| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0306/Э |
| Дугаар | 355 |
| Огноо | 2018-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Э.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э овогт Э.Б яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0095 50257 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э.Б
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Э.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 50/1 дүгээр байрны 07 тоот гэртээ хамтран амьдрагч Ч.Мянгандашийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. хэргийнхээ талаар ярихгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Мянгандашийн: …Би найз залуу Э.Б хамт амьдраад 7 сар болж байна. Урьд өмнө намайг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны үед бас зодож байсан. Өнөөдөр 2018 оны 0 дүгээр сарын 22-ны өдөр өглөөний 08 цагийн үед найз залуу Э.Бхуурай ах Төмөрхүлэг гэх залуу Э.Б утсаар яриад танай эхнэртэй чинь танилцана танайд очино гээд Төмөрхүлэг нь хүргэн ахтайгаа манай гэрт ирсэн. Тэгээд намайг ажилд явуулахгүй гаргахгүй байсан. Би уурлаад түлхүүрээ аваад гарсан. Тэгээд манайд тэд нар архи уусан. Би өдөр 15 цагийн үед гэртээ иртэл Э.Бгэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь би залгаад хаана байгаа юм бэ гэж асуутал би Төмөрхүлэгийн гэрт нь Ботаникт ууж байна гэж хэлсэн. Тэгээд 18:40 цагт гэртээ ирээд намайг чи Төмөрхүлэгтэй хэд хоногийн өмнө утсаар ярьсан байна гэж хэлээд намайг зодсон. Зодохдоо хоолой боож, нуруу, хөл, салтаа зэрэг газар руу өшиглөсөн, элэгдсэн, хөнжлөөр толгой бүтээж амнаас цус гартал боож зодсон. Уруул дотор талдаа язарсан, цээжин дээр улаан болж зулгарсан, хоолой хүндүүртэй шүлсээ залгихаар хөндүүрлэж байгаа, нуруу, гуя хөндүүртэй, сарын тэмдэг ирчихсэн байсан. Гэтэл салтаа руу өшиглөсөн. Одоо доошоо цус их гарч байгаа, гэдэс хэвлий хэсгээр хөндүүртэй байгаа, зүүн өвдөг язарсан 103 эмч 2 оёдол тавиулах хэрэгтэй гэж хэлсэн. Өөх нь гарсан байна гэсэн. Ганцаараа алхаж чадахгүй байгаа…
…Би шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний биед учирсан гэмтлийг Э.Б учруулсан. Тэр үед би майк өмсчихсөн байсан юм. Тэгээд Э.Бнь намайг газар унагааж байгаад дээрээс дарж байгаад гараараа миний хоолойг боогоод байсан. Тэр үед л цээжинд гэмтэл учирсан байх. Тэгээд л намайг аягүй их цохиж зодоод, хөл рүү өшиглөөд байсан. Тэр үед л хөлний гэмтэл учирсан байх гэж бодож байна. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 7 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Э.Б: …Би 2017 оны 07 дугаар сард Мянгандаш гэх охинтой үерхэж эхэлсэн ба бид хоёр 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хамт байр түрээслэн амьдарч эхэлсэн юм. Бид хоёр одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 50/1 дүгээр байрны 7 тоотод амьдарч байгаа юм. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн үед миний танил Төмөрхүлэг нь ахтайгаа хамт манай гэрт ирсэн ба ирэхдээ 2 сав том пиво авчихсан өглөөний 08 цагт орж ирээд сууж байтал манай найз охин Мянгандаш ажилдаа явсан ба үүний дараа Төмөрхүлэг бид нар манай гэрээс гарч Төмөрхүлэгийн найз гээд нэг залуугийн гэрт очиж үлдсэн нэг пиво уучихаад Төмөрхүлэг нь дүүгээ дуудаад харьсан юм. Тэгээд би гадуур явж байгаад орой 19 цагийн үед гэртээ очиход манай хамтран амьдрагч Мянгандаш ажлаасаа ирчихсэн ганцаараа байж байсан юм. Тэгээд би шууд газар хэвтээд унтах гэтэл манай найз охин Мянгандаш над руу уурлаад чи одоо хаагуур юу хийгээд яваад байна гээд л дайрч эхэлсэн юм. Тэгээд л бид хоёр хэрэлдэж маргалдаад хоорондоо зодолдсон юм. Тэгээд бие биенийгээ гараараа цохиж биенийгээ түлхэж байгаад Мянгандаш нь намайг зайл гээд л хөөгөөд эхэлсэн юм. Тэгэхээр нь би гарахгүй гэртээ унтах гээд хэвтэж байтал Мянгандашын найз гээд нэг эмэгтэй ирээд л араас нь цагдаа нар ирээд намайг барьж эрүүлжүүлсэн юм. Уруул нь жаахан сэтэрчихсэн байсан, бас нэг хөлнийх нь өвдөг дээр шалбараад цус гарчихсан харагдаж байсан. Бид хоёр өмнө нь муудалцаж би түүнийг зодож байсан зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хх-н 8 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1806 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ч.Мянгандашийн биед цээжинд цус хуралт, зүүн өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Б.Долгормаа гэх дүгнэлт /хх-ийн 10-11 дүгээр тал/,
- Шүүгдэгч Э.Э.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 16 дугаар тал/,
- Шүүгдэгч Э.Э.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Э.Б 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 50/1 дүгээр байрны 07 тоот гэртээ хамтран амьдрагч Ч.Мянгандашийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Э.Бхолбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Э.Бнь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 50/1 дүгээр байрны 07 тоот гэртээ 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамтран амьдрагч Ч.Мянгандашийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Ч.Мянгандаш нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Э.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ