| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/05190/И |
| Дугаар | 192/ШШ2025/08637 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/08637
202 0 27 *******2/ШШ202/*******37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, *******Г-******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:ХВ30322*******7/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, Зайсан 2*******-р байр, тоот хаягт оршин суух, овогт ийн /РД:ХК7703*******4/,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц, авто зогсоол албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлд 202 оны 0*******-р сарын -ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л., хариуцагч С. хариуцагчийн өмгөөлөгч Т., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.
ТОДОРХОЙЛОХ нь:
.Нэхэмжлэгч Ё.******* нь хариуцагч С.д холбогдуулан орон сууц, авто зогсоолыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: 20******* оны 0-р сарын 04-ний өдөр миний төрсөн хүү Н. нь маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг өөрийн нэр дээр худалдан авсан байдаг. Миний хүү Н. нь 2024 оны 0-р сард шийдвэр гаргаж, гэр бүлийнхээ буюу ээж, эгчийнхээ эмчилгээний зардал зарцуулаарай гэж үл хөдлөх эд хөрөнгүүдийг Ё.******* миний нэр дээр шилжүүлж өгсөн байдаг. Миний хүү Н. нь өнгөрсөн хугацаанд өөрийн дүү Н. болон түүний нөхөр С. нарыг өөрийн 00 хувийн эзэмшлийн Эх Монгол групп ХХК-д хоёуланг ажлын байраар хангаж, ажиллуулж байсан ба тухайн үед орон сууц, ажлын байр хоёр нь ойрхон тул тухайн орон сууцанд түүний гэр бүлийг түр амьдрах боломжоор хангаж ирсэн. Мөн Н., С. нар нь өр төлбөрийн асуудлаар байраа бусдад худалдаж, орон байргүй болсон. Мөн тухайн байранд өндөр настай ээж нь хамт амьдарч байсан тул байрыг чөлөөлж өгөхийг шаардаагүй өнөөдрийг хүрсэн.
Гэтэл нэхэмжлэгч миний гэр бүл эмчилгээний зардалд зарцуулахаар дээрх эд хөрөнгийг захиран зарцуулах шаардлагатай болоод байна. Миний бие өөрийн охин Н.д хандан байрыг суллаж өгөхийг шаардахад С. бид хоёр тусдаа амьдарч байгаа, миний бие байрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан.
Улмаар миний бие С.тай утсаар холбогдож, орон сууцыг суллаж өгөхийг шаардахад тэрээр шаардлагыг хүлээж аваагүй тул орон сууц, авто зогсоолыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан.
Үүнд: С. нь 2002 онд нэхэмжлэгч Ё.*******ын охин Н.тэй танилцан дотноссон ба мөн ондоо С. БНСУ-руу ажиллахаар явж, 2003 онд С. тухайн үед амьдарч байсан орон сууцыг барьцаалан зээл авч, Н.Сэлэнгийг Солонгос руу татсан. 200 онд тэд Монголд буцаж ирээд 200******* онд гэрлэлтээ батлуулж, 20 онд тэдний дундаас охин Г.Ану төрсөн.
200 оноос С., Н. нар Н.Сэлэнгийн төрсөн ах Н.тай хамтран БНХАУ-аас гэр ахуйн тавилга оруулж ирж зарах бизнес эрхэлж эхэлсэн бөгөөд яваандаа энэ бизнес өргөжиж Эх Монгол групп ХХК-ийг Н.ын нэр дээр байгуулан тус компани нь Сохо мебель ХХК гэх олонд нэртэй компани болтлоо өргөжсөн. Тус компанийн ерөнхий захирлаас Н., гүйцэтгэх захирлаар Н., С. менежерээр ажиллаж байсан.
Сайн ажиллаж байгаа хувь нэмрийг үнэлж, Н. захиралтай Эх Монгол групп ХХК-аас маргаан бүхий Хан-Уул дүүрэг, -р хороо, Үлйдвэр /7040/, зайсан гудамж, 2*******-р байр, тоот хаягт байрлах, 3*******,4м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууц болон энэ орон сууцны В давхарт байрлах, 8, 9 тоот хоёр дулаан зогсоолыг С.Гантулгын гэр бүлд өгсөн. С.Гантулгын эх Ж. нь Н., С. нарын охин Г.Ануг төрсөн цагаас нь эхэлж, харж хандаж байгаад 20******* онд тархинд цус харван өнөөдрийг хүртэл хэвтрийн байдалтай байгаа бөгөөд уг байранд Г.Ану, С., Ж. нар амьдарч байна. Ээж Ж.ийг цус харваснаас хойш Н. сална гэж охин бид хоёрыг хаяад явсан. Эх мОнгол групп ХХК, Сохо мебель ХХК-д менежерээр ажиллаж байх хугацаанд Н. гүйцэтгэх захирал байсан тул надад цалин олголгүй өөрөө захиран зарцуулдаг байсан. Н. гэр бүлийн дундын эд хөрөнгийг дур мэдэн ээжийнхээ нэр дээр шилжүүлчихээд эх Ё.******* нь орон сууц, авто зогсоолыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Гэрч Н. шүүхэд мэдүүлэхдээ: Ё.******* нь миний ээж юм. Хан-Уул дүүрэг, -р хороо, Зайсангийн гудамж, *******-0 тоот 4 өрөө байр, , тоот авто зогсоолыг би өөрөө Алтай констракшн компаниас худалдаж авсан. 202 оны 0 дугаар сарын *******-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээгээр уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг Н. гэж дүүгийнхээ нэр дээр шилжүүлсний учир нь Банкны зээлд хамрагдах гээд үнийн дүнг өсгөж д шилжүүлж өгсөн, эгийн зээл бүтээгүй тул буцааж авсан. Би өөрөө компанийнхаа нэр дээр байраа буцааж аваад барьцаанд Капитрон банканд тавьсан: Компанийн эргэлтийн хөрөнгө, мөнгө хэрэгтэй байсан учраас үнийн дүнг өсгөх шаардлагатай болсон. Дангаараа банк бол 0 хувиас доош үнэлдэг. Компанийн эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байсан учраас 300 000 000 төгрөгөөр э руу бэлэглэлийн гэрээ хийсэн. э дээр зээл судлагдаад нэлээд урт хугацаатай судлагдаад гарахгүй болсон учраас буцаагаад авсан. Буцааж авахдаа нотариат дээр хамгийн бага зардал гарах дүнгээр өөр дээрээ буцааж шилжүүлж авсан. Компаниар зээлд хамрагдаж байсан. Компанийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай учраас буцааж авч байгаад зээлд хамруулсан. Капитрон банкнаас 294,000,000 төгрөг билүү 29*******,000,000 төгрөг зээлж авч байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн татвартай холбоотой нэг иргэн дээр хоёроос дээш эд хөрөнгө байвал татвар ногдуулдаг, тийм учраас хамгийн итгэлтэй гэдгээр дүү рүүгээ шилжүүлсэн. Манай ээж өвдөгний үе солиулах хагалгаа, эгч савны хорт хавдартай. Тийм учраас надад өгөх боломж нь байр, авто зогсоолуудыг захиран зарцуулах эрхийг олгож шилжүүлсэн. С. нь манай компанид 0 гаруй жилийн өмнө ажиллаж байсан, менежер байгаагүй, бараа хүргэлтэд явж байсан. , ******* нар гэр бүл, энэ 2 танай компанид ажиллаж байх хугацаанд компанийг хөл дээр нь босгож өндийлгөсөн, сайн ажиллаа гэж урамшуулж 0 тоот үл хөдлөх эд хөрөнгийг эдний гэр бүлд шагнал урамшууллаар өгсөн зүйл байхгүй. С. ажиллаж байх хугацаанд цалинг нь өөрт нь олгодог байсан. Нэгдүгээрт Н.э бол миний төрсөн дүү. Хоёрдугаарт энэ хоёрт байр авах боломж байхгүй. Тийм учраас байрныхаа төлбөрийг төлөөд байж л байсан. Түр хугацаанд амьдруулж байсан. Н.Нарантуяа гэх хүнийг танина. Манай компанид ажиллаж байсан, агуулахын нярав хийж байсан. Н.Нарантуяа нь маргаан бүхий байр, зогсоолуудын талаар мэдэхгүй, энэ хүн чинь агуулахын нярав. Би өөрөө энэ байрыг аваад хэнд өгч байгаа, бизнесийн зээл, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор өгч байгаа учраас үүнийг манай компанийн бусад ажилчид мэдэхгүй.
Би тайлагнах шаардлагагүй, тэр хүн мэдэхгүй. 0 тоот орон сууц, авто зогсоолуудыг Н., түүний гэр бүлд өгч байгаа талаар шийдвэр гаргаж байгаагүй. С., Н. нар нь гэр бүлийн хүмүүс. Н. одоо манай компанид ажилладаггүй. цалингаа тухайн үед авч байсан. Яагаад өнөөдөр цалин хөлсний асуудал яриад байгааг гайхаж байна. 2, 3 жилийн өмнөх асуудлыг ярьж байна. Авч байгаагүй бол тухайн үедээ асуудлаа ярихгүй яасан юм бэ. Цалингаа бэлнээр өгдөг байсан. Үений асуудал бол хагалгааны заалттай олон жил болж байна. Нас өндөр учраас эртхэн оруулах нь зүйтэй. Мөн манай эгч бас савны хорт хавдартай, эмчилгээнд хөрөнгийн шаардлага хэрэгтэй. Надад өгч болох зүйл гэвэл би анхнаасаа уг байрыг авсан учраас тэр байрыг захиран зарцуулах эрхийг ээж рүүгээ шилжүүлсэн байгаа. С.д компанид олон жил ажилласан гээд үл хөдлөх эд хөрөнгүүдээр шагнаж байсан зүйл байхгүй, тэгж ойлгож болохгүй гэжээ.
4.Гэрч Н.Нарантуяа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Би С.Гантулгын хамаатны эгч. Би Эх Монгол групп ХХК-д 20******* оноос 2023 оны 07 дугаар сар хүртэл аж ахуйн нярав болон хангамжийн нярваар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед Гүйцэтгэх захирал нь Н.э, ерөнхий захирал нь Н.а гэж хүн байсан. С.Гантулгын хэлж байгаа үнэн. Намайг ажиллаж байх үед С. тэр байранд орж байсан. С. тэнд борлуулалтын менежер ажилладаг байсан.
Сохо мебель ХХК-д ирсэн бүх бараа материалыг хүлээж авч, гадагш нь хүргэлтэд явуулдаг байсан хүн юм. С. маш сайн ажиллаж байсан, өглөө, орой, цаг наргүй ажил хийдэг. Урьд нь энэ хоёр *******-р хороололд хадам ээжийндээ амьдарч байсан. Тэндээсээ нүүгээд тэр байранд орж байсан. Бидэнд байр өгсөн гээд нүүж байсан. С. ажиллаж байх үед уг компани Монгол улсад Сохо мебель гэж хүн бүр мэддэг болтлоо өсөж дэвжсэн компани болсон. Урьд нь Мишээл экспод байхад ажиллаж байсан. Тэр үед *******, 7 лангуу ажиллуулдаг байсан. ажилд ороод их өсөж дэвжсэн, би тэгж хардаг. Би цалингаа гарын үсэг зураад бэлнээр авдаг байсан. Би 20******* онд ажилд ороход С. ажиллаж байсан. Би олон харж байсан. Кассын нярвын өрөөнд орж авдаг байсан, нэг нэгээрээ ороод цалингаа авахад С.Гантулгын нэр дээр Н.э гэж гарын үсэг зурсан, цалинг нь авчихсан байдаг байсан. Бас нэг удаа н.Уянга гэж хүн гарын үсэг зураад цалинг нь авчихсан байсан. Би хараад гайхаж байсан. С.ас би чиний цалинг ингээд авчихсан байна шд ээ гэхэд яах вэ, угаасаа эд нар авчихдаг гэж хэлж байсан. Би эгчтэйгээ хамт С.Гантулгынд очиж байхад морин хуурыг Н.а захирал өгсөн гэж С.Гантулгын хадам ээж нь надад хэлж байсан, түүнээс биш найранд очиж байгаагүй. С.Гантулгын эхнэр нь С.Гантулгын ээжийг харвасан өдөр хувцсаа аваад явсан. Хадам ээж нь надад уйлаад ярьж байсан. С. өвчтэй ээжийгээ жил асарч байгаа. С.д байр өгсөн гэсэн шийдвэр харж байгаагүй ч С. болон хадам ээжийнх нь амнаас сонссон. Шинэ байранд орсон өдрийнхөө маргааш нь бид нарыг гэртээ урьсан. Би өөрийнхөө төрөл садан болох хүмүүстэй нь гэрт нь очиж байсан. Шинэ жилээр шилдэг ажилтандаа байр өгч байгаагүй. Тавилга өгч байсан гэжээ.
.Зохигчдоос гаргаж өгсөн нотлох баримтууд,
-нэхэмжлэгчээс: /хх-/ нэхэмжлэл, /хх-2-3/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-4/ Ё.*******аас Б.аас олгосон итгэмжлэл, /хх--*******/ Эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-27/ хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /хх-4*******/ Ё.*******ын гадаад паспортын хуулбар, /хх-47-2/ эрүүл мэндийн тодорхойлолт, Интермед эмнэлэг-ийн шинжилгээний баримтууд зэргийг гаргаж өгсөн.
-хариуцагчаас: /хх-3-4/ шүүхэд гаргасан хариу тайлбар, /хх-/ С.ас Б.д олгосон итгэмжлэл, /хх-*******/ С., Н. нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, /хх-7/ ӨЭМТ-ийн тодорхойлолт, /хх-8/ Г.Анугийн төрсний бүртгэлийн лавлагаа, /хх-*******/ Ерөнхий боловсролын Кингс кидс сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, /хх-20-2/ С.Гантулгын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, /хх-23/ Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтрийн хуулбар, /хх-24-2, 3-34/ хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /хх-3/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл зэрэг баримтыг гаргаж өгсөн.
-шүүхийн журмаар: /хх-24-**************/ хариуцагчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-220*******0*******30 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг гаргуулсан, /хх-43-44/ хариуцагч талын 202 оны 0-р сарын 3-ны өдөр Эх монгол групп ХХК-аас олгосон өргөмжлөлд үзлэг хийж, хэрэгт бэхжүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Иймд Хан-Уул дүүрэг, -р хороо, Үйлдвэр /7040/, зайсан гудамж, 2*******-р байр, тоот хаягт байрлах, 3*******,4м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууц болон энэ орон сууцны В давхарт байрлах, 8 тоот хаягт байрлах, 8м.кв талбай бүхий, дулаан зогсоолыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэж нэхэмжилснийг,
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Хан-Уул дүүрэг, -р хороо, Үлйдвэр /7040/, зайсан гудамж, 2*******-р байр, тоот хаягт байрлах, 3*******,4м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууц болон энэ орон сууцны В давхарт байрлах, 8, 9 тоот хоёр дулаан зогсоолыг Н. бид хоёрыг Эх Монгол групп ХХК-д сайн ажиллаж, бизнес босголцсон гэх шалтгаанаар Н. өгсөн, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тайлбарлаж, маргав.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4..Ё.******* нь 2024 оны 0-р сарын 04-ний өдөр Хан-Уул дүүрэг, -р хороо, Үлйдвэр /7040/, зайсан гудамж, 2*******-р байр, тоот хаягт байрлах, 3*******,4м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууц болон энэ орон сууцны В давхарт байрлах, 8 тоот хаягт байршилтай, 8м.кв талбай бүхий дулаан зогсоолыг тус тус өөрийн нэр дээр бүртгүүлж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан,
4.2.С., Н. нар 200******* оны *******-р сарын 7-ны өдөр №*******0 дугаарт гэрлэлтээ батлуулсан,
4.3.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсноор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 202 оны 07-р сарын 03-ны өдрийн №00*******89 дугаар тэмдэглэлээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон, тус шүүхэд нэхэмжлэгчийн шаардлага бүхийн эд хөрөнгийн маргаанаас гадна гэрлэлтийн маргаан хянагдаж байгаа бөгөөд тухайн эд хөрөнгийн талаар үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэж талууд тайлбарлаж байх тул энэ хэргийг нэгтгэх, тусгаарлах, өөр хэргийг шийдвэрлэхээс өмнө хэргийн түдгэлзүүлэх зэрэг үндэслэл тогтоогдоогүй,
4.4.С.Гантулгын Нийгмийн даатгалын дэвтрийн бичилт,
-Гэрч Н.а, Н.Нарантуяа нарын мэдүүлэг,
-202 оны 0-р сарын 3-ны өдөр хийсэн Эх Монгол групп ХХК-ийн Өргөмжлөл-д хийсэн үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбар зэргээр С. нь 200 оны 03-р сарын 0-ны өдрөөс 203 оны -р сарын 30-ны өдөр хүртэл Эх Монгол групп ХХК-д ажилласан,
4..Хариуцагч С. нь Эх Монгол групп ХХК-д ажиллаж байх хугацаанд маргаан бүхий оорон сууц, дулаан зогсоолыг компанийн ерөнхий захирал Н. гэр бүлд нь сайн ажилласны улмаас өгсөн гэр бүлийн дундын хөрөнгө гэж тайлбарласан,
4.*******.Гэрч Н.агийн маргаан бүхий орон сууцыг С. болон түүний гэр бүлд өгсөн зүйл байхгүй. С.д цалинг нь тухай бүрт нь өгдөг байсан гэх мэдүүлэг,
4.7.Гэрч Н.Нарантуяагийн маргаан бүхий байрыг С.д Н. захирал өгсөн гэж ярьж байсан боловч бичгээр гарсан шийдвэр зэргийг харж байгаагүй. гэх мэдүүлэг өгсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо.
.Талууд маргааны зүйл нь нэхэмжлэгч Ё.*******ын өмчлөлийн, улсын бүртгэл бүхий Хан-Уул дүүрэг, -р хороо, Үйлдвэр /7040/, зайсан гудамж, 2*******-р байр, тоот хаягт байрлах, 3*******,4м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууц болон энэ орон сууцны В давхарт байрлах, 8 тоот хаягт байрлах, 8м.кв талбай бүхий, дулаан зогсоол зэрэг нь хариуцагч С.Гантулгын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө эсэх, Ё.*******ын өмчлөл хууль ёсны эсэх талаар байна. Харин тоот 4 өрөө орон сууц, 8 тоот дулаан зогсоолын өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээг Ё.*******ын нэр дээр гарсан байдал, Эх Монгол групп ХХК-ийн үйл ажиллагаа, ажил, албан тушаал, хөрөнгийг Алтай констракшн ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр авсан, гаас рүү, эс руу, эс ******* рүү худалдсан, шилжүүлсэн зэрэг бусад талаар маргаагүй байна.
*******.Иргэний хуулийн 0******* дугаар зүйлийн 0*******.-д зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь уг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагч эд хөрөнгийг эзэмшиж байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн байх учиртай.
7.2024 оны 0-р сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Ё.*******ын нэр дээр Хан-Уул дүүрэг, -р хороо, Үйлдвэр /7040/, зайсан гудамж, 2*******-р байр, тоот хаягт байрлах, 3*******,4м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны эрхийн Улсын бүртгэлийн Ү-220*******0*******30 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, -р хороо, Үлйдвэр /7040/, зайсан гудамж, 2*******-р байр, В давхар, 8 тоот хаягт байрлах, эрхийн Улсын бүртгэлийн Ү-220*******0240******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус гарсан байна.
Иргэний хуулийн 83 дугаар зүйлд зааснаар Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно. Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан боловч хариуцагч С. нь орон сууц, авто зогсоолыг өмчлөх, ашиглах эрхтэй болохоо нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Нөгөөтэйгүүр гэрч Н.агийн маргаан бүхий орон сууцыг С. болон түүний гэр бүлд өгсөн зүйл байхгүй гэх мэдүүлэг, гэрч Н.Нарантуяагийн маргаан бүхий байрыг С.д Н. захирал өгсөн гэж ярьж байсан боловч бичгээр гарсан шийдвэр зэргийг харж байгаагүй гэх мэдүүлгээр хариуцагч С.Гантулгын гаргасан Эх Монгол групп ХХК-аас манай гэр бүлийг сайн ажилласан, бизнесс босголцсон гэх шалтгаанаар уг байр, авто зогсоолыг өгсөн тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 38 дугаар зүйлийн 38.-д зааснаар нотлогоогүй, тус шүүхэд нэхэмжлэгчийн шаардлага бүхийн эд хөрөнгийн маргаанаас гадна гэрлэлтийн маргаан хянагдаж байгаа бөгөөд тухайн эд хөрөнгийн талаар үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэж талууд тайлбарлаж байх тул энэ хэргийг нэгтгэх, тусгаарлах, өөр хэргийг шийдвэрлэхээс өмнө хэргийн түдгэлзүүлэх зэрэг үндэслэл тогтоогдоогүй.
Хавтас хэргийн 28, 30, 32-33, дүгээр талд авагдсан Улсын бүртгэлийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл /20******* оны 0 дүгээр сарын 04-ний өдөр /, Улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, Алтай констракшн ХХК-тэй байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн хэлбэр, Засаг даргын тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зэргээс үзэхэд хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Түүнчлэн Бэлэглэлийн хэд хэдэн удаангийн гэрээгээр хөрөнгө д шилжсэн үйл баримтыг үндэслэл хөрөнгийг Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх бус тухайн цаг үед нэр бүхий хүний хуваарьт хөрөнгө байна. Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.-д заасны дагуу гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал бол гэр бүлийн хөрөнгөд тооцдог ба баримтаар хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.-д зааснаар Гэр бүлийн гишүүний хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна.
Гэрч Н. болон хэрэгт авагдсан баримтууд, бэлэглэлийн гэрээ, хөрөнгө шилжүүлсэн зорилго, үнийн дүн, хэмжээ, татвар төлсөн байдал зэргээс дүгнэхэд маргаан бүхий хөрөнгийг бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үндэслэлгүй.
Иймд Ё.*******ын өмчлөлийг хууль бус гэж үзэх, хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул С.Гантулгыг маргаан бүхий, Хан-Уул дүүрэг, -р хороо, Үйлдвэр /7040/, зайсан гудамж, 2*******-р байр, тоот хаягт байрлах, 3*******,4м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууц болон энэ орон сууцны В давхарт байрлах, 8 тоот хаягт байрлах, 8м.кв талбай бүхий, дулаан зогсоолын өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн ашиглаж эзэмшиж байгаа байдал хууль бус байна.
9.Иргэний хуулийн 0*******.-д өмчлөх эрх гэдэгт өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрхийг өөртөө агуулдаг бөгөөд энэхүү эрх нь бусдын хууль бус эзэмшил, хэрэглээ, ашиглалтын аливаа хэлбэрээр зөрчигдсөн тохиолдолд өмчлөгч өөрийн өмчлөх эрхээ шүүхээр хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах үндэслэл болно. Энэ хүрээнд /0*******.2/ зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах буюу өмчлөх эрхийг нь хэрэгжүүлэхэд саад болж буй аливаа үйлдлийг зогсоолгохоор шаардах эрхтэй, 0*******.3-т хэрэв өмчлөгчийн эрх дээрх шаардлага гаргаснаас хойш зөрчигдсөн хэвээр байвал тэрбээр өөрийн эрхийг шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хамгаалуулах эрхтэй гэж тус тус заасан.
0.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.-д зааснаар Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна.
- дугаар зүйлийн .-д зааснаар Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8..-д заасан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл эд хөрөнгө өмчлөх эрхийн төрөл ба өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.
- дугаар зүйлийн .3-д зааснаар Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн .-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно. Гэрчилгээний мэдээллийг төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглан авч болно.
-мөн хуулийн 2 дугаар зүйл 2.-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж бүртгүүлэхээр энэ хуульд заасан журмын дагуу мэдүүлэг гаргаж болно. 2.3-д зааснаар Эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээд энэ хуулийн 2.2-т заасны дагуу бүртгүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 04.2-т заасны дагуу өмчлөх эрхийг олж авна. 2.-д зааснаар Эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээд бүртгүүлснээс хойш Иргэний хуулийн 04.2-т заасан хугацаа өнгөрсөн бол бүртгүүлсэн этгээдийн хүсэлтээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг бүртгэнэ гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Ё.******* нь маргаан бүхий эд хөрөнгүүдийг 2024 оны 0-р сарын 04-ний өдөр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх тул түүнийг хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.
*******.Иймд хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд Хан-Уул дүүрэг, -р хороо, Үйлдвэр /7040/, зайсан гудамж, 2*******-р байр, тоот хаягт байрлах, 3*******,4м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны эрхийн Улсын бүртгэлийн Ү-220*******0*******30 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, -р хороо, Үлйдвэр /7040/, зайсан гудамж, 2*******-р байр, В давхар, 8 тоот хаягт байрлах, эрхийн Улсын бүртгэлийн Ү-220*******0240******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус чөлөөлөхийг хариуцагч С.д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0., ******* дугаар зүйлийн *******.-т заасныг баримтлан нэхэмжлэл хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Иргэний хуулийн 0******* дугаар зүйлийн 0*******.-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаж, Хан-Уул дүүрэг, -р хороо, Үйлдвэр /7040/, зайсан гудамж, 2*******-р байр, тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, эрхийн Улсын бүртгэлийн Ү-220*******0*******30 дугаартай, 3*******,4 м.кв талбайтай, 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн Улсын бүртгэлийн Ү-220*******0240******* дугаартай, авто зогсоолын зориулалттай, Хан-Уул дүүрэг, -р хороо, Үйлдвэр /7040/, зайсан гудамж, 2*******-р байр, В давхар, 8 тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч С.Гантулгын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0., ******* дугаар зүйлийн *******.-т заасныг баримтлан нэхэмжлэл хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.3, *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН
20