Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/36

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор ******* холбогдох 248478 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

шүүгдэгч ******* нь 2023 оны ******* сарын *******-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн 3. дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 0 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 06 сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багаас Хонгор сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэр хүртэл *******- улсын дугаартай Тоуоtа crown маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 40 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,0,0 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 0 /арав/ сарын хугацаанд сар бүр 4,0 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

            ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дүгээр зүйлийн дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг хоёр, эсхүл түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үзэх бөгөөд гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэхээр хууль хэрэглээний практик тогтсон.

            Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 27.0 дугаар зүйлд заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг “давтан” үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр *******- улсын дугаартай Тоуоtа сгоwn 20 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багаас Хонгор сумын дүгээр багийн нутаг дэвсгэр хүртэл замын хөдөлгөөнд оролцсон, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө цаг 40 минутын орчимд Тоёота Кровн маркийн *******- улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ердийн бүрэлдэхүүнээр зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн нэг төрлийн 2 үйлдлийг тус бүрд нь зүйлчилсэн нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдлын хууль зүйн ойлголт, түүнд тавигдах шаардлагыг зөрчиж Эрүүгийн хуулийн буруу хэрэглэснээс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

            Прокуророос шүүгдэгч *******ыг үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дээрх хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэсэн болон няцаасан үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэх заалтыг, 2025 оны 0 дүгээр сарын 2-ний өдрийн 42 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийг тусгаарлах үндэслэл шаардлагыг тус тус ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжин оролцоно гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Прокуророос эрүүгийн 248478 дугаартай хэрэгт 2024 оны 9 сарын 9-ний өдөр №336А дугаартай яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх хэргийг 2024 оны 9 сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж, 2024/ШЦТ/425 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Улмаар шүүгдэгч ******* уг шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх анхан шүүхийн дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч *******ын 2024 оны 8 сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон үйлдлийг, 2024 оны 6 сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон үйлдлээс тусгаарлаж түүний 2024 оны 6 сарын 30-ны өдөр тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон хэргийг 2025 оны 02 сарын 3-ны өдөр хянан хэлэлцэж, 2025/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоол гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлд шүүх Хэргийг тусгаарлаж хэлэлцэх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд энэ зүйлийн .-т “яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол”, .2-т “зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг тусгаарлаж ******* холбогдох хэргийн шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.. гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор *******  дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн нэг төрлийн хоёр удаагийн үйлдлийг тус бүрд нь зүйлчилж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдлын хууль зүйн ойлголт, түүнд тавигдах шаардлагыг зөрчин буруу тайлбарласан. Анхан шатны шүүх нь прокурорын яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг үйлдлийг хассан. Дээрх үйлдлийг хэрхэн хассан талаар шийтгэх тогтоолд огт дурдаагүй. Шийдвэр боловсруулах, журам, заавар болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн үндэслэлийг тавьж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлд зааснаар хэргийг тусгаарлаж хэлэлцэхийг тогтоож өгсөн. Анхан шатны шүүхээс өөрийн санаачилгаар хэргийн тусгаарлаж шийдвэрлэхдээ дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Шүүгдэгч ******* холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийг тусгаарлан хэлэлцэх журмыг зөрчсөн учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Гаргасан гомдлоо дэмжин оролцож байна. Гомдлын агуулгыг тодорхой дурдаж бичсэн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39., 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан эсэргүүцэл, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг шүүгчийн 2025 оны 0 дүгээр сарын 2-ний өдрийн 42 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн дэх хэсгийн .-д заасан үндэслэлээр Эрүүгийн 248478 дугаартай хэргээс шүүгдэгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнийн .40 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт *******- улсын дугаартай Тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх хэргийг тусгаарлаж шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлд зааснаар улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй, зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал хэргийг тусгаарлаж хэлэлцэж болох талаар хуульд тусгайлан зохицуулсан байх ба анхан шатны шүүхээс “Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байна” гэсэн хуульзүйн дүгнэлт хийж шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргээс 2024 оны 08 дугаар сарын 05-06-ны өдрийн үйлдэл холбогдлыг тусгаарлажээ.

Ингэхдээ давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг шүүхэд шилжүүлээгүй атлаа гэм буруутайд тооцсон нь буруу гэх үндэслэлийг анхаарч үзээгүйгээс шүүгдэгч ******* холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргээс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багаас Хонгор сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэр хүртэл *******- дугаар Тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг шийдвэрлэхдээ хожим гарах үр дагавар нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд хэрхэн нөлөөлөх нөхцөл байдлыг тооцоогүй нь Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчимд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иймээс дээд шатны прокурорын “анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн нэг төрлийн 2 үйлдлийг тус бүрд нь зүйлчилсэн нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдлын хуульзүйн ойлголт, түүнд тавигдах шаардлагыг зөрчиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна” гэх, “2025 оны 0 дүгээр сарын 2-ний өдрийн 42 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийг тусгаарлах үндэслэл шаардлагыг тус тус ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна” гэх агуулга бүхий эсэргүүцлийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг тусгаарлаж ******* холбогдох хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг тус тус хүлээн авч,  Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоол болон 2025 оны 0 дүгээр сарын 2-ний өдрийн 2025/ШЗ/42 дугаар шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоол болон 2025 оны 0 дүгээр сарын 2-ний өдрийн 2025/ШЗ/42 дугаар шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

2. Дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

        ШҮҮГЧИД                                                     Б.МАНЛАЙБААТАР

                                                                                       З.ТӨМӨРХҮҮ