| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 182/2023/04198/И |
| Дугаар | 192/ШШ2025/08347 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/08347
| 2025 10 16 | 192/ШШ2025/08347 |
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** ХХК болон *** ХХК нарт холбогдох гэрээний үүрэгт**** ХХК-иас 25,333,995 төгрөг, ***д ХХК-иас 23,116,005 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч *** ХХК нь нэхэмжлэлийнхээ хариуцагч *** ХХК-д холбогдох 23,333,995 төгрөгийн шаардлагаас, хариуцагч ***ХХК-д холбогдох 20,116,005 төгрөгийн шаардлагаас тус тус татгалзаж, 5,000,000 төгрөгийг *** ХХК, 3,000,000 төгрөгийг * **ХХК нь нэхэмжлэгчид төлөх-өөр харилцан тохиролцож эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,151 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****ХХК-иас 149,810 төгрөг, хариуцагч *** ХХК-иас 136,765 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ