| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/10839/И |
| Дугаар | 192/ШШ2025/10293 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/10293
| 2025 12 01 | 192/ШШ2025/10293 |
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***********-ийн гэрээний үүрэгт 839 678 704.02 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох ********** өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү- ********* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн **-р хороо, Хүүшийн ам наадамчдын гудам**** байр **** тоот 274.1м.кв талбайтай 7 өрөө үл хөдлөх эд хөрөнг********* өмчлөлийн бүх орлого ирээдүйн үр шим, борлуулалтын орлого зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцагч ************** нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 496 744 төгрөгөөс 2 213 272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************** нараас улсын тэмдэгтийн хураамжид 2 213 272 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 2 213 272 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч ***********-д олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ