| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/06569/И |
| Дугаар | 192/ШШ2025/07426 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/07426
2025 09 22 192/ШШ2025/07426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,*******,*******, 02 тоот хаягт оршин суух Сүнэт овогт Энхтүвшингийн Эрдэнэцогт (РД:ХВ64120578)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,*******,*******,*******, 08 тоот хаягт оршин суух Сөрт овогт Цэнд-Аюушийн Болор-Эрдэнэ (РД:ФА79040105)-нд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
67,212,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч ,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
Шүүх хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээж авсан болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагчид 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөг зээлдүүлсэн боловч хариуцагч уг төлбөрийг төлөөгүй. Уг төлбөрийг гаргуулахаар урьд нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь Хан-Уул дүүргийн*******, хаягт оршин суудаг талаар баримт өгсөн байсан учир нэхэмжлэлээсээ татгалзаж уг хаягаар дахин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад мөн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, дахин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчийн эрэн сурвалжилж хаягийг тогтоосон байдаг. Гэрээг бичгээр байгуулаагүй учраас хүү шаардаагүй гэв.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. үүнд:
2.1. нь гар утасны дугаар барьцаалж бусдад зээл олгодог. Би анх 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр той зээлийн гэрээ байгуулж мобикомын дугаарыг нэр дээр шилжүүлж, зээлийг төлж 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр буцаан авсан. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн нөхөр хамт 50,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй , дугаарыг тус тус барьцаалан зээлж, мөн оны 12 дугаар сард манай нөхөр над руу залгаж, би хөдөө явж байна оос 15,000,000 төгрөг зээлээд, хийчхээрэй гэсний дагуу би оос 12 дугаар сарын 03-ны үдээс өмнө залгаж, зээл авсан. Би гадаад улс руу явахдаа, хаан банкны карт аа нөхөртөө үлдээсэн. Миний данс руу шилжүүлэх боломжтой гэсэн. Үүнийг зөвшөөрч, д зээл олгосон. Би энэ үйл явдалд огт хамааралгүй. Цар тахлын улмаас хөл хорионд орж зээлийг хүүгийн хамт төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч, , дугааруудыг хурааж авсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед нь оос мөнгө зээлнэ гэж яриагүй. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол улсад байгаагүй, Сингапур Улс руу явсан байсан гэв.
3.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 67,212,000 төгрөг гаргуулахаар шаардаж, шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
3.1.Би 2018 оноос эхэлж ыг таньдаг болсон. 2018 оны сүүлээс бичгээр гэрээ байгуулахгүйгээр мөнгө, төгрөг шилжүүлж өгч, авдаг байсан. Банкны дансны хуулгуудаас үзэхэд оос нийт 129,000,000 төгрөг авч, буцааж нийт 136,212,000 төгрөг төлсөн байна. Иймд илүү төлсөн 7,212,000 төгрөг буцаан шаардаж байгаа.
3.2. дугаарыг од барьцаалсан. 9911-тэй дугаарын зах зээлийн үнэлгээ нь, сүүлийн дөрвөн оронгоос хамаараад 129-260 сая гэсэн ханштай байдаг. Өмнөх 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа дуусаж, хариуцагч нь дугаарыг бусдад шилжүүлсэн. Иймд тус дугаарын зөрүү үнэ 60,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
4.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
4.1.Үндсэн нэхэмжлэлийн хувьд зээлдүүлэгч , зээлдэгч , шаардлага нь шилжүүлсэн 15,000,000 төгрөг байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үүнтэй холбоотой яригдах ёстой. Нэгт нэхэмжлэгч, хариуцагч нь өөр. Гэрээ байгуулж зээл авсан хүн бол . Гэрээний дагуу 50,000,000 төгрөг зээлдүүлсэнтэй маргахгүй. Тус зээлийн гэрээтэй холбоотой шаардлагыг гаргах боломжтой.
4.2.Сөрөг нэхэмжлэл болон түүнд хавсаргаж өгсөн банкны хуулгаас үзэхэд оос 129,000,000 төгрөг авсан баримт байна. Мөн буцааж төлөхдөө хүү болон зээлийн хамт нийт 62,000,000 төгрөг төлсөн. Зөрүү мөнгө буюу төлөгдөөгүй байгаа тавь гаруй сая төгрөг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй асуудал байна. Энэ асуудлыг заавал хамт шийдэх албагүй. Үүнд гомдолтой бол тусдаа шаардлага гаргах боломжтой.
4.3.Үндсэн зээлээс 50,000,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй. Мэдээж үүн дээр хүү яригдана. Энэ төлбөрийн асуудлаа шийдээгүй байж, зээлийн гэрээний үүрэгт 9911-тэй дугаарыг тооцсоныг 2020 онд эдгээр хүмүүс мэдсэн. 2020 оноос хойш үүнийг мэдэх бүрэн боломжтой байсан. Одоо үндсэн нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн гэдэг нь үндэслэлгүй зүйл. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, оос Ц.Болор-Эрдэнийн дугаар данс руу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Эрдэнэцогтоос ” гэх утгаар 15,000,000 төгрөг шилжүүлсэн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023 оны 28к1-3/6981 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 183/ШЗ2023/00269 дугаар захирамжийн шүүхийн архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар,
Хариуцагч талаас хавтаст хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, , нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн огноо бүхий барьцаат зээлийн гэрээний эх хувь, , нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, дугаарыг гоос Б.Лоохүүд шилжүүлсэн, Б.Лоохүүгээс д буцаан шилжүүлсэн, дугаарыг барьцаалсан баримт, дугаарыг эс И.Ганхуягт шилжүүлсэн, И.Ганхуягаас д буцаан шилжүүлсэн, дугаарыг барьцаалсан тухай баримт, гоос ын дугаар данс руу 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12,000,000 төгрөгийг “Цолмон-с” гэх утгаар шилжүүлсэн баримт, гоос ын дугаар данс руу 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,440,000 төгрөгийг “зээлийн хүү” гэх утгаар шилжүүлсэн баримт, Хаан банк дахь Ц.Болор-Эрдэнийн эзэмшлийн дугаар дансны хуулга, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банк дахь эзэмшлийн дугаар дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк дахь Ц.Болор-Эрдэнийн эзэмшлийн дугаар валютын данс, дугаар төгрөгийн дансны хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Ц.Болор-Эрдэнийн гадаад паспортыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр г гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр надаас 15,000,000 төгрөгийг зээлж авсан боловч эргүүлж төлөөгүй. Уг төлбөрийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 удаа хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 удаа хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хандаж, цагдаагийн байгууллагаас хаягийг тогтоосноор шүүхэд дахин хандсан. Иймд 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ уг зээлийг авсан. нь 2019 оны 01 дүгээр сард оос 50,000,000 төгрөг зээлж авсан байсан бөгөөд уг зээл дээр нэмж 15,000,000 төгрөг зээлээд аваад өг гэсний дагуу би той холбогдож 15,000,000 төгрөгийг зээлж авсан гэж тайлбарлаж байна.
4.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан 67,212,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ би оос нийт 129,000,000 төгрөг авч, буцааж нийт 136,212,000 төгрөг төлсөн буюу 7,212,000 төгрөг илүү төлсөн. Мөн нэхэмжлэгч нь Ц.Болор-Эрдэнийн дугаарыг бусдад шилжүүлсэн байх тул 9911-тэй дугаарын зах зээлийн үнэлгээ 129-260 сая төгрөг байдгийг харгалзан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бусдад шилжүүлсэн дугаарын зөрүү 60,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.
5.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, тухайн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг болон нар байгуулсан учир уг гэрээтэй холбоотой шаардлагыг зөвхөн гаргах боломжтой, нь шаардлага гаргах эрхгүй. Түүнчлэн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд зээлийг огт төлөөгүй бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү тооцогдсон байдаг. Хариуцагчийн гаргаж өгсөн баримтаас үзэхэд нийт 129,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлснээс хариуцагч нь 62,000,000 төгрөгийг буцаан төлсөн байдаг гэж тайлбарлаж байна.
6.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Нэхэмжлэгч болон гэрч нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр 50,000,000 төгрөгийн сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, , дугааруудыг барьцаалсан. Уг үйл баримтын талаар зохигч талуудын хооронд маргаангүй. (хавтаст хэргийн 39-40 дэх тал)
6.2.Нэхэмжлэгч нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн дугаар данснаас Хаан банк дахь хариуцагч Ц.Болор-Эрдэнийн эзэмшлийн дугаар данс руу 15,000,000 төгрөгийг “Эрдэнэцогтоос ” гэх утгаар шилжүүлсэн. (хавтаст хэргийн 4 дэх тал)
6.3.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр “нэхэмжлэгч нь тэй 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг зээлүүлсэн” гэж дүгнэсэн. (хавтаст хэргийн 5 дахь талын арын нүүр)
6.4.Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр д холбогдуулан 15,450,000 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн 30-31 дэх тал)
Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд:
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заажээ.
7.1.Хариуцагчийн хувьд уг 15,000,000 төгрөгийг зээлж аваагүй, нэрийн өмнөөс өмнөх 50,000,000 төгрөгийн зээл дээр нэмж авсан гэж тайлбарлах боловч баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, хариуцагч талаас гаргаж өгсөн Хаан банк дахь дугаар данс, Худалдаа хөгжлийн банк дахь 495017408, дугаар дансны хуулгуудаас үзэхэд 2019 оны 02 дугаар сараас хойших хугацаанд оос рүү “Эрдэнэцогтоос ” гэх гүйлгээний утгаар 23 удаагийн орлогын гүйлгээ, эс руу “зээл буцаалт Болор-Эрдэнээс”, “зээлийн хүү” гэх утгаар 15 удаагийн зарлагын гүйлгээ хийгдсэн зэргийг харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн “15,000,000 төгрөгийг зээлдүүлсэн” гэх тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.
Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр “... нь тэй 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг зээлүүлсэн байх тул...” гэж дүгнэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр тогтоосон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.
7.2.Иймд зохигч талуудын хооронд нэг талаас 15,000,000 төгрөг зээлдүүлэх, нөгөө талаас түүнийг буцаан төлөх нөхцөл бүхий Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
7.3.Зохигч талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57, 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй учир хүчин төгөлдөр гэж үзнэ.
7.4.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 15,000,000 төгрөгийг буцаан шаардах эрх үүсжээ.
8.Нэхэмжлэгчийн хувьд 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлсэн, уг зээлийн төлбөрийг шаардаж 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Ц.Болор-Эрдэнийн эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн хаягийг олж тогтоон шүүхэд хандсан гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2023/00269 дүгээр захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр тус тус тогтоогдож байна.
8.1.Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан… бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зааснаар нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа уг өдөр тасалдсан гэж үзэх бөгөөд мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолно.
8.2.Иймд нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байна.
Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд:
9.Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс зээлж авсан 129,000,000 төгрөгийн хариуд 136,212,000 төгрөг төлж, илүү төлсөн 7,212,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.
9.1.Хэдийгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар зээлийн хүүг тохиролцохдоо талууд гэрээг бичгээр үйлдээгүй бол зээлдүүлэгч нь хүү шаардах эрхгүй боловч хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн Хаан банк дахь дугаар данс, Худалдаа хөгжлийн банк дахь 495017408, дугаар дансны хуулгуудаас үзэхэд 2019 оны 02 дугаар сараас хойших хугацаанд нь руу “зээл буцаалт Болор-Эрдэнээс”, “зээлийн хүү” гэх утгаар 15 удаагийн зарлагын гүйлгээ хийснээс үзэхэд зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ тохиолдолд илүү төлсөн 7,212,000 төгрөгийг үндсэн зээлд тооцож уг төлбөрийг буцаан шаардах үндэслэл болохгүй юм.
10.Хариуцагчийн хувьд өөрийн эзэмшлийн үүрэн телефоны дугаарыг нэхэмжлэгч болон гэрч нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний дагуу барьцаалуулсан байх бөгөөд уг гэрээний хүрээнд нэхэмжлэгч нь дугаарыг бусдад шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.
Хариуцагч нь дугаарыг бусдад шилжүүлсэнтэй холбоотойгоор зөрүү төлбөрийг 60,000,000 төгрөг гэж тооцож шаардаж байна.
10.1.Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т “барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдсон болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах” гэж зааснаар нэхэмжлэгч болон гэрч нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний барьцааны зүйл болох дугаарыг бусдад шилжүүлсэнтэй холбоотойгоор зөрүү хэсгийг шаардах эрхийг гэрээний нэг тал болох хэрэгжүүлэх боломжтой юм.
Иймд хариуцагч нь дугаарыг бусдад шилжүүлсэнтэй холбоотойгоор зөрүү төлбөрийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй юм.
11.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494,010 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 157 дугаар зүйлийн 157.5.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч эс 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч од олгож, нэхэмжлэгч оос 67,212,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.Болор-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ын урьдчилан төлсөн 232,950 төгрөг, хариуцагч Ц.Болор-Эрдэнийн урьдчилан төлсөн 494,010 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч эс 232,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч од олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД