| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/10137/И |
| Дугаар | 92/ШШ2025/08622 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 92/ШШ2025/08622
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ҮЦК ХХК /РД:*******3/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.*******, *******ы *******а /РД:*******/ нарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* ******* ҮЦК ХХК /РД:*******3/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.*******, *******ы *******а /РД:*******/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа, үйл ажиллагаа явуулдаг газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН