Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 477

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч Н.Гэрэлмаа,

          шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д овогт Б.Б яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0186 10394 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Д овогт Б.Б

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

          Б.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний “Хаан банк”-ны Автомат терминал машинаас захирал Б.Батхуягийн “Голомт банк”-ны картыг уншуулж, 500.000 төгрөгийг хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                 

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ: Яах ч аргагүй байдалд орсон тул захирал Б.Батхуягийн мөнгийг авсан. Захирал надад виза картаа өгөөд мөнгө аваад ир гэсэн. Мөнгийг нь авч ирээд өгөхөд картаа надаас аваагүй. Ингээд би картнаас нь мөнгө авсан. Маргааш нь тог, цахилгааны төлбөр төлөх ёстой байсан. Дараа нь надаас асуухад нь би бантсандаа болоод аваагүй гээд хэлчихсэн. Цагдаагийн газарт гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэнээ хэлсэн. Тухайн үед өөр арга байгаагүй. Миний буруу гэв.

           Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Батхуягийн: …2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн компанийн жолооч ажилтан Б.Бхамтаар Техникийн зах орж машины сэлбэг худалдаж авсан бөгөөд тооцоогоо хийхдээ бэлэн мөнгө байхгүй учраас жолоочдоо 993.000 төгрөгтэй 0088 пин кодтой “Голомт” банкны 1410010414 дансны дугаартай картаа өгч явуулаад тооцоо болох 400.000 төгрөгийг уншуулуулсан юм. Манай жолооч нь миний картыг тухайн үед буцааж өгөөгүй бөгөөд миний картнаас 2018.01.24-25-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөхийн өргөөгийн “Хаан” банк-ны Н2 7501 дугаартай АТМ-д миний картыг уншуулж 500.000 төгрөг авсан байна. Миний пин кодыг манай жолооч мэдэж байгаа. Би 2018.01.05-ны өглөө утсаа харахад 500.000 төгрөг данснаас хасагдсан байсан бөгөөд тухайн өдөр 500.000 төгрөгийг зээлэнд суутгаж авсан байна гэж бодсон юм. Тэгээд картанд мөнгө байхгүй юм чинь гэж бодоод явж байхад “Голомт” банкнаас цагаан сарын өмнө та зээлээ төлөөрэй гэж ярихаар нь би гайхаад үзтэл миний картнаас мөнгө алдагдсан байна. Миний пин кодыг жолооч мэдэж байгаа. Жолооч Б.Бнь би таны картыг өгсөн, та цагдаа шүүхээрээ яв, би нэрээ цэвэрлэж авмаар байна гээд уурлаад байгаа юм. “Хаан” банкны АТМ-н камер шүүлгэж үзмээр байна…

            …Би шууд жолооч Б.Б сэжиглээд асуухад аваагүй гэсэн. Ингээд л би цагдаагийн байгууллагад хандсан. Б.Бодоо авснаа хүлээн зөвшөөрөөд, надаас авсан мөнгөө төлж барагдуулахаар болсон. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 38 дугаар тал/,

            Мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн Б.Б: …Захирлын карт нь “Голомт” банкны цагаан булантай, цэнхэр өнгийн карт байсан. Би Хөдөө Аж Ахуйн яамны урд талын “Хаан” банкны АТМ дээр очоод гадаа нь зогсож, тэр хавиар эргэлдэж байгаад хар өнгийн хүрэмтэй, ягаан ороолт ороосон махлаг эгчийг гуйгаад, кодыг нь хэлж картаа өгч оруулаад өөрөө гадаа хүлээж байгаад мөнгөө аваад явсан. Би тэр эгчид бие өвдөөд болохгүй байна, та энэ картнаас мөнгө аваад өгөөч гэж гуйсан юм. Тэр эгч зөвшөөрөөд надад 500.000 төгрөг аваад өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

            Мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн Б.Б: …Миний буруу. Би захирал Батхуягийн “Голомт” банкны картнаас 500.000 төгрөг уншуулаад авчихсан юм. Надад нэмж хэлээд байх зүйл байхгүй. Би захирлаас уучлал гуйгаад, ажлаа хийгээд төлбөрийг барагдуулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,

            - Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/,

            - Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 8-9 дүгээр тал/,

            - Шүүгдэгч Б.Б.Биргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 17 дугаар тал/,

            - Шүүгдэгч Б.Б.Бял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18 дугаар тал/,

            - Хохирогч Б.Батхуягийн хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх-ийн 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний “Хаан банк”-ны Автомат терминал машинаас захирал Б.Батхуягийн “Голомт банк”-ны картыг уншуулж, 500.000 төгрөгийг хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт    заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Б.Бхолбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх  үндэстэй байна.

          Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний “Хаан банк”-ны Автомат терминал машинаас 2018 оны 01 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө 01 цагийн орчим захирал Б.Батхуягийн “Голомт банк”-ны картыг уншуулж, 500.000 төгрөгийг хууль бусаар авч хулгайлсан болох нь  хохирогчийн болон яллагдагчийн өөрөө хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

          Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй байна.

          Шүүгдэгч Б.Б нь хулгайлан авсан мөнгийг хохирогч Б.Батхуягт буцаан өгч, хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 41, 42 дугаар тал/

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд ...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

          Шүүгдэгч Б.Б үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар  тэнсэж болно гэж хуульчилжээ.

         Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй, бага насны 2 хүүхэдтэй, гэр бүлийн хүн эрхэлсэн ажилгүй хувийн байдал зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

         Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.       

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Д овогт Б.Ббусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Боршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Б.Бнь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн  6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурьдсугай.

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Б тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              6. Энэ хэрэгт  битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

             8. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор,  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

              10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ