжлэгч ***д, 4,918,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***, 3,807,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** тус тус олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,380 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 90,638 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** 75,866 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***, 191,294 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х*** тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар ш тэй 㺺 , , 뺺 㺺 энэхүү шийдвэрийг авснаас 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ
ШҮҮГЧИД Ш.ОТГОНБАЯР
О.ЧУЛУУНЧИМЭГ