| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10667/И |
| Дугаар | 192/ШШ2025/09385 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/09385
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б ХК-ийн нэхэмжлэлтэй М.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 128 912 368 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 128 912 368 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10 742 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10 742 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 10 742 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 10 742 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 10 742 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 10 742 000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10 742 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 10 742 000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10 742 000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10 742 000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10 742 000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10 750 368 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах ба дээрх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б ХК-ийн урьдчилан төлсөн 872 904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 436 452 төгрөг, хариуцагч М.Г-аас 436 452 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ