| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 183/2022/01201/И |
| Дугаар | 192/ШШ2025/08636 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/08636
2025 ******* 27 12/ШШ2025/0*******636
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, ******* *******-р гудамж, *******А тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, өөрийн байранд байрлах, Иргэний нисэхийн Ерөнхий газар ТӨААТҮГ /РД:262*******546/,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 175,766,770 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн датгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 01-р сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., гэрч П., Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.
Нэхэмжлэгч О.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.ын ирүүлсэн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.******* нь Иргэний нисэхийн Ерөнхий газар ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 175,766,770 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн датгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: О.******* ... намайг Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд Аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж байхад Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын дарга Л.гийн 201******* оны дүгээр сарын *******-ны өдрийн Б/30 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг хууль эрх зүйн ямар нэг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас халсан. Уг тушаалдаа "О.******* нь такси агаарын тээвэрлэгч компанийн ажилтнуудаас шан харамж шаардсан болох нь нотлогдож байх тул" гэж гүтгэн ажлаас халсан. Монгол улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар бол "шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн байгаа.. Намайг ажлаас халаад зогссонгүйгээр Тээврийн цагдаагийн албаны харъяа Иргэний агаарын тээврийн дэргэдэх цагдаагийн хэлтэст намайг бусдаас мөнгө авахыг оролдсон хэмээн гомдол гаргаж, 201******* оны дүгээр сараас хэрэг бүртгэлийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан. 201******* оны 7 дугаар сарын 2*******-ны өдөр Такси компаний дуудлага бүхий С-20******* агаарын хөлөг нь нислэгийн удирдлагын хөөрөлт үйлдэх зөвшөөрөл нислэгийн удирдагчаас өгөөгүй байхад хөөрөлт үйлдсэн ноцтой зөрчлийг гаргасан бөгөөд ажлын байрны тодорхойлолтонд заасан болон өөрийн ажил үүргийн хувиарийн дагуу би 201******* оны 7 дугаар сарын 2*******-ны өдрийн МХ01-42 дугаартай мэдээлэх хуудсаар тухайн нислэгийн үйл явцад хамгийн анх шалгалт хийж үнэн бодит байдлыг тодорхойлон тайлан бичсэн юм. Иргэний нисэхийн олон улсын байгууллага "ИКАО"-гийн "Баримт бичиг" "Хавсралт", "Стандарт зөвлөмж", Иргэний нисэхийн тухай Монгол улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрэм, НХҮА-ны "Үйл ажиллагшааны заавар", холбогдох журмын хүрээнд болон эдгээр эрх зүйн баримт бичгүүдэд заасны дагуу энэхүү нислэгийн зөрчил, дутагдлыг шударга, үнэн зөвөөр нь бичиж өгсөн. такси компанийн онгоцны дарга Н.Буянбаатар менежер Д.Ядамсүрэн нартай НХҮАлбаны дарга П. нар нь намайг 6 сая төгрөг асуусан гэх яриа үүсгэж ажлаас халуулах шалтгаан болсон. НХҮАлбаны 201******* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн хурал дээр миний бие уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг дурдаад намайг та нар гүтгэн цагдаад өгч эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байгаа юм байна. Би ч бас үнэн мөнийг тогтоолгохоор бас Цагдаагийн байгууллага болон Авилгатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргахаа хэлсэн. Иргэний агаарын тээврийн дэргэдэх цагдаагийн хэлтсийн мөрдөгч дээр баахан байцаагдаж, зөндөө удаан хугацаанд цагдаагийн үүдийг сахиж өнгөрөөсөн. Дараа нь манай дарга нар утасдаад чамайг АТГ-т өгсөн тэнд чиний учрыг олно гэж хэлсэн. 201******* оны 12 дугаар сарын эцсээр Авлигатай тэмцэх газраас намайг дуудаж, Улсын прокурорын газраас эрүүгийн хэргийн харъяаллыг чинь өөрчилж манайд шилжүүлсэн тул Авлигатай тэмцэх газарт үргэлжлүүлэн гэмт хэргийг чинь шалгана гэдгийг мэдэгдсэнээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст удаан хугацаагаар шалгуулж, намайг байнгын сэтгэл санааны хүнд дарамтанд байлгасан юм. Миний бие энэхүү хэргийн үнэн мөнийг олуулахын тулд 2020 оны ******* дугаар сарын 21-ний өдөр Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргасан. Надад нийслэлийн Прокурорын газраас ямар нэгэн хариу өгөхгүй байсаар 2021 оны намар хүргэсэн тул би таньдаг хүнээрээ гуйлгуулан өөрийнхөө хэргийн талаар сураглуулахад надад холбогдох хэргийг хаасан гэдгийг олж мэдсэн. Ингээд өөрийн биеэр Нийслэлийн Прокурорын газраар явж хөөцөлдсөний эцэст надад холбогдуулан хэрэг үүсгэсэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай Нийслэлийн прокурорын газрын 201 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 14 тоот Прокурорын тогтоолыг олж авсан юм. Энэхүү 14 тоот Прокурорын тогтоолд дурьдсанаар надад эрүүгийн 1*******030035 дугаартай хавтас хэрэгт хэрэг нээн 201******* оны дүгээр сараас 201 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд надад мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагааг хийгээд 201 оны 4 дүгээр сард хэргийг хаасан болохыг, намайг 201******* оны 7 дугаар сарын 2*******-ны өдрийн такси компанийн С-20******* дугаартай агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаанд ямар ч буруутай үйлдэл гаргаагүй гэдгийг Авлигтай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст мөрдөгч, комиссар нь шалгаад тогтоосон байна. Ийнхүү би өөрийгөө эрүүгийн ямар ч гэмт хэрэгт буруугүй гэдгээ Цагдаа болон Авлигатай тэмцэх газраар тогтоолгон, Нийслэлийн прокурорын газрын Прокурорын тогтоолоор баталгаажуулсан учраас ажилдаа орохоор Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.д 2021 оны ******* дугаар сард ажилд эргүүлэн авах тухай өргөдөл гаргасан боловч намайг ажилд эргүүлж авах нь битгий хэл Иргэний нисэхийн ерөнхий газрын харуулаас цааш хөл алхуулаагүй өргөдлийг харуул дээр үлдээлгээд хөөсөн байгаа. Би өөрийн мэргэшсэн мэргэжлийнхээ дагуу ажилдаа орохын тулд хууль шүүх гэхээсээ өмнө төрийн захиргааны байгууллагадаа өргөдлөө өгч хариуг нь авахаар шийдээд Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтарт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажилд минь эргүүлэн авахад туслалцаа үзүүлэхийг хүсэж өргөдлөө гаргасан юм. Энэхүү өргөдлийн хариу болгон ЗТХЯ-ны газрын дарга Ч.Мөнхтуяагаас миний өргөдлийг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцомд шилжүүлсэн тухай 2021 оны дүгээр сарын 24-ний өдрийн 0/4224 тоот албан бичгийн хувийг өгсөн билээ. Үүний дагуу надад ИНЕГ-ын даргаас ямар нэгэн хариу өгөхгүй байсаар ИНЕГазрын даргаар С.Мөнхнасан томилогдсон болно. Шинээр томилогдсон ИНЕГазрын дарга С.Мөнхнасан нь нислэгийн удирдагч мэргэжилтэй учраас намайг ажилд авна хэмээн найдаж, ажилдаа орох өргөдлийг 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн юм. Хууль тогтоомжид заасны дагуу миний гаргасан өргөдөлд хариу өгөх хугацаа хэдийнээ өнгөрсөн учраас хариугаа авъя гэж ИНЕГ-т очиход Захиргаа удирдлагын газрын дарга Т.Батжаргалтай уулзуулсан бөгөөд харилцан ярилцах явцад шинээр томилогдсон НХҮА-ны даргын зүгээс намайг үл бүтэх этгээд ажилд буцаан авахгүй гэсэн хандлагатай байгааг олж мэдсэн болно. Ийнхүү миний гаргасан өргөдлүүдийн хариу ойлгомжтой болсон учраас намайг ажлаас халсан ИНЕГ-ын даргын 201******* оны дүгээр сарын *******-ны өдрийн Б/30 тоот тушаалыг би хууль бус гэж үзэж, нэхэмжлэл гаргаж байна. Мөн Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх үүргээ хариуцагч Иргэний нисэхийг Ерөнхий газар биелүүлээгүй, зөрчиж ирсэн тул О.******* нь НХҮА-ны Аюулгүй ажиллагааны мэргэжилтнээс халагдсан болохоо Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэх боломжгүй байснаас гадна Ковид-1 цар тахлын хорио цээрт орж, О.******* нь гэр бүлээрээ Ковидоор өвчилсөн зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан. Үүнд: 201******* оны 0 дүгээр сарын *******-ны өдрийн тушаал дээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай шийдвэр байсан. Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ноцтой зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулж ажилтны ёс зүйн дүрмийн 7.1-т заасныг зөрчсөн гэж үзсэн. Нэхэмжлэгч нь бусад байгууллага, этгээдээс шан харамж шаардсан гэх үндэслэлээр ажлаас халах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг ажилтан *******эд хүлээлгэж өгөөд шийдвэрлэсэн. Тухайн үеийн хуульд зааснаар буюу хуучин Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дүгээр зүйлд зааснаар шийдвэрийг хүлээж аваад тухайн ажилтан шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхгүй явсаар 2022 оны 03 дугаар сард анх шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 36 сарын дараа нэхэмжлэл гаргасан. Тийм учраас шүүхэд гомдол гаргах хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Тухайн үед ковидын нөхцөл байдал, хорио цээр байсан мөн тухайн иргэнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан хэдий ч иргэний хэргийн шүүхийн ажиллагаа хэвийн үргэлжилж байсан. Нэхэмжлэгчийн хувьд 201******* оны 0 дүгээр сараас хойш нэхэмжлэл гаргах эрхээ бүрэн хэрэгжүүлээгүй. Ковидын нөхцөл байдлын улмаас хөл хорионд орсон, өвчтэй байсан талаар үйл баримтыг огт ирүүлээгүй байна. Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаан нь 3,4 жил үргэлжлэх бодит нөхцөл байдал хаана ч үүсэхгүй тул хугацаа сэргээх үндэслэлгүй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг ч хязгаарлахгүй байна. Цахилгаан холбоо, шуудан тээвэр аль аль нь ажиллаж байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргах боломж байсан гэж үзэж байна. Хоёрдугаарт хуулийн байгууллагаас тухайн иргэнд холбогдуулж ажиллагаа явуулж байсан эсэх нь Хөдөлмөрийн тухай хуульд олгогдсон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй. Магадгүй цагдан хоригдох гэх юм уу ийм нөхцөл байдлаас бусад нөхцөл байдалд нэхэмжлэл гаргах эрх нь хязгаарлагдахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 2.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан, уг эрхээ хэрэгжүүлээгүй байна. Шийдвэрийг хүлээн авсан гэдэгт ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл байгаа, нотариатын байгууллагын ажилтан өөрөө биечилж тушаалыг гардаж авч, өөрөө биечилж тушаал гарсан өдрөөс хойш 4 хоногийн дараа 201******* оны 0 дүгээр сарын *******-ны өдөр тушаалыг гэрчлүүлж авсан нь нотлогдсон. Ийм учраас нэхэмжлэгчийн ажлаас халсныг мэдээгүй, тушаал шийдвэрийг гардуулаагүй гэх тайлбар нь дээрх үндэслэлээр үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Гэрч П. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...О.*******тэй 16 онд хамт Нисэхийн сургуульд байсан. О.*******ийг ИНЕГ-т ажиллаж байх үед би албаны дарга байсан. Миний удирдлага дор 5-6 нэгж байсны нэг нь дотоод хяналт аюулгүй ажиллагааны хэсэгт О.******* мэргэжилтнээр ажиллаж байсан. Анх албаны дарга хийж байхад манай өрөөнд 201******* оны *******, , ******* дугаар сарын үед байх Буянбат гэх нисгэгч орж ирсэн. Буянбат гэх нисгэгчтэй бид дээр үеэс хөдөө, гадаа ажиллаж мэддэг байсан танилууд. Бүгд л хоорондоо мэддэг, танилууд байдаг. Тэр байдлаар орж ирээд аа төслийн үйлчилгээний алба чинь авлига авдаг болчихсон юм уу, нислэг үйлдэхэд заавал хүнд авлига өгдөг болчхож байгаа юм уу гэж надаас асуусан. Би та юу яриад байна вэ гэж хэлтэл ******* гэх танай мэргэжилтэн мөнгө нэхсэн, Буянбат гэх нисгэгчээс хөөрөх зөвшөөрөл авахдаа зөвшөөрөл өгөөгүй байхад хөөрсөн талаар мэдээлэл ирсэн байсан. Тэр мэдээлэх хуудсыг хэсгийн мэргэжилтнүүдэд хуваарилагдаад шалгагддаг юм. Тэр шалгах үеэр зөвшөөрөл аваагүй, би энийг чинь дээшээ нислэгийн аюулгүй байдлын хянах зохицуулалтын газар руу явуулахгүйгээр дарж чадна, дарвал миний машиныг янзлуулах мөнгө өг, өгөхгүй бол дээш нь мэдэгдээд нисгэгчийн үнэмлэхийг хураах хүртэл үйл ажиллагаа явуулдаг, тэрийг чинь дараад өгье гэх санал тавьсан гэж хэлсэн. Тэр дор нь О.******* ахыг оруулж ирээд Буяа ахын яриад байгаа нь үнэн юм уу, та ингэсэн юм уу гэж нүүрэлдүүлж хоёулангийн асуулгатал өөрөө хүлээн зөвшөөрсөн. Буяа ахад би доторх асуудлаа дотроо өөрсдөө учраа олъё гэж хэлж гаргаад зохих хэсгийн дарга, О.*******тэй, албаны удирдах хүмүүст асуудлыг гаргаж ирээд ийм ёс зүйгүй зүйл буюу хөдөлгөөний албаны нэр хүндийг авлигын хэрэгт оролцуулах гэсэн зүйл болсон байна гэх талаар асуудал эхэлж явсан. Манай албан дээр өөрийнх нь ажлыг хүлээлгэ гэх комисс гараад комиссын дагуу ажлыг өөр хүмүүст хүлээлцүүлээд өөрт нь танилцуулаад тушаал шийдвэрийг өгөөд явуулсан байх ёстой. Процессын дагуу өөрт нь мэдэгдээд явсан. Тушаал шийдвэр гарсан даруй О.******* тушаалаа авсан. Иргэний нисэхийн ерөнхий газар тэр тушаалыг хүлээлгэж өгдөг. Надад болохоор энэ хүний ажлаас халах тушаал гарсан гэж мэдэгдээд ажил хүлээлцэх үйл ажиллагааг явуулъя гээд тушаал дээр нь хүртэл хүлээлцсэн зүйл нь гарсан байх ёстой. Ажлыг нь тушаал гарсны дараа 7-14 хоногийн дотор хүлээлцсэн. Тухайн үед О.******* тушаалаа мэдэж байсан. Иргэний нисэхийн ерөнхий газар тушаалыг өгөх ёстой. Ажлаас халсан тухай тушаалыг мэдэгдэхээр барах уу зүйл болсон. Ажлыг хүлээлцээд комисс гарсан. Тушаалаа мэдэхгүй яваад байх боломж байхгүй. О.******* халагдсаны дараа өвөл нь байх, чи намайг халсан биз дээ гэж хэлсэн. Мэдээгүй байх шалтгаан байхгүй гэжээ.
4.Гэрч Д. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Албаны дарга ажил хүлээлцэх болсон гэдгийг хэлсэн. Өдрийг нь сайн санахгүй байна. Тушаал гарсны дараа нэг их удаагүй буюу 2, 3 хоногийн дараа л байх. 201******* оны 0 дүгээр сарын 12, 13-ны өдөр хавьцаа байх. ******* жилийн өмнө учраас сайн санахгүй байна. Цуг ажилладаг байсан мэргэжилтэн н.Эрдэнэтөгс гэх хүн байдаг. Тэр хүнд ажлыг нь шилжүүлэх процесс яваад компьютер дээр байсан фолдерүүдийг нь бүгдийг нь хараад ажлыг нь хүлээлцсэн. Тушаалыг Албаны дарга бол танилцуулсан. Тушаалын дээд талд байгаа гарын үсгийг О.******* өрөө зурсан. Уг акт нь ажил хүлээлцсэн акт юм. О.******* нь ажил үүргээ үүнээс хойш хэрэгжүүлэхгүй гэж ойлгоод байгаа. Дараагийн хүн нь аваад хэрэгжүүлээд явж байна. Тухайн үед болсон зөрчил мэдээлэх хуудсуудыг баримт бичгийг хүлээж авсан. Би 07*******5 дугаартай мэдээлэх хуудасны талаарх энэхүү зөрчлийг шалгаж зөрчлийг бодит үнэнээр шалгах талаар үүрэг өгч байсан. Мэргэжилтэн О.******* тухайн үед 201******* оноос хойш 2022 оны хооронд ажлаас халагдсанаа мэдэж байсан. О.******* нь ажлаас халагдсанаа мэдэж байсан ба бүх юм аа хүлээлцээд гарын үсэг зураад өөрийн эд хэрэглээ аваад явсан. Тушаал гарсны дараа ажил хүлээлцсэн актаа үйлдсэн гэж ойлгож байна гэжээ.
5.Нэхэмжлэгчээс: Иргэний нисэхийн ерөнхий газрын 201******* оны 0-р сарын *******-ны өдрийн Б/30 дугаар тушаал, Авлигатай тэмцэх газрын 2020.*******.27-ны өдрийн 06/1154 дугаартай албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 201 оны 04-р сарын 16-ны өдрийн 14 дугаартай прокурорын тогтоол, Зам, тээврийн хөгжлийн яамны 2021 оны 0-р сарын 24-ний өдрийн 0/4224 дугаартай албан бичиг, 2022 оны 02-р сарын 11-ний өдөр гаргасан өргөдөл, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, аюулгүй ажиллагааны хэсгийн 201******* оны 0*******-р сарын 03-ны өдрийн тайлан, 2022 оны 03-р сарын 14-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 11-р сарын 04-ний өдрийн дундаж цалин хөлсийг болон урамшуулалт цалингийн тооцоолол, О.*******ийн нийгмийн даатгалын дэвтэр, дансны хуулга, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгсөн.
-хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 23/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын ёс зүйн хорооны 201******* оны 0-р сарын 31-ний өдрийн 5 дугаартай дүгнэлт, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 06-р сарын 07-ны өдрийн А/363 дугаартай тушаал, Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтны ёс зүйн дүрэм, Зам, тээвэр хөгжлийн яамны 2022 оны *******-р сарын 24-ний өдрийн 0/4*******7 дугаартай албан бичиг, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 201******* оны 12-р сарын 24-ний өдрийн А/*******6******* дугаартай тушаал, 201 оны 12-р сарын 26-ны өдрийн А/*******71 дугаартай тушаал, 2020 оны 12-р сарын 25-ны өдрийн А/45 дугаартай тушаал, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, аюулгүй ажиллагааны хэсгийн анхааруулга, мэдээ мэдээллийн бүртгэл, ажил хүлээлцсэн ак, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020 оны 03-р сарын 04-ний өдрийн А/145 дугаартай тушаал, уг тушаалын 2 дугаар хавсралт, 201******* оны *******-р сарын 1-ний өдрийн А/6*******5 дугаартай тушаал, 2020 оны 12-р сарын 25-ны өдрийн А/45 дугаартай тушаал, 201******* оны 12-р сарын 24-ний өдрийн А/*******6******* дугаартай тушаал, 201 оны 12-р сарын 26-ны өдрийн А/*******71 дугаартай тушаал, 201 оны 05-р сарын 23-ны өдрийн А/4******* дугаартай тушаал, Иргэний Нисэхийн Ерөнхий газрын 2024 оны *******-р сарын 07-ны өдрийн албан бичиг, хавсралт баримт, нотариатч Н.Алтанзулаас ирүүлсэн баримт, бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргийг бүрдүүлсэн, цуглуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Иймд О.*******ийг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 175,766,770 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн датгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэж нэхэмжлэснийг,
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дүгээр зүйлийн 12.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан, Нэхэмжлэгч уг эрхээ хэрэгжүүлээгүй байна. Мөн О.******* нь шийдвэрийг 201******* оны 0-р сард хүлээн авсан. Ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл байдаг. Нотариатын байгууллагын ажилтан өөрөө биечилж тушаалыг гардаж авч, өөрөө биечилж тушаал гарсан өдрөөс хойш 4 хоногийн дараа 201******* оны 0-р сарын *******-ны өдөр тушаалыг гэрчлүүлж авсан нь нотлогдсон. Ийм учраас нэхэмжлэгчийн ажлаас халсныг мэдээгүй, тушаал шийдвэрийг гардуулаагүй гэх тайлбар нь дээрх үндэслэлээр үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарлаж, маргажээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Иргэний Нисэхийн Ерөнхий газар, О.******* нарын хооронд 2017 оны 03-р сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан /1хх-30-35/, 16 оны 11-р сарын 1*******-наас хойш тус байгууллагад нислэгийн удирдагчаар ажиллаж байсан,
4.2.Иргэний Нисэхийн Ерөнхий газрын Ёс зүйн хорооны 201******* оны 0*******-р сарын 31-ний өдрийн №5 дугаар Гомдол хянан шийдвэрлэх тухай дүгнэлтээр ... О.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн /1хх-36-37/,
4.3.Иргэний Нисэхийн Ерөнхий газрын даргын 2017 оны 06-р сарын 07-ны өдрийн А/363 дугаар тушаалаар Иргэний Нисэхийн Ерөнхий газрын ажилтны ёс зүйн дүрмийг шинэчлэн баталсан /1хх-3*******-44/,
4.4.Иргэний Нисэхийн Ерөнхий газрын даргын 201******* оны 0-р сарын *******-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар О.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан /1хх-/,
4.5.О.******* нь Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргад өргөдөл гаргасан /1хх-14/,
4.6.Нислэгийн Хөдөлгөөний үйлчилгээний алба, аюулгүй ажиллагааны хэсгээс 201******* оны 0*******-р сарын 03-ны өдөр 201******* оны 07-р сарын 2*******-ны өдрийн МХ01-42/ дугаартай мэдээлэх хуудсанд хяналт хийж, тайлан үйлдсэн /1хх-15-17/,
4.7.Ажилтан О.*******эд Тээврийн прокурорын газраас 201******* оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын 201******* оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/466 дугаартай тогтоолоор хэргийн харьяаллыг өөрчлөн Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлэн, ... нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн 1*******030035 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын прокурорын 201 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор хаасан, /хх-ийн *******- хуудас/
4.*******.Гэрч П., Д. нар ... О.******* ажлаас халагдсанаа мэдэж байсан, тушаал шийдвэрээ 201******* оны 0-р сард аваад ажлаа хүлээлцсэн байдаг гэж мэдүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдлоо.
5.Талууд маргааны зүйл нь Иргэний Нисэхийн Ерөнхий газрын даргын 201******* оны 0-р сарын *******-ны өдрийн О.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан тухай Б/30 дугаар тушаал хууль ёсны эсэх, ажил олгогчийн шийдвэрийг ажилтан биечлэн хүлээн авсан эсэх, хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан эсэх, шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэх зэрэг байна. Харин хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, бусад хууль хяналтын байгууллага, эрх бүхий байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж байсан талаар зохигч маргаагүй байна.
6.Зохигчийн хооронд 2017 оны 03-р сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, Хөдөлмөрийн гэрээний харилцаа хугацаагүй үүссэн, гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн цаг хугацаанд үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн /1 оны/ холбогдох доорх зүйл заалтыг хэрэглэж шийдвэрлэнэ.
7.Нэхэмжлэгч буюу ажилтан О.******* нь 201******* оны 7 дугаар сарын 2*******-ны өдөр такси агаарын тээвэрлэгч компанийн дуудлагатай 20*******B агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаатай холбоотой асуудалд өөрийн болон бусдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил, үйлдсэн болох нь 201******* оны 0******* дугаар сарын *******-ны өдрийн хурлын тэмдэглэл, 201******* оны 0******* дугаар сарын 31-ний өдрийн №5 дугаартай Ёс зүйн хорооны ...мэргэжилтэн О.*******ийн гаргасан үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, Иргэний нисэхийн Ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.6, ажилтны ёс зүйн дүрмийн 5.4.4, .5.4.5, 5.7.7, 5.7.*******, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.11 дэх заалтыг тус тус зөрчиж ... хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх дүгнэлт, нэхэмжлэгчийн гаргасан өгсөн баримтууд зэргээс үзэхэд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/30 дугаар шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн /1 оны/ 12******* дугаар зүйлийн 12*******.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол-ыг шүүх шийдвэрлэнэ.
*******.Ажилтан О.*******ийг такси агаарын тээвэрлэгч компанийн ажилтнуудаас шан харамж шаардаж, хөдөлмөрийн нотцой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон байх бөгөөд Тээврийн прокурорын газрын 201******* оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын 201******* оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/466 дугаартай тогтоолоор хэргийн харьяаллыг өөрчлөн Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулан ... мэргэжилтэн О.******* такси компанийн нисгэгч Н.Буянбаатарын гаргасан дээрх зөрчлийг аргалж өгөхөөр амлаж түүнээс 6,000,000 төгрөгний хахууль өгөхийг шаардсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн 1*******030035 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын прокурорын 201 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор хаасан болох нь тогтоогдож байна. /1хх-*******-/
Түүнчлэн, хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн,
-гэрч П., Д. нарын ... О.******* ажлаас халагдсанаа мэдэж байсан, Ажлыг нь тушаал гарсны дараа 7-14 хоногийн дотор хүлээлцсэн, Иргэний Нисэхийн Ерөнхий газрын даргын 201******* оны 0-р сарын *******-ны өдрийн Ажлаас халсан тушаалыг 201******* оны 0 дүгээр сарын 12, 13-ны өдөр хүлээлгэж өгсөн. гэх мэдүүлэг,
- 2 дахь хавтас хэргийн 124-127 талд авагдсан нотариатч Н.Алтанзулын 2025 оны 05-р сарын 01-ний өдрийн ...ИНЕГазар нь 201*******.0.*******-ны өдрийн О.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай тшуулын хуулбарыг ИНЕГазар 201*******.0.14-ны өдөр хуулбар үнэн гэсэн тамга дарагдсан байсан баримтыг үндэслэн нотариатч гэрчилсэн байна. Баримтыг иргэн О.******* ирж нотариатаар гэрчлүүлсэн байна. гэх баримт,
- мөн хавтасны 130 дугаар талд авагдсан Ажил хүлээлцүүлэх акт-ын ажил хүлээлгэн өгсөн О.*******ийн гарын үсэг, бичвэр зэргийн бусад баримтуудын хамтад нь дүгнэхэд нэхэмжлэгч буюу ажилтан О.******* нь шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.
Дээрх эрүүгийн хэрэгт 201******* оны 0-р сараас 11-р сарын хоорондох хугацаанд шалгагдсан, холбогдсон байдал, Нислэгийн хөдөлгөөн үйлчилгээний албаны 201******* оны 0*******-р сарын *******-ны өдрийн хурал, Авилгатай тэмцэх газарт 2020 оны *******-р сарын 21-ний өдөр өргөдөл гомдол гаргасан явдал, ...2021 оны 0-р сарын 24-ний өдөр сайд асан Т.Халтарт өргөдөл гаргасан, ...2022 оны 01-р сарын 22-ны өдөр ...дарга С.Мөнхнасанд гаргасан өргөдөл, Ковид-1 хорио цээрийн дэглэм тогтсон байдал зэрэг нь шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хүндэтгэн үзэх шалтгаанаар гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэл бус байна. Хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхой баримтаар нотлох ёстой, ингэснээр шүүх хугацааг сэргээн, гомдлыг хянан шийдвэрлэнэ.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд ажилтан О.*******ийн гаргасан үйлдлийг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд шалгасан байх бөгөөд ажил олгогч ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг ажилтанд хүлээлгэж өгөх үүргээ биелүүлсэн, ажилтан зөрчигдсөн гэж үзэж буй хөдөлмөрийн шинжтэй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо эрх бүхий этгээд /шүүх, Хөдөлмөрийн маргаан таслах комисс/-д хандан сэргээлгэх, хамгаалуулахаар хуулиар тогтоогдсон хугацаанд гомдол гаргаагүй байна.
.Хөдөлмөрийн гэрээний аль нэг тал зөрчигдсөн гэж үзэж буй хөдөлмөрийн шинжтэй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо эрх бүхий этгээд /шүүх, Хөдөлмөрийн маргаан таслах комисс/-д хандан сэргээлгэх, хамгаалуулах боломжтой, хуулиар тогтоогдсон хугацааг гомдол гаргах хугацаа гэнэ. Ийм хугацааг хуулиар тогтоох учраас талууд дангаар буюу харилцан тохирч өөрчлөх эрхгүй.
Харин энэхүү хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дүгээр зүйлийн 12.3-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэнэ. Дээрх баримтуудаас үзэхэд ажилтан О.******* нь шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн байдал тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Гомдол гаргах эрх нь хөдөлмөрийн хууль болон гэрээнд заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, ажлаас халсан шийдвэрийг ажилтан хүлээн авсан, ажил олгогч нь ажилтны хариуцаж байсан эд хөрөнгийг хүлээлцсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс үүсдэг. Тиймээс О.******* энэ 2 урьдчилсан нөхцлийн талаар 201******* оны 0-р сарын *******-ны өдөр мэдсэн, 14-ны өдөр мэдэх ёстой байсан гэж үзэх бөгөөд энэ өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дүгээр зүйлийн 12.2-т зааснаар Ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэснийг зөрчсөн буюу хэтрүүлсэн гэж үзнэ.
Нэхэмжлэл буюу өргөдлөө гомдол гаргах хугацааны сүүлийн өдрийн ажлын цагт багтаан шүүхэд хандах ёстой бөгөөд нэхэмжлэгч 2022 оны 03-р сарын *******-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд тусгайлан заасан хугацааг хэтрүүлсэн байх ба уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн, шүүхэд гомдол гаргах хугуацааг сэргээх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч О.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээрс 70,200 төгрөгийг нөхөн төлүүлж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн /1 оны/ 12******* дугаар зүйлийн 12*******.1.2, 12 дүгээр зүйлийн 12.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******ийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 175,766,770 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн датгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоолгох тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 5******* дугаар зүйлийн 5*******.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3, 11.4, 11.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН