| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0454/Э |
| Дугаар | 503 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин ҮД: 06-11 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Э
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0211 20110 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Б.Энь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх салбар дээр “Нэт капитал авто” ХХК-н салбарын захирал Б.Нарангэрэлийн гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн, мөн дээрх албан бичгийг ашиглан тус байгууллагаас лизингийн зээлээр худалдаж авсан 71-60 УНЭ улсын дугаартай “Тоёота Королла Румион” маркын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: 2017 оны 09 дугаар сарын 21-ний өдөр авто тээврийн үндэсний төвд очсон. Би машиныг аваад удаагүй байсан учир номер янзлуулахаар очиход хуурамч бичиг баримт гаргадаг хүмүүстэй таарч 100.000 төгрөгөөр хуурамч бичиг хийлгүүлсэн. Маргааш нь уг баримт бичгээ авто тээврийн үндэсний төвд авч очсон. Авто тээврийн үндэсний төвийн ажилтан энэ бичиг баримт хуурамч уу гэж асуухаар нь тийм гэж хэлсэн. Тухайн үед оюутны төлбөртэй холбоотой асуудлаар мөнгө хайж ийм хэрэг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Баярмаагийн:...2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай салбарын утас руу Авто тээврийн үндэсний төвөөс хүн яриад Б.Э гэх хүн 71-60 УНЭ улсын дугаартай “Тоёото Королла Румион” автомашиныг чөлөөлөх албан бичиг авчирсан байна. Уг албан бичиг нь хуурамч юм шиг байна. Танай байгууллагаас энэ албан бичгийг явуулсан уу гэхээр нь шалгаад үзэхэд манай байгууллагаас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр лизингээр худалдаж авсан машин болох нь тогтоогдсон. Би тэр даруй Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх авто вокзал дээр байх салбар дээр очиход надаас машины зээл авсан Б.Э гэх хүн саатуулагдсан байсан. Би тэр албан бичгийг нүдээр харахад л хуурамч гэдэг нь илт мэдэгдэж байсан. Ингээд цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс рүү хамт явсан. “Тоёото Королла Румиан” маркын машин нь 14.000.000 төгрөгийн үнэлгээтэй, урьдчилгаа 30 хувь төлөөд 2 жилийн хугацаатай сарын 3.5 хувийн хүү төлөх нөхцөлтэй байсан. Манайхаас зээл аваад ойролцоогоор 14 хонож байсан юм. Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээлээ бүрэн төлж машинаа эргүүлэн авсан. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай байгууллага гэрээгээ зөрчсөн болохоор хураан авсан байсан юм. Одоогоор учирсан бодит хохирол байхгүй, гэхдээ хуурамч албан бичгээр машины нэр шилжүүлээд машинаа өөр хүнд зарчихсан байсан бол манай байгууллага хохироод үлдэх байсан. Авто тээврийн ажилтан хуурамч гэдгийг илрүүлж учирч болох эрсдлээс таслан зогсоосонд талархаж байна...гэх мэдүүлэг /хх-н 18-19 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн № 5728 тоот дүгнэлтэнд:
1.Шинжилгээнд ирүүлсэн “2017.09.19 ЧБ-002” гэх дугаартай “Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст“ гэсэн толгойтой баримт бичиг дээрхи тэмдэг дардас нь хуурамч. Уг баримт бичиг болон тэмдэгийн дардасыг шингэн хортой ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр үйлдсэн байна. Шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Ж Тамир гэх дүгнэлт /хх-н 25 дугаар тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хохирогч шүүгдэгчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд: Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх салбар дээр “Нэт капитал авто” ХХК-н салбарын захирал Б.Нарангэрэлийн гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн, мөн дээрх албан бичгийг ашиглан тус байгууллагаас лизингийн зээлээр худалдаж авсан 71-60 УНЭ улсын дугаартай “Тоёота Королла Румион” маркын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилахыг завдаж байгаад баригдсан үйл баримт болсон байна.
Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх салбар дээр “Нэт капитал авто” ХХК-н салбарын захирал Б.Нарангэрэлийн гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн, мөн дээрх албан бичгийг ашиглан тус байгууллагаас лизингийн зээлээр худалдаж авсан 71-60 УНЭ улсын дугаартай “Тоёота Королла Румион” маркын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Э ын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.
Б.Э нь бусдын гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж хуурамч бичиг баримт ашиглан “Нэт капитал авто” ХХК-иас лизингийн зээлээр худалдаж авсан 71-60 УНЭ улсын дугаартай “Тоёота Королла Румион” маркын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилахыг завдсан шунахай сэдэлттэй, идэвхтэй хүсч санаатай үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул прокуророос түүний гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д овогт Б.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эдийн баялгийг захиран зарцуулах эрх олгосон баримт бичигт бусдын гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт ашиглаж бусдыг залилахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э оногдуулсан 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эоногдуулсан нийт 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Эоногдуулсан нийт 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эрдэнбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ