Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 428

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат ҮД:03-46,

шүүгдэгч Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ..., улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд:

1. Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

3. Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,

4. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн Г.Г

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 4109 дугаартай 105/2017/0607/Э индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн-Алтан-Өлгийн задгайд оршин суух Г.Батжаргалын байшинд нэвтэрч зурагт, хөөрөг, зөөврийн компьютер, савхин хүрэм, интернэтийн төхөөрөмж хулгайлсан гэмт хэрэгт,

Давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчний 1-3 тоотод оршин суух М.Энхбаярын гэрээс мөнгө аяга, гар утас, зөөврийн комьпютер, монетон бөгж, хувцас зэрэг эд зүйл хулгайлсан  хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: Тухайн үед Хишигбаяр, түүний эхнэр Энхбаясгалан, Энхбаясгалангийн найз Ану бид хэд Анугийн найз Гэрлээгийн гэрт очиж архи уусан. Дөрвүүлээ гарч явж байхад энэ айл рүү Хишигбаяр оръё гэсэн. Тэр айл руу орж 42 инчийн зурагт, компьютер, процессор, зэрэг авсан. Тухайн зүйлийг нэг хүн авч явах боломжгүй. Тухайн орой Хишигбаяр, түүний эхнэр, Ану нар ломбарданд 200.000 төгрөгөөр тавьсан. Уг нь бичлэг байх ёстой. Би ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Дараагийн үйлдэл Хишигбаяр бид хоёр цуг явж байгаад орсон. Тухайн үед хэргийн газарт Хишигбаярын хурууны хээ байсан. Бид хоёр хоорондоо ярилцаж, би хэргийг хүлээх болж, эрүүгийн төлөөлөгчтэй хэлж Хишигбаярыг уг хэрэгт хамааралгүй болгосон. Би мөнгөн аяга, компьютерийн дэлгэц авсан. Тухайн үед монет бөгж байгаагүй. Мөнгөн аяга нь ломбарданд тавьсан. Компьтерийн дэлгэц нь Хишигбаярын гэрт байсан. Тэгээд цагдаад баригдсан юм гэв.

Талуудын хүсэлтээр  хавтас  хэргээс:

     Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Батжаргалын: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний хооронд хөдөө Төв аймаг руу яваад ирсэн. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ойролцоогоор 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22-р хороо, Зүүн-Алтан Өлгийн задгай тоот гэртээ ирэхэд хашааны хаалга түгжээтэй, урагш харсан байшингийн зүүн талын цонхны поорчиг хагарсан байдалтай, байшингийн хаалга түгжээтэй байсан. Тэгээд шууд цагдаад мэдэгдээд цагдаатай хамт гэртээ орсон. Тэгээд гэр лүү ороход хойморт тавиур дээр байсан 42 инчийн “Фунай” маркийн зурагт, тус шүүгээнд байсан алтан нугатай шар өнгийн ширэн даалинтай шар өнгийн манан хөөрөг, эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг суран бүс нийлээд 100.000 төгрөг /эмэгтэйн мөнгөн тоногтой/ Могул брэндийн сурагчийн жижиг хар өнгөтэй зөөврийн комьютер, цагаан өнгийн хавтгай дэлгэцтэй “Асеr” маркийн суурин комьютер /процессор, гар, хулгана, дефузер/ эрэгтэй хүний гуя хүрсэн урттай дотор нь салдаг савхин куртик дотор халаас нь тамхины цогоор түлсэн байгаа, цайвар саарал өнгийн срочкин цамц 10.000 төгрөг, цэнхэр өнгийн баруун суга хэсэгтээ урагдсан нимгэн куртик 50.000 төгрөг, цэнхэр өнгийн чирдэг чемадон 15.000 төгрөг, улаан өнгийн орны бүтээлэг 15.000 төгрөг, Жи-Мобайлын модем, орифилэймийн эрэгтэй үнэртэй ус 50.000 төгрөг үнэлж байна. Эд зүйлээ алдсандаа гомдолтой байна.гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/

         Мөрдөн байцаалтанд хохирогч М.Энхбаярын:..манай гэрээс миний хүүхдийн дизель маркийн бугуйн цаг 250.000 төгрөг, Сони Х терриа С-3 маркийн гар утас 350.000 төгрөгөөр авсан байсан шинэ Очиртой монетон бөгж 8 грамм 350.000 төгрөг, мөнгөн бөгж 2 ширхэг 60.000 төгрөг, суурин ” Дели” маркийн комьпютерийн дэлгэц хуучин 140.000 төгрөг, “Асер” маркийн зөөврийн комьютер 14 инчийн 900.000 төгрөгөөр авч байсан одоо 200.000 төгрөгөөр үнэлж байна. Босс үнэртэй ус 60.000 төгрөг, Hugo үнэртэй ус 60.000 төгрөг, эмэгтэй Босс үнэртэй ус 60.000 төгрөг, Жемми үнэртэй ус 60.000 төгрөг, эмэгтэй хүний нүүрний тос 50.000 төгрөг, хумсны хэрэглэл ком 35.000 төгрөг, эрэгтэй куртик 450.000 төгрөг, эрэгтэй ноолууран цамц 280.000 төгрөг, цахилгаантай ноолууран цамц 160.000 төгрөг, үнэгэн эмэгтэй малгай 150.000 төгрөг, үнэгэн зах 120.000 төгрөг, монетон гинж 160.000 төгрөг, чемодан 180.000 төгрөг,эрэгтэй өвлийн гутал 170.000 төгрөг, үсний сэнс 120.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 120.000 төгрөг, 2 ширхэг зэс аяга 30.000 төгрөг, миний болон манай хүүхдийн хувцаснууд буюу ойролцоогоор 900.000 орчим төгрөгний  үнэ бүхий хувцаснууд алга болсон. Мөнгөн орос мөнгөн ишэн дээрээ сийлбэртэй халбаганы ком 450.000 төгрөг, мөн Скай архи нэг шил 35.000 төгрөг, Эвок нэртэй архи 35.000, могойтой архи 10.000 төгрөг, аяны хутга нэг ширхэг зэргийг алдсан. гэх мэдүүлэг / хх-ийн 80-81-р тал/

         Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Энхбаясгалангийн:...Г.Г манайд амьдраад сар гаран болж байна. Манайд ирэхдээ эхнэрээсээ салсан эцэгтэйгээ маргалдсан гээд ирсэн манайд байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр компьютер цүнхтэй хувцас, мөнгөн аяга авчирсан. Мөнгөн аягаа ломбарданд тавьсан. Г.Г 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаднаас зурагт болон  ээмэг, зүүлт бөгж зэрэг эд зүйлс авчраад зурагтаа ломбарданд тавиад өгөөч би бичиг баримтгүй байна гэхээр нь 100 айлд байдаг ломбарданд миний нэрээр тавьсан. Ломбарданд тавьсан мөнгөө бид нар идэж уугаад дуусгасан. Гэхдээ Г.Г тэр зүйлсийг хулгайнх гэж хэлээгүй. Хишигбаяр надаар дамжуулан  Г.Гтэй танилцсан. Тэр хоёр хамт хулгай хийсэн зүйл байхгүй. Хишигбаяр мэдэлгүй  2 удаа мөнгөн аягыг нь ломбарданд тавьсан. Гэхдээ Хишигбаяр хулгайн зүйл гэдгийг мэдээгүй. Г.Г ахынхаа гэрээс авч ирлээ гэж байсан. Мөнгөн эдлэлийг Г.Г өөрөө авсан, яасныг мэдэхгүй гэх мэдүүлэг /1-р хх-н 85-86-р тал, 2-р хх-н 40-41-р тал/

         Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч А.Баасангийн: ...2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн орой 18 цаг болж байхад 2 эмэгтэй 1 нь жирэмсэн байсан санаж байна. Энхбаясгалан гэх эмэгтэй нь өөрийнхөө бичиг баримтаар 200000 төгрөгөнд 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Тэр зурагтын 14 хоногийн хугацаа нь дуусаад Энхбаясгалан руу 3 удаа ярьсан боловч утас нь холбогдоод очиж авна гээд хүлээлгээд байсан. Тэгээд сүүлдээ утас нь холбогдохоо больчихсон. Тэгээд цагдаа нар ирж хурааж авсан. Хүлээж байгаарай гээд байхаар нь зарахгүй хүлээгээд байсан юм... Зурагт барьцаалсан мөнгө болох 200.000 төгрөг, хүү алдангийн мөнгө болох 36.000 төгрөгөө нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /хх-н 149-р тал/

       Мөрдөн байцаалтанд гэрч Г.Тунгалагийн:...”Эрдэнэ Хаус” ломбарданд 2016 оны  11 дүгээр сарын 30-ны өдөр Хишигбаяр гэх хүн 2 ширхэг мөнгөн аяга 30.000 төгрөгөөр 2 сарын хугацаатай тавиад 2 сарын хугацаа дуусч зарагдсан байна ... гэх мэдүүлэг /2-р хх-н 42-р тал/

       - Г.Хишигбаярын сэжигтнээр өгсөн:  2016 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 11 цагийн орчим найз Г.Г манайд ирээд мөнгөн аяга, компьютерийн дэлгэц, цүнхтэй хувцаснууд авчраад манайд үлдээсэн. Мөнгөн аягаа ломбарданд тавиад өгчих гэсэн бид хоёр хамт яваад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ломбарданд уг мөнгөн аягыг 30.000 төгрөгөнд тавсан. Г.Гт мөнгийг нь өгсөн. Бид хоёр нэг шил архи хувааж уусан. Өчигдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цагдаа нар ирж бид хоёрыг барихдаа компьютерийн дэлгэцийг хураагаад аваад явсан ... гэх мэдүүлэг /1-р хх-н 100-р тал/

-Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 22-23,  60-61, 71-р тал/,

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /25, 76-р тал/,

-Хохирогч Г.Батжаргалд “Фунай” маркын 42 инчийн зурагтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-н 39-р тал/,

- Хохирогч М.Энхбаярт эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 78-р тал/ зэрэг  нотлох баримтуудыг  шинжлэн  судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд Г.Гнь 2  удаа буюу давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлан авсан үйл баримт болсон байна.

          Шүүгдэгч Г.Гнь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн Алтан-Өлгийн задгайд оршин суух Г.Батжаргалын байшинд нэвтэрч зурагт, хөөрөг, зөөврийн компьютер, савхин хүрэм, интернетийн төхөөрөмж хулгайлж 2.670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

          Давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчний 1-3 тоотод оршин суух М.Энхбаярын гэрээс мөнгө аяга, гар утас, зөөврийн компьютер, монетон бөгж, хувцас зэрэг эд зүйл хулгайлж 1.510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь талуудын хүсэлтээр шинжлэн судалсан, хэрэгт авагдсан хохирогч нарын болон гэрчүүдийн  мэдүүлэг, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Г.Г.Гийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Баянзүрх дүүргийн Прокуророос шүүгдэгч Г.Ггэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т ... эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван  жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  ...хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт …үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг  буцаан хэрэглэхгүй гэж хуульчилжээ.

            Шүүгдэгч Г.Г нь давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлан авч байгаа үйлдэл нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд, мөн давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үйлдэгдсэн байна.

            Шүүгдэгч Г.Г.ийн гэм буруугийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг   дээрдүүлэхээр байх тул Прокуророос түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ .

Хохирогч М.Энхбаярт саарал өнгийн цахилгаантай ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн сорочкон цамц 1 ширхэг, ногоон өнгийн даавуун цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн цагаан судалтай цамц 1 ширхэг, хар саарал цамц 1 ширхэг, цэнхэр цамц 1 ширхэг, “Асер” маркийн дэлгэц 1 ширхэг  хүлээлгэн өгсөн  байна. /хх-78-р тал/

Шүүгдэгч Г.Гнь бусдад учруулсан хохиролоо нөхөн төлөөгүй байх тул хохирогч нарт хохирлыг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Г.Г нь 1. Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар,

3. Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,

4. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэргийг Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь урьд нь ял шийтгэл хүлээж байсан болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-н 177-200-р тал/

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3-д...   тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Г нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэргийг Анхны Ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ба уг хугацаанд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд, мөн давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д ...шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Г.Г ийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан хэргийг Анхны Ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ялын зарим болох 6 /зургаан/ сарын хорих ял нэмж нэгтгэн шүүгдэгчийн биеэчлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Г.Г урьд нь 4 удаа санаатай гэмт хэрэг ял үйлдэж шүүхээр  эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч засрал хүмүүжил олоогүй дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул түүний эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад  эдлүүлэх үндэстэй байна.

            Шүүгдэгч Г.Г нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сэжигтнээр 14 хоног, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл нийт нийт 251 хоногийг, мөн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын  27-ны өдрийг хүртэл 21 хоног, нийт 271 хоног цагдан хоригдсон болох нь шүүгчийн захирамж, цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж, шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн  №67 дугаартай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. /1-р хх-н 87-91, 152-р тал, 2-р хх-н 13-15-р тал, 65-66-р тал/

Шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

           Монгол  улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ш овогт Г.Гдавтан үйлдлээр бусдын байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  Г.Гт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Г.Гт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэргийг Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ялын зарим болох 06 /зургаан/ сарын хорих  ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын  хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт   зааснаар шүүгдэгч Г.Гоногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Г.Гцагдан хоригдсон нийт 271 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

           6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй   болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Г 1.770.000 /нэг сая долоон зуун далан мянган/  төгрөгийг гаргуулж хохирогч Гомбын Батжаргалд /РД:НР80110871/ , 1.380.000 /нэг сая гурван наян мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Мандарваагийн Энхбаярт  /РД:ЖЭ62123125/, 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Авирмэдийн Баасанд /РД:ДЮ77090251/ тус тус олгосугай

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Г.Г.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ