2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 192/шш2025/08589

 

 

 

 

 

 

 

 

2025 10 27 192/ШШ2025/08589

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,,-д холбогдох,

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч гийн нэхэмжлэлтэй нэхэмжлэгч д холбогдох 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №0461 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгч д холбогдуулан 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №0461 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч болон хариуцагч нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... манай ээж нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гээс байр худалдаж авсан байгаа. Тэр байрандаа өнөөдрийг хүртэл орж чадаагүй байгаа. Шалтгаан нь энэ байрыг одоо хүртэл суллаж өгөхгүй байгаа. Худалдаж авсан байрандаа одоо хүртэл орж чадаагүй байгаа учраас албадан гаргаж өгөөч ээ гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэв. Хариуцагч энэ байрнаас гарахгүй, энэ байр бид нарын байр гэсэн байр суурьтайгаар өнөөдрийг хүртэл явж байгаа. Шүүхээр жил гаран явж байна. Хоёр жил гаран байрандаа орж чадахгүй өдий хүртэл явж байгаа, орон сууц албадан чөлөөлүүлж өгнө үү ... гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хариуцагчийн зүгээс ын нэхэмжлэлд удаа дараа хариу тайлбартаа өгсөн байгаа. Нэхэмжлэлийг бол хүлээн зөвшөөрдөггүй, худалдах, худалдан авах гэрээний өмч байна зөвхөн Лхагвасүрэнгийн өмч биш, Лхагвасүрэнгийн эхнэр болон түүний хүүхдүүдийн өмч байгаа. Тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг тухайн үед нотариатаар байгуулахдаа Наранбат гэдэг хүнээс итгэмжлэл аваад өөрийнхөө өмчийг бусдад худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг. Тухайн байрнаас албадан гаргах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй учраас сөрөг нэхэмжлэл гаргаж аас нийт 196,000,000 төгрөг зээлсэн байхад уг зээлээ төлж чадахгүй тухайн үед банкнаас зээл авах гэж тай банк санхүүгийн байгууллагаас зээл хүсээд тухайн үед зээлийг чөлөөлүүлэхийн тулд аас хамгийн анх 66,000,000 төгрөг авсан байдаг. Үүнээс хойш зээл хөөцөлдөж Э.Наранбат гэдэг хүнд уг байрыг шилжүүлээд өөрийнхөө өмчийг шилжүүлээд Э.Наранбаттай хамт нь банкнаас зээл гаргаад өгье зээлүүлсэн мөнгөө хүүтэй нь авах үүднээс гуравдагч этгээдээр оролцож байгаа Э.Наранбат гэдэг хүн рүү шилжүүлээд хууль зөрчиж Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл хийж шилжүүлээд дараа нь Э.Наранбат гэдэг хүн өөрийн оруулсан ямар нэгэн мөнгө цаас байхгүй учраас уг байрыг буцаагаад өөрөө жинхэнэ эзэн нь учраас өөрийн байраа буцаагаад итгэмжлэлээр аваад хавтаст хэрэгт байгаа 200,000,000 төгрөгийг зээлийн хүүтэй нь өгнө гэж нотариатаар орж 2 хэлцэл хийсэн байдаг. 200,000,000 төгрөгийг зээлүүлсэн өдрөө нотариатаар орж худалдах, худалдан авах гэрээг нэг өдөр хийсэн байдаг. Худалдах, худалдан авах хүчин төгөлдөр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү, үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хууль бус өмчлөлийн байрнаас албадан даалгуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Наранбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Э.Наранбат миний бие 2023 оны 04 дүгээр сарын дундуур гийн хамтран зээлдэгчээр оролцоод өгөөч гэсэн хүсэлтийг дагуу зээл судлуулах зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тухайн маргааны эд зүйл болох орон сууцыг өөрийн нэр рүү шилжүүлсэн. Банк санхүүгийн байгууллагад тавигдаж байгаа шаардлагынх нь дагуу чиний нэр дээр шилжүүлье гэсэн хүсэлтийн дагуу миний нэр дээр гэрчилгээг гаргаад зээл гарахаа больсон гэсэн мэдээллийг бол надад өгсөн. Түүний дараа Хаан банк болон Банк бус санхүүгийн байгууллагад хандсан. Энэ хоёрт хандаад татгалзсан хариу сонссон учраас 2023 оны 05 дугаар сарын дундаас итгэмжлэл хийлгэж аваад явсан байгаа. 7 хоногийн хугацаанд маргаан бүхий байр нь миний нэр дээр байсан. Албан ёсоор миний өмчлөлд байсан гэхээсээ зээлд хамрагдах зорилгоор гийн нөхөр буюу талийгаач Ганхүүгээс нэг ёсондоо над руу худалдах, худалдан авах гэрээний дагуу нэр шилжээд буцаад гийн итгэмжлэлийн дагуу өөр хүнээс зээл авахаар болчихлоо хамтран зээлдэгч шаардлагагүй гэсний дагуу итгэмжлэл хийлгэж явуулсан. Тухайн эд хөрөнгөд ямар нэгэн миний оролцоотой өмчлөл биш, зөвхөн зээлд хамрагдах зорилгоор миний нэр дээр шилжүүлсэн ... гэв.

 

5. Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол, 2024.06.12-ны өдрийн 1635 дугаар итгэмжлэл, 2023.05.01-ний өдрийн 0461 дугаар худалдах, худалдан авах гэрээ, 2023.05.01-ний өдрийн 0985 дугаар итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар зэрэг баримтыг ирүүлсэн.

 

6. Хариуцагч: 2025.05.21-ний өдрийн 0330 дугаар итгэмжлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Ш.Ганхүүгийн нас барсны гэрчилгээний хуулбар, Г.Отгонжаргалын төрсний гэрчилгээний хуулбар, Г.Чувомэдийн төрсний гэрчилгээний хуулбар, Г.Одгэрэлийн төрсний гэрчилгээний хуулбар, гийн төрсний гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмэгтэйчүүдийн эдийн шинжилгээний хуудас, Э.Наранбат, нарын мэдээлэл өгөх нь гэх баримт, төрөл садангийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хаан банкны дансны хуулга зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

7. Нэхэмжлэгч талын хүсэлтээр зурваст үзлэг хийх ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан Хан-Уул дүүргийн********************* 11 тоот 102мкв талбайтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэгч д холбогдуулан 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №0461 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... зээл авсан бол өнөөдөр хүү өгсөн юм уу, нэг ч удаа өгөөгүй, зээлсэн гэсэн нотлох баримт хаана байна. Худалдах, худалдан авах гэрээ нотариатаар орж байгаа, бид нар хуулийнхаа татвар төлөх ёстой. Төлж чадахгүй байна гэхээр чинь 196,000,000 төгрөгийг танайд өгөөд 4,000,000 төгрөгийг үндсэн татварт төлсөн, байрандаа оръё гэхээр хөөдөг ... гэж,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ: ... Хувь хүн орлого олох зорилгоор зээлийн гэрээний хүүг хориглосон хууль гарсан. Тэгээд зээлийн гэрээг нотариатаар хийхгүй, гар бичмэл 200,000,000 төгрөгөөр тохиролцсон он сар, өдөртэй, гарын үсэг зурсан байдаг ... гэж тайлбарласан.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэж, хариуцагч ... орон сууцыг худалдаагүй, харин зээлсэн мөнгөнийхөө барьцаанд өөрийнхөө нэр дээрээ шилжүүлж авсан ... гэж маргасан.

 

5.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Наранбат нь хариуцагч д 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр олгосон итгэмжлэлдээ ... улсын бүртгэлийн дугаартай, 001061714 тоот гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн********************* 11 тоот 2 өрөө орон сууц, автомашины зогсоолыг худалдах, зээлийн, банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлээр худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах зэрэг бүрэн эрхийг олгож, итгэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай олгосон гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч тай 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан байна. /хх-ийн 8-9/

 

5.3. Энэхүү гэрээнд зааснаар улсын бүртгэлийн дугаартай, 001061714 тоот гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн********************* 11 тоот 102 мкв талбайтай орон сууц, талбайтай авто зогсоолын хамт 200,000,000 төгрөгөөр худалдах, төлбөрийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр худалдагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн өгч тооцоо дууссан, төлбөрийг бүрэн төлж дууссан, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэж тус тус харилцан тохиролцжээ. /хх-ийн 8/

 

5.4. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.Мэнджаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Наранбат нарын хооронд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээгээр Э.Наранбат нь Хан-Уул дүүргийн********************* 11 тоот 2 өрөө орон сууц, автомашины зогсоолыг д худалдах буюу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй, харин нь орон сууцны үнэ 200,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

 

6. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд нэг талаас Э.Наранбатыг төлөөлж , нөгөө талаас нар гарын үсэг зурж гэрээ байгуулсан, одоо тухайн орон сууцанд хариуцагч оршин сууж байгаа талаар талууд маргаагүй.

 

6.1. Харин нэхэмжлэгч нь орон сууц, авто зогсоолын үнэ 200,000,000 төгрөгийг бүрэн төлж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан тул орон сууцнаас г албадан чөлөөлүүлнэ гэж, хариуцагч нь орон сууцыг худалдах худалдан авах зорилготой байгаагүй, орон сууцаа 200,000,000 төгрөгийн зээлийн барьцаа хөрөнгө болгох зорилготой ын нэр дээр түр хугацаатай шилжүүлж өгсөн, дансаар 196,000,000 төгрөг шилжүүлж авсан, 4,000,000 төгрөгийг аваагүй байгаа гэж тайлбарлан маргасан.

 

7. Маргаан бүхий орон сууцыг Ш.Ганхүү нь 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр 50,000,000 төгрөгөөр Э.Наранбатад худалдсан, Э.Наранбат нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр д итгэмжлэл олгон өөрийн өмчлөлийн орон сууцаа 200,000,000 төгрөгөөр д худалдсан гэх үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 101, 106, 8, 9/

 

8. Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар орон сууцны төлбөрийг гийн Хаан банкны дансанд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 95,000,000 төгрөгийг байрны мөнгө гэж, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 31,000,000 төгрөгийг байрны мөнгө гэж, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 70,000,000 төгрөгийг байрны мөнгө гэж нийт 196,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Харин 4,000,000 төгрөгийг Татварын ерөнхий газрын дансанд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татвар төлсөн байна. /хх-ийн 108, 131/

 

8.1. Улмаар нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн********************* 11 тоот 102 мкв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 10/

 

8.2. Харин хариуцагч нь Хан-Уул дүүргийн********************* 11 тоот 102 мкв талбайтай орон сууцны өмчлөгч эсхүл уг орон сууцыг эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсонгүй.

 

9. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.

 

10. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцнаа хариуцагч гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

11. Иймд хариуцагч гийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн********************* 11 тоот 102 мкв талбайтай орон сууцыг чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

12. Хариуцагч нь нэхэмжлэгч д холбогдуулан 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №0461 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

13. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилготой байсан нэхэмжлэгч нь 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа болгон орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэж тайлбарласныг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... зээлийн гэрээ байгуулаагүй ... зээлийн гэрээ хаана байна ... зээлсэн бол өнөөдөр хүү өгсөн юм уу, нэг ч удаа өгөөгүй, ... сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргасан.

 

14. Маргаан бүхий орон сууцыг Ш.Ганхүү нь 2017 оны 8 дугаар сарын 10-нд худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан, худалдан авсан орон сууцаа Ними банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авч байсан, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Э.Наранбатад худалдсан, Э.Наранбат нь 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр д орон сууцыг худалдсан, тухайн орон сууцанд Ш.Ганхүү, нар нь гурван хүүхдийн хамт амьдарч байгаад Ш.Ганхүү нь 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нас барсан, одоо тухайн орон сууцанд хүүхдүүдийн хамт амьдарч байгаа гэх баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 64-67, 114-115/

 

15. Нэхэмжлэгч Ш.Мэнджаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Наранбатын олгосон итгэмжлэлийн дагуу нар нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №0461 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, Ш.Мэнджаргал нь орон сууцны үнийг төлж өмчлөх эрхтэй болсон.

 

16. Харин нэхэмжлэгч Ш.Мэнджаргал болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээг халхавчлах зорилгоор орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.

 

16.1. Түүнчлэн нэхэмжлэгч Ш.Мэнджаргалаас хариуцагч д 2023 оны 5 дугаар сарын 01 болон 02-ны өдрүүдэд дансаар нийт 196,000,000 төгрөгийг байрны мөнгө гэх гүйлгээний утгатай шилжүүлж байсныг зээлийн мөнгөн хөрөнгө байсан гэж үзэх үндэслэлгүй, мөн нь зээлж авсан гэх 196,000,000 төгрөгөөс тухай бүр, тодорхой хэмжээний мөнгийг, тохирсон хугацаанд Ш.Мэнджаргалд буцаан өгч байсан болох нь хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсонгүй.

 

16.2. Өөрөөр хэлбэл 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №0461 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг өөр хэлцлийг буюу 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

17. Иймд нэхэмжлэгч д холбогдуулан 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №0461 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

18. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

19. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа урьдчилан төлсөн 1,157,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар нэхэмжлэгч Найржаргалын Мэнджаргалын өмчлөлийн Хан-Уул дүүргийн********************* 11 тоот 102мкв талбайтай орон сууцыг хариуцагч хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар нэхэмжлэгч д холбогдуулан гаргасан 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №0461 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа урьдчилан төлсөн 1,157,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ